Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

 

2024       02          27                                          2024/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0048/Э

                                                                                    

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** ********** холбогдох эрүүгийн 2339001710037 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч ******** нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, Жаргалантын дэрс гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд хохирогч ********** өмчлөлийн хөвчтэй галтай, сар тамгатай 5 настай хүрэн зээрд зүсмийн гүүг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********** мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001710037 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2019 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Жаргалантын дэрс гэх газраас хохирогч ********* өмчлөлийн хөвчтэй, галтай сар тамгатай, хүрэн зээрд зүсмийн гүүг хулгайлсан надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна ахиж ийм асуудал гаргахгүй....” гэх мэдүүлэг,

Хохирогч ********* гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),

Хохирогч ******* (хх-ийн 19-20, 23-р хуудас) гэрч ********** (хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №2023/ШД-22 дугаартай “...1 тооны бод малын үнэлгээ 900,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 41-43-р хуудас),

“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №2024/ШД-38 дугаартай “...бүдүүн азарганы зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 48-50-р хуудас),

Хохирогч *********** “...********** 1 тооны унагатай гүү өгсөн тул надад санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 105-р хуудас),

Шүүгдэгч ************ хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 60-67, 70-96-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2339001710037 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *********** нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 Шүүгдэгч *********** нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, Жаргалантын дэрс гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийн хооронд хохирогч ********** өмчлөлийн хөвчтэй галтай, сар тамгатай 5 настай хүрэн зээрд зүсмийн гүүг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хохирогч *********** гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-23-ны хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Жаргалантын дэрс" гэх газраас өөрийн адуунаасаа хүрэн зээрд зүсмийн гүү хулгайд алдсан. Тэгээд би ойр хавын айлуудаар хайгаад явсан чинь манай талийгаач найз Баярбат гэх хүн байхдаа “манай гэрийн хажуу талд байх ************ нь саяхан нэг тооны адуу нядалсан" гэж надад хэлсэн....Би **************** гэрээр нь ороод юм ярьж сууж байгаад харахад зуухны доод талд шинэхэн адууны умс байсан. Мөн гэрийн гадаа саяхан мал нядалсан юм уу гэмээр сэвс байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сард Мөрөн сумын 1 дүгээр багийн төв Зөөлөн багийн ойролцоо ************** хээр таараад "чи миний хүрэн зээрд гүүг хулгай хийсэн байна" гэж хэлсэн чинь хэсэг юм ярихгүй байж байгаад “За хөгшөөн би чиний хүрэн зээрд гүүг хэрэглэсэн, тийм болохоор чи оронд нь юу авах юм бэ" гэж хэлсэн. Би "унагалах гүү байсан болохоор чи оронд нь унагатай гүү өгчих” гэж хэлсэн. Тэгээд би Даваацэрэнгийн гэрт очиж хүрэн халзан гүү, охин зээрд унагатай нь хамт авсан.. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20, 23-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сард би тэр хүрэн халзан гүүг унагатай нь хамт Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Эрдэнэбаяр гэх хүнд адуунаас нь барьж өгсөн. Тэр гүү нь хүрээтэй зүрхэн тамгатай гүү байсан. Энэ гүү нь манай ах ************* өөрийн унаган адуу байсан. Тэр ************ ах ************* барьж өгөөрэй л гэж хэлсэн тэгээд би барьж өгсөн. *********** барьж өгсөн гүү ************ ах ************ адуунаас нэг гүү хулгай хийгээд хэрэглэсэн байсныхаа оронд нь өгсөн унагатай гүү юм байна лээ..” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

 “Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №2023/ШД-22 дугаартай “...1 тооны бод малын үнэлгээ 900,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 41-43-р хуудас),

Хохирогч ************ “...************ 1 тооны унагатай гүү өгсөн тул надад санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 105-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь **************** 1 тооны гүүг хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч ************ хулгайлсан ************ хөвчтэй галтай, сар тамгатай 5 настай хүрэн зээрд зүсмийн гүүг хулгайлсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

Шүүгдэгч ************ хохирогч ************** 1 тооны гүүг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ************** ганцааараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ************ нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************* нь хохирогч ************** 1 тооны гүүг хулгайлж түүнд шинжээчийн дүгнэлтээр 900,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч нь хохирогч ************* учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь “...*********** 1 тооны унагатай гүү өгсөн тул надад санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 105-р хуудас) баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан азарганы үнэлгээ “Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************** 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №2024/ШД-38 дугаартай “...бүдүүн азарганы зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 48-50-р хуудас) гарсан байх тул азарганы үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч ************** гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************** Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...гэмт хэрэр үйлдэхдээ ашигласан азараганы 1 сая төгрөгийг төлж барагдуулна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг хэрэглүүлэх хүсэлтэй байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглүүлэх хүсэлтэй байна гэх хүсэлт, мөн улсын яллагчийн шүүгдэгч ************** 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч **************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардалгагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 7 дугаар зүйлд хамаарч байх ба уг зохицуулалтаас харахад шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор байна. Өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан  зохицуулалт нь өсвөр насны хүнд хамааралтай заалт байх ба шүүгдэгч 37 настай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхууруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339001710037 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт *********** *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ************ *********** 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ************* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашишласан азраганы үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ************* хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн 2339001710037 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР