Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 157/2023/0015/Э

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Г.З-т холбогдох эрүүгийн 2340000000005 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 20 настай, яс үндэс халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Эрчим хүчний цехэд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3 дугаар баг Говийн 2-8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Г.З /РД:................./

 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.З нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд болон гадаа Т.Т маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн  2340000000005 дугаартай хэргээс улсын яллагч:  

-Хохирогч Т.Т 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр У, А бид гурав 22 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баар луу орсон. “М” бааранд ороод лаазтай пивоноос 2 ширхгийг уусан. Би талбай дээр бүжиглэж байсан чинь хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй залуу над руу салаавч гаргаад байхаар нь би уурлаад яваад очсон чинь шууд хавирч унагаад, нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би босоод ирсэн чинь хүмүүс салгасан. Тэгээд би гадуур хувцсаа тайлаад очоод зодолдох гэсэн чинь хүмүүс салгахаар нь больсон. Тэрнээс хойш удалгүй би “М” баарнаас А хамт гарсан чинь нөгөө намайг өшиглөсөн залуу баруун талын төмөр хаалган дээр зогсчихоод дуудаад байхаар нь гүйгээд очсон чинь цээж рүү жийгээд унагаасан. Би газар унаад босоод ирсэн яваад өгөхөөр нь би буцаад “М” баарны үүд рүү ирсэн. “М” баарны үүдэн дээрээс А хамт баруун тал руу гараад очсон чинь засмал замын хойд талаас намайг зодсон залуу гарч ирээд Б.Э муудаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Э татаад салгах гэсэн чинь намайг зодсон залуу миний цамцнаас барьж аваад урагш нь угзарч унагаад, цамцнаас чирээд цамц сугараад хоёр гаран дээр гарахгүй байсан. Тэгсэн нуруугаар шороон дээр чирээд баруун талын нүд рүү нэг өшиглөөд, ам руу нэг өшиглөсөн. Би тэгээд босч ирээд салаад явцгаасан. Би энэ хүнийг хараад бол танина, нэрийг нь мэдэхгүй байна. Миний уруул язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хацар хавдсан, тохой нуруу, цээж зулгарсан. Миний хувцас урагдаагүй, зүгээр байсан. Намайг 2022 оны 09 дүгээр сард зодож байсан юм. Би энэ асуудлыг тусад нь гомдол гаргаж шалгуулна. Ямар шалтгаанаар намайг зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Их л онгироо хүн байна лээ. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

-Хохирогч Т.Т 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өөрийгөө зодсон хүний нэрийг мэдэхгүй, царайг нь хараад танина гэж хэлсэн. Би өөрийгөө зодсон хүнтэй уулзсан, тэр хүнийг Г.З гэдэг. Намайг зодсон залуу бол Г.З гэдэг 20 настай залуу. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

-Хохирогч Т.Т 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”Би анх намайг зодсон хүнээ мэдэхгүй байсан, дараа нь бичлэг үзээд намайг зодсон Г.З уулзсан. Г.З намайг өөрөө зодсон гэдгээ хэлсэн. Би Г.З хараад шууд таньсан. Би Г.З 350,000 төгрөг авсан, одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

-Гэрч Ц.Б 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд ажилладаг эхнэр Э авахаар 23 цаг өнгөрч байх үед очсон. Намайг очих үед баар хаагаад хөгжим унтраад, заалны гэрэл асчихсан байсан. Тэр үед Бор-Өндөр суманд амьдардаг Т.Т гэх залуу Г.З руу чиглэж очоод далайх үйлдэл хийсэн. Тэгсэн Г.З хавсраад хөл алдсан чинь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би баар хаагаад эхнэрийгээ аваад гэр рүүгээ явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

-Гэрэл зураг /хх-ийн 16-26 дугаар хуудас/

-Амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27 дугаар хуудас/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай

 

1.Т.Т-н биед баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний сулрал, цээжний урд хэсэг ар нуруу хэсэг, 2 гарын бугалга, тохой хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...." гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Яллагдагч Г.З 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон асуудлын талаар юу ч санахгүй байна. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э надад “М” баарны хяналтын камерийн бичлэгийг үзүүлсэн, уг бичлэг дээр Т.Т биед халдаж байгаа хүн би мөн байгаа тул би гэм буруугаа болон яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Би мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулж, ямар нэгэн гомдол санал гаргахгүй, хэргээ хурдан шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Г.З нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд болон гадаа Т.Т маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Т.Т 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр У, А бид гурав 22 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М баар руу орсон. “М” бааранд ороод лаазтай пивоноос 2 ширхэгийг уусан. Би талбай дээр бүжиглэж байсан чинь хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй залуу над руу салаавч гаргаад байхаар нь би уурлаад яваад очсон чинь шууд хавирч унагаад, нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би босоод ирсэн чинь хүмүүс салгасан. Тэгээд би гадуур хувцсаа тайлаад очоод зодолдох гэсэн чинь хүмүүс салгахаар нь больсон. Тэрнээс хойш удалгүй би “М” баарнаас А хамт гарсан чинь нөгөө намайг өшиглөсөн залуу баруун талын төмөр хаалган дээр зогсчихоод дуудаад байхаар нь гүйгээд очсон чинь цээж рүү жийгээд унагасан. Би газар унаад босоод ирсэн яваад өгөхөөр нь би буцаад “М” баарны үүд рүү ирсэн. “М” баарны үүдэн дээрээс А хамт баруун тал руу гараад очсон чинь засмал замын хойд талаас намайг зодсон залуу гарч ирээд Б.Э муудаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Э татаад салгах гэсэн чинь намайг зодсон залуу миний цамцнаас барьж аваад урагш нь угзарч унагаад, цамцнаас чирээд цамц сугараад хоёр гаран дээр гарахгүй байсан. Тэгсэн нуруугаар шороон дээр чирээд баруун талын нүд рүү нэг өшиглөөд, ам руу нэг өшиглөсөн. Би тэгээд босч ирээд салаад явцгаасан. Би энэ хүнийг хараад бол танина, нэрийг нь мэдэхгүй байна. Миний уруул язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хацар хавдсан, тохой нуруу, цээж зулгарсан. Миний хувцас урагдаагүй, зүгээр байсан. Намайг 2022 оны 09 дүгээр сард зодож байсан юм. Би энэ асуудлыг тусад нь гомдол гаргаж шалгуулна. Ямар шалтгаанаар намайг зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Их л онгироо хүн байна лээ. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

-Хохирогч Т.Т 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өөрийгөө зодсон хүний нэрийг мэдэхгүй, царайг нь хараад танина гэж хэлсэн. Би өөрийгөө зодсон хүнтэй уулзсан, тэр хүнийг З гэдэг. Намайг зодсон залуу бол Г.З гэдэг 20 настай залуу. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

-Хохирогч Т.Т 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”Би анх намайг зодсон хүнээ мэдэхгүй байсан, дараа нь бичлэг үзээд намайг зодсон Г.З уулзсан. Г.З намайг өөрөө зодсон гэдгээ хэлсэн. Би Г.З хараад шууд таньсан. Би Г.З 350.000 төгрөг авсан, одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

-Гэрч Ц.Б 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд ажилладаг эхнэр Эрдэнэзулыг авахаар 23 цаг өнгөрч байх үед очсон. Намайг очих үед баар хаагаад хөгжим унтраад, заалны гэрэл асчихсан байсан. Тэр үед Бор-Өндөр суманд амьдардаг Т.Т гэх залуу Г.З луу чиглэж очоод далайх үйлдэл хийсэн. Тэгсэн Г.З хавсраад хөл алдсан чинь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би баар хаагаад эхнэрийгээ аваад гэрлүүгээ явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

-Гэрэл зураг /хх-ийн 16-26 дугаар хуудас/

-Амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27 дугаар хуудас/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай

 

1.Т.Т биед баруун нүдний алимны салст болон баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний сулрал, цээжний урд хэсэг ар нуруу хэсэг, 2 гарын бугалга, тохой хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

-Яллагдагч Г.З 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би болсон асуудлын талаар юу ч санахгүй байна. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э надад “М” баарны хяналтын камерийн бичлэгийг үзүүлсэн, уг бичлэг дээр Т.Т биед халдаж байгаа хүн би мөн байгаа тул би гэм буруугаа болон яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Би мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулж, ямар нэгэн гомдол санал гаргахгүй, хэргээ хурдан шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47/

-Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний бие хохирогч Т.Т биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгох ялыг бүрэн төлж барагдуулна. Хохирогч Т.Т 350.000 төгрөг өгсөн. Т.Т надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгч хэрэгт хавсаргасан” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хяналтын прокуророос  шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.З хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.З нь хохирогч Т.Т маргалдан түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Т.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Г.З нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иймд шүүгдэгч Г.З нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.З үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.З үйлдэлд гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Т маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Г.З өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэрээс “шүүгдэгч Г.З нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй, хохирол төлсөн байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас шүүгдэгч Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх нөхцөл байдал болон Г.З хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр тогтоож, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Г.З “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Г.З 700 (долоон  зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д оногдуулсан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгний торгох ялыг 4 (дөрөв)  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ