Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00297

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2020/01824/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А.. сумын ... дугаар баг, .... дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар Р...., Ц... овогт Д.П..н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А... сумын Х... ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р...., Б... овогт Б. Э. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э.., нэхэмжлэгч Д.П.., хариуцагч Б.Э. нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д. П.нь Б.Э. 2013 онд анх танилцан үерхэж байгаад 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс хойш хамтран амьдрах явцад 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүү Э...г өлгийдөн авсан. Б.Э. нь байнга дарамталж, хааяа гар хүрдэг. Ажил ерөөсөө хийлгэхгүй найз, нөхөд, ээж, аавтай уулзуулдаггүй миний эрхэнд байнга халддаг. Биед болон сэтгэлзүйд байнга дарамт үзүүлж, нөлөөлдөг. Шүүхээс өгсөн эвлэрэх 3 сарын хугацаанд бид 3 хэд хоног хамт амьдарсан боловч 2018 оны 11 сараас тусдаа амьдарсан учраас бие биедээ итгэж, хайрлахаа больсон байна лээ. Би анх шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамт тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хамт гаргасан боловч бид хамтран амьдрах явцдаа банкнаас зээл авч тэр зээлийг Б.Э.. төлдөг учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа энэ удаадаа татгалзаж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Э..г миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байхгүй.” гэв.

Хариуцагч Б.Э... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхнэр Д.П... нь нэхэмжлэлдээ илт үндэслэлгүй, худал зүйлсийг бичиж, Б.Э..д намайг гүтгэж, гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн мэтээр ойлгуулахыг зорьсон нь харамсалтай. Миний хувьд эхнэр, хүүхдийнхээ төлөө ханилж амьдарсан 5 жилийн хугацаанд сайн эр нөхөр, сайхан эцэг хүн шиг байхыг цаг ямар эрмэлзэж ирсэн бөгөөд үр хүүхэд, хань ижлээ хайраар дутаалгүй, халамжлан асарч, тэжээн тэтгэхийн төлөө нойр хоолгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Хүний л амьдрал хойно эхнэр бид хоёрт үл ялих санал зөрөх, бие биендээ туньж гомдох тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ эхнэр Д.П...н бичсэн ажил ерөөсөө хийлгэхгүй, найз нөхөд, ээж, аавтай уулзуулдаггүй гэсэн нь огт худал зүйл юм. Харин ч миний хувьд ар гэрээ бүрэн хангалуун амьдруулахын төлөө ханилсан хань ижлээ эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой байлгах гэж өөрийн биеэр хөөцөлдөж байж хоёр ч удаа өөрийнх нь эзэмшсэн мэргэжлээр ажилд оруулж өгч байсан. Энэ бүх өнгөрсөн хугацааны хоёр биенийхээ жаргал, зовлонгоо хоромхон зуурын уур хорсол, гомдол тунирхлаасаа болоод юу ч биш болгож үгүйсгэх хүн биш байх гэж би итгэж, найдаж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд ар гэрээ бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө, үр хүүхдээ элэг бүтэн өсгөхийн төлөө өөрийн чадах хэрээр тэмцэж ирснийг миний хань мэдэж байгаа.

Нэгэнт эхнэр Д.П...н маань гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн, бид таарч тохирохгүй болсон нь ойлгомжтой болсон учраас гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Э... ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Бид харилцан ярилцаад хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн  шаардлагаасаа Д.П.. татгалзахаар шийдсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П.. нь хариуцагч Б.Э...д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг, мөн өдөр Хөвсгөл аймгийн А...сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 670461.... дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.П..., хариуцагч Б.Э... нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүү Энхболдын Энгүйсайхан төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.П... нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Б.Э... нь хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хүү Э.Э...г өөрийн асрамжиндаа үлдээж нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх хүү Э.Энгүйсайханыг эх Д.П...н асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт: “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны шатанд татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж, 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э...с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П....д олголоо.

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э.д, нэхэмжлэгч Д.П. нарт шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РХ........, Ц.. овогт Д.П., регистрийн дугаар РЮ...., Б. овогт Б.Э.. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р..., 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, хүү  Б.. овогт Э.Э....г эх Д.П....ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э...оос 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П...д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮ

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА

ГЧ                              Р.САРАНТУЯА