| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/03459/И |
| Дугаар | 102/ШШ2021/00174 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/00174
| 2021 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2021/00174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг оршин суух И овогт А Б /РД: , утасны дугаар: , /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Х овогт Б Ө/РД: , утасны дугаар: /
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Апексейн Б миний бие нь 2005 онд Б Өтой танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бидний хүү Бгийн С төрсөн. 2009 онд Б.Өнь өөр газарт эхнэр хүүхэдтэйг мэдсэнээр бид хоёр салсан. Хүү Б.С нь миний асрамжид байдаг ба 2011 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Өыг хариуцагчаар татан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлд Б.Өын тухайн үед оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрхан гудамж, 889 тоот хаягийг өгсөн. Гэвч Баянгол дүүргийн 16 дугаар хороо тоот хаягт оршин суух Б.Өын нагац эгч, С Б гэх хүн шүүхэд Б.Өлзий- Орших нь тухайн хаяг дээр амьдардаггүй, гадаадад байгаа гэсэн мэдүүлгийг өгсөн. Уг мэдүүлгийн дагуу миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хаах гэсэн учир, дахин Б.Өыг эрэн сурвалжпуулах тухай өргөдлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжпах ажиллагааг явуулснаар Б.Өнь гадагш яваагүй болох нь тогтоогдсон ба Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 3-18 тоотод оршин сууж байгаа болох нь тогтоогдсон. Гэвч дараа өдөр нь дахин очиход Б.Өнь амьдарч байсан байраа бусдад түрээслүүлэн оргон зайлснаар олдохгүй болж уг нэхэмжлэл маань хариуцах эзэнгүй болж замхран алга болсон. Б.Өнь хүү Б.Сийг төрсөн өдрөөс хойш өдий болтол эцэг байх үүрэг хариуцлагаас удаа дараа оргон зугтаж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байгаа учир анх буюу 2011 онд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан өдрөөс минь тооцож уг тэтгэлгийг нөхөн олгуулах, цаашид авах тэтгэлгийг тогтоолгох мөн хүүхдийн сургалтын төлбөрийг цаашид хариуцуулан төлүүлэх хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Б тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие А Б нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Бөххуяг овогтой Өод Ө.С хүүдээ хүүхдийн тэтгэмж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулж байна. Б.С хүү нь Улаанбаатар эмпати дунд сургуульд суралцдаг ба 2020 оны сургалтын төлбөр 5,350,000 төгрөг ба уг сургалтын төлбөрийг Ерөнхий боловсролын сургуулийг төгстөл жил бүр нэмэгдсэн өртгөөр нь буюу тухайн оны сургалтын төлбөрийн дүнгээр нь гаргуулж төлүүлэх хүсэлттэй байна. Хуульд заасны дагуу Б.Өоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.
Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Өминий бие А.Бгийн нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн тэтгэлгийг хууль, шүүхийн байгууллагаар өмнө нь тогтоож байсан шүүхийн шийдвэр байхгүй. Иймд 2011 оноос хүүхдийн тэтгэлгийг өнөөг хүртэл гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Харин шүүх хурлын хүрээнд шүүх хурал болсон өдрөөс хойш хүүхдийн тэтгэлгийг тогтооход татгалзах зүйлгүй. Шүүх хуралдааныг хариуцагчийг оролцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин А.Б, хариуцагч Б.Өтой 2005 онд танилцсан. Тухайн үед Б.Өгэр бүлээсээ салсан байсан юм билээ. Тийм нөхцөл байдалтайгаар миний охинтой танилцаж, улмаар миний охин жирэмсэн болсон. Ингээд миний зээ хүү 2008 онд төрсөн. Б.Өөмнөх эхнэртэйгээ буцаад нийлсэн. Өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч Б.Өөөрөө ирж уулзахгүй байсан бөгөөд гадаад улсад байна гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байсан. Ингээд би түүнийг эрэн сурвалжлуулахад Б.ӨМонгол улсад байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас Б.Өтой уулзсан. Энэ үйл явдлын үеэр хүүхэд их өвдөөд байдаг болсон. Шүүх, цагдаа гэж яваад байгаа болохоор хүүхэд өвдөөд байх шиг байна гэж үзэн гэр бүлийнхээ хүрээнд ярилцаад шүүх, цагдаагийн асуудлаа зогсоосон. Ингээд хүүхдийн тэтгэлэг тогтоолгож чадаагүй юм. Одоо хүүхэд 9 сард 13 нас хүрнэ. Өдөр ирэх тусам хүүхдийн хэрэглээ өсөж байна. Миний охин өөрөө ажил хийдэг боловч хүүхдийн хэрэгцээ улам өсөж байгаа бөгөөд хүүхдээ боловсролтой хүн болгох гэсэндээ хувийн сургуульд явуулдаг. Тийм учраас эцгээс нь тэтгэмж авъя, цаашдаа энэ хүүхдэд хэрэг болно гэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Эцэг нь том автомашин барьж явдаг ажил хийдэг. Энэ тухай бид мэднэ. Б.Өлзий-Оршин яадгаа алдсан амьдралтай хүн биш учраас хүүхэддээ тэтгэмж өгөхөд татгалзаад байхгүй гэж бодож байна. Эцэг хүний хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байна. Сургалтын төлбөр 5,350,000 төгрөг гаргуулах, 2011 оноос хойш хүүхдийн тэтгэлгийг нөхөж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд зөвхөн тэтгэлэг тогтоож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
А.Б, Б.Өнар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Б.Сийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх А.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Өод холбогдуулан 2011 оноос хойш хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 5,350,000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасган 2011 оноос хойш хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, сургалтын төлбөр 5,350,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргажээ.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүйгээс 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.С эхийн нэрийг авсан байх ба хариуцагч Б.Өнь Б.Сийн эцэг мөн эсэх асуудлаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Энэхүү үүргийг хүүхдээсээ хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаагаас бусад нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.Өоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Б.Сийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Өоос өдөр төрсөн хүү Б.Сийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б нь 2011 оноос хойш хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, сургалтын төлбөрт 5,350,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Өнь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 59,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 11,090 төгрөг, хариуцагч Б.Өоос улсын тэмдэгтийн хураамжид 59,110 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА