| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2023/0012/Э
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Харчу овогт Г.Т холбогдох эрүүгийн 2339000000027 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хэргийн харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Ангирт хан ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сум 4 дүгээр баг Дэнжийн 07-02 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харчу овогт Г.Т/РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-06 тоотод байрлах М.Пын гэрт түүнтэй гар утас булаацалдсаны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-06 тоотод байрлах М.П-н гэрт түүнтэй гар утас булаацалдсаны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч М.П-н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгох ялыг бүрэн төлж барагдуулна. Хохирогч М.П-д 400.000 төгрөг өгсөн. М.П надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгч хэрэгт хавсаргасан”” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2339000000027 дугаартай хэргээс улсын яллагч:
-Хохирогч М.П-н 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд засуулж байгаа гар утсаа авахаар гадуур гарч яваад утас маань засагдаагүй байхаар нь гэр лүүгээ харих замдаа найзынхаа хамт нэг айлд очсон. Тэгээд тухайн айлд очиход тэнд байсан танихгүй нэг залуу болон найз У-н хамт бид гурав 3 шил 0.75 граммын архийг хувааж уугаад орой 19 цагийн орчим гэртээ очсон. Тэгээд би гэртээ очиход миний том хүү А нь хоолоо хийчихсэн байхаар нь би хоол идэж байгаад тасарчихаад түүнээс хойш юу болсонг нь санахгүй байна. Миний архи гараад жаахан сэргэсэн чинь цагдаагийн байгууллагад ирчихсэн байсан. Түүний дараа эмнэлэгт үзүүлж дуусаад цаг харахад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 06 цаг болсон байсан. Өөрийн том хүү П.А-с өглөө нь асуухад та Т ахтай маргалдаж, муудаад, Тах таныг зодсон гэж миний хүү надад хэлсэн. Харин би өөрөө яг ямар асуудал болсонг санахгүй байна. Миний хоёр нүд хөхөрч, хамар жаахан хавдсан. Өөр миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч П.А 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт аав, ээж хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Миний ээж 9 дүгээр сараас хойш Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Харин би аав, хоёр дүүгийнхээ хамт гэртээ байдаг. 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчимд миний аав М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирээд хоолоо идчихээд бид дөрөв гэртэй унтаж байхад шөнө миний аавын утас руу 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд Т гэх ах залгаад аавыг хүрээд ир гэж дуудахаар нь аав очиж чадахгүй гэж ярьсан чинь тэр ах “за тэгвэл би гэрт чинь яваад очъё” гэж хэлсэн. Тэр үед би аавын унтахыг хүлээгээд сууж байсан чинь гаднаас Тах согтуу орж ирсэн. Тэгэхлээр нь би Т ахад ор засаж өгөөд унтаж амар гэсэн чинь за гэж хэлээд аавтай юм яриад сууж байсан. Гэтэл аав Т ах хоёр хоорондоо ярьж сууж байгаад гар утас булаацалдаад ноцолдож байгаад хоорондоо зодолдсон. Тэр үед нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Т ах миний аавтай утас булаацалдаад ноцолдож байхдаа аавын дээр гарч суугаад гараараа нүүр хэсэгт болон цээж рүү нь цохиж байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай “1.М.П-н биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Яллагдагч Г.Т-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....гэрт нь ороод П ахтай юм яриад сууж байхад П ах миний гар утсыг булаацалдаад бид хоёр маргалдаж, ноцолдох үед би П ахыг нүүр хэсэгт гараараар 2 удаа цохьсон. Ноцолдож байхад хүү нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-06 тоотод байрлах М.П-н гэрт түүнтэй гар утас булаацалдсаны улмаас маргалдаж улмаар хохирогч М.П-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч М.П-н 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд засуулж байгаа гар утсаа авахаар гадуур гарч яваад утас маань засагдаагүй байхаар нь гэр лүүгээ харих замдаа найзынхаа хамт нэг айлд очсон. Тэгээд тухайн айлд очиход тэнд байсан танихгүй нэг залуу болон найз У-н хамт бид гурав 3 шил 0.75 граммын архийг хувааж уугаад орой 19 цагийн орчим гэртээ очсон. Тэгээд би гэртээ очиход миний том хүү А нь хоолоо хийчихсэн байхаар нь би хоол идэж байгаад тасарчихаад түүнээс хойш юу болсонг нь санахгүй байна. Миний архи гараад жаахан сэргэсэн чинь цагдаагийн байгууллагад ирчихсэн байсан. Түүний дараа эмнэлэгт үзүүлж дуусаад цаг харахад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 06 цаг болсон байсан. Өөрийн том хүү П.А-с өглөө нь асуухад та Төмөрөө ахтай маргалдаж, муудаад, Т ах таныг зодсон гэж миний хүү надад хэлсэн. Харин би өөрөө яг ямар асуудал болсонг санахгүй байна. Миний хоёр нүд хөхөрч, хамар жаахан хавдсан. Өөр миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч П.А 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт аав, ээж хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Миний ээж 9 дүгээр сараас хойш Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Харин би аав, хоёр дүүгийнхээ хамт гэртээ байдаг. 2022 оны 12 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчимд миний аав М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирээд хоолоо идчихээд бид дөрөв гэртэй унтаж байхад шөнө миний аавын утас руу 2022 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд Т гэх ах залгаад аавыг хүрээд ир гэж дуудахаар нь аав очиж чадахгүй гэж ярьсан чинь тэр ах “за тэгвэл би гэрт чинь яваад очъё” гэж хэлсэн. Тэр үед би аавын унтахыг хүлээгээд сууж байсан чинь гаднаас Т ах согтуу орж ирсэн. Тэгэхлээр нь би Т ахад ор засаж өгөөд унтаж амар гэсэн чинь за гэж хэлээд аавтай юм яриад сууж байсан. Гэтэл аав Т ах хоёр хоорондоо ярьж сууж байгаад гар утас булаацалдаад ноцолдож байгаад хоорондоо зодолдсон. Тэр үед нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Т ах миний аавтай утас булаацалдаад ноцолдож байхдаа аавын дээр гарч суугаад гараараа нүүр хэсэгт болон цээж рүү нь цохиж байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай “1.М.П-н биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Яллагдагч Г.Т-н 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....гэрт нь ороод П ахтай юм яриад сууж байхад П ах миний гар утсыг булаацалдаад бид хоёр маргалдаж, ноцолдох үед би П ахыг нүүр хэсэгт гараараар 2 удаа цохьсон. Ноцолдож байхад хүү нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
-Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний бие хохирогч М.П-н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгох ялыг бүрэн төлж барагдуулна. Хохирогч М.П 400.000 төгрөг өгсөн. М.П надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгч хэрэгт хавсаргасан” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хяналтын прокуророос шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.Т-н хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч М.П-тай маргалдан түүнийг гараараа цохиж зодсон, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч М.П-н биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч М.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Г.Т-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Иймд шүүгдэгч Г.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.П-тай маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Г.Т өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх саналыг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Н-с шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дээрх нөхцөл байдал болон Г.Т-н хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Г.Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Г.Т-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгний торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ