| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫЫ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Н.С, Н.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2340000000068 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Ямаан шанд” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Насанбуянгын *******. /РД:*******/
-Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Улаан худаг” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* *******. /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь Н.*******тай санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Ямаан шанд” гэх газарт нутаглаж байхдаа хохирогч *******ын өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан 1 тооны гүүг авч, бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг,
-Шүүгдэгч Н.******* нь Н.*******тай санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг "Ямаан шанд" гэх газарт Н.*******т итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан хохирогч *******ын 1 тооны гүүг авч, бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь Н.*******тай бүлэглэж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Ямаан шанд” гэх газарт хохирогч *******ын 1 тооны гүүг завшиж, хохирогч *******д 900,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Н.******* нь Н.*******тай бүлэглэж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Ямаан шанд” гэх газарт хохирогч *******ын 1 тооны гүүг завшиж, хохирогч *******д 900,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч *******ын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Миний алдсан гэх хүрэн зүсний гүү нь алга болох үед манай төрсөн ахын хүү болох Н.*******ын адуунд байсан юм. Тэдний адуунд хэдэн жил болсон адуу байгаа юм. Би өөрөө адуугүй болоод ах Насанбуянтай ярьж байгаад адуунд тавьсан юм. Манай ах нас барсан тул адууг нь хүү нь болох ******* л харж ханддаг байсан юм. Би *******т эгчийнхээ гүүг сайн харж хандаж байгаарай эгч нь адуутай болох гээд байгаа юм гэдэг байсан. Харин эдний адуунд байсан ч гэсэн би ирээд мөр хайж яваад *******ын хашаанд адуу мал хашсан ул мөр байх шиг болохоор нь сэжиг төрсөн юм. Хэд хэдэн удаа уулзахад эхлээд мэдэхгүй гэж байснаа, нэг уулзахад ******* мэднэ. Бор-Өндөрт аваачаад зарчихсан гэж хэлсэн юм. Надад хохирол барагдуулсан. Энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99)
-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШД-288 дугаартай шинжээчийн “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд нэг тооны адууны зах зээлийн үнэлгээг 900,000 /есөн зуун мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт (хх-ийн 14-15)
-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-13 дугаартай шинжээчийн “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт (хх-ийн 22-24)
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хх-ийн 22-27)
-Гэрч ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.******* надаас машинаа өгөөч, гэртээ очоод ирье гэж хэлээд авч явсан ба 1 хоноод маргааш нь авчирч өгч байсан. Миний машиныг унаж хаашаа хэнтэй явсан талаар нь би мэдээгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 91-92)
-Шүүгдэгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Н.*******ын адуунаас Н.******* бид хоёр нэг тооны гүүг бусдад зарж борлуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-ийн 127)
-Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай хамаатны эгч ******* хэдэн жилийн өмнө манай адуунд хүрэн зүсний шүдлэн байдас тавьсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Н.******* бид хоёр морь уургалж байгаад нэг гүү хашаан дээгүүр харайгаад гэдсийг нь цувуулсан. Тэгээд ажиллаад ******* зарчихаад ирнэ гээд Бор-Өндөр явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 130),
-Шүүгдэгч Н.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.******* бид хоёр *******ын нэг тооны адууг махлаад Бор-Өндөр суманд зарсан. 700,000 төгрөг болсон. 300,000 төгрөгийг Н.*******т өгсөн. Үлдсэн мөнгийг нь би хэрэглэсэн. *******д би бага насны нэг тооны адууг хохиролд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.******* бид хоёр *******ын нэг тооны адууг махлаад Бор-Өндөр суманд зарсан. 700,000 төгрөг болсон. Би 300,000 төгрөгийг авсан. *******д би бага насны нэг тооны адууг хохиролд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Хохирогч ******* нь өөрийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 5 настай гүүг өөрийн төрсөн ахын хүү Н.*******ын адуунд ижилсүүлж, Н.******* нь уг адууг маллаж, итгэмжлэн хариуцаж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* нь “Н.*******, Н.******* нар нь нэг, нэг тооны адуу өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарын тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******, Н.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарын тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга буюу адууг хөрөнгийн үнэлгээгээр нэг адуу нь 900,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******, Н.******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ 900,000 (есөн зуун мянган) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хохирогчид 900,000 (есөн зуун мянган) төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарын тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарын тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд тайлбарласугай.
6.Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хохирогчид 900,000 (есөн зуун мянган) төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ 900,000 (есөн зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч Н.*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан адууны үнэ 900,000 (есөн зуун мянган) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.*******, Н.******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ