Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00023/И |
Дугаар | 156/ШШ2021/00065 |
Огноо | 2021-01-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 156/ШШ2021/00065
156/ШШ2021/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00023/И
аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 4 дүгээр баг, Улзын 4-3 тоотод, Батанай Ц.Б. /РД:.... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н., Г. Ц. Х.х (РД:.)-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Ц.Б., хариуцагч Ц.Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Х.тэй 1991 онд танилцаад 1992 оны 10 сарын 28-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. 1996 оны сарын 24-ний өдөр охин Х.Т. төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа том хүү болох Төгөлдөрөөс ач хүү Б.А.ийг үрчлэн авсан. Б.А. хүү одоо 9 настай 4 дүгээр ангид сурдаг. Надаар овоглодог. Ц.Х. бид хоёр 2014 оны 5 сараас хойш тусдаа амьдарч байна. Ц.Х. нь архи уудаг, уухаараа агсан согтуу тавьж зоддог, гэрээсээ хөөж янз бүрээр харааж загнадаг. Б.Аминзүрх маань айж ичээд одоо өвөөтэй хамт амьдрахгүй гэдэг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.А.ийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 1991 онд танилцаж гэр бүл болон хамт амьдарсан. Бидний дундаас нэг охин төрсөн одоо 25 настай. Б.Аминзүрх нь Б.ын хүүгийнх нь хүүхэд юм. Эхнэр маань А.ийг өөрийн нэрээр овоглосон би тухайн үед өргөдөл бичихэд нь гарын үсэг зурсан. Одоо Ц.Буянтогтохоос гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.А.г Ц.-н асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ээ гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч******* холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Буянтогтох, хариуцагч Ц.Хүрэлмөнх нар нь 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Б.Аминзүрхийг өөрийн нэрээр овоглосон болох нь хэрэгт авагдсан 0000918943/32/01тай төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 7 тал), зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 11 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 1 дүгээр сарын 11-ний төрсөн хүү******* эх******* асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул хүү******* эхын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.1, 56 зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Буянтогтох нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х.с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х.д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б. Ц.Б.х, Г. Ц.Х. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү******* эх Ц.Б.ын асрамжинд үлдээсүгэй.
3.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.1, 56 зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б. нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х.өс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б.д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А.д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА