| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
2024 02 07 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0001/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Г.А,
Хохирогч Г.Б,
Хохирогчийн өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ********** холбогдох эрүүгийн 2339004600446 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэг "Хөндлөн булаг" гэх газарт Г.Б маргалдаж нүүр хэсэгт 1 удаа цохиж боож дарж унагасны улмаас түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны L5 нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004600446 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ********** болон шүүгдэгч ********** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч ******** (хх-ийн 21-23-р хуудас), гэрч ********** (хх-ийн 24-25-р хуудас), гэрч ********** мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ************ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгсэлийн эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотын захирагчийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-94-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339004600446 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэг "Хөндлөн булаг" гэх газарт ********** маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа тул шүүгдэгч ************** эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ************* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэг "Хөндлөн булаг" гэх газарт *********** маргалдаж нүүр хэсэгт 1 удаа цохиж боож дарж унагасны улмаас түүний эрүүл мэндэд бүсэлхий нурууны L5 нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны "Хөндлөн булаг" гэх газарт өөрийн танил *********** гэх залуутай маргалдаж муудалцаж, зодож биед нь гэмтэл учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч **************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвөөшийн тэжээлийн талбай дээр очсон чинь ********, *********, ********, ********** болон танихгүй залуугийн хамтаар байж байсан. Тухайн үед хамт сууцгааж байсан чинь ********** миний шанаа хэсэгт нэг удаа цохиод миний дээрээс дарсан чинь ****** болон ********** нар салгасан. Тэгэхээр нь дээрэлхүүлээд байж чадахгүй гээд босоод хоорондоо зодолдохоор болоод ********* зодолдсон. Тухайн үед ********** миний хамар хэсэгт цохиод намайг дарж унагаагаад боох үед нь миний нуруу гэмтсэн. Тэгээд ************* машинаа бариулаад "Хөндлөн булаг" нарийн голд очиж нүүр гараа угаагаад Бэрх тосгоны эмнэлэг рүү явсан...Гомдолтой байна. 4,391,528 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны ************* ахтай адууны эрэлд явсан юм. Тэгээд ************* ах нэг хүнтэй утсаар яриад дэлгүүрээс 1 шил архи, тамхи, ундаа аваад *********** тарианы талбайд очсон юм. Тухайн үед маажиг *********, ***********, ********* **********, болон зүс таних 2 хүн ууж идсэн бололтой байсан. ********* ах тэр дунд орж суугаад удалгүй ************ ах хажууд нь ирээд сууж байснаа ********** ах үгийн зөрөөгүй ************ ахыг алгадаад унагасан. Тэгээд энэ хоёр хоорондоо барьцалдаж аваад хэсэг зуур ноцолдсон. Тухайн үед нь ********** ах бид хоёр салгасан. Тэгээд байж байтал ********* ах ************* ах дээр очоод зодолдоно гээд хоёулаа хувцас хунараа тайлаад ганц нэгэн удаа цохилцож байсан. *********** ахын хамраас цус гарсан байдалтай хоорондоо ноцолдож байгаад газарт унасан байхад нь ************ ах араас нь боогоод байсан. Тэгээд ************* ахыг машинд нь суулгаад би бариад бэрхийн төв дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ********, ****** хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн. ********* өөрийн хүүхдэдээ идэшний үхэр мал, мөнгө төгрөг өгдөг гэж хэлээд Мөнхбилэг рүү дайрч давшлаад байсан. ********* төрсөн дүүтэй нь ********** нэг хэсэг хамтран амьдарч байгаад нэг охинтой болоод салсан асуудал байдаг. Тэр асуудлаас болоод хүүхдэдээ юм өгдөг, өгдөггүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдах шалтгаан болсон юм байна лээ. Энэ хоёрыг хоорондоо барьцалдаж аваад зууралдаад ноцолдохоор нь би салгаад ********** авч үлдээд ********** хамт явж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************ ************* аваад бид нараас жоохон урагшаа холдоод хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Удалгүй хоорондоо зодолдох гээд зууралдаад дээр доороо орохоор нь ************ бид хоёр очиж салгаад байж байтал *********** над руу "чи ************* өмөөрлөө” ************ нь бас мөн адил "чи ************** өмөөрлөө” гэлцээд байхаар нь би "та хоёр өөрсдөө хоорондоо учраа олоо" гэж хэлээд орхиод явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ************ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаартай дүгнэлтэд:
1. *********** биед бүсэлхий нурууны L5 нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх бүсэлхий нурууны L5 нугалмын хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *********** нь хохирогч *********** боож дарж унагаасны улмаас бүсэлхий нурууны L5 нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь хохирогч *********** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч ************ нь 4,391,528 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байна.
Эмчилгээний зардалд: Монос эмийн сангийн 10,500 төгрөгийн Е баримт, эмийн увидас эмийн сангийн 26,400 төгрөгийн Е баримт, Гэмтэл согог үндэсний төвийн 100,000 төгрөгийн Е баримт, Номгон ээл эмийн сангийн 17,250 төгрөгийн Е баримт, ДУБ ХХК-ний эрүүл мэндийн үйлчилгээ 315,000 төгрөгийн баримт, ДУБ ХХК-ийн компьтер томографикийн 320,000 төгрөгийн кассын орлогын ордер, Цээнэ цэцэг эмийн сангийн 22,000 төгрөгийн Е баримт, Номгон ээл эмийн сангийн 18,700 төгрөгийн Е баримт, Номгон ээл эмийн сангийн 15,200 төгрөгийн Е баримт, Номгон ээл эмийн сангийн 24,300 төгрөгийн Е баримт, Номгон ээл эмийн сангийн 13,300 төгрөгийн Е баримт, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн 40,000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлэгийн үйлчилгээний төлбөр 2,330,000 төгрөгийн нэхэмжлэх нийт 3,252,650 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** 3,252,650 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн замын зардалд нэхэмжилсэн хохирлыг гаргуулах боломжгүй байна. Учир нь шатахуун авсан Е баримтууд хэрэгт байх боловч хэний эзэмшлийн ямар маркийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь тогтоогдохгүй байна. Мөн ямар зүйл авсан нь тодорхойгүй 1,500, 3,500 төгрөгийн баримтууд, хоол худалдан авсан 25,000, 14,000 төгрөгийн баримтуудыг хохиролд оруулан тооцох боломжгүй байна. Хохирогч *********** Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 250,000 төгрөгөөр хүргэсэн гэх иргэн ************* нотариатчаар батлуулсан тодорхойлолт байх боловч *********** эзэмшлийн ямар тээврийн хэрэгслээр хүргүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул уг зардлыг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч *********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************* нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************** эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ************ 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 72-79 -р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эх******* хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хяглаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Батноров сумын хилийн дээсээр тогтоож, 7 сарын хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчийн шүүгдэгчид 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан торгох ял оногдуулах талаарх ялын саналуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ************** нь өмнө нь буюу 2022 онд хохирогч ************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол урчруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байдал болон гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно.
Шүүгдэгч ************ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339004600446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** ************** 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Батноров сумын хилийн дээсээр тогтоож, 7 (долоо) сарын хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ************ 3,252,650 (гурван сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.
6. Эрүүгийн 2339004600446 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч ************ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************** нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР