| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00766/И |
| Дугаар | 153/ШШ2021/00026 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2021/00026
| 2021 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2021/00026 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ... тоотод оршин суух, ынхан овогт ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 2-19 тоотод оршин суух, овогт гийн ******* /*******/-т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00766/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч.******* бид хоёр 2006 оноос хойш хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд Ч.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нэмэлт орлого олж тус нэмэр болдоггүй байсан учраас салах шийдвэр гаргасан. Бидний дунд зөрчил бас байсан. ....Гэр бүл болсон цагаас хойш хоорондоо муудалцаж, үл ойлголцох асуудлууд үүсэж, ямар ч шалтгаангүйгээр намайг хардаж. хэл амаар доромжилдог байсан.
Бид 2018 оны 05 дугаар сараас тусдаа амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сард дахин хамт амьдарч эхэлсэн. Гэвч хоорондоо муудалцах үл ойлголцох, ямарч шалтгаангүйгээр намайг хардаж, хүүхдүүдийн дэргэд хэл амаар доромжлох асуудлууд дахин гарч хоорондоо таарч тохирохгүй байсан учраас 2019 оны 5 дугаар сараас хойш дахин тусдаа амьдарч байгаа. Ч.Ганбаатрын энэ үйлдэл хүүхдийн хүмүүжил болон сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж, буруу үлгэр дуурайлал болдог. ....2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Г.******* нар маань төрсөн. Иймд гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдээд асрамжидаа авч, Ч.Ганбаатраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр анх 3 настай нэг дагавар хүүхэдтэй гэр бүл болсон. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Манайх одоо 4 хүүхэдтэй айл юм. Том хүүхэд маань одоо 12 дугаар ангид сурдаг бөгөөд миний нэрээр овоглодог. Гэр бүлийн маргаанаас болж бага охин минь нас барсан. Одоо яагаад 2 хүүхэдтэй гэж байгааг ойлгохгүй байна. ....Бидний асуудал архинаас болж үүсдэг. Би өөрөө архи дарс уудаггүй. Л.******* нь архи ууж, гадуур хонуут өнжүүт явдаг байдлаас болж хэрүүл маргаан гардаг. ....Би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авмаар байна.... гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ч.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид нь 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Г.******* нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-7 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ч.******* нар нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь охин Г.*******, Г.******* нарын асрамжийн талаар маргах боловч хүүхдүүдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Иймд 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.******* нарын нас болон хүүхдүүдэд тавих эхийн халамж болон шүүхээс асууж авсан хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.******* нарыг эх Л.*******ын асрамжид үлдээж, эцэг Ч.*******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Г.*******, охин Г.******* нарыг эх Л.*******ын асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ч.*******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ч.*******аас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Л.******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч Л.*******аас нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 178,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.******* нарыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Ч.******* төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.*******, охин Г.******* нарт сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,440,800 төгрөг болох ба улсын тэмдэгтийн хураамж 178,206 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Л.*******т, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.*******т тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар овогт гийн ******* /*******/, ынхан овогт ийн ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.******* нарыг эх Л.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ч.*******аас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ч.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Л.******* нарт тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,206 /нэг зуун далан найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 178,206 /нэг зуун далан найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг гаргуулаж нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Л.*******т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.*******т тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ