Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

2024       02           21                                          2024/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0031/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, ерөнхий шүүгч Э.Одхүү, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Д.Ч,

Иргэдийн төлөөлөгч З.Г,

Хохирогч Э.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ************ холбогдох эрүүгийн 2339000000426 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 8а гудамжны 28 тоот хашаанд байрладаг өөрийн монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ************ “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Шүүгдэгч ************ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000426  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5-р хуудас),

Хохирогч ********* (хх-ийн 9-12, 15-16-р хуудас), гэрч ********* (хх-ийн 19-20-р хуудас), гэрч  ************* (хх-ийн 30-31-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ************ биед гэмтэл учруулсан асуудал байхгүй... Би 1-2 цагийн үед шөнө ирсэн. Гэрч гээд байгаа хүний мэдүүлэг худлаа байна. Гэрэл асааж цохиж байхыг харсан нь худлаа байна. Тэр хүн өдөр нь ирээд тэр орой л хоносон... ************** хамтран амьдарч байгаа юм... 2023 оны 6 сараас хойш хамт амьдарч байна...Ажлаасаа тараад ирж явахдаа хашаа давж байгаад ойчсон гэсэн...Би ************** эрүүл мэндэд хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө оройтож тараад харьж яваад харих замд байдаг хашаан дээгүүрээ давж байгаад ойчсон. Тэгээд харьж явахад урдаас тосож гарч ирсэн. Тэгсэн архи уусан байхаар нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд маргааш нь ажилдаа очоод байж байсан чинь гэдэс өвдөөд байхаар нь эмнэлэгт очоод үзүүлсэн чинь хагалгаа хийнэ гэсэн. Тэгээд ээжид хэлсэн чинь цохиулж, зодуулсан юм уу гэж асуухаар нь би дуугараагүй. Тэгсэн ээж уурлаад цагдаад өгнө гээд хэлж байсан. Манай ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд 8-9 цагийн үед цагдаа нар ирж мэдүүлэг авсан. Тэгээд архи уугаад байхаар нь айлгах гээд худал мэдүүлэг өгсөн чинь ийм юм болно гэж бодсонгүй. Би айлгах гээд худлаа мэдүүлэг өгсөн. Би тэр манайд байсан залууг танихгүй манайд анх удаа ирсэн. Тэр хүн манай гэрлийн унтраалга хаана байдгийг мэдэхгүй. Эркагийн мэдүүлэг үнэн зөв биш.... Би 2 дахь мэдүүлгийг өгөөгүй. Байцаагч нэг юм хэвлээд надаар гарын үсэг зуруулсан...Хашаа давах гэж байгаад унахдаа гэмтэл авсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************** 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 518 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-37-р хуудас),

Хохирогчийн өвчний түүхийн хуулбар (хх-ийн 40-62-р хуудас),

Хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт, дэлүүний зураг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас, захиргааны тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 66-79-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2339000000426 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *********** нь хамтран амьдрагч ************* “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “...өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иймд эдгээр ажиллагааг дахин шалгуулах саналтай байна...Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ажиллагаа хийгдээгүй байна...Хохирогч нь анхны мэдүүлгээ эмнэлэгт байхдаа *********** айлгах гэж өгсөн. Хоёр дахь мэдүүлгийг бол би өгөөгүй гэж удаа дараа дуудахад нь би очсон. Тэгээд нэг хэвэлсэн юм дээр гарын үсэг зурсан би мэдүүлэг өгөөгүй гэдэг тайлбарыг өнөөдөр гаргаж байна. Хохирогч нь би худлаа ярьсан гэдгээ шүүх хуралд оролцож өөрөө илэрхийж байна. Тэгэхээр хохирогчийн өгсөн мэдүүлэг эргэлзээтэй байна. Хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар харьцуулж үзэхээр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Гэрч гээд байгаа ********** гэдэг хүн нь өөрөө шүүхээр ял аваад явсан хүн байгаа. Энэ хүн Энххэрлэн гэдэг байцаагч дээр мэдүүлэг өгсөн. Ашиг сонирхлын зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй байна...Хохирогч хашлага дээрээс унасан талаар нөхцөл байдлыг тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Магсаржав эх*******ээ зодсон гэдэг нь тодорхой байна. Гэм буруутай байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 8а гудамжны 28 тоот хашаанд байрладаг өөрийн монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ************* “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түнийг зодож, элэг, дэлүүний няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5-р хуудас),

Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** над руу цаг хэд болж байгааг мэдэж байна уу гээд миний гэдэс рүү гараараа 2 удаа элэгдсэн. Мөн гуя хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний гэдэс өвдөөд байна гээд хэлэхэд тоогоогүй би элэгдүүлсний дараа гэдэс эвгүй болж босож чадахаа больсон. Тэгээд хэвтэж байхад зүүн гараараа миний зүүн хацар хэсэг рүү хүчтэй нэг удаа алгадсан тэгээд...дух хэсэгрүү хүчтэй цохисон... гайгүй байх гэж бодоод унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагт ажил руугаа очоод байж байтал гэдэс өвдөөд байхаар нь эмнэлгийн байгууллага руу очоод эхо-д харуулсан чинь элэг бяцралттай байна. яаралтай эмнэлэгт хэвт өнөөдөр ажиглаад маргааш дахин эхо-д хараад шийднэ гэж хэлсэн. Тэгээд би ээж ********* руу залгаж хэлээд ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед ажлаа тараад очих гэтэл бид хоёрын амьдардаг Хэрлэн сумын 3 дугаар баг баянмөнхийн 8а-28 тоотоос ************* нь намайг тосох санаатай гарч ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би гэррүүгээ орох гэтэл оруулахгүй гээд хувцаснаас чангаагаад байхаар нь би албаар бүх хувцсаа тайлаад гэррүүгээ гүйгээд орох гэтэл намайг ташаж унагаагаад би эсэргүүцэл үзүүлээд өөрөө газар унахдаа хөлөнд шарх үүссэн. Гадаа байх хугацаанд өөр цохисон зүйл байхгүй. Гэрт ороод гэдэс рүү гараараа 2-3 удаа цохиж мөн баруун гуяруу 1 удаа хөлөөрөө өшиглөж, миний зүүн хацарруу 1 удаа алгадсан...2023 оны 9 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр намайг ажлаасаа оройтлоо гэж маргалдаж гарнаас татаад угзарсан чинь би хий гишгээд хамар хэсгээр унаад хамарт зулгаралт үүсэж байсан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 10-12, 15-16-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 6-р сараас хойш охин маань ******** гэдэг хүнтэй танилцаж хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-28 тоотод тусдаа гарч хамтран амьдарч эхлэсэн юм. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байсан чинь том ач охин ********* руу ээж ************ нь залгаад ээж нь эмнэлэгт хэвтлээ бие өвдөөд байна мэс заслын тасагт хэвтэхээр болчихлоо гэхээр нь би юу болсон талаар асуухаар эмнэлэгт очоод охинтойгоо уулзахад элэг бяцарсан гэж хэлсэн дахин эход харна гэсэн гэхээр нь би эмч рүү нь ороод асуусан чинь энэ хүний элэг бяцарсан бие нь хүнд байна өнөөдөр шөнөдөө харж байгаад хагалгаанд орно энэ хүн хүнд зодуулсан байна гэсэн. Тэгээд охинтойгоо буцаж уулзаад чи хүнд зодуулсан юм уу гэтэл толгойгоо дохиод тийм ээ гэж  хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ********** уулзаад тухайн өдрөө гэрт хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийн нь хаяалж хаалгыг нь будангаа орой 18 цагийн үед 1 том савалгаатай боргио *******тэй пиво уусан. Тэгээд 23 цагийн үед ********** бид хоёр амраад байж байтал шөнө 02 цагийн үед эх******* ********** нь ************ гаднаас орж ирсэн. ************* хэдэн цагийн үед буцаж гарсанг мэдэхгүй байна би нэг сэрсэн *********** нь орилоод гаднаас нүцгэн дотуур хувцастайгаа дээгүүрээ ч нүцгэн уйлаад ороод ирсэн. Тэгээд ********* нь ********** гэдэс рүү 2-3 удаа цохиод байхаар нь би босоод салгасан. Ингээд салгасны дараа тэр хоёр хэрэлдэхгүй амарцгаасан. Өглөө ********** нь ажилдаа явлаа гээд яваад өгсөн....” (хх-ийн 30-31-р хуудас),

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ***************  2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай дүгнэлтэд:

            1. ********** биед элэг, дэлүүний няцрал, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы дунд хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэг, 2 шилбэний урд хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.  Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алданги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхитэй үйлдэл байдаг. Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдснийг хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай байна гэх дүгнэлт, улсын яллагчийн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн дүгнэлтүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” гэж тус тус хуульчилсан ба хохирогч **************, шүүгдэгч *********** нар нь хамтран амьдрагч болох нь тэдний мэдүүлгүүд болон гэрч ************ “...2023 оны 6-р сараас хойш охин маань ************ гэдэг хүнтэй танилцаж хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 8-28 тоотод тусдаа гарч хамтран амьдарч эхлэсэн юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч ************** нь хохирогч ************** “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар цохиж зодсоны улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Б.Магсаржав нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *************** нь “...Би *********** эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэм буруугүй...” гэж гэм буруугийн талаар маргаж байх ба хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *************** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *********** “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар гэдэс рүү нь гараараа 2-3 удаа цохиж зодсон талаар хохирогч ************ “...Гэрт ороод гэдэс рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлгийг гэрч *************** “...************ нь ************ гэдэс рүү 2-3 удаа цохиод байхаар нь би босоод салгасан...” гэж хэргийн үйл баримтыг гэрчилсэн ба хохирогч, гэрч нарын энэхүү мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч ************* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ************ хамт байсан ба шүүгдэгчийн хохирогчийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд “...биед элэг, дэлүүний няцрал...” бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч **********  2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай....дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой... гэх дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ************* хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *********** эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч *********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой төдийгүй шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би ********* эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэм буруугүй...” гэх мэдүүлэг нь дээр дурдагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Хохирогч ********** шүүх хуралдаанд өгсөн “...Хашаа давах гэж байгаад унахдаа биедээ гэмтэл авсан....********** архи уугаад байхаар нь айлгах гээд мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нотлох баримтаар үнэлгээгүй болно. Учир нь  гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой...гэж заасан байгаа нь хохирогчийн хашаа давах явцдаа унаж гэмтэл авсан гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Иймд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өгсөн 2 удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй тогтвортой ба уг мэдүүлгүүдийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан байх тул уг хоёр удаагийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иймд эдгээр ажиллагааг дахин шалгуулах...тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хүнд зэргийн гэмтэлд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т “....хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл Үүнд: цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах...гэмтэл хамаарна...” гэж заасан ба шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч ************** биед учирсан элэг, дэлүүний няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх ба шинжээч дүгнэлт гаргахдаа баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы дунд хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэг, 2 шилбэний урд хэсгээр зулгаралт гэмтлүүдийг хамтатган гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан байгааг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн хохирогчоос сүүлд мэдүүлэг аваагүй, бичиг гаргаж өгөөд гарыг үсэг зуруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь хохирогч ********** “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар зодож,  түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч ********** “...Би ********* санал гомдол байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч хохирол нэмэмжлээгүй, гомдол саналгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хуульд зааснаар ялын доод хэмжээнээс гуравны хоёроос доошгүй ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********** нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ************* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчид элэг, дэлүүний няцрал бүхий хүнд хохирол учруулсан, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Магсаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид элэг, дэлүүний няцрал бүхий хүнд хохирол учруулсан, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг байдлуудыг харгалзан

улсын яллагчийн санал болгосон 6 жил 5 сарын хорих ялаас нэмэгдүүлж 7 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулсан болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч **************** шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ялын доод хэмжээнээс гуравны хоёроос доошгүй ял оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж...болно.” гэж заасан ба шүүгдэгч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000426  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******* ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******** *********** 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн 2339000000426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                          

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                                                                                                                      ШҮҮГЧИД                                 Э.ОДХҮҮ

 

 

 

                                                                   Э.ХОСБАЯР