Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2021/00069

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00069

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2020/00 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:, ., Ц.А. /РД:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т. банкны салбарт холбогдох Т.банкны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хурх тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У, нэхэмжлэгч Ц.А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б. /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Олон улсын Эдийн засаг бизнесийн дээд сургуулийг банк санхүүгийн нягтлан бодогч мэргэжлээр суралцан эдийн засагч баклавар зэрэгтэй төгсөж, 2019 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг хамгаалсан. 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Т банкны салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтнээр, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэл Т.н банкны салбарын тооцооны төв хариуцсан менежерээр, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Т банкны салбарын харъяа Хурх тооцооны төвийн харилцааны менежерээр тус тус банк санхүүгийн байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан. Хамгийн сүүлд Т. банкны салбарын харъяа Хурх тооцооны төвийн харилцааны менежерээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. Энэ хугацаанд миний бие Ц.А. нь шатар, даам, гар бөмбөг зэрэг спортын төрлүүдээр банкны нэрийн өмнөөс олон уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаж, харилцагч банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч өөрийн мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж байсан. Гэтэл Ц.А.й намайг Т. банкны салбарын захирал Б.Ю нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4 дэх заалтыг үндэслэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэгжийн захирлын албан тоот хүсэлтийн дагуу гэж тушаал гаргахдаа надаас бичгээр ямар ч тайлбар авалгүй, үндэслэлгүйгээр надад огт мэдэгдэлгүй, ажил хүлээлцэлгүй, эцсийн тооцоо ч хийлгүй ажлаас халсан. Ц.А намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн тухай харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Хуулийн энэ заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4.2-д хуулийн0 зүйлийн0.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино гэж тайлбарласан байна. Миний бие ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагавар буй болгоогүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн0.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн хууль бус гэж үзэж байна.

Мөн Т банкны салбарын захирал Б.Юийн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын 1 дэх хэсэгт ... Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зэрэг зөрчлүүд гаргасан нь удирдлагаас өгсөн тайлбар болон ирцийн бүртгэл, бусад тайлбараар нотлогдож байна гэжээ. Ц.А би төрөлхийн зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой оноштойгоор хөдөлмөрийн чадварын 50 хувийн алдагдалтай тул ажлаас халах тушаалд дурдсан 2020 оны 5 дугаар сарын 21, 26-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлж, энэ байдлаа тухайн үедээ шууд удирдлагадаа мэдэгдэж, үзүүлсэн талаарх эмнэлгийн магадлагаагаар баталгаажуулсан байдаг. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 17-ны өдрүүдэд нэмэлт ажлын 5 хоногийг салбарын захирлын зөвшөөрөлтэйгээр бичиг хэргийн ажилтан******* хүний нөөцийн программд оруулж баталгаажуулсан болно.

Иймд Т банкны салбарын захирал Б.Юийн гаргасан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хурх тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т банк ХХК-д даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Т банкны салбарын захирал Б.Ю нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т банкны салбарын харъяа Хурх тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан Ц.А нь хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1 дэх заалт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн гэх заалтыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ болон ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.22-д авагдсан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шатгаангүйгээр биелүүлээгүй гэх заалтыг зөрчин Т банкны гүйцэтггэх захирлын 2020 оны сарын 21-ний өдрийн А/192 тоот тушаалын дагуу корона вирусын тархалтын улмаас харилцагчийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ажлыг 2020 оны сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөж ажиллах чиглэл ирсэн. Чиглэлийн дагуу нийт ажилчидад үүрэг даалгавар өгсөн боловч хүндэтгэн үзэх шатгаангүй биелүүлээгүй болох нь шууд удирдлагатай харилцаж буй чатаар нотлогдож байна. Банкны нэр хүндийг унагааж харилцагчдад бизнесийн болон цалингийн зээл олгох нэрийдлээр шан харамж авсан нь дансны хуулга болон харилцагчийн тайлбараар нотлогдож байна. Дээрх үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон.

Ц.А нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өглөөний ирцээ Хурх тооцооны төвийн харилцааны менежер А.Сор дамжуулан программд бүртгүүлсэн. Тухайн өдөр ажилдаа ирээгүй шалтгааныг мэдэхээр тооцооны төвийн захирал Ж.Болд-Эрдэнэ нь харилцааны менежер А.Солонгыг гэр рүү нь явуулж шалгуулахад гэртээ согтуу байсан болох нь захирал Ж.Болд-Эрдэнэтэй тухайн өдөр чаталсан чат болон харилцааны менежер******* тайлбараар нотлогдож байна. Ц.А нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дунд охиныхоо даахийг авах зорилгоор 1 хоногийн амралтын чөлөө оруулж 2020 оны 5 дугаар сарын 26-нд өглөө ажилдаа бэлэн байхаар Улаанбаатар хот явсан. Шууд удирдлага нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны чөлөө олгохыг татгалзсаар байхад дур мэдэн тасалж 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш программд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ээлжийн амралтын хүсэлтээ Улаанбаатарт охиныхоо даахийг хөндөөд ирж чадаагүй тайлбартайгаар оруулсан байдаг юм. Мөн 2020 оны 6 сарын 8, 9-ний өдрүүдэд шууд удирдлагадаа мэдэгдэлгүй, ажил тасалсан зөрчлийг тус тус гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь Т банкны салбарын харьяа Хурх тооцооны төвийн харилцааны менежерээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа 2 төрлийн зөрчлийг гаргасан. Үүнд 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан буюу Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасан зөрчлийг гаргасан. Мөн удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй.

Хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийг программаас үзэхэд нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 5 дугаар сарын 25-ны өдөр, 6 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдөр нийт өдөр ажил тасалсан нь ирцийн программ дээр тодорхой харагдаж байна. Тухайн жил 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 7 өдөр ээлжийн амралттай байсан нь харагдана. Программ бол төвөөс гардаг учраас худал заах боломжгүй. Энэхүү программаас харахад нэхэмжлэгч Ц.А 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 5 дугаар сарын 12-ны өдөр, 5 дугаар сарын 13-ны өдөр, 5 дугаар сарын 21-ний өдөр, 6 дугаар сарын 2, 3,-ний өдрүүдэд ээлжийн амралттай байсан. Харин 5 дугаар сарын 21, 26-ны өдрүүд мөн оны 6 дугаар сарын 08, 6 дугаар сарын 09-ний өдрүүдэд ажил тасалсан. Ингэхдээ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өглөө 08:50 минутад тус байгууллагад ажилладаг А.С гэдэг хүнээр дамжуулан ажилдаа ирэлгүй гуйх байдлаар ирцээ бүртгүүлсэн. Энэ нь А.Согийн өгсөн тайлбар мөн хэрэгт авагдсан захиралтайгаа харилцсан нэхэмжлэгч Ц.Агийн чат байгаа. Үүнд хугацаатай өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргасан нь харагдаж байгаа. Хугацаатай өгөгдсөн үүрэг даалгаврыг 2020 оны 5 дугаар сарын 21-ний дотор тайлан мэдээ ажлыг хийж дуусгах ажиллагаа төвөөс олгогдсон байсан. Гэтэл энэ хугацаанд биелүүлээгүй би сарын сүүлээр тайлангаа гаргаж өгнө гэсэн эрс эсэргүүцсэн хандлагатай байсан. Ийм учраас ажил олгогчийн зүгээс олгосон хугацаатай үүрэг даалгавар мөн Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4-д заасан ноцтой зөрчлийг гаргасан зөрчилд хариуцагч талын зүгээс хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Т банкны салбарт холбогдуулан Т банкны захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хурх тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа би ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч Т банкны салбарын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч Ц.А  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй... гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Ц.А  нь 2018 оноос эхлэн Т банкны салбарын Хурх тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж, улмаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Т банкны захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-18/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа ажилтан Ц.Аг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, өөрийн ирц бүртгүүлэх кодыг бусдад дамжуулан бүртгүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4, Т банкны дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.1, 5.28.22, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.22 дахь заалтууд, салбарын захирлын зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 33 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ.  

Нэхэмжлэгч Ц.А  нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өрхийн эмчид, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 23/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24/-аар нотлогдож байна. Гэвч энэ тухайгаа ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Ц.А нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчид үзүүлсэн, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдэд салбарын захирлын зөвшөөрөлтэйгээр ээлжийн амралтын үлдсэн хугацааг эдэлсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Харин түүний энэ тайлбар нь хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 125/-аар няцаагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Агийн энэхүү үйлдэл нь Т банкны хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 55/-ын 5.28.1, хөдөлмөрийн гэрээний /хх-ийн 101-103/-ын 7.4.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоох  зөрчил байна. 

Мөн Т банкны захирлын тушаалаар короновирусийн тархалтын улмаас харилцагчийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан зээлийн хороодод 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор дээрх ажлыг хийж гүйцэтгэх тухай тушаал гарч, уг ажлыг хийж гүйцэтгэх албан тушаалтаны тоонд Хурх тооцооны төвийн харилцааны менежер Ц.А орж байсан, уг ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан Т банкны захирлын 2020 оны сарын 21-ний өдрийн А/192 дугаартай Зээлийн хороодод эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 72/, Т банкны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 98-100/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Иймд энэхүү үйлдэл нь мөн хөдөлмөрийн гэрээнд заасан байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй зөрчилд хамрагдах бөгөөд ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4.22, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.22-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоох  зөрчилд мөнтаж байна. 

Иймд ажил олгогч Т банкны салбарын захирал нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн0 зүйлийн0.1.4-т заасныг удирдлага болгон ажилтанг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн0 зүйлийн0.1.4, Т банкны дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.1, 5.28.22, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.22 дахь заалтууд, салбарын захирлын зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 33 тоот шийдвэрийг тус тус үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай тушаалаар ажилтныг ажлаас халсан нь бодитой үйлдэгдсэн зөрчилд тулгуурласан, зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор байх тул сахилгын шийтгэл ногдуулах журмыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүйлийн 131.1, 131.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үгүйсгээгүй болно.

Мөн нэхэмжлэгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Т банкны захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаал гарсныг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн, 6 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр очиж авсан... гэж тайлбарласан бөгөөд энэхүү хугацаанаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаар ажилтан ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Ц.А нь уг тушаалыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн, 6 дугаар сарын 12-ны өдөр эхнэрээрээ очиж авахуулаад уг тушаалтай холбогдуулан анх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрээр бүх нийтээр амрах, улсын баяр наадмын өдрүүдийг өнгөрүүлэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан байна.

Иймд  нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Т банкны салбарт холбогдох Т банкны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хурх тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт ажил олгогч Т банк, ажилтан Ц.А нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн4 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-16/, 2020 оны 1 сарын 17-ны өдрийн 72 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 101-105/ тус тус авагдсан байх бөгөөд шүүх хамгийн сүүлд байгуулагдсан 2020 оны 1 сарын 17-ны өдрийн 72 дугаартай хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлсэн ба энэхүү хөдөлмөрийн гэрээ дээр талууд маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь ...Т банкны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тухайн өдөр ажилдаа ирээгүй, байхгүй байсан хүмүүс гарын үсэг зурж нөхөж хийсэн байна гэж тайлбарлах боловч энэ нь шүүхээс Т банкны салбарын хүний нөөцийн программд хийсэн үзлэгээр /хх-ийн 136-137/ няцаагдаж байна.

Хавтаст хэргийн 25 дугаар хуудаст авагдсан эмчлүүлэгчийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт авагдсан он, сар, өдрийн өдөр нь засвартай, 26-27 дугаар хуудаст авагдсан эмчлүүлэгчийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын огноо нь мэдэгдэхгүй байгаа тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн хавтаст хэргийн1-49 хуудас, 65-71, 73-96, 113 дугаар хуудаст авагдсан материалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 зүйлийн4.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 зүйлийн 69.1,6 дугаар зүйлийн6.1, 129 зүйлийн 129.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т банкны салбарт холбогдох Т банкны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хурх тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн1 зүйлийн1.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА