Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Б.Хулан,

улсын яллагч: Т.Төмөртулга,

иргэдийн төлөөлөгч: О.Золзаяа,

хохирогч ************, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн /ҮД:2584/,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************ыг холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************** /регистрийн дугаар:***********/

Монгол Улсын иргэн, **************-ний өдөр ********** суманд төрсөн 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, ********** ХХК-д армотурчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 82а дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар өмнөх ялаас нэмж 5 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үлдсэн 11 сар 13 хоног хорих ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж Булган аймгийн шүүгчийн 439 дугаартай захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч ************ нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **************** тоотод иргэн ************тай цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас болж маргалдаж улмаар түүний нуруун тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод иргэн ************ гэрт орж согтууруулах ундаа хамт хэрэглэн улмаар хоорондоо маргалдан “эзгүй байхад гэр рүү орсон, цагдаа дуудсан” гэх шалтгааны улмаас түүний нуруун тус газарт хутгаар 2-3 удаа хутгалж, улмаар араас нь хөөн айлын хашаанд унасан байхад нь нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4-р хуудас/,

               -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 дүгээр хавтаст хэргийн 5-7-р хуудас/,        

               -Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал 13 цагийн орчим гэрийн ойролцоо эрэгтэй эмэгтэй хоёр муудалцаад байх шиг байхаар нь гараад хартал манай хойд талын хашаан дотор үл таних нэг эрэгтэй хүн эхнэртэйгээ маргалдаад байж байсан. Тэгээд эхнэр нь над руу хараад утсаар яриад өгөөч гэсэн шиг дохио өгөөд байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад залгаад нэг залуу эхнэрээ дээрэлхээд байна гэж дуудлага өгөөд гэр рүүгээ орсон. Үүний дараа удалгүй цагдаа нар нөгөө айлын гадна ирчихсэн байх шиг харагдсан.Тэгээд би тэр өдрөө гэртээ ганцаараа хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн би гэртээ ганцаараа байж байтал үдээс хойш 15 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна манай урд айлын ах нэг хүнийг чи айлын хашаан дотор юу хийж явж юм гэж асуухад нэг эрэгтэй хүн чи хаана байна ална гээд дуугараад яваад байхаар нь нөгөө өчигдрийн хойд хашааны залуу юм шиг байна намайг хайгаад байгаа юм байх даа гээд гэрийнхээ хаалгыг түгжээд гэртээ нуугдсан юм. Тэгтэл тэр залуу хашаанаас гараад явчихсан. Үүний дараа би гэртээ мөн ганцаараа байж байтал тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна хаалга татаад нэг эрэгтэй хүн орж ирэхээр нь хартал нөгөө хойд айлын залуу ганцаараа байсан. Тэгээд тэр залуу чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд намайг зодох гээд байхаар нь барилцаж аваад байтал хойд нуруу руу нэг юмаар хатгах шиг болохоор нь түлхэж гэрээсээ гараад урд айл руугаа гүйхэд нөгөө залуу араас гүйж ирээд ахиад нэмж ар нуруу руу хоёр гурван удаа бүлсэн. Тэгээд би цаашаа зугтаагаад явсаар байгаад нөгөө урд айлынхаа гадаа очоод ухаан алдаад уначихсан юм. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Миний ар нуруу руу 3-4 удаа хутгалсан. Тархи толгой руу өшиглөсөн гэж намайг эмнэлэгт байхад манай урд айлын ах надтай утсаар ярихдаа хэлсэн. Миний толгой хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 56-58-р хуудас/,

               -Хохирогч ************ дахин өгсөн “...Өнөөдрийн байдлаар миний хувьд эмчилгээнд гаргасан бодит хохирлын мөнгөн дүн нь 2,896,853 төгрөг гараад байна. Дээрх хохирлын мөнгөнөөс яллагдагч ************аас надад эмчилгээнд зориулж нэг ч төгрөг өгөөгүй болно.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

               Гэрч *********** “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 7-р гудамжны 727 тоот гэртээ байж байхад манай хойд айлын залуу ************ нь гэртээ ганцаараа байж байх шиг байсан.Тэгээд орой 21 цагийн орчимд намайг гадаа бие засаад байж байхад манай хойд айлын гэрт нэг согтуу залуу ирчхээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би тухайн залууг миний дүү одоо боль дараа нь эрүүлдээ бол гэсэн чинь нөгөөх залуу яваад өгсөн. Тэгтэл тэрний дараа цагдаагийн алаг машин тус хашааны үүдэнд байж байгаад явчихсан. Тэгээд төд удалгүй манай гэрийн хойд айлд зодоон болж байгаа мэт түжигнэлдээд явчихсан.Тэгтэл төд удалгүй манай хөрш айлын залуу ************ нь манай хашаа даваад хүнээс зугтаж байгаа мэтээр ороод ирсэн.Тэгээд яг манай гэрийн үүдэнд уначихсан ба тэгтэл араас нь нэг үл таних залуу гүйж ирээд нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөхөөр нь би болиулсан.Тэгтэл нөгөө залуу “Ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгчих” би наад залууг чинь хутгалчихсан гээд том балиус гаргаж ирж харуулчхаад зугтаад алга болсон .” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч *********** 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай:  

               “...1. ************ биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 82-83-р хуудас/,

Их жаргалант ХХК-ны албан бичиг /хх-ийн 143-р хуудас/,

               -Мэс заслын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 дүгээр хавтаст хэргийн 217-221-р хуудас/,

               -Шинжээч эмч ************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...************ы биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сегментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мэс заслын тэмдэглэл болон хэрэгт хавсаргасан явцын зургаас харахад уг шархаар 8-р хавирганы хугарал харагдах ба уг хутгалагдсан шарх болон хавирганы хугарал нь нэг удаагийн хүчин зүйлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэж үзэж болно.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224-225-р хуудас/,

               -Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 228- 229-р хуудас/,

               -Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний бие ********** дугаар чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо ************ тоотод тухайн өдөр тус тоотод 2 удаагийн өөр өөр утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Эхний дуудлага мэдээлэл тус өдрийн шөнийн 21 цаг 01 минутад ************ дугаарын утаснаас намайг согтуу хүн зодоод байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тус тоотын хаягт ирэхэд уг дуудлага мэдээлэл өгсөн тоот хашаа нь цоожтой хаалгаа тайлж өгөхгүй байсан тул дуудлага мэдээлэл өгсөн иргэний ************ дугаарын утсанд холбогдож "юу болсон талаар асууж тодруулахад” иргэн ************ гэх хүн би найзтайгаа маргалдаад найзыгаа айлгах гээд дуудлага өгсөн юм сая 102 дугаарын утсанд би холбогдоод дуудлага мэдээллээ буцаасан надад цагдаагийн байгууллагаар шалгуулах санал гомдол байхгүй гэж хэлснийг дуудлага мэдээлэл буцаасан төлөвт авч хаасан 21 цаг 32 минутад ************ дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн ************тоотод "хутгалуулсан ар нуруундаа, ус алдаад" гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахаар тус тоот руу явж байх үед дахин 21 цаг 37 минутад ********** гэх иргэн ************ дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод "Манай хойд талын айлын хүн хутгалуулсан байна хутгалуулсан, хутгалсан 2 хүн нь хоёулаа манай хашаанд ороод ирсэн байна түрүүн уг тоотод цагдаа ирсэн юм байна цагдаа явсны дараа л нэг нь нэгнийгээ хутгалсан юм шиг байна гэх дуудлага мэдээлэл давхардан ирсэн. Улмаар уг тоотод ирэхэд ************* тоотод суух иргэн ************ гэх хүнтэй уулзахад ************ гэх залууг хутгалсан зүс таних эрэгтэй нь "Ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгчих би наад залууг чинь хутгалчихсан юм гэж хэлээд том балиус гаргаж ирээд харуулчхаад зугтаачихлаа гэж хэлсэн ба ************ гэх иргэнийг хутгалсан хүнийг өмнө нь нэг удаа харж байсан туранхай залуу байна лээ манай энэ хавьд гэр нь байдаг байх гэж хэлсэн. Намайг дуудлага мэдээллийг хүлээн авч уг хаягт очиход хутгалсан гэх эрэгтэй цагдаа ирэх сургаар зугтаачихсан байсан ба хутгалуулсан гэх иргэн Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба ман биеэс нь цус алдаж байсан тул түргэний тэрэг ирээд яаралтай авч явсан. Тухайн иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба юунаас маргаан болсон талаар хэлж яриагүй. Удалгүй бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийсэн хэрэг үйлдсэн гэх хутга олдоогүй ойр хавиар хайсан боловч хутга нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-233-р хуудас/,

               -Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний бие гэрээсээ өглөө 09 цагийн үед ажилдаа явахаар гарч орой 19 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэр *********, хүү ********** хамт байж байсан. Манай хашаанд миний төрсөн дүү ************ 2019 оноос эхлэн гэр барьж ганцаараа амьдарч байгаад 2021 оноос эхэлж ************гэх эмэгтэйтэй танилцсан гээд надтай болон манай эхнэртэй танилцуулж улмаар хамт амьдарч байгаа. 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд ************ гэртээ байхгүй гэрэл нь унтраастай байсан. Би ************ гэх хүнийг танихгүй 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орой 16-17 цагийн миний бие гэртээ ирэхэд ************ гэрийнхээ гадна танихгүй эрэгтэй болон эхнэр ************ын хамт нэг шил 0.75 литрийн архийг хуваагаад ууж байгаа харагдсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч гэртээ орсон. Гэрт ороход манай эхнэр ************ хүү ************ хамт байж байсан бөгөөд гэртээ цай ундаа уугаад амарч байтал гэрийн гадна цагдаагийн машины дуу гарахаар нь гэрээс гартал ************ гэрийн гадна хүн байхгүй цагдаагийн алаг тэрэг ирчихсэн байхаар нь хашаанаас гараад хартал ************ цагдаагийн алаг тэрэгний хажууд зогсчихсон байхаар нь эхнэр ************аас нь юу болоод байгаа юм бэ гэж асуутал би цагдаа дуудсан юм барьж өгөөд явуулах гэж байна гэхээр нь аа аа насанд хүрсэн хүмүүсийн асуудал надад ямар хамаа байна гэж бодоод гэртээ орсон улмаар гэртээ ороод 20-30 минут болсны дараа гэрээсээ гарч бие засах гэхэд ***********н гэрт хүмүүс дуугараад байх шиг болохоор нь гэрт нь ортол ************тай өмнө нь хамт архи ууж байсан залуу ирчихсэн хамт архи уугаад сууж байхаар нь би одоо та нар архиа боль гээд нөгөө залууг нь гэрээс нь гаргачихаад буцаж ********** гэрт нь орж ирээд ************ыг чи одоо унтаж амар гээд гэрийнх нь гаднаас нь цоожилчихоод гэртээ ороод цаг гаран болж байтал ********** гэрт дахин хүн дуугараад байх шиг болохоор нь би гарч ********** гэрийг нь онгойлготол нөгөө залуу мөн ирчихсэн гэрт нь байх орон дээр суучихсан. Харин ************гэрийнхээ үүдэнд сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод дахин нөгөө эрэгтэйг гэрээс нь хөөж гаргасан. Тэгээд гэрийнх өрхийг нь бүтээчихээд гэртээ орж унтсан. Улмаар өглөө 06-07 цагийн үед би сэрээд ************ гэрийнх хаалгыг нь онгойлгоод гэртээ орж байж байгаад ажилдаа явах гээд гарах үед нөгөө эрэгтэй дахин ********** гэрт орж ирээд гэрийнх нь баруун талын орон дээр нь сууж байсан ба ************сэрчихсэн гэрээ цэвэрлээд байж байсан. Тэгээд би тэр эрэгтэйг чи яах гээд дахин дахин айлд орж ирээд байгаа юм одоо гар гээд хашаанаас хөөж гаргачхаад би удалгүй ажилдаа явсан. Тухайн эрэгтэй өглөө орж ирсэн байхад нь хашаанаас хөөж гаргах үед эрүүл байсан. Манай эхнэр огт мэдээгүй. Мөн өөр хүн мэдээгүй. Би болон ************бид 2 огт цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Ийм хэрэг болно гэж мэдээгүй. Мөн тухайн гэрийн хаалгыг цоожилсон цоож хэний цоож юм бэ? гэхэд ************ыг гэрт нь үлдээгээд гэрийнх нь хаалгыг цоожилсон цоож ************ гэрийн цоож юм. Уг цоожны түлхүүр нь эвдэрсэн болохоор нь миний бие зүгээр л хаалганы цуунд нь хийгээд л тохчихсон. Түүнийг цоожилсон гэж хэлж байгаа юм. Уг цоож эвдэрсэн гэдгийг ************мэддэг мэддэггүйг би мэдэхгүй. Өөрийн үйлдлээ удирдан жолоодох юу болж байгааг мэдэх чадвартай байсан гэж бодож байна. Надад уг эрэгтэйг яаж гэрт нь орж ирсэн талаар хэлээгүй. Мөн ************уг эрэгтэйг оролдож барьсан талаар огт юм хэлээгүй, ямар зорилгоор удаа дараалан орж ирснийг би огт асуугаагүй.Уг эрэгтэй нээх их согтолттой байгаагүй. 2022 оны 05 дугаар сарын 07-ны үед ************ надтай утсаар холбогдоод ахаа би хэрэгт холбогдсон шүү гэж хэлээд утсаа тасалсан. Би ************ыг гэрийнх нь гаднаас цоожлогддоггүй цоожийг цүүнд нь хийж үлдээгээд гэртээ орох үед гэрийнх уут бүтэн байсан. Харин дараа нь 20-30 минутын дараа ************ гэрт хүн дуугараад байх шиг болохоор нь гэрт нь гаднаас нь хаалганы цүүнд хийж орхисон цоожийг авч дотогш ороход гэрийнх нь яндангийн урд байрлах рамын гялгар уут нь 40 см орчим урагдсан байсан. 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхнэр ************нь цагдаад ************ыг барьж өгөөд явуулсан өдрөөс хойш дахин ************тай уулзалдаагүй. Харин 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр надтай утсаар яриад би хэрэгт орсон гэж хэлсэн. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ мэдэхгүй байна. Би ************ гэх хүнийг огт танихгүй. Би огт ************ гэх хүнтэй уулзалдаагүй. Гэрийг нь хаана байдгийг нь ч мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236-239-р хуудас/,

               -Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн хүү ******* нь хатгаа өвчнөөр 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өвдөж улмаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гарсан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 00 цагийн үед манай хадам ээж болох ******** нь утсаар холбогдож танай нөхөр ************ Цэргийн төв эмнэлэгт хутгалуулсан байдалтай хүргэгдэж улмаар хагалгаанд орж байна гэж хэлсэн Нөгөөдөр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ганцаараа гарч Цэргийн төв эмнэлэгт явж очоод нөхөр ************ыг эмнэлэг дээр сахиж хоносон. Тухайн өдөр намайг сахихаар очиход манай нөхөр ухаантай байсан бөгөөд юу болсон талаар асуухад ************ыг эхнэртэй агсам тавьж байхыг нь хараад цагдаа дуудаж өгснөөс болж ************ маргааш намайг гэрт байхад орж ирээд ар нуруу руу 2-3 удаа хутгалсан гэж хэлсэн. ************ намайг хутгалахыг хажуу айлын ************ ах мэдэж байгаа гэж хэлсэн. Манай нөхөр хутгалуулсан өдөр архи согтууруулах огт хэрэглээгүй байсан гэж надад хэлсэн. Би болон манай нөхөр огт таньдаггүй байсан. Хэрэг болсны дараа ************ ах энэ айлын залууг ************ гэдэг мөн тэдний гэр нь энэ тоот гээд зааж өгч байсан түүнээс огт мэдэхгүй... ************ нь тухайн хэрэг маргаан болдог өдөр манай нөхрийг гэртээ ганцаараа байж байх үед гартаа том балиус барьчихсан орж ирээд чи муу яасан овоо пиздаа вэ намайг цагдаа дуудаж бариулж явуулдаг хэн юм бэ гэж хэлээд ар нуруу хуу 2-3 удаа хутгалсан. тэр үед манай нөхөр гэрээсээ гараад ************ийн хашаа руу зугтааж байгаад гэрийнх үүдэнд газарт унах үед ************ ах болиоч гэж хэлэх үед ************ араас нь хүрч ирээд наад нөхрийг чинь би гүйцээмээр байна гээд нүүр рүү 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Тухайн үед юу болсныг миний бие сайн мэдэхгүй бөгөөд манай нөхөр болон ************ ахын надад хэлсэн зүйл нь энэ байна. Мөн тухайн асуудлын дараа ************ ах нь гэх эрэгтэй надтай утсаар холбогдоод танай нөхөр чинь манай дүүгийн гэрийн тооноор орсон мөн нөхрийг нь байхгүй байхад нь эхнэрийг хүчиндэх гэж байсан юм байна лээ тэр асуудлаас болж манай дүү ************ танай гэрт орж улмаар нөхрийг чинь хутгалсан юм байна лээ шүү гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ************ ахын гэрт нь ************ ах нь гэх эрэгтэй явж ороод ************ ахад хандан та цагдаад өгсөн мэдүүлгээ буцаачих юм уу өөрчлөх юм уу гэж хэлээд ************ыг манай дүүгийн гэрийнх тооноор нь орсон гээд хэлээд өгөөч гэж гуйсан байсан. Улмаар ************ ах би тэгж худлаа хэлж чадахгүй гэж хэлээд ************ ахыг нь явуулсан байсан. Би маш их гомдолтой байна манай нөхөр энэ асуудлаас болж эрүүл мэнд нь одоог хүртэл сайжирч өгөхгүй байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243-244-р хуудас/,

               -Гэрч Н.************ийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод миний бие гэртээ байх хугацаанд оройны 20 цаг өнгөрч байх үед би гэрээсээ гарч бие засаад байж байтал манай хойд айлын гэрийн гадна туранхай, жижиг биетэй эрэгтэй ганцаараа орилоод байсан тухайн үед юу ярих нуу гээд миний бие ойртож очоод сонстол уг эрэгтэй . Чи миний гэрийн тооноор ороод хүний эхнэрийг оролддог чи хэн юм бэ гэж орилж байгаад хашаанаас нь гараад явахаар нь нөгөө эрэгтэйг хаашаа явж байгааг нь араас нь хартал манай гэрээс зүүн хойд тийш байрлах хашаа руу нөгөө эрэгтэй яваад орчихсон. Тухайн үед уг эрэгтэйг хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд би гэр лүүгээ орох гэж байтал уг хашаанд байх монгол гэрийн баруун талд байрлах байшингийн араас хүн ************ гүйж гарч ирээд гэр лүүгээ ороод гэрийнхээ гэрлийг унтраачихсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ орж байж байгаад угаадас асгах гээд удалгүй гартал цагдаагийн алаг тэрэг ************ы хашааны үүдэнд ирчихсэн зогсож байгаад явчихсан. Тэгээд гэртээ орохдоо ************ы хашаанд орилоод байсан эрэгтэйн орсон хашаа руу хартал эрэгтэй уг хашаанаас гарч ирээд ************ы гэр лүү ганцаараа яваад орчихсон. Тухайн үед би "за энд нэг юм болох нь гэж бодоод гэр рүүгээ оролгүй хараад зогсож байтал ************ы гэрт хүн зодолдоод байгаа чимээ гарч байснаа тухайн гэрийн гэрэл нь асчихсан. Тэгтэл гэрээс нь нэг хүн гүйж гарч иртэл араас нь нөгөө туранхай жижиг биетэй эрэгтэй орилоод араас хөөгөөд гарч ирсэн. Тэгтэл түрүүлж гарч зугтааж байсан хүнийг нь хартал ************ байсан ба хашаанаасаа гараад манай гэрийн үүдэнд гүйж ирээд түрүүлгээ хараад уначихсан.Тэгтэл нөгөө эрэгтэй араас нь гүйж ирээд ************ыг унасан газраасаа өндийх гэхэд нүүр лүү нь 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгэхээр нь би уг эрэгтэйг боль гээд түлхтэл уг эрэгтэй ахаа би наад пиздааг чинь шаачихсан юм аа намайг эрүүлжүүлэхэд өгчхөөд шөнө эхнэрийг минь амарч байх үед тооноор гэрт орж эхнэрийг минь оролдсон байна гээд баруун хөлийнхөө өмдний түрийг сөхөөд надад нэлээд том хэмжээтэй хутга харуулсан. Тэгснээ нөгөө эрэгтэйг ахаа би наадхыг чинь яаж байгааг нь хармаар байна гээд ************ы хувцаснаас нь татаж харснаа наадах чинь үхэхгүй юм байна шүү та түргэн болон цагдаа дууд гэж хэлчхээд явчихсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ наадхыг чинь гүйцээе гээд мэдүүлсэн байгаа би тухайн үед үзээдэхье гэж хэлснийг нь тухайн үед сандралтай байсан болохоор буруу мэдүүлсэн байна лээ. ************ыг би хөрш гэдэг утгаараа танина. Харин түүнийг хутгалсан гэх залууг бол би өмнө нь харж байсан эрэгтэй байсан ба зүс мэдэхээс өөрцгүй юм...Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээд хоног гэртээ ганцаараа байх шиг байсан. Эхнэр нь болон хүүхэд нь тухайн хэрэг болдог өдрөөс хэд хоногийн өмнөөс харагдахгүй байсан Би сайн мэдэхгүй байна. Ямар байсан хутгалсан гэх жижиг биетэй эрэгтэй лав архи уучихсан байсан. Өөрөө ч надад архи уучихсан байгаа гэж хэлээд би одоо цагдаа ирэхээс нь өмнө сайн ууна тэгээд маргааш цагдаа дээр би өөрөө яваад очно гэж хэлсэн. Тухайн үед надад нэрээ хэлээгүй. Дараа нь би нэрийг нь ************ гэдгийг нь мэдсэн...” гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248-р хуудас/,

               -Гэрч Б.************ын дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед миний бие гэртээ байгаагүй болохоор би юу болсон талаар мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний бие нөхөр ************ын хамтаар Сонгинохайрхан дүүргийн *********гэртээ байж байгаад өдрийн 12 цагийн орчим санагдаж байна гэрээсээ гарч гудамжны үзүүрт байрлах дэлгүүр орчхоод хоол хүнсний материал болон манай нөхөр нэг шил архи уумаар байна гэхээр аваад нөхрийн хамт гэр лүүгээ орох гээд явж байтал гудамжинд цэргийн эрээн хувцастай өндөр биерхүү эрэгтэй ганцаараа зогсож байсан. Тэгээд манай нөхрийн авч явсан архийг харчхаад архинаасаа нэг татуулчих гээ хэлсэн тэгтэл манай нөхөр тэр эрэгтэйтэй мэнд мэдэж улмаар манай хашаанд хамт ороод гэрийн гадна нөгөө авсан архийг хувааж уусан. Улмаар манай нөхөр дахиад нэг шил архи уумаар байна аваад өгөөч гэхээр нь би нөхрийг чи өөрөө дэлгүүр яваад авч уу гээд картаа өгсөн тэгтэл манай нөхөр тэр эрэгтэйтэй дэлгүүр явчхаад 30-40 орчим минутын дараа буцаж ирээд манай нөхөр гэр дотор ганцаараа түрүүлж орж ирээд гэрийн үүдэнд угаалгын машин байлгалаа гээд гэр орноо цэвэрлэсэнгүй гээд над руу уурлаад хэрүүл өдөөд байхаар нь би ********* дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаарын утсанд манай нөхөр архи уугаад агсам тавиад байна гээд дуудлага мэдээлэл өгсний дараа цагдаа нар гэрийн гадна ирээд манай нөхрийг авч явсан. Улмаар нөгөө эрэгтэй манай нөхрийг цагдаа нар авч явахыг нь хараад зогсож байсан. Тэгээд би гэртээ орж ирээд орон дээрээ унтаж байтал нөгөө эрээн өнгийн хувцастай эрэгтэй манай гэрт удалгүй орж ирэхээр нь би та яах гэж манай гэрт орж ирсэн юм бэ гэж хэлтэл нөгөө эрэгтэй юу ч хэлэхгүй суугаад байсан. Тэгэхээр нь би ************ ахыг дуудаад нөгөө эрээн хувцастай эрэгтэйг гэрээс хөөж явуулсан. Тэгээд би ************ ахад гэрийн гаднаас цоожилчих би гэртээ унтлаа гэж хэлээд гаднаасаа цоожлуулаад унтаж байтал шөнийн 23-24 цагийн үед миний гараас хүн татахаар нь би гайхаад сэртэл нөгөө эрээн ангийн хувцастай эрэгтэй гэрт ороод ирчихсэн байсан Тэгэхээр нь би босоод та хаанаас орж ирсэн юм гээд гэрийнхээ хаалгыг очиж үзтэл манай гэрийн хаалга гаднаасаа цоожтой байсан улмаар би гэр дотроос ************ ахаа гээд орилтол удалгүй ************ ах гаднаас орж ирээд нөгөө эрэгтэйг гэрээс хөөж явуулсан. Тухайн үед нөгөө эрэгтэй нэлээд согтуу байсан санагдаж байна. Тэгээд гэрээс ************ ах хөөж гаргасны дараа би ************ ахаас яаж гэрт орж ирсэн юм бол гэж асуутал тооно руу хараад гэрийн чинь тоононы хулдаас урагдсан байна. шүү дээ тооноор чинь орж ирсэн юм байна гээд гэрийн янданг сугалж аваад гэрийн эрхийг бүтээгээд тэгээд гаднаас цоожлохоор нь би унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн үед ************ ах манай гэрийн хаалгыг онгойлгочихлоо гээд надад хэлсэн. Улмаар би удалгүй босож гэрээ цэвэрлэж байтал нөгөө эрээн хувцастай эрэгтэй манай гэрт юм хэлэлгүй орж ирээд суучихсан. Тэгээд байж байтал миний утас дуугарахаар нь би утсаа автал хүний утаснаас ярьж байна гээд ************ надтай утсаар ярьсан улмаар эрүүлжүүлэхийн 5000 төгрөг шилжүүл гээд хэлэхээр нь би мобайл банкаар шилжүүлсэн. Улмаар миний бие нөхөр ************тай утсаар ярьж байхдаа өчигдөр архи уусан ах гэрт орж ирээд байж байна гэж хэлтэл ************ наад хүн чинь яах гэж орж ирсэн юм бэ гэхээр нь мэдэхгүй гэж хэлтэл наад хүндээ утсаа өг гэж хэлэхээр нь нөгөө эрээн хувцастай ахад утсаа өгтөл манай нөхөртэй ярьж байгаад утсаа тасалсан. Би юу ярьсныг мэдэхгүй нөгөө ах за за гэж байгаад утсаа тасалсан. Тэгээд байж байтал ************ ах орж ирээд нөгөө ахыг дээд гэрээс хөөж гаргасан. Манай гэрт архи уух гэж орж ирсэн өдөр манай нөхөртэй архи ууж нэрээ ************ гэж хэлж байсан. Би тухайн өдөр надад манай нөхөр архи хундага өгөхөөр нь уусан түүнээс согтож барьсан зүйл огт байхгүй. Манай гэрт ямар шалтгаанаар орж ирсэн талаар би мэдэхгүй. Мөн надтай ямар нэгэн дотно харилцаатай байдаг зүйл бол байхгүй. Миний биед хүрч миний хувцас хунарыг тайлах гэж оролдсон зүйл огт байхгүй. Ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орохыг шаардсан зүйл бол байхгүй. Манай гэрт орж ирчхээд юу ч хэлэхгүй байсан...Би цагдаад дуудлага өгөөгүй.Тухайн хүн намайг оролдож барьсан зүйг байхгүй болохоор хандаагүй. ************ыг хутгалсны улмаас шалгагдаж байгаа гэдгийг мэднэ.************ надад хэлэхдээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эрүүлжүүлэхээс гарч ирээд ************тай уулзаж улмаар та гэр орон эзгүйчиллээ гээд маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-4-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч ************ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчим шиг санагдаж байна би эхнэр ************ын хамт гэрийнхээ урд талын дэлгүүрээс 0.75 литрийн архи худалдан авч гэр лүүгээ харих замд хажуу айлын зүс таних эрэгтэй ************ гэрээсээ гарч ирсэн. Тэгээд миний авч явсан архийг харчихсан тэгээд архи байна уу гэхээр нь би авсан архиа харамлаад байлтай нь биш гэж бодоод гэр рүүгээ дагуулж ороод авсан архиа задалж гэрийн гадна гарч ууж дууссан. Тэгээд дэлгүүр ************тай хамт явж байхад дэлгүүрийн гадна зүс таних ах нар зогсож байхаар нь би дэлгүүр ороод 32 шил архи худалдан авч гарч ирээд нэг шил архийг нь нөгөө ах нартай нийлээд уучихсан. Тэгээд нөгөө авсан нэг шил архиа гэр рүүгээ авч яваад ************тай гэрт ороход манай эхнэр гэртээ орон дээрээ буруу хараад хэвтэж байсан. Тэгтэл ************ манай эхнэрийн гараас нь татаж сэрээч гэж хэлээд дуудахад эхнэр сэрсэн. Тэр үед би эхнэртэй хандан чи гэр орноо цэвэрлэхэд яадаг юм бэ гээд уурлан ************ыг би авсан архиа уухаа болилоо чи авч яваад уучих гээд өгч явуулсан. Тэгээд би гэртээ эхнэртэйгээ үлдээд хоорондоо гэрээ цэвэрлэсэнгүй гэдэг зүйлээс дахин маргалдахад манай эхнэр цагдаад дуудлага өгч улмаар цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирээд эрүүлжүүлэх байх руу намайг авч явсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр эхнэртэйгээ эрүүлжүүлэх байрнаас хүний утас гуйж ярих үед хажуу айлын өчигдөр чамтай архи уусан залуу орж ирчихсэн байна гэж хэлээд энэ залуу чинь гэр гаднаас цоожтой байсан чинь гэрийн тооноор гэрт орж ирээд миний гар хөлөөс татаж чангаагаад байсан одоо хажууд байна гэхээр нь наад залуутай утсаа өгдөө би ярья гэж хэлээд ярьтал тэр эрэгтэй хажуу ************ байсан. Чи одоо гэр эзгүйчлээд эхнэр чангаагаад чи муу одоо хэн бэ гэрээс зайл гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би эрүүлжүүлэхээс гараад гэртээ өдөр 13 цагийн орчим ирэхэд гэрт хүн байхгүй гэр цэвэрлээгүй байхаар нь эхнэр рүү утсаар залгаж ярьтал би Сэлэнгэ ээжийнх рүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ээжтэйгээ утсаар холбогдож ************танайх руу очиж байгаа юм уу гэж асуутал үгүй ************манайд ирнэ гэж надтай яриагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр рүүгээ утсаар дахин залгатал эхнэр утсаа тасалж байгаад утсаа сүүлдээ унтраачихсан. Тэгээд гэрт байсан 9000 төгрөгийг авч гэрээс гараад дэлгүүр орж 0.33 литрийн архи худалдан авч гэртээ ирээд нөгөө архийг ганцаараа уугаад унтчихсан. Тэгээд сэртэл харанхуй болж байхаар нь дэлгүүр орж тамхи авах гээд гэрээс гартал ************ гэрийнхээ гадна байж байсан. Тэгээд намайг харчхаад гэрт ороод ир гэхээр нь би яваад ортол гэртээ ганцаараа байсан. Тэгээд би *********-2 хандаад чи одоо гэр эзгүйчлээд гэрийн тооноор яагаад гэрт ордог юм бэ гэж хэлтэл битгий хуцаад байгаа юм бэ гээд надтай зодолдох гээд хувцаснаас бариад авахаар би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь одоо больё найзаа гэж хэлтэл больчихсон. Тэгээд надад архи хундаглаж өгсөн тэгээд би тэр архийг ууж дуусгаад гэрээс нь гарах гэхэд байж ба пизда минь гэхээр нь би харилаа гээд гарах гэтэл ална шүү чамайг гээд хутга гаргаад ирэхээр нь чи болилдоо гэж хэлтэл тайвшраад больчихсон. Тэгээд ************ гартаа барьсан байсан хутгаа хажуудаа тавьчихаар нь хутгыг нь шүүрч аваад гэрээс нь гарах гэхэд араас намайг бариад авахаар нь би гартаа барьсан байсан хутгаар нь нуруу хэсэг орчим руу хутгаар хутгалчихсан чинь ************ гараад зугтаачихсан тэгэхээр нь би араас нь гүйгээд очтол хажуу айлынхаа хашааны гадна ************ сөхрөөд уначихаар нь би явж очоод чамайг харин би алчих уу гэж хэлээд байж байтал нэг эрэгтэй гарч ирээд хөөе миний дүү одоо боль наад хүн чинь үхлээ шүү дээ гээд надад хэлэхээр нь би ************ыг хартал хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгээд би тэр үед юу хийчих вэ гэж гэнэт санаж эхлэн ************ыг яаж байна гээд асуутал ёолоод хэвтээд байхаар нь намайг уучлаарай гэж хэлээд байж байтал удалгүй цагдаа нар ирэхээр нь би зугтааж явж байгаад хутгыг нь хаячихсан байсан. Яг хаана хаясан гэдгээ одоо мэдэхгүй зааж өгч чадахгүй байна. Тухайн үед ************ыг хутгалах үед нэлээд согтуу байсан. Ямар ч байсан болсон үйл явдлыг одоог хүртэл сайн санаж байна...” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 99-101-р хуудас/ мэдүүлж байсан.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: гэрч Б.************ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч Б.************ын дахин өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч Ө.************ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74 дэх тал/, ************ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 236 дахь тал/, гэрч Б.************ын дахин өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 2/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...”гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...5 дугаар сарын 3-ны өдөр манай эхнэр, хүү хоёр эмнэлэгт хэвтээд хоол хүргэж өгөөд гэртээ ирсэн. Гудамжинд эхнэртэйгээ маргалдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дуу гарахаар нь би гараад харсан. Тэгэхэд эхнэр нь цагдаа дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гараараа тохиод байсан. Тэгээд тухайн үед цагдаа дуудаж өгөөд гэртээ орсон. Цагдаагийн машин ирээд аваад явсан. 5 дугаар сарын 4-ний өдөр эхнэртэй хоол хүргэж өгөөд ирэхэд намайг хайгаад явж байхыг ************ гэдэг хүн хараад надад хэлсэн. Надад хэлэхдээ “хашаанд юу хийгээд явж байгаа юм бэ гэж хэлэхэд гараад явсан” гэж хэлсэн. Энэ хүний архи хамт уусан гэж байгааг үгүйсгэж байна. Би архи уугаагүй. Эхнэр, хүүхдийнхээ хоол ундыг хийх гээд гал түлэх гээд сууж байсан. Тэгэхэд орж ирээд “чи яасан их цагдаа дууддаг юм бэ” гээд надтай барьцалдаж хаанаас юм бэ хутга гаргаж ирээд намайг хутгалсан, би гараад зугтаасан. Миний ухаан санаа орж гараад байсан. Намайг гүйцээн гэж муухан сонсогдож байсан. Тухайн айлын гадаа намайг 2-3 өшиглөж, би наадахыг чинь хэд хэдэн удаа хутгалсан юм аа, гүйцээн гээд айлын гэр рүү орох гэхэд нь оруулаагүй гэсэн. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн, миний хутга гэдэг нь үндэслэлгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч *********** 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********дугаартай дүгнэлтээр хохирогч ************ биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон.

Учир нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ************, хохирогч ************ нуруун тус газар нь хутгаар хутгалж араас нь хөөж очиж, өшиглөж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг санамсар болгоомжгүйгээр хутгалсан /харилцан ноцолдсоны улмаас/ байна гэж үзэх болон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй байх тул нэмэлт ажиллагаа хийлгүүлэх дүгнэлттэй оролцсон.

Хохирогч ************ мэдүүлэгт “ ...чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд намайг зодох гээд байхаар нь барилцаж аваад байтал хойд нуруу руу нэг юмаар хатгах шиг болохоор нь түлхэж гэрээсээ гараад урд айл хуугаа гүйхэд нөгөө залуу араас гүйж ирээд ахиад нэмж ар нуруу руу 2, 3 удаа бүлсэн...” гэсэн /1-р хавтаст хэргийн 56-58/, гэрч Н.************ийн мэдүүлэгт “************ нь манай хашаа даваад хүнээс зугтаж байгаа мэтээр ороод ирсэн. Тэгээд манай гэрийн үүдэнд уначихсан ба тэгтэл араас нь нэг үл таних залуу гүйж ирээд нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөхөөр нь би болиулахад нөгөө залуу “ахаа та цагдаа, эмнэлэг дуудаад өгчих би наад залууг чинь хутгалчихсан гээд том балиус гаргаж ирж харуулчихаад зугтаад алга болсон...” /1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал/ гэсэн байгаа зэргээс болгоомжгүйгээр хутгалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ************ын үйлдэлд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас хийсэн гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна гэж дүгнэсэн болно.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ************ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ************ нь “хохиролд 2,768,606 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч ************ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.гэж тус тус зааснаар хохирогч ************ хохирлын бодит зардал болох 2,768,606 төгрөгийг шүүгдэгч ************аас гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Харин хохирогч ************д учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь /уушиг гэмтсэн, хамар хугарсан/ харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч ************ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийт эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай санал нэг байна. Дэглэмийн тухайд эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 6 удаа ял шийтгүүлсэн, одоо 7 дахь удаа эрүүгийн хариуцлага хүлээж байна. Дүгнэлт хийгээгүй, засарч хүмүүжээгүй байна. Мөн түүнчлэн хохирогчид хандаж байгаа хандлага, хохирол төлбөр төлж төлөөгүй. Байгууллага нь цалинг нь бүрэн олгож явсан тул цалин нэхэмжлээгүй. Өөрийнхөө үйлдэлд хандаж байгаа хандлага, гэмшиж байна гэсэн хэр нь яаж гэмшиж байгаа вэ. Шүүхийн шатанд оргон зайлсан үйлдэл, өөрийнхөө үйлдэлд хандаж байгаа хандлага нь харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн нэг уушги нь байхгүй болчихсон. Одоо группт орох, ажлаасаа халагдах гэж байгаа. Байгууллагатай нь маргалдаад явж байна. Та ийм байдалд оруулсан. Хэл амаараа учраа олсон бол өнөөдөр энэ хүн хохирохгүй байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул санал хэлэх нь зүйтэй байна. Хохирол төлбөр төлөх гэсэн боловч цаг хугацааны хувьд амжихгүй нөхцөл байдал үүсэж байна. Гэмтэл учруулсан нөхцөл байдал, гэмтлийн зэргийг зөвшөөрөхгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Санамсар болгоомжгүйгээс ийм гэмт үйлдсэн гэж хэлсэн. Шалтгаан нөхцөлийг тодруулъя, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгыг тодруулах нь эрх зүйн байдалд нөлөөлнө гэж үзсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялыг нь хөнгөрүүлж тогтоож өгнө үү гэсэн санал гаргаж байна. Өмнө үйлдсэн гэмт хэрэгт тэнссэн хугацааг хүчингүй болгож ял оногдуулахад саналгүй. Шүүхээс гэм буруутайд тооцож тэнссэн хугацаа нь дуусаагүй байгаа. Эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ************ыг гэм буруутайд тооцсон зүйл анги нь 5-12 жилийн хорих ялтай бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин үйлдлийн хувьд: хохирогчийн биед хутгаар 2-3 удаа хатгасан, өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд уушиг гэмтэж, хамар яс хугарсан хохирол хор уршгийг учруулсан, хувийн байдлын хувьд 6 удаагийн ял шийтгэлтэй боловч дахин гэмт хэрэг үйлдсэн нь нийгэмшээгүй гэж үзэхээр нөхцөл байдлуудыг нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл /хардалтын улмаас согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сар тэнссэн хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж зааснаар уг тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 9 жилээр тогтоож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг /хохирлоо төлөхөө илэрхийлсэн/ нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ************ нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс нийт цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.“ гэж тус тус заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *********** ************ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч ************аас 2,786,606 төгрөг гаргуулж, хохирогч ************д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************ эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

 

          9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          10. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА

 

                            ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

                            

                            ШҮҮГЧ                                      С.СЭРЖМЯДАГ