Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2021/00066

 

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2021/00005/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.й Б. ...., Б. Т. Ү./РД:..... /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* .........................тоотод, Б. А.У. (РД:.)-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., хариуцагч А.У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ү. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие А.У.эй 2007 онд танилцаж, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан. 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ү.Т. төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү Ү.Т. бидний аль нэг талд ээлжлэн амьдарч ирсэн. Бид тус тусдаа шинэ гэр бүл зохион амьдрах болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү   гэжээ.

Хариуцагч А.У. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.У. нь Т.Ү. нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Ү.Т. эцэг Т.Ү.ын асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Т.Ү. нь хариуцагч А.У.т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Ү., хариуцагч А.У.г нар нь 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ү.Т. төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0139117/001тай төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 9 тал) болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлагчид хандан  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал)

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, зохигчид нь тус тусын өөр амьдрал зохиосон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ү.Т.г эцэг Т.Ү.н асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул түүнийг эцэг Т.Ү.н асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тээтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 зүйлийн 60.1,6 зүйлийн6.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Ү. нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У.с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ү.д олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 115.2.1, 116, 118, 132 зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б. Т.ын Ү.т, Бо. А.ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Ү.Т.йг эцэг Т.Ү.ын асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тээтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 зүйлийн 60.1,6 зүйлийн6.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Ү.т нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У.эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ү.д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг******* Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А.д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАРИНА