| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
2024 02 21 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0015/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, ерөнхий шүүгч Э.Одхүү, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Иргэдийн төлөөлөгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ************* холбогдох эрүүгийн 2339000000404 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ныг шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-07 тоодод байрлах өөрийнхөө гэрийн хашаанд "хэн нь дийлэхээ харъя гэж хэллээ, газарт унагаалаа" гэх шалтгааны улмаас хохирогч ************** маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж баруун гуя тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд баруун гуянд зүсэгдсэн шарх, гуяны тараагуур судасны тасрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************ зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000404 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-6-р хуудас),
Хохирогч ************* (хх-ийн 11-12-р хуудас), гэрч ************* (хх-ийн 17-19-р хуудас), гэрч ************ (хх-ийн 24-26-р хуудас), гэрч ************* (хх-ийн 31-32-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 517 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),
Хохирогч ************* “...*********** надаас уучлалт гуйж эвлэрсэн учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 137-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 65-66, 75-114-р хуудас), шүүгдэгчийн амбулаториар эмчлүүлэгдчийн карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000404 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ************* нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ************ гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Иргэдийн төлөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Алтанзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатайгаар халдаж гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэж байна.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ныг шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-07 тоодод байрлах өөрийнхөө гэрийн хашаанд "хэн нь дийлэхээ харъя гэж хэллээ, газарт унагаалаа" гэх шалтгааны улмаас хохирогч ************ маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж баруун гуя тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд баруун гуянд зүсэгдсэн шарх, гуяны тараагуур судасны тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-6-р хуудас),
Шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ажлынхаа хүмүүстэй хамт уугаад орой ойролцоогоор 22 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга бааранд орсон. Тэгээд намайг Тулга бааранд ороход манай хүргэн дүү ************* бас уугаад байж байсан. Тухайн үед би нэлээн уучихсан согтолт ихтэй байсан хүргэн дүү ************** маргалдаж байснаа санаж байна. Тэгээд ерөнхийдөө тасарсан л юм шиг байсан. Нэг сэргээд харахад манай гэрийнхэн хажууд ирээд орилоод "чи дүүгээ хутгалчихлаа" гэж хэлж байсан. Тэгээд ерөнхийдөө юу болсныг ойлгосон. Манай дүүгийн баруун хөлөөс цус гараад удалгүй эмнэлэг цагдаа ирээд аваад явсныг санаж байна....Би дүүгийнхээ биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна. Дүүгээ эмчлүүлээд хохиролгүй болгосон байгаа...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны орой би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга бааранд хүмүүстэй архи ууж байгаад хүргэн ах ************ таарсан. Тэгээд удалгүй гаднаас манай эх******* орж ирээд намайг уулаа гээд хэрүүл хийгээд байхаар нь би хүргэн ах ************** манай эх*******ийг дуудлаа гэх шалтгаанаар муудалцсан. Тэгэхдээ бол нээх сүртэй зодолдож муудалцаагүй юм. Тэгээд би удалгүй гэр рүүгээ ганцаараа алхаж салхинд цохиулснуу яасан согтчихсон байсан. Нэг сэргээд харахад би гэрийнхээ хашаанд хүргэн ах *********** барилцаад зодолдож байсан тэгээд л гэнэт миний хөл рүү ах хутгаар нэг удаа дүрчихсэн. Тэгээд хөлөөс маань их цус гараад би ухаангүй болчихсон. Манайхан намайг эмнэлэг рүү очихдоо эмнэлэг дээр очсон хойноо хүртэл юм хараад зүгээр байгаад байсан гэж хэлсэн би бол эмнэлэг дээр очсоноо ч сайн санахгүй байгаа юм. Ер нь л ухаангүй байсан...Би хүргэн ахтай урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Тэр үед уусандаа болоод л тийм зүйл болчихсон байх тэрнээс бид хоёрын хооронд урьдын өс хонзонтой өр авлагатай зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай хүргэн ах надад эмчилгээний зардал гэж одоо барагцаагаар 5.6 сая төгрөг гаргаад өгчихсөн байгаа учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),
Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёрыг гэртээ байхад манай нөхрийн дүү ********* нөхөр *********** нь манайд ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд “********* ах бид хоёр ууж яваад Тулга бааранд таараад хоорондоо муудалцсан тэгээд ************ ах намайг элдвээр хэлээд байхаар нь би түлхээд унагаачихсан юм" гээд яриад байж байтал удалгүй араас нь ************ ах ирээд ээж дүү хоёр руугаа дайраад ************ эх*******ийг зодох гээд байж байтал ************ эх*******ээ өмөөрөөд та "яаж байгаа юм бэ" гэж хэлээд цааш нь татаад газар унагаатал ********** ах босож ирээд шууд ********** ахын гэр рүү гүйж ороод хар өнгийн бариултай дунд зэргийг хутга барьж гарж ирээд ************ ахын баруун гуя шилбэ хэсэг рүү нэг удаа хутгалсан. Энэ үйл явдал болоход бид нар бөөндөө гадаа хараад байж байсан. Ер нь бол яах ийхийн зуургүй болчихсон бид нар болиулах гэж үзтэл ************ ах бид нарыг хутгалах гээд байсан. Тэгээд ойртож чадаагүй юм. Тухайн үед ********* ах нэлээн согтуу харагдаж байсан...Ер нь тэр хоёр байнга муудалцаж байдаг *********** ах уухаараа гэр бүлийхэн рүүгээ дайрч уурлаж байдаг тэгээд ********** ах өмөөрөөд хааяа маргалддаг юм....Тухайн хутгаа ************* ахын гэрээс ороод авч гарч ирсэн. Тэгээд хутгалсныхаа дараа цагдаа дуудлаа гэхэд хутгаа аваад зугтаад алга болчихсон. Цагдаа нар ирээд бид нар ч гэсэн хутгыг нь хайхад олдоогүй. Тухайн хутга нь ************ ахын бой хийхэд ашигладаг хар өнгийн бариултай дунд зэргийг хутга байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** бол миний нөхөр байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 04-ний орой манай нөхөр ажлынхантайгаа Ханбүргэд зочид буудалд хоол идэж байна гэж хэлээд утас нь холбогдохоо больчихсон. Тэгээд орой ойролцоогоор 23 цагийн үед холбогдоход манай нөхөр Тулга бааранд байна гэхээр нь би яваад очтол тэнд манай нөхөр болон өөр хүмүүс мөн өөр ширээнд нь манай төрсөн ах ***************** эх******* найзуудын хамт ууцгаагаад байж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр хальт маргаад зогсож байтал манай ах ************ нь гарч ирээд "та хоёр яагаад байгаа юм бэ би дүүгээ өмөөрнө шүү" гэтэл манай нөхөр *********** ахад хандаж "та яагаад бидний амьдралд оролцоод байгаа юм бэ бид хоёр өөрсдөө учраа олчихно” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ********** ахын эх*******ийг өөрийг нь надад Тулга бааранд байна гэдгийг хэлчихлээ гэж уурлаад хараалын үг хэлээд *********** ах манай нөхрийг нэг удаа цохитол нөхөр эргэж хараад ахыг хавсраад газарт унагаачихсан юм. Тэгтэл ах босож ирээд тэр хоёр барилцаад байхаар нь би салгаад нөхрөө загнатал манай нөхөр түрүүлээд гэр рүүгээ явчихсан юм. Тэгэхээр нь би араас нь гэр рүүгээ очоод байж байтал удалгүй араас ************ ах ирээд тэр хоёр дахиад маргалдаад манай нөхөр хэн нь дийлэхээ харья гээд гадаа барьцалдаж аваад манай нөхөр ************** ахыг газарт унагаасан тэгтэл ах босож ирээд шууд манай гэр рүү орохоор нь би араас нь яваад ортол ********** ах гал тогооны шүүгээнээс хар бариултай дунд зэргийн бой хийхдээ ашигладаг хутгыг шүүрээд авахаар нь би болиоч дээ гэж хэлтэл над руу далайхаар нь би айгаад зогсож байтал ах шууд гэрээс гарч явсан. Тэгээд би араас нь гараад очтол бэр эгч ************ нь "яана аа хутгалчихлаа ш дээ цус гоожоод байна **********" гэхээр нь би сандраад очоод хартал ах гартаа хутгаа барьчихсан босож ирсэн. Тэнд байсан нэг нь цагдаа дуудаад эмнэлэг ирээд манай нөхрийг аваад явсан. Эмнэлэгт очоод үзүүлтэл манай нөхрийн хутгалуулсан хэсэгт 2 оёдол тавьсан гэж хэлсэн...Хутгаа яаг хааш нь хаясан талаар нь би мэдэхгүй байна...” (хх-ийн 24-26-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад намайг гэртээ хүүхдүүдийнхээ хамт амрах гээд байж байтал гадаа хүмүүс бужигналдаад орилолдоод байхаар нь юу болоод байгааг харахаар гараад очтол хашаанд манай хадам дүү *********** нь хадам ах ***************** барьцалдаад маргалдаж байсан. Тэгээд салгах гээд очтол ************ гуянаас цус гарч байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан би дуудлага өгч байсан. Сандраад юу болсныг ч анзаараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ************* 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 517 дугаартай дүгнэлтэд:
3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алданги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 43-44-р хуудас),
Хохирогч ************ “...*************** надаас уучлалт гуйж эвлэрсэн учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 137-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч ************ нь хохирогч *********** "хэн нь дийлэхээ харъя гэж хэллээ, газарт унагаалаа" гэх шалтгааны улмаас маргалдаж зэвсэг хэрэглэн баруун гуя тус газарт нь 1 удаа хутгалсан талаар хохирогч ************ “...миний хөл рүү ах нэг удаа л дүрчихсэн...” гэсэн мэдүүлгийг гэрч *********** “...********** ах босож ирээд шууд ********* ахын гэр рүү гүйж ороод хар өнгийн бариултай дунд зэргийг хутга барьж гарж ирээд ********** ахын баруун гуя шилбэ хэсэг рүү нэг удаа хутгалсан...”, гэрч ************ “...*********** ах гал тогооны шүүгээнээс хар бариултай дунд зэргийн бой хийхдээ ашигладаг хутгыг шүүрээд авахаар нь би болиоч дээ гэж хэлтэл над руу далайхаар нь би айгаад зогсож байтал ах шууд гэрээс гарч явсан. Тэгээд би араас нь гараад очтол бэр эгч ********** нь "яана аа хутгалчихлаа ш дээ цус гоожоод байна ********" гэхээр нь би сандраад очоод хартал ах гартаа хутгаа барьчихсан босож ирсэн...” гэрч ************** “...*********** нь хадам ах ********** барьцалдаад маргалдаж байсан. Тэгээд салгах гээд очтол ********** гуянаас цус гарч байсан...” гэж хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба хохирогч, гэрч нарын энэхүү мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал, шүүгдэгч ********** нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ************ хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна түүний хутгалсан үйлдлийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд “баруун гуянд зүсэгдсэн шарх, гуяны тараагуур судасны тасрал” бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч *********** 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 517 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч *************** хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч ************ биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч ********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ.
Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба шүүгдэгч ************ нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч ********** нь хохирогч ************ хутгалсан гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь хохирогч *********** хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч *********** “...********** надаас уучлалт гуйж эвлэрсэн учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 137-р хуудас)-ийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 76-88 -р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эх*******, 0-6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгчийн эрүүл мэнд зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ************ 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ************ 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн 2339000000404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ОДХҮҮ
Э.ХОСБАЯР