Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 0075

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Н.Шийрэвнямбуу

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Норовын Шийрэвнямбууд холбогдох 201714000074 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймаг Эрээн цав суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 73-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хотгойд овогт Норовын Шийрэвнямбуу /регистрийн дугаар ЖН93062911/

 

Шүүгдэгч Н.Шийрэвнямбуу нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 74-10 тоотод Б.Жавхлангийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлан 405.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Шийрэвнямбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хөдөө явах гээд эгчээсээ 20.000 төгрөг гуйсан чинь байхгүй гэсэн. Тэгээд гарч яваад буцаж эгчийндээ очиход хүнгүй байхаар нь гэрээс нь зурагтыг нь авч ломбарданд тавих гээд очиход бичиг баримт нэхэхээр нь зурагтыг орхиод буцаж ирж авна гэж бодож байсан. Тэгээд орой нь зурагтыг нь буцааж өгье гэж бодож байсан боловч хүргэн ах цагдаа дуудсан байсан болохоор айгаад өгч чадаагүй. Гэрийнх нь цоожийг татахаар мултраад онгойлгосон. Одоо зурагтыг нь буцааж өгсөн. Хэргийн хувьд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед гэртэй очсон чинь гэрийн хаалганы цоожийг эвдлээд хойморт байсан хар өнгийн, 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлаад аваад явсан байсан лээ. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх 40 ху/,

-Гэрч Н.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Шийрэвнямбууг манай гэрээс мөнгө төгрөгний хэрэг гараад зурагтыг маань хулгай хийж авсан юм болов уу гэж бодож байна. Хулгай хийхээс өмнө надаас 20.000 төгрөг байвал өгөөч гэсэн тухайн үед мөнгөгүй байсан учир байхгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

-Гэрч Г.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017оны 01 сарын сүүлээр ажил дээрээ байж байтал бор царайтай залуу ирээд зурагт тавих гэсэн юм гэхээр нь манай ломбард зурагт авахгүй гэсэн чинь манай эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг болоод байна, маргааш авъя 50.000 төгрөгөнд тавимаар байна гэхээр бичиг баримтаа өгөөч гэсэн чинь гараад явсан. Тэр залуу манай ломбарданд зурагтаа үлдээгээд явсан байсан гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5 ху/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 32 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 ху/

-Н.Шийрэвнямбууг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 62-69 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Шийрэвнямбуу нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 74-10 тоотод Б.Жавхлангийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлан 405.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Жавхлан /хх 40 ху/, гэрч Н.Болортуяа /хх 42/, Г.Бямбажав /хх 45 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Н.Шийрэвнямбуугийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Шийрэвнямбуу нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.