Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

2024         02          27                                          2024/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0044/Э

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, 

Улсын яллагч Г.А,

Хохирогч Г.С,

Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ********** холбогдох эрүүгийн 2339003780009 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2022 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд хамтран амьдрагч *********** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн "Приус 30" маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хувьдаа ашиглан хохирогчид 14.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч *********** бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339003780009 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас)

Иргэний нэхэмжлэгч ********** (хх-ийн 17-18-р хуудас), гэрч ****** (хх-ийн 24-25-р  хуудас), гэрч ******** (хх-ийн 32-34-р хуудас), гэрч *********** (хх-ийн 41-42-р хуудас), гэрч ********* (хх-ийн 45-46-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********* 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2023/ШД-300 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-54-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа  (хх-ийн 88-р хуудас),

************ дансны хуулга (хх-ийн 93-94-р хуудас),

Барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 95-99-р хуудас),

06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн фото зураг (хх-ийн 103-р хуудас),

Шүүгдэгч **********, хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрэлсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, хаан банкны депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хх-ийн 72-74, 79-82, 70-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339003780009 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь 2022 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд хамтран амьдрагч ********** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн "Приус 30" маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хувьдаа ашиглан хохирогчид 14.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *********** нь 2022 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд хамтран амьдрагч *********** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн "Приус 30" маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж 14.400.000 төгрөгийн хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...06-24УБА улсын дугаартай Приус-30 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг *********дүүгээсээ худалдаж авсан хүүхдүүдээ зөөж байхад хэрэгтэй гэж үлдээсэн...Би 2023 оны хавар тус машиныг нь хүнд бариулж яваад осолд оруулаад эвдэлчихсэн. Түүний дараа машиныг янзлуулахад их хэмжээний мөнгө зарцуулах байсан учир би интернет орчинд зар мэдээ харж байгаад найз ********** энэ машиныг зарна гэж хэлээд уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу танихгүй хүнд 4.000.000 сая төгрөгөөр зарчихсан юм. Тухайн үед надад мобайл банк болон банкны виза карт байхгүй байсан учраас би хамт явж байсан найз ********** хэлээд түүний ээжийнх нь дансаар буюу Хаан банкны виза картаар нь дамжуулан авсан.....*********** надад тухайн машиныг зарах эрх өгөөгүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хохирлоо барагдуулана...” гэх мэдүүлэг,

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 сард Хэнтий аймаг руу *********** уулзах гээд өөрийн эзэмшлийн 06-24 УБА улсын дугаартай Приус-30 маркийн машинтай очсон юм. Тэгээд арваад хоноод буцаад явахдаа хүүхдээ сургуульд зөөгөөд өөрөө хэрэглээндээ унаад байж байг гэж бодоод машинаа үлдээгээд явсан юм. Би Улаанбаатар хотод гэртээ байж байхад 2022 оны 12 дугаар сарын 09 шөнө 02 цагийн нэг танихгүй залуу ********** бид хоёр хамт байна гэж хэлсэн. Тэгтэл ********* утсыг нь булааж аваад ******* бид хоёр *********** гэрт нь хамт байна бид хоёр чамаас болж хэрэлдээд байж байна. Бид хоёрын амьдралд битгий гай болоод бай гэсэн. Тэгэхээр нь би ********* "ойлголоо хоёулаа салъя ийм амьдрал гэж юу байхав дээ" гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш 14 хоногийн дараа би *********** утсаар яриад чиний унаж байгаа 06-24 УБА улсын дугаартай автомашин чинь миний төрсөн дүүгийнх, банкны барьцаанд байдаг машин учраас би он гараад очиж машинаа авна гэж хэлсэн байсан юм. Тэгсэн чинь ************ надад хэлэхдээ ирээд энэ сэгээ ав гэж хэлсэн. Харин би тухайн үед нь машинаа очиж авах боломжгүй байсан учраас Хэрлэнцэцэгээс машинаа авч чадаагүй. Харин би 2023 оны зун 7 сард Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар машинаа авахаар түүний гэрт нь очиж уулзах гэхэд Хэрлэнцэцэг гэртээ байгаагүй мөн миний машин ч байгаагүй. Тухайн үед нь би ************ огт холбогдож чадаагүй. Гэтэл энэ хугацаанд миний төрсөн дүү миний машиныг хүнд зарагдсан байна гэж надад хэлээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ************* миний машиныг зарах, ашиглах эрх байхгүй...Уг тээврийн хэрэгсэл төрийн банкны эзэмшилд байдаг бөгөөд анх миний төрсөн дүү Ичинхорлоо төрийн банкны лизингээр худалдаж авсан. Миний дүү сүүлийн хэдэн сарынх нь төлбөрийг төлж чадахгүй болсон учир би дүүгээсээ үлдэгдэл төлбөрийг нь төлөхөөр тохирч худалдан авсан байсан юм...Банкны зээлийг дүү бид хоёр төлнө...Би ************ машины хохирлоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улаанбаатар хотын төвд байрлах Төрийн банкны Ялалт тооцооны төвөөс зээлдэгч ********** хамтран зээлдэгч ********** нар нь анх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр автомашины зээлийг авсан бөгөөд үлдэгдэл төлөлт нь бүрэн төлөгдөж дуусаагүй, зээлийн муу ангилалтай 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр болох 1.792.387.74 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрөө ********* хамтран зээлдэгч болох түүний төрсөн ах *********** нь төлж барагдуулна гэсэн боловч төлөхгүй байна. Өөрөөр надад энэ асуудалтай холбоотой мэдэх зүйл байхгүй. ********* гэгч нь банкны гэрээнд заасан үүргээ биелүүлээд үлдэгдэл 1.792.387.74 төгрөгийг бүрэн төлөөд барагдуулвал манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "эвдэрсэн машин зарна" гэсэн зарын дагуу нүдний шилтэй өндөр залуу, найз гэх эмэгтэйн хамт ирээд надад 06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн "Приус 30” маркийн машиныг хашаа мөргөчихсөн юм сэлбэгэнд авах уу? гэж асуусан. Тэр үед машиныг нь харъя гэхэд тэр хоёр хүн журмын хашаанд байгаа гэхээр нь очиж харахад эд ангиуд нь эвдэрч асахгүй болсон байсан. Тэгээд нөгөө залуу нь 4 сая төгрөгөөр авах уу? гэхээр нь би авъя гэж хэлээд тус машиныг нь өөрийн амьдардаг Булагийн 13-17 тоот хашаанд авч ирсэн. Тэгээд гэрчилгээг нь харахад Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Мөн торгууль нь 2 сая орчим төгрөг байсан учир авахаа больсон. 2023 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдөр нөгөө хоёр хүн танихгүй хүмүүстэй ирээд Улаанбаатар хот руу зарсан гээд машинаа ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Хэнтий аймагт байх хугацаанд ************ нь Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй осолд орж, юм мөргөж эвдэрсэн. 06-24 УБА улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг зарна гээд утсаар, цахимаар хүнтэй холбогдож байгаад тус тээврийн хэрэгслийг нийт 4.000.000 төгрөгөөр зарахаар болж Улаанбаатар хот руу Хэнтий аймгаас том машинд ачуулаад явуулсан. Тухайн үед ********* нь надад хэлэхдээ би картгүй байна. Танай ээжийн чинь дансаар мөнгийг нь авъя гэж хэлээд надаар ээжийн дансыг авахуулаад урьдчилгаа 3.500.000 мянган төгрөгийг миний ээж ************ Хаан банкны 5959074759 дансаар аваад тэгээд үлдэгдэл 500.000 төгрөгийг нь миний хаан банкны 5112218891 дугаартай дансаар дамжуулан авсан ба ********** Приус-30 автомашин зарсан 4.000.000 төгрөг дээр мөнгө нэмж машин авна гээд байхаар нь би ээж ********** 5.000.000 төгрөгийг нэмж дахин машин авч өгөхөөр болоод хэд хоногийн дараа Приус 20 маркийн машиныг ********* авч өгсөн. ******* нь Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр авсан. Учир нь ********* өөрөө пасворт бичиг баримт байхгүй гээд мөн авто тээвэр нь хаах гээд яаруу байсан болохоор би өөрийнхөө нэр дээр авч өгсөн. Тэгээд түүнээс хойш би дахин Хэрлэнцэцэгтэй холбоо бариагүй байж байгаад 07 дугаар сард Хэрлэнцэцэг над руу холбогдоод сүүлд авсан Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ миний нэр дээрээс шилжүүлэн аваад дахин надтай холбогдож уулзаагүй ...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-34-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сард миний хүү ********* нь миний дансны дугаар болон виза картны кодыг мэддэг бөгөөд тухайн үед хүний машин эвдчихлээ янзалж өгөхгүй бол болохгүй гээд миний 5959074759 тоот дансаар дамжуулан 4.000.000 төгрөгийг надаар авахуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард 06-24 УБА улсын дугаартай цагаан өнгийн "Приус 30” маркийн машиныг "Да хүрээ” захаас Төрийн банкны 4 жилийн лизингээр 16.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд короногоос болоод лизингээ төлж чадахгүй болж өөрийн төрсөн ах ********** зарахаар болсон. Манай ахыг Өмнөговьд байх хойгуур нь хамтран амьдрагч болох ********* нь машиныг нь зарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),

“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2023/ШД-300 дугаартай

“...Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,400,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 51-54-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

*********** нь ************ үлдээсэн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч ********* нь хохирогч *********** Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулан завшиж, улмаар 14,400,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч ********** 14,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч ********** нь зээлийн үлдэгдэл 1,792,387.74 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмших эрх Төрийн банк ХХК-д байх боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа хэлбэрээр тухайн хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлсэн, зээл төлөгдсөнөөр буцаан шилжүүлэх, зээлдэгч өөрөө тээврийн хэрэгслийг эзэмшихээр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. ********* хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байсан бөгөөд автомашин барьцаалсан зээлийг шүүгдэгчээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн банк ХХК буюу иргэний нэхэмжлэгч ************** зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхэд хязгаарлалт болохгүй буюу иргэний журмаар хариуцвал зохих этгээдүүдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна....” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ,  ам бүл 4, эх, ах, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эх, ах, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339003780009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ******* овогт ********* *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ********** 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,700,000 (хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2,700,000 (хоёр сая долоон зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ************* 14,400,000 (арван дөрвөн сая дөрвөн зуун манга) төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгосугай.

 

6. Эрүүгийн 2339003780009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч ********* 1,792,388 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.УУГАНБАЯР