Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2021/00020/И |
Дугаар | 150/ШШ2021/00020 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 150/ШШ2021/00020
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132,5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Чонос овогт Д-н Б-р, Боржигон овогт Ү-н С-г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 05-р сарын 20-ны өдөр охин Б.Хэрлэнг эцэг Д.Б-н, 2015 оны 02-р сарын 02-ны өдөр хүү Б.Ч-г эх Ү.С-н асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталсугай
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар эцэг Д.Б-р, эх Ү.С-г нарт Гэр бүлийн тухай хуулийн 26.2дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг харилцан тэнцүү хүлээлгэхээр тогтоосугай .
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг Д.Б-р, эх Ү.С-г нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга, 3-р багийн Засаг дарга болон хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Ү.С-т олгосугай.
8. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан гарвал Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг Д.Б-р, Ү.-г нар өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА