| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0184/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
2024 02 05 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0184/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н ,
Шүүгдэгч Ч.Э өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч Ч.Э, Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 2339000160213 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ***************, ********* нар бүлэглэж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 7 дугаар багийн хөдөө хэсэг "Уртын гол" гэх газраас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ************ эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 3 буюу олон тооны шүдлэн насны үхрийг машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, гол төмрийн дугаар АВНО812, замгийн 0812 дугаартай тоз-8 маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************* 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны төвөөс 18 км "Цагаан даваа" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ************* эзэмшлийн үхэр сүргээс 1, *********** эзэмшлийн үхэр сүргээс 2 нийт 3 буюу олон тооны үхрийг шунахайн сэдлээр машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн ашиглан, винтов маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан *********** 1,500,000, ************** 1,400,000 төгрөгийн, нийт 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг "Нүдэнгийн гарам" гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө **************** эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 2 буюу олон тооны хязаалан, шүдлэн насны үхрүүдийг машин механизм буюу цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, улмаар гол төмрийн дугаар АВНО812, замгийн 0812 дугаартай тоз-8 маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************** 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хойд талын пойл гео арвижих байрны зүүн хэсгээс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ************** хонин сүргээс шунахайн сэдлээр хязаалан насны 2 тооны эр хонийг машин механизм буюу цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар махалж бусдад зарж борлуулан ************ 360,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Шар тал гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим хохирогч ************** үхэр сүргээс саарал алаг бүдүүн үнээ, хар хүрэн үнээ 2 буюу олон тооны үхрийг машин механизм буюу 38-87 УАН улсын дугаартай "Тоёота Рав-4" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Бортын Даваа гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим хохирогч ************* үхэр сүргээс буруу чих араасаа ухам имтэй, ухаа үнээ, ухаа халзан гунж, хүрэн халзан хязаалан эр үхэр 3 буюу олон тооны үхрийг машин механизм буюу 38-87 УАН улсын дугаартай "Тоёота Рав-4" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хэнтий аймгийн Хэрлэн сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хойд талын пойл хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 22 цагийн орчим ************* эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 3 буюу олон тооны үхрийг машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн ашиглан, винтов маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************* 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************, ************ нар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000160213 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **********, ********** нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч ************* (1-р хх-ийн 17-20-р хуудас), гэрч ************* (1-р хх-ийн 23-24-р хуудас), гэрч ********** (1-р хх-ийн 27-29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч *********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1-р хх-ийн 5-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-12-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2022/ШД-411 дугаартай “...3 тооны бод малын үнэлгээ 3,600,000 төгрөг...” гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 52-54-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-85 дугаартай “...Toyota RAW-4 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ 4,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 77-80-р хуудас),
Эд хөрөнгө бүтүүмжлэх прокуорын тогтоол, тэмдэглэл (3-р хх-ийн 119-125-р хуудас),
Хохирогч ********* (1-р хх-ийн 118-119-р хуудас), хохирогч ********* 1-р хх-ийн 124-125-р хуудас), гэрч ******** (1-р хх-ийн 145-147-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 132-133-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 150-152-р хуудас ), гэрч ******** (1-р хх-ийн 155-157-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 172-173-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ******** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-120 дугаартай “...1 тооны үхрийн үнэлгээ 1,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-180-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-119 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,400,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 225-229-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 230-233-р хуудас),
Хохирогч *********** (1-р хх-ийн 238-239-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 241-242-р хуудас), гэрч ********** (2-р хх-ийн 7-8-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-122 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 2,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 14-16-р хуудас),
Хохирогч ********** цагдаагийн байгууллагд гаргасан өргөдөл (2-р хх-ийн 53-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 56-58-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (2-р хх-ийн 25-26-р хуудас, 3-р хх-ийн 81-82, 85-86, 89-90-р хуудас),
Малын А дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 36-37-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (3-р хх-ийн 114-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 27-28-р хуудас),
Хохирогч ******* (2-р хх-ийн 62-63р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 67-р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 70-71-р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 74-75-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №2023/ШД-126 дугаартай “...2 тооны хонины үнэлгээ 360,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 91-93-р хуудас),
2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 122-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 127-131-р хуудас),
Хохирогч ******** (2-р хх-ийн 136-р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 150-151-р хуудас), гэрч *********** (2-р хх-ийн 154-155-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №2023/ШД-125 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 3,100,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 161-163-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 198-206-р хуудас),
Хохирогч *********** (2-р хх-ийн 211-212-р хуудас), гэрч ************ (2-р хх-ийн 215-р хуудас), гэрч ********** (2-р хх-ийн 223-224-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************* 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-121 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,100,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 235-237-р хуудас)
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 21-29-р хуудас),
Хохирогч ********** (1-р хх-ийн 41-43-р хуудас),Гэрч ********** (2-р хх-ийн 215-р хуудас), иргэний нэхэмжлэгч ************* (3-р хх-ийн 193-194-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-118 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,000,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 67-69-р хуудас),
Шүүгдэгч ********** Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 136-148-р хуудас)
Зарим хохирогчийн хохирол төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд,
Шүүгдэгч *********** хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хх-ийн 132, 134), иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хх-ийн 129), 2022 оны жилийн эцсийн мал тооллогын баримт (3-р хх-ийн 133), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 136-148), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 149), шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-ийн 151-159-р хуудас),
Шүүгдэгч ********** хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хх-ийн 164), иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хх-ийн 161), мал тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого (3-р хх-ийн 166-167), Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 168), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 169), шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-ийн 171-176 -р хуудас)-ууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000160213 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *************, *********** нар нь 7 удаагийн үйлдлээр бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч *********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч ***********, ************* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч **************, ************* нар бүлэглэж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 7 дугаар багийн хөдөө хэсэг "Уртын гол" гэх газраас 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ********** эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 3 тооны шүдлэн насны үхрийг машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, гол төмрийн дугаар АВНО812, замгийн 0812 дугаартай тоз-8 маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************** 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1-р хх-ийн 5-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-12-р хуудас),
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үхрээ тоолоод орхисон. Маргааш нь буюу 12 дугаар сарын 03-ны өдөр харахад манай үхрээс Хар бөөр алаг гунж, цагаан алаг эр шүдлэн, сартай улаан гунж, шар тарлан охин бяруу, халтар амтай хүрэн гунж зэрэг 5 тооны үхэр алга байхаар нь хуучин байсан нутаг руугаа гүйсэн байж магадгүй гээд 2, 3 хоног хайж явсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг Уртын ухаа гэх газар явж байхад манай алдсан 5 үхрийн халтар амтай хүрэн гунж, шар тарлан охин бяруу 2 байсан. Тэгээд тэр хавиар нь хайж явахад ойролцоо байсан малын саравч руу очиж харахад хар бөөр алаг гунж, цагаан алаг эр шүдлэн үхэр хоёрыг нядлаад арьс, толгой, шийр зэргийг орхиод явсан байсан. Улаан гунж нь сураг байхгүй ойр хавиар нь нядалсан малын сэг зэм байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...Хар бөөр алаг охин шүдлэн /2 чих цуулбар/, цагаан алаг эр шүдлэн /2 чих нүхтэй/, сартай улаан охин шүдлэн /2 чих нүхтэй/. Манай үхэр алдах үеэр тэнгэр муухайрч цас орж хэд хоног шуурга, салхитай байгаад тогтворжиж байсан. Гэхдээ баруун урдаасаа хүйтэн жавартай байсан. Манай үхэр Хэнтий аймгийн Баянхутаг суманд 5 жил болж нутагласан болохоор тийшээ гүйсэн байх гэж бодоод буруу эрж яваад хугацаа алдсан байна лээ...Би алдсан 2 охин шүдлэнгээ тус бүрийг нь 1,500, 000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-20-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би танихгүй 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний утас руу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авахад ************** гэж хүн байна 5 тооны үхэр алдчихаад явж байна сураг байна уу гэж асууж байсан...хүрэн гунж, хоёр алагтай, улаан гунж эрээн бяруу зэрэг үхэр сурч байсан. би тухайн 5 тооны үхрийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай баруун харгантай гэх газар байдаг өвөлжөөний баруугаар уруудаж байгаа шинжтэй манай энэ хавийн айлын биш 5 тооны үхэр уруудаад явж байсан үхэртэй зүс таарч байхаар нь хэлж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надаас 12 дугаар сарын 07-ны өдөр 5 тооны үхэр алга гээд нэг хүн сураад явж байсан. Надад тэр сурч явсан үхэр нь харагдсан зүйл байхгүй. Харин манайхаас баруун тийш нутагладаг ************* гэдэг айлын баруугаар 5 тооны надаас сурч явсан хүний үхрийн зүстэй адилхан үхэр 12 дугаар сарын 04, 05-ны үед уруудаад явж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-29-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2022/ШД-411 дугаартай “...3 тооны бод малын үнэлгээ 3,600,000 төгрөг...” гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 52-54-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************* 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-85 дугаартай “...Toyota RAW-4 маркийн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ 4,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 77-80-р хуудас),
Шүүгдэгч ************* Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 136-148-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч ********, ************* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны төвөөс 18 км "Цагаан даваа" гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ************ эзэмшлийн үхэр сүргээс 1, *********** эзэмшлийн үхэр сүргээс 2 нийт 3 тооны үхрийг шунахайн сэдлээр машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн ашиглан, винтов маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************* 1,500,000, ********* 1,400,000 төгрөгийн, нийт 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.... Би 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 18 цагийн үед өөрийн нэг зуу гаран тооны үхрээ гэрийнхээ урд талд 3 км гаран зайтай газарт хурааж үлдээсэн. Маргааш өглөө 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 07 цаг өнгөрч байхад гэрийн урд талд байсан үхэр дээр очиж үхрээ бүртгэж үзэхэд. Манай үхрийн бэлчээрээс зүүн урд талд 500 метр хэртэй газарт хүрэн халзан зүсмийн 6 настай эр үхрийг бэлчээрт нядалж арьс, сэвс, толгой, шийрийг орхиод мөн манай гэрээс 1,5км хэртэй зайтай нутаглах нутгийн залуу ********** 2 үхрийг нядлаад арьс, сэвс, толгой, шийрийг орхиод явсан. Манай үхрийн нядалсан газар байсан тээврийн хэрэгслийн дугуйн мөр ********** 2 тооны үхрийг нядлаад явсан газарт байсан тээврийн хэрэгслийн мөртэй адилхан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 118-119-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 12 цагийн үед тариан талбайд бэлчээрлэдэг 10 гаран үхрээ бүрэн эсэхийг тоолчхоод гэр рүүгээ буцсан. Маргааш өглөө 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад нутгийн малчин Гантулга над руу утсаар залгаж танай үхрүүдийг нядалсан байна гэж хэлсэн. Тэгээд эх******* бид хоёр манай үхэр бэлчээрлэдэг тариалангийн талбай руу очиход манай хоёр үхрийг нядлаад толгой арьс, шийр, сэвсийг үлдээгээд явсан байсан. Тэр өдөр бас манай нутгийн малчин *********** нэг үхрийг бас нядлаад явсан өөрөө цагдаад мэдэгдсэн гэж бид хоёрт хэлсэн...Им байхгүй хар бөөр алаг 3 настай эр үхэр, урд талаас догол имтэй ягаан халзан 3 настай гунж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 124-125-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед босоод хонио бэлчээрлүүчихээд байж байтал тосгоны төвөөс *********** гуайн хүү ********** ирээд гэрийн зүүн урдах поольны хойд хэсэгт улаан халзан эр үхрийг маань ажиллаад сэвсэн дээр нь арьсийг нь дээр нь хучиж хаячихаад явчихсан байна бүгдээрээ очиж үзээд цагдаагийн байгууллагад мэдэгдье гэсэн. Тэгээд очиж үзчихээд *********** тэр даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 145-147-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх нийт 30 гаруй тооны бодтой манайхаас зүүн хойд зүгд 4 км хэртэй байдаг тариалангийн талбайд бэлчээрлэдэг юм. Нөхөр бид хоёр 02 дугаар сарын 11-ний өдрийн еглеений 10 цагийн үед гэртээ байж байтал нутгийн малчин ********** манай нөхөр руу утсаар залгаж танай үхрүүдийг нядалсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай үхэр мөн эсэхийг мэдэх гээд тариалангийн талбай руу очиход манай хоёр үхрийг нядлаад толгой арьс, шийр, сэвсийг үлдээгээд явсан байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 132-133-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд аавынх руугаа явж байх замд поолинд хүрэн халзан эр үхэр ажиллаад сэвсэн дээрээс нь арьсийг нь тавьчихсан байсан...********** үхэр ажилласан газар руу явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 150-152-р хуудас ),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны намраас манай ангийн хүүхэд болох ************ эх*******тэйгээ цугтаа ирж үхрийн мах зардаг байсан юм. 2022 оны намраас зарж борлуулсан юм...2022 оны 4 дүгээр сарын 10-нд утсаар ярьж байгаад зээлж авсан юм. 2022 оны 07 дугаар 21-ний өдөр 1.200.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгэхэд надад 1 тооны үхрийн мах байгаа тэгэхдээ гарал үүслийн бичиг өгсөн байхаа эх*******тэйгээ явж байсан юм. Би тухайн үхрийн зүсийг санахгүй байна. 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдер 3,100,000 төгрөгийн мах буюу 2 тооны үхрийн махыг өгсөн тэгэхэд эх*******тэйгээ явж байсан юм. Би үхрийн зүсийг санахгүй байна надад гарал үүслийн бичиг өгч байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийн мах буюу 1 тооны үхрийн мах авчирч өгсөн. Тэгэхэд ганцаараа явж байсан байх би сайн санахгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *********** 2 тооны үхэр худалдаж авсан. Хамт явсан хүн нь өөрийгөө Өмнөдэлгэр сумын харьяатай ************ гэж танилцуулж байсан...2023 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 2.000.000 сая төгрөг нь 1 тооны үхэр худалдаж авсан Батширээт сумаас ирж өгсөн...************ нь надад гарал үүслийн бичигний код өгдөг байсан тэгэхэд нь кодыг нь бичиж аваад хэний ******* дээр гэдгийг нь анзаарахгүй байдаг байсан юм...5029016, 5035005 гэсэн коднууд л байна...*********** нь өөрийнхөө хар өнгийн машинтай ирдэг тэр машины дугаар нь 38-87 гэсэн дугаартай ирсэн юм....Би тэр залууг нь танихгүй...Би *********** гэх хүнийг танихгүй ээ. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *********** дагуулж ирээд надад 2 тооны үхрийн мах зарсан тэгээд нөгөө залуугийн ******* дээр гарал үүслийн бичиг авсан гэж надад өгсөн юм. Тэгэхэд л би тэр залууг *********** гэж мэдсэн мөнгөө *********** нь дансаа хэлээд өөрийнхөө данс руу хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 155-157-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг байрлах Цагаан чулуут газарт бойн дээрээ байж байхад Хэнтий аймгийн Батширээт сумын *********, ************* нар над дээр ирж 2 тооны үхрийн мах зарах гэсэн юм гэхээр нь би нөгөө 2 тооны үхрийн махыг худалдаж аваад гарал үүслийн бичиг асуухад эргэж гарал үүслийн бичиг өгнө гэж хэлээд махны мөнгөө ************ гэгч нь өөрийн хаан банкны дансаар авсан юм. Тэгээд тэр өдрөө дахин 2-3 цагийн дараа ирж дахин нэг тооны үхрийн мах өгөөд мөнгөө өөр нэг хүний данс буюу Батчулуун гэх хүний дансанд хийлгэсэн мөнгөө авсан юм. Тэгээд би ***********. *********** руу малын гарал үүслийн бичиг гэхэд малын эмч код явуулаагүй байна ирэхээр нь өгнө гэж хэлээд утсаа тасалсан юм......” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *************** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-120 дугаартай “...1 тооны үхрийн үнэлгээ 1,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-180-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************* 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-119 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 1,400,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч ***********, ************** нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг "Нүдэнгийн гарам" гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө *********** эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 2 буюу олон тооны хязаалан, шүдлэн насны үхрүүдийг машин механизм буюу цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, улмаар гол төмрийн дугаар АВНО812, замгийн 0812 дугаартай тоз-8 маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ************* 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 225-229-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 230-233-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны орой өөрийн үхрээ бүрсгээд бүрэн байхаар нь Батширээт сум явдаг орой Нүдэнгийн гарам дээр орхиод хоноод маргааш нь буюу 05-р сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд үхэр хонуулсан газар ойрхон хониндоо явж байхад шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд мухар хар халзан эр шүдлэн 4 шийр нь цагаан им нь зөв тал нь араасаа догол, буруу чих урдаасаа догол имтэй үхэр болон халзан зүсмийн хязаалан эр үхэр им нь адилхан 2 үхрийн маань арьс толгой, гэдэс, шийрүүдийн орхиод нядлаад явсан байсан. Тэгээд эх******* ************ Хэнтий аймагт явж байсан болохоор болсон асуудлаа хэлээд аймгийн цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлээд манай эх******* аймгийн цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн байсан. Намайг үхэр ажилласан ойр орчимоор явж үзэхэд цагаан өнгийн олсон уяа болон машины дугуй задалдаг нэмэх дорцов газар үлдээгээд явсан байсан. Ойр орчмын ажиглаж үзэхэд мөр нь тод биш ч дан дугуйтай автомашины мөр байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 238-239-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд миний нөхөр *********** нь өөрийнхөө 86652425 дугаарын утсаар залгаад манай гэрээс хойш 2 км орчим зайтай газар оройн нүдэнгийн гарам гэх газар улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, мухар хар халзан шүдлэн эр үхрийг маань ашиглаад гэдэс, толгой, арьс шийрийн үлдээгээд явсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад очиж мэдэгд гээд би цагдаагийн байгууллагад очиж өргөдөл өгч шалгуулах болсон....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 241-242-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр...12 цагийн орчимд мал нядалгааны газарт байж байхад цагаан өнгийн Пробокстой зүс харсан болохоос танихгүй 2 хүн хашаанд орж ирээд надтай уулзаад 2 үхэртэй явж байна мах өгөх гэсэн юм гээд уулзаад үнэ ханшаа тохироод үхрийг авахаар болоод машинаас нь буулгасан. 1 үхэр нь 151 кг, нөгөө үхэр нь 93 кг жинтэй тэгээд 1 кг-ийн 7000 төгрөгөөр бодож 1 сая 568 мянган төгрөг болж ************** гэх хүнийх нь дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 7-8-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *************** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-122 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 2,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 14-16-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4. Шүүгдэгч ***********, ************* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хойд талын пойл гео арвижих байрны зүүн хэсгээс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр **************** хонин сүргээс шунахайн сэдлээр хязаалан насны 2 тооны эр хонийг машин механизм буюу цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, улмаар махалж бусдад зарж борлуулан ************ 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хохирогч ************ цагдаагийн байгууллагд гаргасан өргөдөл (2-р хх-ийн 53-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 56-58-р хуудас),
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би малдаа маргааш нь явж байхад манай шар нүдэн болон хар толгойтой 2 тооны хонь зүсээрээ байхгүй болсон байхаар нь би тэр хавийн малаар орж үзээд олдохгүй болохоор сураг тавиад байсан юм. Манай энэ хоёр хонь ижил буруу имтэй хүнээс авсан ногооны хязаалан эр хонь юм. Манай хонинд эр хонь байхгүй эм хонь эм ямаа байдаг болохоор содон байдаг юм...Манай алдсан гэх хонь буюу шар нүдэн нь зөв талын чих улаан утастай, буруу талын чих урд талаасаа ухам имтэй, хар толгойтой хонь буруу талын чих урд талаасаа цуулбар, зөв тал нь урдаасаа ухам имтэй байгаа.....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 62-63р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бага ангийн багш нарийн групп чатан дээр. ************* багш хонь авах хүн байна уу гэж бичихээр нь би нэг хонь авна гэж хэлсэн тэгээд нөгөө хонио ирэхээр нь гэрийнхээ гадна буулгана шүү гэсэн юм. Үдээш хойш 15 цаг өнгөрч байхад нэг хүн залгаж хонь авах хүн мөн үү сургуулийн гадаа ирээд байна гэхээр нь би ажил дараа байхгүй гэртээ байна гэрийн гадаа хүргээд өгөх боломж байна уу гэхэд манай гэрийн гадаа саарал өнгийн машинтай ирсэн би тухайн машины маркийг санахгүй байна. Надад толгой нь хар дуу хонь байсан туранхай хязаалан насны эр хонь байсан юм....Манай гадаа авчирсан хүнийг бол танихгүй ээ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 67-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өглөө манай багш нар кордорт хонь ирвэл авах багш нар байна уу. Тухайн хонийг амьдаар нь 1 хонийг 120.000 төгрөгөнд өгнө гэж хэлэхээр нь би тухайн хониноос авна шүү гэж ************* багшид хэлсэн. Тэгээд ажил тараагүй би ажилаас хариагүй байхад нэг эрэгтэй хүч над руу утсаар яриад 1 тооны хонь танай гадаа авчирсан байна гэхээр нь би нөхөртөө хонь ирсэн байгаа би мөнгийг нь өгсөн шүү гараад ав гэж хэлээд нөгөө хонио аваад өөрийнх нь өгсөн дансанд 120.000 мянган төгрөг шилжүүлж хийсэн юм. Би тухайн хонийг ямар зүсмийг нь сайн санахгүй байна хязаалан насны эр хонь байсан юм...Тухайн үед хонь зарна гэж манай багш ************ ярьж байсан болохоор би нэг тооны хонь авсан юм. Манай гадаа авчирсан хүнийг бол танихгүй ээ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-нд ажил дээрээ байж байхад ************ ах над руу утсаар яриад ах нь хашаа зарсан юм. 3 тооны хонь зармаар байна гэхээр нь та хэдээр зарах уу гэхэд 1 тооны хонь 120.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би багш нараас асуухад *********, ************ гэх манай 2 багш авахаар болж өдөр нь би ************* ахад утсыг нь өгөхөд үдээс хойш *********** ах аймаг ирж нөгөө 2 багш нартай хонийг зарсан байсан юм. Би 1 хонио асуухад 1 хонь алга болсон гэж хэлээд тэгээд би өөртөө хонь авах гэж байгаад аваагүй юм. Дараа нь сонсоод байхад манай ********* нь ************** нийлээд явж байсан гэсэн. ********** нь бүтэхгүй хүн байгаа юм...Би мэдээгүй. Манай ах *********** нь өөрөө малын хашаа зардаг болохоор тухайн үед хашаа зарсан тэрэндээ авсан хонь гэж ойлголсон юм....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 74-75-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************* 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №2023/ШД-126 дугаартай “...2 тооны хонины үнэлгээ 360,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 91-93-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5. Шүүгдэгч **********, ************ нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Шар тал гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим хохирогч ********** үхэр сүргээс саарал алаг бүдүүн үнээ, хар хүрэн үнээ 2 буюу олон тооны үхрийг машин механизм буюу 38-87 УАН улсын дугаартай "Тоёота Рав-4" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 122-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 127-131-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 2023 оны 02 дугаар сарын 05-ны хооронд өөрийн 2 тооны буюу саарал алаг бүдүүн үнээ, хар алаг хүрэн үнээг маань шар тал гэх газар ажиллаад сэвс, шийрийн болон хээлийг нь үлдээгээд явсан байсан. Тухайн үед бол бас арьс, толгой нь бол байгаагүй. Машины мөр бол байсан. Би зургийн дарж үлдээд орхисон юм. 2023 оны 01 дүгээр сарын 31-нээс 2 сарын 05-ны хооронд би өвс алга ажилтай болохоор үхрээ хэд хоног гараагүй юм. Ер нь манай үхэр гэрийн гадна бэлчихгүй бригадын хашаа болон саравчин дээрээ бэлчдэг...манайх тариалангийн бүс нутаг болохоор машин тэрэг их явдаг юм...одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 136-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ************* 2 тооны үхэр худалдаж авсан Хамт явсан хүн нь өөрийгөө Өмнөдэлгэр сумын харьяатай ************ гэж танилцуулж байсан. Ганцхан энэ хүнээс л авсан... Арьс толгойн багтахгүй үлдээчлээ гээд авчирдаггүй байсан. Харин гарал үүслийн бичигийн бол авчирдаг байсан. 2023 оны 02 дугаар сарын 01-нд үхэр өгөхдөө *********** гэх хүний ******* дээр гарал үүслийн бичигтэй ирсэн... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бол 2 үхэр нь 1 нь 118 кг, нөгөөх нь 127 кг болоод 8,500 төгрөгөөр бодоод ****** овогтой ********* гэх хүний 5937036061 гэсэн дугаартай хаан банкны дансанд 1,300,000 төгрөг хийгээд үлдэгдэл мөнгийг нь бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 150-151-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн үед унтаж байхад манай найз ********* өөрийн 98376979 дугаарын утаснаас миний утас руу залгаад хоёр үхэр ачиж Багануур руу явах уу зардал нь 200,000 төгрөг өгье гэхээр нь тэгье гэж хэлэхэд сумын төвд байх гэрийн маань гадна ирчихлээ гээд утсаар залгахаар би гараад очиход хар өнгийн Raw-4 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүнтэй ирчихсэн байсан. Тэгээд юу болсон бэ өөрөө явахгүй яасан юм бэ гэхэд харин тиймээ хөгшөөн манай ахын машин эвдрээд болхоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хар өнгийн Raw-4 маркийн тээврийн хэрэгслээс хоёр үхрийн махыг миний мөнгөлөг саарал өнгийн 24-92 УАХ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. Тэгээд би удалгүй тухайн хоёр тооны үхрийн махыг ачиж гарахдаа мал эмнэлгийн гарал үүслийн бичиг байгаа талаар өөрийн найз ************* асуухад харин авч амжаагүй ээ хөгшөөн чи гарал үүслийн бичиг өөрөө авчих гэхэд нь за гээд сумын мал эмнэлгийн эмч ********* гарал үүслийн бичгийг өөрийн дээр аваад 08 цаг өнгөрөөгөөд Багануур руу Raw-4 маркийн тээврийн хэрэгслийн эзэн буюу хоёр тооны үхрийн эзэн гэх Гэрэлт-Од болон ********, манай эх******* *********** нарын хамт хөдөлсөн. Тэгээд Багануурт 14 цаг өнгөрөөж очоод Улаанбаатар хот хооронд явдаг таксинуудын баруун талд байх махны ченжид өгсөн.... Үгүй ээ мэдэхгүй ямарч гэсэн махаа худалдан борлуулчихаад надад ************* гэх хүн бэлнээр 200,000 төгрөг зардал гээд өгсөн....Би хулгайн мах гэж мэдээгүй. Учир нь арьс толгой нь байсан мөн мах нь нойтон болохоор нь би гэрээсээ аваад явж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 154-155-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************** 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №2023/ШД-125 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 3,100,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 161-163-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
6. Шүүгдэгч ************, ********** нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Бортын Даваа гэх газраас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим хохирогч ********** үхэр сүргээс буруу чих араасаа ухам имтэй, ухаа үнээ, ухаа халзан гунж, хүрэн халзан хязаалан эр үхэр 3 буюу олон тооны үхрийг машин механизм буюу 38-87 УАН улсын дугаартай "Тоёота Рав-4" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 198-206-р хуудас),
Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө 03 цагийн үед хөдөө гэртээ ирсэн. Тэгээд манай эх******* *********** хүний гуйлганд өдрийн 12 цагийн орчимд Өмнөдэлгэр сум руу явсан. Тэгээд би адуундаа яваад өгсөн. Ингээд орой 17 цагийн үед адуунаас гэртээ ирэхэд хадам аав ************* нь эзгүй айлын саравчин дээр ухаа үнээ, ухаа халзан гунж энэ хоёр нь буруу чих араасаа ухам, нөгөөх нь хүрэн халзан хязаалан эр үхэр зэргийг ажиллаад арьс, толгой, сэвс зэргийг нь үлдээгээд явсан байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө очиж үзэхэд машины мөр нь баруун урд зүгээс орж ирээд саравчны ард зогсон ачиж хөдлөн саравчны урдуур гарч буцаж замдаа орсон байдалтай мөр байсан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 211-212-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд үхэртээ явах үед манай гэрээс урагш эзэнгүй саравчин дээр шувуу эргэлдээд байхаар нь морьтой очиход саравчны зүүн жалганд 3 тооны үхрийг шулаад арьс толгой, сэвсийг нь үлдээгээд явсан байсан. Тухайн 3 тооны үхэр нь ухаа үнээ, ухаа халзан им нь хоёр нь буруу талын чих араасаа ухам имтэй нөгөө нэг хязаалан насны ухаа халзан эр үхэр байсан. Тэгээд хүргэнээ адуунаас ирэхээр нь хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас),
Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ********* 1 тооны үхэр худалдаж авсан. Батширээт сумаас ирж өгсөн. Хамт явсан хүн нь өөрийнх нь эх******* болох *********** болон хүүхэдтэйгээ 3 лаа явж байсан...арьс толгойг нь бол авчраагүй. Харин гарал үүслийн бичиг бол авчирч өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 06-нд үхэр өгөхдөө ************** гэж өөрийнхөө ******* дээр гарал үүслийн бичигтэй ирсэн...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бол авчирсан 1 үхэр нь 164 кг жин татаад 8,500 төгрөгөөр бодоод 5090513781 ********** гэх эх*******ийнхээ хаан банкны дансанд 1,394,000 төгрөг хийгээд надаас 700 мянган төгрөг нэмж зээлээд 2 сая төгрөг болгоод эх*******ийнх нь дансанд хийсэн...2023 оны 02 дугаар сарын 06-нд ирэхдээ бол хар өнгийн РААВ-4 маркийн 38-87 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Машинаа бол өөрийнхөө машин гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 223-224-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-121 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,100,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 235-237-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
7. Шүүгдэгч ***********, ************ нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хойд талын пойл хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 22 цагийн орчим ************ эзэмшлийн үхэр сүргээс шунахайн сэдлээр 3 буюу олон тооны үхрийг машин механизм буюу хар өнгийн raw-4 маркийн 38-87 УАН улсын дугаартай тээврийн ашиглан, винтов маркийн буугаар буудан, махалж бусдад зарж борлуулан ********* 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 21-29-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө үхэртээ явж байхад ************ гэх манай найз миний 80044891 дугаарын утас руу залгаад тариан дотор ногоон будагтай 3 тооны үхэр ажилчихсан байна ирээд хардаа гэхэд нь очиход манай 2 тооны үнээ 1 охин шүдлэн үхрийг маань ажилчихсан байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн...тийм ээ ухаа алаг үнээний арьсан дээр хутганы төмөр хуй байсан...Улаан халзан, ухаа алаг үнээ, эрээн нүүртэй ухаа алаг охин шүдлэн үхэр байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 41-43-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмнөдэлгэр сумын иргэн *********** нь нэг танихгүй хүнтэй ирээд 3 тооны туранхай үхэр авчирч өгсөн...************ 5937036061 тоот дансанд хийсэн....би хулгайн замаар авчирсан гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...38-87 УАН улсын дугаартай "Рав-4" маркийн тээврийн хэрэгсэлийг би 2022 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Цагаан сар болоод шинийн 8-ны өдөр байсан гэдгийг сайн санаж байна ********** гэх танихгүй ах хүү надаас 6.000.000 төгрөг төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би Улаанбаатар хотын Баянбүрдийн Нисдэг машины хажууд ********* ах хүүд зарж байсан. Тэгэхээр надад хамаагүй ************ гэх ******* дээр шилжүүлнэ гэж байгаад шилжүүлээгүй Хэнтий аймаг явчихсан. Түүнээс хойш би холбоо барьж чадалгүй Байсаар байгаад дугаарыг нь мартчихсан. Тухайн 38-87 УАН улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл нь ********* гэх надаас худалдан авсан хүний эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 193-194-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2023/ШД-118 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,000,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 67-69-р хуудас),
Шүүгдэгч ************ Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 136-148-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********, ********** нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж 7 удаагийн үйлдлээр хулгайлсан үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********, ************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглан 7 удаагийн үйлдлээр 16 бод, 2 бог мал хулгайлж нийт 20,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч *****************, ************ нар нь бусдын үхэр болон хонийг хулгайлсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Шүүгдэгч **********, ************** нар нь хохирогч **************, *************, **************, ***********, *************, *************, **************, *********** нарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч ***********, ************ нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ***********, ************ нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************, ************** нар нь бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч *************** 3,600,000 төгрөгийн, хохирогч ************* 1,500,000 төгрөгийн, хохирогч ************ 1,400,000 төгрөгийн, хохирогч *********** 2,200,000 төгрөгийн, хохирогч *********** 360,000 төгрөгийн, хохирогч ************** 3,100,000 төгрөгийн, хохирогч ************ 4,100,000 төгрөгийн, хохирогч ************ 4,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Шүүгдэгч **********, ************ нар нь хохирогч ************* учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч *********** ...7 тооны үхэр авч хохирлоо бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй... гэх хүсэлтээр,
Хохирогч ************ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,400,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100,200 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтаар,
Хохирогч ************* шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 360,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар,
Хохирогч ************ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,500,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар,
Хохирогч ************ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,100,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч ***************...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй... гэх хүсэлтээр,
Хохирогч ************** шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3,100,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч **********... хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй... гэх хүсэлтээр,
Хохирогч *********** шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,200,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч ************...тугалтай үнээ 1,500,000 төгрөг, бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн ... гэх тодорхойлолтоор,
Хохирогч ************* шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3,600,000 төгрөгийн хохирлоос 2,300,000 төгрөгийн хохирлын нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ************ нь хохирогч **************** 1,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул хохирогч ************ 1,300,000 төгрөгийг шүүгдэгч *********** нь нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч *********** 1,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *************** олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **********, ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************, ************ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************, ************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Иймд шүүгдэгч *************, *************** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** урьд Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 169), шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-ийн 171-176 -р хуудас),
Шүүгдэгч ************ урьд Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг зуун мянган төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138-р зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-ийн 149), шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-ийн 151-159-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдэж зарим хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эх*******, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ************** өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болно гэж заасан ба шүүгдэгч нь хохирогч ************** учруулсан хохирлоос 1,300,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ************, *********** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаа (3-р хх-ийн 114-р хуудас)-аар иргэн ********** ******* дээр байх тул тээврийн хэрэгслийн үнэ нийт 4,500,000 төгрөгийг шүүгдэгч ***********, ************* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,250,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *********** нь сэлбэгийн газраас авч босгосон гэх ба уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь тодорхойгүй улсын бүртгэлд бүртгэлгүй байх тул шүүгдэгч ********** хурааж улсын орлгод оруулж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14, 15 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000160213 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Хар өнгөөр будсан модтой урд бууны гол төмрийг эрээн өнгийн лентээр ороосон" "АК залгамал *******тэй" "Сумны хүхээг нь 0-732 дугаартай "Замаг нь 0-732" дугаартай винтов маркийн буу 1 ширхэг, "Тоз-8" маркийн "0812" гол төмрийн дугаартай "0812" замагны дугаартай буу 1 ширхэг, шар өнгийн хонгиотой үзүүр хэсэг нь хар өнгийн тугалган хошуутай сум 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж, цагаан өнгийн 5.60 метрийн урттай олс /шар бариултай хутга урт нь 26 см ажлын хэсэг нь 14 см бариулын урт 12 см өргөн 2 см, Хар хүрэн бариултай жижиг хутга урт нь 14 см ажлын хэсэг 6.5 см бариулын урт 7.5 см бариулын өргөн 2 см, хар өнгийн арьсан гутал 42 резмерийн улан дээрээ / WILD WOLF BY ROCKIO rэх бичигтэй 1 хос гутал, түлээний сүх буюу сүхны иш 55 см сүхны толгой өндөр 18.5 см, ажлын хэсэг нь 14 см, шар өнгийн хонгио 2 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэг, 20 см урттай 3,5 см өргөнтэй дээрээ сэнжтэй төмөр хутганы хуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* нь хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч ***********, ************* нарын тус бүр цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********* **********, ******** овогт *********** ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ********** ********** 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ********** ************* 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ************* оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********** нарын тус бүр цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********** 1,300,000 (нэг сая гурван зуун манга) төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Raw-4 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг шүүгдэгч ***********, ************* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод, эзэмшигч нь тодорхойгүй бичиг баримтгүй цагаан өнгийн HIJET маркийн тэвш дээрээ 89-26 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ************* хурааж улсын орлогод тус тус оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар Эрүүгийн 2339000160213 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Хар өнгөөр будсан модтой урд бууны гол төмрийг эрээн өнгийн лентээр ороосон" "АК залгамал *******тэй" "Сумны хүхээг нь 0-732 дугаартай "Замаг нь 0-732" дугаартай винтов маркийн буу 1 ширхэг, "Тоз-8" маркийн "0812" гол төмрийн дугаартай "0812" замагны дугаартай буу 1 ширхэг, шар өнгийн хонгиотой үзүүр хэсэг нь хар өнгийн тугалган хошуутай сум 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж, цагаан өнгийн 5.60 метрийн урттай олс /шар бариултай хутга урт нь 26 см ажлын хэсэг нь 14 см бариулын урт 12 см өргөн 2 см, Хар хүрэн бариултай жижиг хутга урт нь 14 см ажлын хэсэг 6.5 см бариулын урт 7.5 см бариулын өргөн 2 см, хар өнгийн арьсан гутал 42 резмерийн улан дээрээ / WILD WOLF BY ROCKIO rэх бичигтэй 1 хос гутал, түлээний сүх буюу сүхны иш 55 см сүхны толгой өндөр 18.5 см, ажлын хэсэг нь 14 см, шар өнгийн хонгио 2 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэг, 20 см урттай 3,5 см өргөнтэй дээрээ сэнжтэй төмөр хутганы хуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14, 15 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч ************** нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, *********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР