Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2021/00025

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2021/00025

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын багийн ..... тоотод түр оршин суух, Сартуул овогт *******тын ё /*******/-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух, Хэрээдэй овогт Оюунцэцэгийн ******* //-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00653/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Өмнөх шүүх хуралдаанаар бидэнд эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн бөгөөд О.*******г энэ хугацаанд эвлэрэх байх гэж бодсон боловч тоохгүй яваад өгсөн. Ингээд хэд хоногийн дараа Алтай сумаас ирж хамт байсан боловч нөгөө л нэг үл тоосон байдалтай, хэрүүлтэй байсан. Иймд эвлэрч чадаагүй учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ж.******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг О.*******гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Г.******* нь сална гэж байгаа тул олон таван юм ярилгүйгээр салъя гэсэн бодолтой байна. Г.******* нь үнэнээ ярихгүй байна. Тэр хэд хоногийн хугацаанд ямар байснаа хэлэхгүй байна. Би хэрүүл шуугиангүй, шүүхийн журмаар салах бодолтой байна.... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид нь 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү И.******* нар төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч О.******* нарт шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШЗ2020/02205 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээж, эцэг О.*******гоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч О.*******гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг О.*******гоос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Г.******* нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч Г.*******гаас нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг тус бүр Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч О.******* төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  хүү И.Дөлгөөн, охин И.*******, хүү И.******* нарт сар бүр төлөх тэтгэлэг 101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3,661,200 төгрөг болох ба улсын тэмдэгтийн хураамж 171,720 төгрөгийг хариуцагч О.*******гоос гаргуулан нэхэмжлэгч 70,200 төгрөгийг олгож, 101,520 төгрөгийг улсын орлогод оруулахаар тогтов.

Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.*******д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч О.*******д тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Хэрээдэй овогт Оюунцэцэгийн ******* //, Сартуул овогт *******тын ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү И.Дөлгөөн, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин И.*******, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг О.*******гоос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч О.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.******* нарт тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гоос 171,720 /нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 70,200 төгрөгийг олгож, 101,520 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.*******д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч О.*******д тус тус мэдэгдсүгэй.

9.Гэрлэгчид нь эвлэрсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ