Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

 

   

 

 

 

 2024           02           28                                    2024/ШЦТ/156

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Н.У-, түүний өмгөөлөгч Т.Ургамалцэцэг,

хохирогч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

гэрч Т.Т-, Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Н-н У-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, “***” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хотхоны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Я овогт Н-н У /регистрийн дугаар *** /.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.У- 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” лоунжид хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У-ын өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, энэ гэмт хэрэгт буруутай гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э-гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цагт би У-ын ажил дээр очсон. Би гүйцэтгэх захирал хийдэг тул ярилцах гэж очсон. У-а пиво уугаад сууж байсан, боргио гоё болсон байна, ууя гэж хэлсэн. 7, 8 цагийн үед О- ажиллаж чадахгүй гэдгээ хэлэх гэж ирсэн байсан ба хоёр эгч дээр юм авч очноо гэж хэлээд 2 вино авчирч  өгсөн. О- 9, 10 цагийн үед ирсэн, дараа нь Т- ирсэн. Урьд өмнө Т- надад агсан тавиад хүмүүсийн хажууд заамдаж авч байсан. Тэр үед надаас У-а уучлалт гуйгаад Т- бид хоёр чинь тусдаа хүмүүс гэж хэлсэн. Тэгээд 12 сараас хойш уулзаагүй байж байгаад тэр үед уулзсан үеийн хэрүүл үргэлжилсэн байх. Т- бид хоёрын хооронд хөндлөн яриа үргэлжилсээр байтал 12 өнгөрөөгөөд 01 цагийн үед явъя гээд бид дөрөв зэрэг гарсан, түрүүлээд Т-, О- хоёр гарсан. У-а гал тогоо руугаа хальт орсон, ямар нэгэн юм унтраасан байх гэж бодсон. Би лоунжны зүүн талд зогсож байсан ба У-а хаалгаа түгжсэн. Т- бид хоёрын дотор болсон хэрүүл У-ын дургүйцлийг төрүүлсэн юм уу, хаалгаа түгжээд муухай хараад эргэж хараад заамдаж аваад толгой түрүүгүй цохиж эхэлсэн, унаж байх үед хөл эвгүй дарагдах мэдрэмж төрөөд би хөл өвдөж байна, болиоч ээ гэхэд тасралтгүй цохиод байсан. О-, Т-тай барьцалдсан байсан юм шиг байна лээ.  Миний орилох чимээгээр Алтай хотхоны 1**8-р байрны оршин суугч дуудлага өгсөн юм шиг байгаа юм.  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа Золжаргал намайг чи босож чадах уу гэж хэлээд түргэн тусламж дуудаж байсан. Түргэн тусламжийн машинд суугаад Гэмтлийн эмнэлэгт очсон. Намайг У-а учир утгагүй зодож байгаад баашлаад бай гэж хэлсэн. Мөн У-а бид хоёр олон жил нөхөрлөж байгаа, яаралтай хагалгаанд орсон байхад яриагүй, яагаад фейсбүүк чатаар юм асууж болоогүй юм бэ. Лоунж дээр нь манай ээж, хүү хоёр очиход камераа хураасан байсан. У-а хэтэрхий согтсон байсан, текнийхээ ар талаас очиж вигар ууж байсан. Мөн У-а хяналтгүй орилдог гэдгийг бид нар мэдэж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд ч би ярьдаг, олон жил найзалж, нөхөрлөсөн хүмүүс яаж ийж байгаад учраа олох байх гэж хүлээсэн. Манай нөхөр болон ээж рүү болоогүй зүйлийг худлаа яриад байсанд гомдолтой байна. Эмнэлгээс гарсны 1 хоногийн дараа цагдаад очсон. Би баримтаар  7,031,950 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.О-ын өгсөн: “...Лоунж дотор Э-, У-атай болон Т-тай зодолдсон зүйл болоогүй. Мөн би лоунж дотор Э-тай давхралдаж унасан асуудал байхгүй. Д.Э-гийн хөл хугарсан асуудал лоунжны гадна болсон. Бүгдээрээ лоунжнаас гарахад Т- бид хоёр эхлээд гарсан, араас У-а, Э- хоёр гарч ирсэн. Т-, Э- хоёр муудалцаад байсан, гараад бие биедээ гар хүрээгүй. Т- бид хоёр буух шат руу явж байсан. Харин У-а Э-г хажуугаас нь үсдэж дарж унагааснаас хөл нь хугарсан байх магадлалтай. Хэрэг болоод 2 жил болж байна. Анхны мэдүүлгээ өгөхдөө болсон асуудлыг тод санаж байсан. Миний хувьд анхны мэдүүлэг үнэн. Хөл хугарчихлаа гэхэд Т-, У-а хоёр явсан байсан, урд талын машины зогсоол дээр байсан юм шиг байна лээ. Миний гар утасны цэнэг дууссан байсан, би цагдаа, түргэн дуудаагүй. Цагдаа ирээд оршин суугчдаас дуудлага ирсэн гэж хэлсэн. Пабын дээд хэсэг гэрэлтүүлэгтэй байсан тул царай болон үйл явцыг харсан. Эхлээд Т- бид хоёр гараад баруун тийш явсан, араас У-а, Э- хоёр гарч ирсэн. Т-, Э- хоёр муудалцсан. Тэгээд байж байхад У-а Э-гийн зүүн талаас заамдаад хажуу талаар нь дарсан. Мөн гарах үед У-а, Э-г үсдэж дараад унагаасан. Үүний дараа би салгах гэж оролдоход Т- намайг бариад тавихгүй байсан, энэ үйл явдал нилээн урт хугацаанд үргэлжилсэн. У-а Э-г зүүн гараараа куртикнээс барьсан, баруун гараараа үснээс нь барьсан байсан. Модон шалтай хавсрах байдлаар толгойг нь цохисон ба У-а дээр нь гарсан байсан. Э- өндөр өсгийтэй, хар гуталтай байсан. Э-гийн гутал модон шалан завсар орсон гэж бодож байгаа. Унахаас өмнө зүгээр зогсож байсан, хажуугаас нь дараад унаснаас гутал нь тээглэсэн байх. Э- хөөе У-аа хөл гацчихлаа гэж хэлээд орилоод унасан. Тухайн үед У-аа, Э- нар Т- бид хоёроос илүү согтсон байсан.  Би эмнэлэгт очиход У-а, Т- хоёртой тааралдсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Т-ын өгсөн: “...Лоунж дотор Э-тай би болон У-а зууралдсан, ноцолдсон зүйл байхгүй. Э- гарахгүй үүдэнд суугаад байхад нь би гаргасан. Лоунж дотор Э- вино нэхээд орилоод хоёулаа давхралдаад унасан. Тухайн үед Э- ямар ч гэмтэлгүй, зүгээр босож ирсэн. Гар гэхэд гарахгүй байхаар нь би гаргасан. О- өөрөө хөл дээрээ тогтож чадахгүй, согтуу байсан. Э-гийн хөл гадаа О-тай давхралдаж унахдаа хугарсан байх, О- куртикийг нь өмсгөх гээд зогсож байсан, давхралдаж унасан. Би анхны мэдүүлэгтээ энэ талаар хэлж байсан. О- салгах гэхэд нь хориглоод явуулаагүй гэх асуудал дотор болсон. Э-гийн аашийг бид хоёр мэддэг. Тэгээд О-т энэ 2 чинь тайвшраад босоод ирнэ гэж хэлсэн. Э-г сул тавьж болдоггүй, агсраад дайраад байдаг. Над руу архины шил бариад дайрсан асуудал байдаг. Э-, О- хоёр гадаа явж байхад болсон гэж яриад байгаа, гадаа ямар ч асуудал болоогүй. Дотор давхралдаж унасан, босож ирээд над руу дайрсан. Э- орж ирээд над руу болон үр хүүхэд рүү дайраад агсан тавьсан. У-а одоо боль, хэрээс хэтэрлээ үр хүүхэд рүү минь яахаараа ордог юм бэ гэж хэлсэн. Надтай муудалцсан шалтгаанаар У-а, Э- нар хоорондоо муудалцсан. Би Э-гийн аашийг мэддэг урд нь зөндөө тийм асуудал болж байсан тул больчихно гэж бодсон. Мөн Э-г тайвширна гэж бодсон. Тухайн үед Э-, У-а нар 2, 2 пиво уусан сууж байсан, О- гаднаас уучихсан орж ирсэн, би машинтай байсан тул уугаагүй байсан. Э- миний биед халдах үйлдэл гаргасан. Гутлаа тайлж ширээн дээр тавьчихаад чи яагаад намайг өмөөрч Л-т хэлдэг юм бэ гэж хэлсэн. Архины шил далайхад О- булааж аваад та боль гэж хэлж байсан. О-, Э- нар гарчихаад 5 минут ч болохгүй орж ирсэн, бид хоёр холдохоор нь түгжих гээд байж байсан, доторх гэрлээ унтраая гээд байж байсан юм. Э- орилоод гарахгүй гээд байсан, би араас нь куртикийг нь өгсөн. Би шөнийн 12 цаг 05 минутад түргэн дуудсан хөл нь хавдсан байсан. Цагдаагийн байгууллага манай лоунжаас камерын бичлэг авъя гэж хэлээгүй. Гуравдах удаагаа утасдах үед цагдаа та араас нь гэмтлийн эмнэлэг рүү яваарай гэж хэлсэн. Тэр үед Э- намайг хараад орилоод хэвтээд байсан, О- та хоёр ямар хөл гараа хугалсан биш явчих гэж хэлсэн. Цагдаа дээр очоод манай найз хөл нь хугарсан одоо яах ёстой вэ гэхэд бүрэлдэхүүн ирж байгаа байж бай гэж хэлсэн. Цагдаа ирэхэд У-а бид хоёр тэнд байсан. Би *** дугаарын утсаар 12 цаг 05 минутад түргэн дуудсан. Золжаргал гэдэг цагдаа ирсэн. Зураг авсан, вино хагарсан зургийг эмэгтэй цагдаа аваад явсан. Тэр хэрэгт байхгүй байна. Нүүрэлдүүлэн байцаана гэсэн намайг нэг өрөөнд оруулаад ганц асуулт асуучхаад явуулсан...” гэх мэдүүлэг,

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 7 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” rээд лоунжид найз У-а дээр очсон. Би бие засах гэж байсан юм. У-атай юм ярьж суугаад ажил ярьсан. У-а манай “** ХХК-ийн нягтлан бодогч хийдэг. Тэгээд ажлын талаар ярьж байхдаа цэнхэр боргио пиво гоё амттай болсон байгаа, энэнээс нэгийг уучих гэж хэлэхээр нь У-а бид хоёр 0,5 граммын хэмжээтэй пивоноос 3 ширхэгийг уусан. У-а өөрийн түрээслэж ажиллуулдаг лоунж дээрээ байсан болохоор архи уугаад байсан. Тэгээд 21 цагийн үед У-ын нөхөр болох Т- орж ирсэн. Би Т-тай жаахан таарамжгүй харилцаатай байдаг юм. Т- надад хандаж за яасан ажлаас халах гэж байгаа юмуу гэж хэлсэн. Т- У-ааг дээрэлхэж байгаа юм шиг харилцдаг болохоор би У-ааг өмөөрдөг. Энэ асуудлаас болж надад дургүй байдаг. Тэр байдлаа бас таарахдаа илэрхийлдэг. Манай ажлын элс хайрганы ажил хариуцаж хийдэг залуу болох О- ажлаас гарах шалтгаанаар У-а бид хоёртой уулзах гэж ирсэн. О- орж ирэхдээ 700 граммын 28 градусын 1 шил архи, 2 ширхэг вино зэргийг авч орж ирсэн.  Тэгээд би У-аад хандаж 2 шил виногоо уух шаардлага байхгүй юм чинь чи цаашаа далд хийчих гэж өгсөн. Тэгээд У-аа 28 градусын нэрийг мэдэхгүй архиа задлаад О-, У-а, Т- бид 4 хувааж уусан. Т- текний цаана зогсоод байхаар нь наашаа суу, энэ манай ажлын дүү гэх зэргээр О-ыг танилцуулсан. Тэгээд яриа эхлүүлж Т- за У-ыг ажлаас халах гэж ирээ юу гээд дахин нөгөө яриагаа эхлүүлсэн. Тэгэхээр нь чи эхнэрээрээ тэжээлгэдэг биз дээ гэж хэлсэн. Урьд өмнө нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жилийн хүлээн авалттай гээд  тэр үед У-а намайг дуудахаар нь очиход Т- надад дургүйгээ илэрхийлж заамдаж аваад маргалдаж байсан. Тэгээд дахин тэр маргааны үргэлжлэл болсон юм шиг байгаа юм. Т- намайг нөхөртөө хаягдсан гэх зэргээр доромжлоод суугаад байсан. Би Т-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дандаа хэрүүл хийж эхэлдэг юм. Бид хоёр согтуугаар 01 цаг 30 миунтын үед болъё, өндөрлье гээд бид 4 лоунжныхаа хаалгаар гарсан. Хаалганы зүүн талд баахан ширээ сандлууд хураасан байсан. Тэр үед би Т-тай хэрэлдэж маргалдаад алхаж байсан чинь миний өмссөн өсгийтэй гутал тухайн модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У-а руу харахад намайг өмсөж байсан куртикаар хоолой заамдахаар нь салгах гээд өөрийнх нь хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээр унасан. Миний баруун хөл шилбэ хэсгээрээ маш хүчтэй өвдсөн. У-а миний гацсан байсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна. давхралдаад газар унасан. У-а дээр гарсан байсан учир хоолойг минь боогоод эхэлсэн. Гэтэл О- бид хоёрыг ирж салгах гэхэд Т- О-ын араас нь тэврээд явуулахгүй байсан. Тэгээд хувцасаар энгэр зөрүүлж боогоод байхаар нь би өөдөөс нь тэмцэлдээд гарыг нь тавиулахад 2 гараараа миний толгойны үснээс зуураад тухайн шаланд толгойн ар хэсгийг минь хавсарч 15-20 секунт цохиж байхдаа маш чангаар орилоод байсан. Би тухайн үед нүүрээ 2 гараараа хамгаалаад хэвтэж байсан. О- У-ааг арай гэж татаж холдуулсан. Тэгэхдээ мөн миний гацсан байсан баруун хөлийг өвтгөж надаас холдсон. Би босоод баруун хөл өвдөж байсан учир хөлөө барьж байхад У-а над руу дайраад үснээс дахин зулгаасан. Тэгэхэд би хөл өвдөөд байна, чи намайг яаж байгаа юм бэ гэж орилсон. Намайг болиочээ гэхэд битгий маяглаад бай гээд миний үснээс татаад байсан. Харин миний баруун хөл хөдөлгөөнгүй болсон байсан. Тэр байдлаа У-ад хэлэхэд миний хөлийг хугарсан гэдгийг мэдээд Т-тай гараад явчихсан. Тухайн үед миний гар утас олдохгүй, О-ын утас цэнэггүй байсан. Т-,  У-ад түргэн дуудаад өгөөч гэхэд тоохгүй хаяад гарсан. Удалгүй ойр хавийн хүмүүс цагдаа дуудсан юм шиг байсан, цагдаа нар орж ирээд түргэн тусламж дуудсан. Намайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү хүргэсэн ба эмчид үзүүлэхэд миний хөлийг шилбэ хэсгээрээ хугарсан байна гэсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ын гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 30 минутын үед манай захирал болох Д.Э-тай утсаар холбогдоод хаана байгаа талаар асуугаад, байгаа газар чинь очъё гэж хэлсэн. Миний уулзах зорилго ажлаас гарах байсан ба тэрийгээ ярилцах санаа байсан. Тэгээд би 21 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны “Э” супермаркетын 2 давхарт байх “Ж” нэртэй паб руу явж ороход 6 хүний ширээнүүд байсан, тус ширээнүүдийн голын ширээнд манай захирал Д.Э-, түүний найз У-а нар сууж байсан. Тус ширээн дээр архи, вискины хундага, пивоны шил байсан. Би очихдоо 2 ширхэг дарс, 700 граммтай, мөн 700 граммын 28 градустай ликорь авч орсон.  Ингээд ширээн дээр нэгдэж суусан. Тэгсэн 2 дарсыг уухгүй гээд текний ард У-а хураасан. Д.Э- эгч У-ын нөхөр Т-ыг нааш ир, ширээнд сууя гэж дуудаад байсан. Т- текнийхээ ард байж байснаа тус ширээн дээр хүрч ирээд 4 сандалтай ширээн дээр сууя гэсэн. Тэгээд тэр ширээн дээр нь дөрвүүлээ суусан. Э- эгч Т-т намайг танилцуулаад миний авч opсон ликорыг задлаxaаp болоод би 4 xундаганд хийсэн. Тэгсэн тэр гурав бид нар 19-20 наснаасаа найзалж байгаа гэх зэргийн яриа өрнүүлээд байсан. Миний ажигласнаар гэр бүлийн дотно найзууд байсан. 2 дахь хундагаа бүгдээрээ уусны дараа Т- урьдын явдал ярьж Э- эгчийг доош нь хийж эхэлсэн. Би тэр яриаг нь ойлгоогүй. Т- үргэлжлүүлж чи манайд ирж У-ад тусалж байлдаа гэхэд Э- эгч би амжиxгүй, ажил ихтэй байгаа гэхэд чиний ажил их гэж юу байх вэ гэх зэргийн маргаан хийгээд л байсан. Үргэлжлүүлээд бүгдээрээ миний ажлаас гарах бoлcон шалтraаныг ярьж суyxaд уyж байcан 700 граммын 28 градустай ликорь дуyccaн. Тэгсэн чинь У-а эгч текнийхээ aраас задалсан 48 градусын “Ж” гэх нэртэй вискигээ авчирсан. Тэгээд бүгд нэг хундага уухад маш хатуу орж байсан тул уухаа больсон. Тэр xоoронд Э- эгч Т-тай муудалцаад хэрэлдээд л, урьдны асуудлаа яриад байсан. Тэгээд гарахаар болж 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон байсан, цагийг нь сайн санахгүй байна, хувцасаа өмсөөд дөрвүүлээ зэрэг гарсан. Яг пабнаас нь гарах явцад Э-, Т- нар дахин хоорондоо хэрэлдээд байсан. Нэг ойлrомжгүй coгтуу яpиaraap хэрэлдээд яваад байсан. Хаалгаар нь би Tүмэнбаярын хамт баруун талд нь гарч зоrссон. Apaac Уянra, Э-гийн хамт xaaлraa түгжих гээд гарч ирсэн. Тэгсэн гэнэт Уянra эгч чи миний хүүхдүүдийг xараадаг xэн бэ гэж орилсон. Би эргэж харахад У-а эгч Э-гийн дээр xувцасны хоолой хэсгээс нь зүүн гapaapaa заамдаад бaруун гapaapaa зүүн чихний aрын хэсгийн толгойны үснээс татаад дээр нь унаж байсан. Тэгээд дээрээс нь 2 гараараа дараад чи миний xүүxдийг xapaaдaг хэн бэ гэх үгсийг давтаж хэлээд орилоод байхаар нь би салгах гээд юу гэж хэлсэн бэ гээд ойртоход миний араас У-а эгчийн нөхөр Т- намайг тэврээд явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Т-т энэ хоёрыг салгая гэхэд байж бай Э- шанrаа xуртэж байгaа юм гээд байсан. Би гарыг нь тавиyлax гээд зуyралдаж байxдaа Э- эгчийг харахад Уянra дээр нь хэвтсэн байрлалтай, модон шалан дээр толгойн арын хэсгээр нь хавсарч 15-20 секунтын хугацаатай цохиод байсан. Гэтэл Э- эгч хөөш У-a, миний хөл хуraрчихаад байна шүү дээ гээд хэвтээд байсан. Тэр үед У-а толгойгоор нь хавсаpч цоxиод л байсан. Т- намайг тэвэрээд явуyлаxгүй байж байгaaд больсон. Би очиж У-aаг хойш нь татаж салгaад xолдуулсан. Э- эгч миний хөл хугарчихлаа, чи яаж байгаа юм бэ У-аа түргэн дуудаарай гэж орилсон. Би түргэн дуудах гэсэн боловч миний гар утас унтарсан байсан. Э- эгч утсаа олохгүй байсан. Тэр хооронд Т-, У-а нар гараад явчихсан. 5-10 минутын дараа цагдаа орж ирсэн. Тэгсэн Т-, У-а хоёр буцаад хүрээд ирсэн. Цагдаа Э- эгчээс юм асуухад У-а миний хөлийг хугалаад зодчихлоо, түргэн дуудаарай, орилоод уйлаад баисан. Удалгүй түргэний машин ирсэн нацисктай эмнэлгийн ажилтнууд ороод Э- эгчийг надтай хамт түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт авчирсан. Аpaaс Tүмэнбаяр, У-а нар ирсэн байсан. Т- Энханран эгчтэй таарчихаад битгий нүдэнд харагдаад бай, зайл гэж орилоод байсан. Маш  их зовиуртай байсан байх...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т-ын гэрчээр өгсөн: “...Манай эхнэр Н.У- Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эпис” супермаркетын 2 давхарт байрлах “Ж” лоунжийг ажиллуулдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед эхнэр тус пабаа нээхээр гэрээсээ гараад явсан. Би эхнэрийн ажил дээр тухайн өдрийн оройн 21 цагийн үед очиход эхнэр Н.У- нь найз Д.Э-гийн хамт пиво уугаад сууж байхаар нь эхнэрийг ямар учраас ажлын байрандаа архи уугаад байгаа юм бэ гэхэд Д.Э- хоёулаа хамт пиво ууя гэхээр нь уучихлаа, би 0.5 литрийн нэг шил пиво, харин Д.Э- одоогийн байдлаар 2 шил пиво уугаад байж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гаднаас танихгүй залуу ирэхэд Э- манай ажлын газрын хүн байгаа юм, та хоёр танилц гээд тухайн хүнтэй танилцуулж байсан. Тухайн хүн нь өөрийгөө О- гэж танилцуулж байсан. О- нь гаднаас ирэхдээ 0.75 литрийн виски 27 градустай, 2 шил винотой ирээд тухайн вискийг задлаад бид нар бөөндөө хувааж ууцгаасан. Би тухайн вискинээс 2-3 удаа өгөхөөр нь уусан. Бид нар бөөндөө “Bombay” нэртэй архинаас эхнэрээс бусад хүмүүс нь ууцгаасан. Тэгэхэд О- нь хатуу байна, уухгүй гэхээр нь би хамт больсон. Тэгэхэд Д.Э- зүгээрээ би ууна гэж хэлээд тухайн архинаас маш олон удаа уусан. Д.Э- нь уусан архи, пивондоо согтоод хамт байсан хүмүүс рүү болон надад агсан тавиад байхаар нь за бүгдээрээ таръя, О-ыг Э-г аваад түрүүлээд гараад явж бай гээд гарахад удалгүй тухайн хүмүүс нь орж ирсэн бөгөөд Д.Э- нь Н.У- руу агсан тавьж байгаад та нар сайн явахыг чинь харна, мөн үр хүүхдүүд рүү дайрахад эхнэр уур нь хүрээд чи ямар учраас миний амьдрал руу орж байгаа юм, чамд уг асуудал ямар ч хамаарал байхгүй гэж хэлээд тухайн хүний хувцаснаас нь гараараа татахад Д.Э- газар унахад, эхнэр дээрээс нь давхаралдаж унасан. Д.Э-гийн дээр нь суугаад хоёр гарнаас нь бариад чиний олон юмыг өнгөрөөсөн, арай дэндэж байна гээд орилоход О- нь тухайн хүмүүсийг салгах гэхээр нь би тухайн хүнийг хориглоод явуулаагүй. Явуулаагүй шалтгаан нь Д.Э-тай эхнэр бид хоёр ойролцоогоор 15-16 жил орчим найзлаж нөхөрлөж байна. Тухайн хүн архи уухаараа их агсан, хүмүүс очоод салгах гэхэд улам агсраад байдаг учраас тухайн хүний занг мэддэг хүний хувьд наад хүмүүс чинь өөрсдөө учраа олно гээд О-ыг явуулаагүй. Тэгээд Э-гийн дээрээс босоод тухайн хүмүүс нь салсан байхад Д.Э- над руу дайрахаар нь ард талаас нь тэврээд лоунжны үүд рүү гаргасан. Ардаас нь эхнэр гарахаар нь лоунжны хаалга цоожилсон. Тэгэхэд Д.Э- нь газар хэвтчихсэн хөл хугалаад хаячихлаа гээд эхнэр бид хоёр руу дайраад байхаар нь хөлийг нь харахад хөл нь хавдсан байсан. Тэгээд би уг асуудлын талаар түргэн тусламж дуудсан. Уг асуудал болохоос өмнө нь Д.Э- нь зүгээр алхаж гишгээд явж байсан.

...Д.Э- нь буруу юм уу худал мэдүүлсэн байна гэж бодож байна. Яагаад гэвэл хамгийн эхлээд О-, Э- нар гараад удалгүй буцаж орж ирсэн. Орж ирээд эхнэр, хүүхдийг муулаад эхнэр тухайн хүнийг татаж газар унагаасан. Тэгээд босож ирээд над руу дайрахаар нь би тухайн хүний ардаас чирээд гаргасан. Тэгэхэд ардаас нь эхнэр гарсан. Мөн 2 давхрын гадна талд ямар нэгэн зодоон болоогүй. Ямар учраас энэ асуудлыг худал мэдүүлээд байгааг ойлгохгүй байна. Миний өгч байгаа мэдүүлэг Д.Э-, О- нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа гэдгийг би өөрөө хүртэл ойлгохгүй байна.

Тус лоунжийг 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Одоо тус газар ажиллахгүй байгаа. Тухайн газарт  хяналтын камер байдаг, хэд хоног хадгалдаг талаар мэдэхгүй байна.

Тухайн хяналтын камерын бичлгүүд нь байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн гол асуудал нь тухайн газарт уг асуудал шиг асуудал болж байгаагүй учраас хяналтын камерын бичлэгийг ухрааж үздэггүй байсан. Уг асуудал болох үед тухайн камерын бичлэгийг ухрааж үзэх гээд кодыг нь мэдэхгүй байсан учраас ухрааж үзэж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Д.Э-гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт, гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Хохирлын баримтууд  /1-р хавтаст хэргийн 45-55 дахь тал/,

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн зөвлөмжийн хуудас /1-р хавтаст хэргийн 56 дахь тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /1-р хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1-р хавтаст хэргийн 75 дахь тал/,

Д.Э-гийн өвчний түүх /1-р хавтаст хэргийн 76-84 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Д.Э-гийн биед учирсан баруун шилбэ, тавхайн цус хуралт нь шаант  болон тахилзуур ясны хугаралтай хамт нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үснээс татах үед үүсэхгүй, газарт толгойгоороо унах үед тархи доргилт гэмтэл нь үүсэх боломжтой ба шилбэ, тавхайн гэмтэл нь тухайн хэсэг газарт хүч үйлчлэх үед үүснэ...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 152-154 дэх тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /2-р хавтаст хэргийн 141 дэх тал/,

Дуудлага мэдээллийн “...утга: пабын гадна согтуу хүмүүс орилоод амраахгүй байна гэх, шийдвэрлэлтийн утга Бэгэр 116 чиглэл эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Д.Б би эргүүлийн цагдаа, жолооч цагдаагийн ахлагч Э.Э-н хамт очиж шалгахад Д.Э- /РД:****/ гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз У-атай паб дотор давхралдаж унаад хөлөө хугалсан байсныг 103-ын эмчид хүлээлгэж өгөв. МБТ-ийн мөрдөгч а/д Э.Золжаргалын удирдсан бүрэлдэхүүн материалжуулан шалгаж байна. Энгэрийн камераар хийж баримтжуулав...” гэх жагсаалт /2-р хавтаст хэргийн 146 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Т-, Д.Э- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахд гэрч Т.Т-ын өгсөн “...Д.Э-, Н.У- нар лоунж дотор байхад гал тогооны үүдэн хэсэг буюу нойлын хаалганы харалдаа хоорондоо давхралдаж унасан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Э-гийн өгсөн “2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Т-ын эхнэр У-а лоунжны хаалгыг гаднаас нь түгжих гээд байж байхад О-, Т- нар хаалганы хажууд байсан. Тэр үед Т- бид хоёр хоорондоо муудалцаад байж байхад түүний эхнэр  У-а над руу дайрч бид хоёр лоунжны гадаа давхралдаж унасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн148 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-н гэрчээр өгсөн “...Би 2019-2022 онд Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер албан тушаалд ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Бэгэр 116”  чиглэлд эргүүлийн цагдаа, жолооч дэд ахлагч Э.Э-н хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрээс “Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны *** дугаар байрны урд талын пабын гадна согтуу хүмүүс орилоод амраахгүй байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл хүлээн аваад жолоочийн хамт дуудлага өгсөн газар очиход тухайн пабын гадна талын террас дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг эмэгтэй хагас суугаа байдалтай хөл нь хугарчихсан /эргэчихсэн/ мөн нэг эрэгтэй, найз нь гэх эмэгтэй хажуу талд нь байж байсан. Очоод юу болсон талаар асуухад “манай найз хальтраад уначихлаа” гэж хэлж байсан. Ингээд нөхцөл байдлыг жижүүрийн ахлахад танилцуулж жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэн тусламж дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.У-ын яллагдагчаар өгсөн: “...Би  лоунжныхаа ард зогсоод Э- текний гадна зогсоолд “би чиний хүүхдүүдийг харааж байна, сайн явахыг чинь харнаа” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд манай нөхөр хажууд байхад нь нөхөр рүү самар дах гээд дайраад байхаар нь манай нөхөр өндөр болохоор өөр рүүгээ ойртуулахгүй бөгөөд би уур хүрээд текний араас гараад Э-тай энгэрээсээ барилцаж авсан. Тэгэхэд би Э-гийн энгэрээс бариад сэгсрээд “чи болиоч” гээд сэгсрэхэд Э- хойш унахад би дээр нь гарч унасан... Би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ажиллуулахаа больсон. Тухайн үед хяналтын камертай, ажилладаг байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар шалгах байцаагч нь ирээд явах байх гээд явсан. Тэгээд цагдаа нарыг хүлээгээд ирж бичлэг авахгүй байсан ба дараа нь хэд хоногийн дараа айти дуудаж авах гэсэн чинь 3 хоногийн хугацаатай хадгалдаг камер байна гээд гаргаж өгч чадаагүй. Э- надтай давхралдаж унаснаас хойш өөрөө босоод яваад байсан ба хаалгаа түгжээд гадаа гарснаас хойш хувцсаа өмсөхгүй гээд модон шалан дээр суучихаад хөлөө тийчлээд савчаад байсан. Тэгэхээр нь О- хойно, урд нь гараад хувцсыг нь өмсүүлэх гээд тойроод яваад байсан. Тэгэхэд Э- хөлөө тийчлэж байхдаа юманд цохиод гэмтээсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 90 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Улсын яллагч шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч Н.У- хохирогч Д.Э- нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” лоунжид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар тус лоунжны гадна талбайн модон шаланд Д.Э-гийн өмсөж явсан гутлын өсгий шалны завсар гацсан байх ба энэ үед Н.У-, Д.Э-тай зууралдах явцдаа түүний дээр  давхралдан унасны улмаас болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд баруун шилбэ, тавхайн цус хуралт болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт хохирогч Д.Э-гийн “...Би Т-тай хэрэлдэж маргалдаад алхаж байсан чинь ба миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байхдаа У-а руу харахад У-а миний өмсөж байсан куртикаар хоолой заамдсан. Тэгэхээр нь салгах гээд өөрийнх нь хувцаснаас зуурахад гутлын өсгий шалны завсар гацсан байсан тул би хөлөө авч чадаагүй байтал  У-а миний дээрээс давхралдаад унасан... Би өөдөөс нь тэмцэлдээд гарыг нь тавиулахад 2 гараараа миний толгойн үснээс зуураад шаланд толгойн ар хэсгийг минь хавсарч 15-20 секунт цохиж байхдаа маш чангаар орилоод байсан... О- У-ааг арай гэж татаж холдуулсан... Би босоод баруун хөл өвдөж байсан учир хөлөө барьж байхад У-а над руу дайраад үснээс дахин зулгаахаар нь би хөл өвдөөд байна, чи намайг яаж байгаа юм бэ гэж орилоход битгий маяглаад бай гээд миний үснээс татаад байсан. Харин миний баруун хөл хөлөдгөөнгүй болсон байсан. Тэр байдлаа У-ад хэлэхэд миний хөлийг хугарсан гэдгийг мэдээд Т-тай гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал/,  гэрч Б.О-ын “...Намайг эргэж харахад У-а эгч Э-гийн дээр xувцасны хоолой хэсгээс нь зүүн гapaapaa заамдаад бaруун гapaapaa зүүн чихний aрын хэсгийн толгойн үснээс татаад дээр нь унаж байсан. Тэгээд дээрээс нь 2 гараараа дараад чи миний xүүxдийг xapaaдaг хэн бэ гэх үгсийг давтаж хэлээд орилоод байсан... Би Э- эгчийг харахад Уянra дээр нь хэвтсэн байрлалтай, модон шалан дээр толгойн арын хэсгээр нь хавсарч цохиод байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “...дуудлага өгсөн газар очиход тухайн пабын гадна талын тераас дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг эмэгтэй хагас суугаа байдалтай хөл нь хугарчихсан /эргэчихсэн/ мөн нэг эрэгтэй, найз нь гэх эмэгтэй хажуу талд нь байж байсан. Очоод юу болсон талаар асуухад “манай найз хальтраад уначихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр болон тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Тодруулбал Н.У- тухайн үед Д.Э-гийн гутлын өсгийг модон шалны завсар гацсан гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд Н.У- түүнтэй зууралдах явцад Д.Э-гийн дээр давхралдан унасны улмаас болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь баруун шилбэ, тавхайн цус хуралт болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай “...тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлйн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр шүүгдэгч Н.У- нь хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Учир нь шүүгдэгч Н.У- “би чиний хүүхдүүдийг харааж байна, сайн явахыг чинь харнаа” гээд хэрүүл хийгээд байна гэх шалтгаанаар Д.Э-г заамдан авч, давхралдан унасны дараа үснээс нь татаж толгойг нь модон шаланд цохисны улмаас Д.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Энэ нь хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаартай “...тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлйн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсэн атлаа хүсч үйлдсэн эсхүл зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялагддаг.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч Т.Т- мэдүүлэхдээ хохирогч Д.Э-, гэрч Б.О- нараас зөрүүтэй мэдүүлдэг ба энэ нь шүүгдэгч Н.У-ын гэр бүлийн хамааралтай хүн тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.У-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт нотлох баримтаар авагдсан нийт 7,031,950 нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан “Мед траума” эмнэлэгт үзүлсэн 130.000 төгрөг, эм тарианы 577.459 төгрөг, бензиний зардал 121.000 төгрөг, дутуу авсан цалин болох 703.500 төгрөг, нийт 1.531.959  /нэг сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг шүүгдэгч Н.У-ас гаргуулж хохирогч Д.Э-д олгох нь зүйтэй байна.

Харин өмгөөлөгчийн зардал болох 1.500.000 төгрөг, зээлтэй холбоотой 4.000.000 төгрөгийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Д.Э-гийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /2-р хавтаст хэргийн 141 дэх тал/ авагдсан байх боловч шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр баталсан байх тул хэрэгт авагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогч Д.Э-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Н.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                      

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Я овогт Н-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Яруу овогт Н-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ын өөрийн байнга оршин суудаг газар болон  тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг газраас өөр газар зорчихыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.У-ас нийт 1.531.959  /нэг сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Э-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 /хоёр/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

9. Хэрэгт Н.У- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ