| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/20243/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
2024 03 07 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Г.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ ******** холбогдох эрүүгийн 2339000000430 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь эх******* ********** ********** хардсаны улмаас 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвд алгадаж, цохисон, улмаар маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сумын Улиастай гэх газар машинаас үсдэж буулган, газарт унагааж гар болон нүүр хэсэг рүү өшиглөн хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх цаг хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Улиастай гэх газар байх *********** хашаанд байсан ********* 57-15 УНС улсын дугаартай "DAIHATSU" тээврийн хэрэгсэл рүү буудаж, тухайн тээврийн хэрэгслийн эд анги болох урд салхины шил, урд салон, зүүн талын хаалгыг гэмтээж хохирогч ********** 350,000 төгрөгийн хохирол, ********* өмчлөлийн байшингийн цонх руу 2 удаа буудан, байшингийн цонхны шил болон зургийн жаазны шил, 2 литрийн халуун сав зэргийг тус тус гэмтээн хохирогч ********* 68,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр намайг хадам аавын дүү *********** гэх ахтай 2007 оноос эхлээд эр эмийн асуудлаас болж хардаж эхэлсэн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Батноров сумын уурхайгаас намайг машиндаа суулгаад сумын төв орж архи аваад намайг толгой нүүр лүү маань гараараа олон удаа алгадаж, цохиж, үсдэж байгаад "Би таньтай унтсан биздээ, 2007 оноос хойш явж байгаа нь үнэн биздээ” гэх мэт үгийг айлгаж хэлүүлсэн. ...Тэгээд замдаа хэсэг унтаад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим "Улиастай” гэх газарт ирсэн. Гэр лүү дөхөөд намайг машинаас үсдэж чирж буулгаад газарт унагааж гар, нүүр лүү маань өшиглөж зодсон. Тэгэхэд хойноос ээж, аав хоёр гүйж ирсэн. Тэгтэл намайг зодож байснаа хаяад машиндаа суугаад хөдөлсөн. Би ээжтэй гэр лүү гялс гүйгээд очсон. Гэрт ороход ******** ах сууж байсан ба гадаа гэнэт буун дуу гарсан. ********** ах энэ чинь буутай яваа юм биш үү гээд байшингийн буланд суугаад өгсөн. Тэгээд байж байтал дахиж буюу хоёр дахь буудалтаа цонхоор буудсан. Тэгээд би айгаад амбаар луу ороод хөшигний цаана сууж байхад гурав дахь удаа буюу дахиж цонх руу буудсан. Тухайн үед халуун сав хагарсан. Тэгээд байж байтал хамгийн сүүлийн буюу дөрөв дахь буудалтаа хийсэн. Гэхдээ сүүлийн буун дуу сул байсан уу, би айсандаа сонсоогүй юу мэдэх юм алга...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-28-р хуудас),
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагийн орчим машинаа асаан халаагаад байж байхад урдаас ирж байсан цагаан тэрэг гэрээс урагш зогсоод эрэгтэй хүн машинаас эмэгтэй хүнийг чирч гаргаад зодож байгаа харагдсан....Тэгтэл буу дуугараад миний зүүн чих дүнгэнээд явчихсан. Тэгэхэд миний хажууд зогсож байсан ********* аав ************ "Хүүе таныг буудаж байна” гээд хэлэхэд нь би шууд гэр лүү гүйгээд орсон. Намайг гэр лүү ороход ********** эх******* гэх залуухан эмэгтэй нүүр ам цус болчихсон хавдсан байж байсан. Байшин дотор би, **********, ********* эх******* бид 3 байсан. Тэгэхэд гадаа дахиад буун дуу гарсан ба байшингийн цонх хагарсан. Тэгж байгаад дахиад буун дуу гарсан ба байшин дотор ширээн дээр байсан халуун сав, шилэн жааз 2 хагарсан. Миний санаж байгаагаар 4 удаа дуугарсан. Эрхээ гэрээ тойрч машинтай явж байгаад гэнэт урагшаа давхиад явсан. Явсных нь дараа би гэрээс гараад харахад миний машин луу 2 удаа буудсан сумны нүх байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 165-167-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нийт 2 цагийн дотор 4 удаа буудсан. Манай гэрийн цонхоор 2 сум орж ирсэн. Мөн манай дүүгийн машин руу 2 удаа буудсан. Шалтгаан нь эх*******ийгээ манай дүүтэй хардсанаас болсныг сүүлд мэдсэн.....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 171-172-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *********** ахын гэрийн урд ********* машинтайгаа ирчихсэн эх******* ******* газарт унагаагаад нүүр лүү нь өшиглөж байсан. Тухайн үед *********** эгч "Болиоч" гээд ********* рүү гүйсэн. ******** ********** зодохоо болиод машиндаа суугаад гэр лүүгээ хөдөлсөн. Тэгээд ******* ахын хашаан дотор ********* ах өөрийн машинаа асаагаад байж байхад Эрхээ урд талаас ирээд уяаны урд машин дотроосоо ********* ахын машин руу нь буудсан. Тэгээд гэр лүү ****** ах, бэр ******* нар орж ирсэн. ********, *********** ах бид 3 гэрт байж байхад ******* хоёр дахь буудалтаа ********* ахын байшингийн урд талын цонхны голын дээд талд буудсан. Нэлээн байж байхад яг хэдэн минут болсон талаар сайн мэдэхгүй байна *********** гурав дахь буудалтаа урд талын цонхны доогуур буюу аккумуляторны дээгүүр буудаад ширээн дээр байсан халуун сав, хойд хананд байсан зургийн жааз зэргийг буудсан. Гадна талаас буудаад байсан учраас бид 3 гэрээсээ гараагүй ээ. Тэгээд хамгийн сүүлийн буудалтаа хашааны баруун талаас ************* ахын машины зүүн хаалганы голд нь буудчихаад урагшаагаа давхиад яваад өгсөн. Ер нь *********** эх******* ************ эр, эмийн асуудлаас болж надтай хардаад намайг ална гээд байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчим манай хүү урдаас машинтайгаа ирж яваа харагдсан. Тэгээд машинаасаа буугаад эх*******тэйгээ муудалцаад, зодолдоод байсан. Манай хүн бид 2 юу болов гээд өөдөөс нь алхаад явж байтал манай хүү ********** машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Манай хашаан дотор хотоос идшээ хийх гэж ирсэн ********** өөрийн амжиргаа цагаан машинаа асаагаад жолоочийн хаалганы хажуу талд зогсож байхад урд талаас гэнэт л буун дуу гарсан. Юу болов гээд харахад манай хүү ********** машин дотроосоoo буудаж байсан. Би энэ чинь яаж байгаа хүүхэд вэ гээд очих гэхэд л ойртуулахгүй зугтаагаад яваад байсан. Тэгээд үндсэндээ гэрийн урдаас гэрийн цонх руу 2 удаа, ***************** машин руу баруун талаас болон урд талаас нь нэг нэг удаа буудсан, нийт дөрвөн удаа буудсан. Тэгээд урагшаагаа машинтайгаа давхиад явчихсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед манай хүү ********** ирж байсан. Тэгээд машинаасаа буугаад эх*******ээ зодохоор нь би урдаас нь гүйтэл ********** машиндаа суугаад хөдөлөөд явсан. Тэгээд би бэр ********** гэр лүү оруулж өгчихөөд буцаж гараад бие засах гээд баруун урагшаа алхаж байхад ар талд буун дуу гарсан. Гайхаад эргээд хартал гэрээс нэлээн урагшаа манай хүү машин дотроосоо буудсан бололтой зогсож байсан. Тухайн үед нөхөр бид хоёр хүүрүүгээ очиж юу болсон талаар асуух гэтэл бид хоёрыг ойртуулахгүй тойроод байсан. Манай хашаанд байсан ********** машин руу буудсан болохыг сүүлд мэдсэн. Тэгээд манай хүү машинтайгаа урагшаа яваад өгсөн. Гэр лүү очиход байшингийн цонхруу 2 удаа, амжиргаа цагаан *******тэй машин руу 2 удаа нийт 4 удаа буудсан байна лээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 39-40-р хуудас),
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд ********** ахын гэрийн гадаа буун дуу гарсан. Юу болов гээд гарахад ********** саарал өнгийн машинтайгаа ирчихсэн байж байсан. ********** ээж *********** эгч манай гэр лүү гүйж ирээд “цагдаа дууд, ************ машин дотроосоо буудаад байна” гэхээр нь би гялс гэр лүү ороод 10 цаг 28 минутын орчим Биндэр сумын цагдаа руу дуудлага өгсөн....Тэгээд ******** эхний буудлагаас эцсийн буюу дөрөв дэх буудлага хүртэл бараг 2 цагийн хугацаанд 30 минутын зайтай буудсан ба дундуур нь гэрээ тойроод "********** гараад ир, наад *********** гаргаад ир” гэх мэт хараал хэлж хашгираад байсан. Тэгээд хамгийн сүүлд *********** гэрийнхээ баруун талд зогсож байгаад саарал өнгийн ачааны машин руу буудчихаад ганцаараа унаж явсан машинтайгаа урагшаа гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-45-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ********** 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14958 дугаартай дүгнэлтэд:
1. *********** биед эрүүний ооч хэсэг, зүүн үений сэртэнгийн хугарал, хамар, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн шууны богтос ясны хугарал, эрүү, нүүрний цус хуралт, баруун шуу, сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой (хх-ийн 57-59-р хуудас),
Хохирогч ********** “...********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (1-р хх-ийн 221-р хуудас),
Хохирогч ************* “...********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (2-р хх-ийн 18-р хуудас),
Хохирогч ************* 60,000 төгрөгийн хохирол төлсөн баримт (1-р хх-ийн 223-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ************ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч ********** нь хохирогч ************* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч ********** нь “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (1-р хх-ийн 221-р хуудас), хохирогч ********** “...*********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (2-р хх-ийн 18-р хуудас), хохирогч ************ 60,000 төгрөгийн хохирол төлсөн баримт (1-р хх-ийн 223-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, нийт торгох ялыг нэмж нэгтгэн 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000430 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр нь Р182569 дугаартай "Замаг нь 2569" дугаартай "savage axis 223" маркийн буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлж, 7мм хэмжээтэй сумны хошуу, 1.3х1 см хэмжээтэй сумны хошуу 1 ширхэг, хонгио 2 ширхэг, 0,7 граммын Агар *******тэй тал шил архи, 0,5 литрийн хоосон Ессентуки рашааны сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ********** ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *********** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********** оногдуулсан 3,600 (гурван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэг, Галт зэсвэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-4, зааснаар Эрүүгийн 2339000000430 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр нь Р182569 дугаартай "Замаг нь 2569" дугаартай "savage axis 223" маркийн буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлж, 7мм хэмжээтэй сумны хошуу, 1.3х1 см хэмжээтэй сумны хошуу 1 ширхэг, хонгио 2 ширхэг, 0,7 граммын Агар *******тэй тал шил архи, 0,5 литрийн хоосон Ессентуки рашааны сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжэнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР