| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0105/э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, М.Өлзийцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, Г.Г,
хохирогч Н.Ц,
иргэний нэхэмжлэгч Д.Д,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О Э холбогдох эрүүгийн 2317000610069 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О Э /РД:/, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Д..аймгийн М.. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .., хүүхдүүдийн хамт Г.. аймгийн Б.. сум 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хорих ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Э нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г..аймгийн Б.. сумын .. дугаар багийн нутагт Оорцог зөрлөг гэх газраар дайран өнгөрөх босоо тэнхлэгийн Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн А0101 дугаартай авто замын 485/174 дэх километрийн
шонгийн орчим 09-86 УНЗ улсын дугаартай Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин иргэн Д.Х жолоодон явсан ... ... улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ... ... улсын дугаартай Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Р.Б, Л.Б нарын амь насыг хохироосон, Ж.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ... улсын дугаартай “Hyunda Country” маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Р.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг болсон өдөр өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Би найзаасаа тухайн машиныг худалдаж аваад өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. Осолд ороход талийгаач Б, түүний хань, манай найз Б, манай эхнэр бид тав явж байсан. Би айлын хүмүүст нэг шил архи өгөхөд айлын хүмүүс нэг шил архи гаргаж бид нар хувааж уусан. Тэгээд Б Баянталд мөнгө өгөх ёстой гээд бид нар бөөнөөрөө Баянтал руу явсан. Би В, С ангиллын жолооч, би жолоо барих ёстой учраас архи бага уусан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Машин жолоодож явсан нь миний буруу. Ийм зүйл болсонд харамсаж байна. Би тухайн үед урдаас машин ирж байгааг мэдээгүй, тэр хооронд манарсан байсан. Олон машинтай зөрсөн болохоор гэрэл гялбуулснаас болоод ийм юм болсон. Хохирол төлбөрийг одоохондоо төлсөн зүйл байхгүй. Би цагдан хоригдож, цас зудтай ар гэрийнхэнтэйгээ ярих боломжгүй байна. Цаг гайгүй болохоор хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна. Тухайн үед О нь шороон замаар яв гэхэд нь бартаа ихтэй учир түүний үгэнд ороогүй дээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. 6 өнчин хүүхдийг минь харгалзан ялны доод хэмжээг оногдуулж өгөөч л гэж хүсэж байна гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед нь би байгаагүй учраас хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хохиролтой гомдолтой байна, сэтгэл санаа тавгүй байна, ярьж хэлэх зүйл олдохгүй байна. Байнга бүрлээчийнхээ нэрийг сонсох хэцүү байна. Хүн болгон асууж, хүн болгон л ярих юм. Байнга л бүрлээч минь бодогдож байна. Нэхэмжилж байгаа хохирол дээр нэмэх зүйл байхгүй. Манай аав нутаг орондоо мундаг нэртэй, сайн адууч, уургач хүн байсан. Хохирлоо хэдий хэр хугацаанд барагдуулах юм бол гэж бодож байна гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Амь хохирогч Р.Бы төрсөн эгч Р.Б гэж хүн байна. Тухайн өдөр осол болоход би байгаагүй. Ах дүү нар холбогдож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр би оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байна. Бид хэн нэгний гэм буруутай үйлдлийг өөгшүүлж байгаа асуудал биш. Ард талд нь үлдэж байгаа үр хүүхдүүдийг нь бодоод нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Даланжаргалан суманд байрлах жуулчны баазаа манай эхнэр, ээж эргэх гэж очоод буцахад нь миний охин аав дээрээ ирэх гээд хот руу буцаж явах замд нь энэ үйл явдал болсон. 21 цагийн үед над руу яриад аваар болсон шүү хотоос хурдан гаргаарай гэсэн. Намайг осол болсон газарт ирэхэд хүмүүсийг нь Чойрын эмнэлэг рүү аваад явсан байсан. Эмнэлэг дээр очиход маш хүнд байдалтай, охин бол аавыгаа таних чадваргүй, ухаантай, нүд нь харж байсан хэрнээ хүнтэй харьцах чадваргүй байсан. Биеийнх нь маш олон газар зүсэгдэлт, урагдалттай байсан. Ер нь бол маш хүнд Чойрын эмч нар амьдрахгүй, ар гэрийнх нь уулзах хүмүүсийг уулзуулаарай гээд хотоос манай ах дүү нар тэр чигээрэй ирсэн. Хот руу тээвэрлэх боломжгүй гээд хотоос манай доктор эмч нар маш олуулаа ирж, маш олон төрлийн арга хэмжээ авч байж арай гэж хот руу авч явж охиныгоо эмчлүүлж чадсан. Нялх хүүхэд байтугай бид нар өөрсдөө маш хүнд зүйлийг давж гарсан. Ер нь бол би маш их гомдолтой байгаа. Цаашид ямар үр дагавар гарахыг үгүйсгэхгүй. Аарцаг, дунд чөмөг нь хугаралттай байсан, одоо арай дээрдэж байгаа. Манай эхнэр жуулчны бааз дээр ажилладаг байсан. Хүүхэд хэвтрийн дэглэмтэй байсан учраас 2 хүнийг ямар ч ажилгүй болгосон. Тухайн үед сэтгэл санаа тавгүй байснаас болоод бид нар баримт цуглуулаагүй. Маш их зардал гардаг юм билээ. 31 000 000 төгрөг болсон байх тоог нь сайн санахгүй байна. Манай охины эрүүл мэндийн хувьд одоогоор бол гайгүй байгаа. Дунд чөмөг хугарсан хөл нилээн далий эдгэсэн учир түүнийг засах курс эмчилгээнд, бассейнд явуулж байгаа. 2024 онд Солонгос улс руу явж тархины нарийн зураг авалт хийлгэх төлөвлөгөөтэй байна. Гэмтэлд байхад нь олон дахин хийсэн учраас бага насны хүүхдэд гарах үр дагавар нь хортой байдаг тул Монголд битгий хийлгээрэй гэж зөвлөсөн. Эмч нар эдгэрсэн гэсэн боловч эмэгтэй хүн болохоор том болоод хүүхэд гаргахад аарцагны асуудал үүсэх магадгүй гэсэн. Тархины гэмтлийг нь нарийн мэргэжлийн эмчээр үзүүлээрэй гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө эмчилгээний зардалд нийт 32 774 022 төгрөг, Оюунзулын хүүхдээ асарч ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөг нэхэмжилсэн зөв гэв.
5. Хохирогч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар бааз барьж байсан хүмүүст туслаад 18 цаг гээд 11-53 улсын дугаартай Caunty машинтай хот руу гарсан хохирогч байна. Одоогоор эмнэлгээр явсан байдалтай байгаа. Тухайн үед үүссэн гэмтэл нэмж гарч ирээд байдаг юм байна. Цавиар өвдөж нүдний дээд хэсгийн мэдрэл алдагдсан. Нэхэмжилсэн хохирол дээр нэмэх сонирхол байхгүй. Бид нараас тасралтгүй хохирол гарч байгаа. Нэхэмжилсэн зардлаа аваад энэ хүнээс салъя гэсэн бодолтой байгаа. Бид нарт нэмэгдэх зүйл зөндөө байсан. 2023 оны 12 дугаар сард хагалгаанд орох ёстой байсан боловч санхүүгийн асуудал, ажил төрлөөс болоод ороогүй байгаа. Эмч нар бүрэн эдгэртэл хэсэг явж болно гэсэн. Монголд хийлгэхэд 12 000 000 төгрөг орчим болно гэсэн. Зайлшгүй шаардлагатай мэдрэл сэргээх хагалгаа. Тархины гэмтэл болохоор судас шөрмөс байгаа. Осол маш хурдан болж өнгөрсөн. Тухайн үед хажууд суусан хүүгээ хучих гээд хазайх хооронд маш хурдан болж өнгөрсөн. Урагшаа харахад машины шил байхгүй, урд талын суудалд байсан ээж дүү хоёр байхгүй байсан. Бусад нь урд суудлаа мөргөөд тогтоод үлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр эмчилгээний зардал 3 471 641 төгрөг, 30 хоногийн физик эмчилгээний өдрийн 30 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг, мэдрэл нөхөн сэргээх хагалгаанд орох 12 000 000 төгрөг, нийт 16 671 641 төгрөг хэвээрээ байгаа гэв.
6. Иргэний нэхэмжлэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Майнбаяраас ирүүлсэн тогтоолын дагуу ..., ... гэх 2 машины эвдрэл хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч хотоос дуудагдаж ирээд зургийг аваад ном журмын дагуу 2 машины хохирлын үнэлгээг тогтоосон. ... улсын дугаартай машинд тогтоосон үнэлгээний ажлын хөлс 432 000 төгрөг, ... УНЛ улсын дугаартай машинд тогтоосон үнэлгээний ажлын хөлс 638 000 төгрөг, хотоос ирсэн шинжээч үнэлгээчний томилолтын зардал 50 000 төгрөг, нийт 1 120 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Түүнээс гадна зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар мөрдөгч тогтоол үйлдэж надад хандсан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 7 дугаартай зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Зам тээврийн ослын шинжээчийн ажлын хөлс 250 000 төгрөг болсон. Эдгээр төлбөрийг нэхэмжилж байна гэв.
7. Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Э гэх хүн, үл таних эмэгтэй, эрэгтэй хүнтэй манайд ирсэн. Манай нөхөр энэ хүмүүсийг гэрт ирвэл 1 шил архи өгөх юмсан гэж ярьж байсан учир гэрт Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай 1 шил архи байсныг гаргаж өгөхөд манай нөхөр ирсэн. Бид 5 тэр архийг тойруулж уугаад байж байх үед Бгэх хүн гэрээс гараад машинаасаа Ёслол нэртэй 1 шил архи авч ирж өгсөн. Бид нар архийг уугаад хоорондоо инээлдэж байх хооронд харанхуй болсон байсан. Бгэх хүн нь гэртээ очиж хононо гэхээр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж та нар хоноод яв гэтэл ямарч хүн хариу өгөөгүй. Э гэх хүн орой болсон байна, та хоёр бид нартай цуг манайд очиж хоноод өглөө эрт ирье гэхэд манай нөхөр зөвшөөрөөд бид хоёр Э гэх хүний машинд суугаад явсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж шороон замаар явъя гэхэд Э, Бнар тоогоогүй. Манайхаас гараад шууд засмал замд нийлсэн. Э машин зөрөх тоолонд чи зөөлөн яв гэж хэд хэдэн удаа хэлсэн. Миний үгийг ерөөсөө сонсоогүй. Би осолд болохоос өмнө зүүрмэглэсэн байсан. Нэг мэдсэн зам тээврийн осолд орсон байсан. Манайд ирэх үед тэд нар саарал өнгийн Приус-20 маркийн машинтай байсан. Манай гэрээс гарах үед Э тээврийн хэрэгсэл жолоодож эхнэр гэх хүн нь хажууд нь суусан. Би жолоочийн эсрэг талын суудлын ард, харин манай нөхөр голд нь суусан. Нөгөө хүн жолоочийн ард талд суугаад явсан. Эыг ямар хэмжээний согтолттой байсан, ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Тухайн үед харанхуй болж байсан бөгөөд урдаас машинууд гэрлээ тусгаад зөрөх үед нь би Эыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм чинь осол гаргаж магадгүй гээд зөөлөн яваарай гэсэн. Тухайн үед Э машин жолоодож явах үедээ өөдөөс ирж байгаа машиныг шахах, эсрэг урсгал руу орох зэрэг үйлдэл гаргаагүй. Машин барьж байх үед түүний анхаарлыг саринуулсан зүйл байхгүй, бүгд чимээгүй явж байсан. Миний тухайд гомдолтой байна. Эмчилгээнд зориулсан зардлыг нэхэмжилнэ. Түүнийгээ би баримтаар гарган өгч байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38-40, 42 хуудас/,
8. Хохирогч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Ц, зээ хүү /5 настай/ М, ач охин /5 настай/ Т нарын хамт охин Цын ажлын машинаар Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байдаг “Улаан хад” жуулчны баазаас 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 50 минутад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Говьсүмбэр аймаг өнгөрөөд бууж бие засаад буцаад машиндаа суугаад хөдөлсөн. Тухайн үед би жолоочийн эсрэг талын урд суудалд, ач охин Т жолоочийн арын суудалд, миний өвөр дээр 3 настай С суусан. С хувцсыг янзлаад хойш нь суулгах санаатай байж байтал тас, няс хийх чимээ гарсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн би газарт унасан байсан бөгөөд зээ охин С миний толгой орчим уйлж байгаа сонсогдсон. Би босох гэтэл бөгсөн бие даагдахгүй, зүүн талын мөр хөдлөхгүй, толгой дагз хэсгээс цус гарсан байсан. 2 хөлөө хөдөлгөж үзтэл хөдөлж байсан. Би С хувцаслаж байсан болохоор юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй. Зогсож байгаад хөдөлсөн болохоор нэг их хурдтай яваагүй байх, яг хэдэн км хурдтай явж байсан талаар анзаараагүй. Миний зүүн талын мөр мултарч гар өргөдөг булчин гэмтсэн, зүүн талын 5 хавирга хугарсан, зүүн талын далны доод хэсгээр сэмэрч урагдсан, аарцагны суудал яс хугарсан, биеийн олон хэсэгт шалбарч урагдсан байсан. Одоогийн байдлаар босож болохгүй хэвтрийн дэглэмтэй байна. Би 14 хоног Гэмтлийн эмнэлгийн Цээж хэвлийн хөндийн хавсарсан тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 7 034 010 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Мөн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сарын 2 000 000 төгрөгөөр цалинг бодож 13 000 000 төгрөг, Монгол улсад хийгдэх мөрний үе солих хагалгаанд орох, дагалдах эмчилгээ асаргааны зардал нийлээд 13 000 000 төгрөг, нийт 33 034 010 төгрөг нэхэмжилж байна. Ер нь цаашид мөрний үе солих шаардлагатай тул ОХУ, БНХАУ, Солонгос улсын аль нэгэнд хагалгаанд орохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Батсүх зөвлөсөн, эмчилгээний зардал дунджаар 60 гаруй сая төгрөг болно” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62, 64 хуудас/,
9. Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн үед дөнгөж харуй бүрий тасарч байсан бөгөөд гадаа яг харанхуй болоогүй, тээврийн хэрэгслүүд гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байсан. Би тухайн үед өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асааж ойрын гэрэлтэй явж байсан. Би гомдолтой байна, компанийнхаа машиныг хурдан засварлуулж авмаар байна, тухайн ослоос болж зүүн хөлийн чигчий хуруу үеэрээ мултарсан, өөр бэртэл гэмтэл учраагүй. Миний тухайд нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 68 хуудас/,
10. Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүүхэд М 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явж байгаад осолд орсон. Тухайн ослоос болоод манай хүүхдийн толгой нь жижиг газар овойж хавдаад тэр хэсэгтээ халцраад үс зулгарсан байсан. Тухайн үед тос түрхээд, жин тавиад Гэмтлийн эмнэлэг дээр очиж томографикийн зураг авахуулсан. Хүүхдийн тархи толгой биед ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан бөгөөд 3 сарын дараа дахин зураг авахуул гэсэн. Түүнээс хойш манай хүүхэд ямар нэгэн зовиур хэлэхгүй сэргэлэн байгаа болохоор би дахин зураг авахуулаагүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 85 хуудас/
11. Иргэний нэхэмжлэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 05 минутын үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт О.Э нь ...улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгслийг мөргөж миний биед гэмтэл учруулсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол юунаас болж гарсан, миний зорчиж явсан машин ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Осол болох үед миний толгой хэсэгт гэмтэл учирч 7 оёдол тавиулсан. Миний хувьд эмчилгээний зардалд 500 000 төгрөг зарцуулсан. Энэ зардлыг барагдуулах юм бол гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 91-92 хуудас/
12. Иргэний нэхэмжлэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Номадик жөнис-д менежерээр ажилладаг. Манай компаний жолооч Д.С2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр компаний ..улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Жолооч Х манай компанид 1998 оноос хойш 25 дахь жилдээ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Манай компаний нэр дээр бүртгэлтэй байдаг ... улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн. Тухайн эд ангиудын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн байна. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, тухайн дүгнэлтэд дурдагдсан 10 990 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 97-98 хуудас/
13. Гэрч Н.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүү Т Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Улаан хад гэх нэртэй жуулчны баазаас эмээ Б, авга Ц нарын хамт явсан. 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад А над руу яриад Даланжаргалангаас ирж явсан манай хүмүүс осолд орсон байна гэхээр нь би Агийн хамт Говьсүмбэр аймаг руу явсан. Манай ээж Б, миний бага дүүгийн хүүхэд С нарын бие нэлээд муу байсан. Тухайн ослоос болж манай хүү Т ийн баруун гарын долоовор эрхий хуруу нь тулсан байсан, түүнээс өөр ил шарх, сорви учраагүй. Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн эмнэлэг дээр томографын зураг авахуулахад мэдэгдэх зүйл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 110 хуудас/
14. Гэрч О.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Их нарт аялал жуулчлалын баазаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тухайн автобус дотор жолоочтойгоо нийлээд 5 том хүн, 3 хүүхдийн зорчиж явсан. 21 цаг 30 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Оорцог гэх газар машинтай мөргөлдсөн. Би гайхаад жолоочоос юу болсон талаар асуутал өөдөөс ирж явсан жижиг тэрэг шахаж орж ирээд мөргөчихлөө гэсэн. Манай нягтлан охин ээж яачихваа гээд орилтол ээж Б автобус дотор байхгүй байсан ба жолооч цонхоор гээд байх шиг байхаар нь автобусны урд цонх тэр чигтээ унасан буугаад хартал Б эгч урд дугуйны хажууд хэвтэж байсан. Б эгчийн тэвэрч явсан охин жолоочийн эсрэг талын арын дугуйны хажууд уйлчихсан сууж байсан. Би Б эгч дээр очтол ёооё гээд орилоод байсан. Эсгий доогуур нь дэвсэх гэтэл дотуур цус алдсан байж болзошгүй гэж бодоод дээр нь нөмөргөөд түргэн дуудсан. Автобус доторх зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн автобус хэдэн км хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 112 хуудас/
15. Гэрч Д.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр жуулчны бааз дээр ажиллаж байсан ажилчдын ажил дуусаад 18 цагийн үед 5 том хүн, 3 хүүхэд тээвэрлээд явсан. 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сум өнгөрөөд Оорцог зөрлөг орчимд явж байтал өөдөөс ирж байсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хажуу тийшээ миний зорчиж явсан эгнээ рүү буюу урсгал сөрөөд ороод ирсэн. Би ямар нэгэн байдлаар хажуу тийшээ дараагүй. Тухайн машин зөв талаараа буюу жолоочийн эсрэг талаараа манай автобусны жолооч тал руу буюу миний өөдөөс урд дугуй хэсэг рүү ороод ирж мөргөлдөөд автобусны урд талын цонхоор Б, зээ охин С хамтаар унасан. Б урд талын дугуйны хажууд, охин нь хойд дугуйны хажууд байсан. Хамт явж байсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан. Тухайн үед би шоконд ороод юу болсон талаар сайн ойлгоогүй. Осол болсон газрын зам нь их эвдрэлтэй байсан учраас 50-60 км орчим хурдтай явж байсан. Би болон зорчиж явсан хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 114-116 хуудас/
16. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Элэгний рашааны зүүн хойш Э, Б нарын хамт нэг айлд очоод Б, О гэх хүмүүстэй танилцсан. Бид 5 юм ярьж суугаад Ёслол нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг хувааж уугаад бензин авах гээд бид 5 тухайн айлаас Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу явах үед .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э жолоодоод түүний хажууд эхнэр Б суусан. Харин би жолоочийн ард талын суудалд, миний хажууд Б, жолоочийн эсрэг талын суудлын ард талд О нар сууж явсан. Би засмал замд орох үед нойр хүрээд унтсан. Тэгтэл нэг юм түжигнээд явсан. Миний бие амьсгаа авч болохгүй байсан. Э миний талын машины хаалгыг нээж өгсөн. Намайг машинаас буух үед талийгаач Б гар утсаар ярьж байсан. Ахаа таны бие гайгүй юу гэж асуухаар нь гайгүй гэж хэлсэн. Э удалгүй би ханиа алдчихлаа гээд уйлаад байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа, эмнэлгийн байгууллага ирсэн. Э хэдэн км хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Бид нар бүгд 0.75 литрийн 1 шил архи л хувааж уусан. Э бол биеэ авч явах чадвартай байсан. Тэгээд Бгийн гэрээс гарах үед О нь шороон замаар явъя гэтэл Э засмал замдаа орж явна гэсэн. Би өмнөх мэдүүлэг дээр Эын эхнэрийг Б гэж буруу хэлсэн байсан. Бгэдэг нэртэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 120-122, 124 хуудас/
17. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 14-ний өглөө аав, ээж 2 адуунд өөрсдийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгө тээврийн хэрэгсэлтэй явсан. Миний утас руу 20 цаг 40 минутын орчимд манай ээж Б залгаад миний хүү цагдаа түргэн тусламж дуудаад хойшоо гараад ирээрэй, аав ээж 2 нь осолд орчихлоо, ээж нь машинаас гарч чадахгүй байна гэсэн. Тэгээд найз Амаржаргалыг дуудаад түүний машинтай Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөг орчим иртэл засмал зам дээр манай машин мөргүүлээд замын баруун тал руу гарсан байсан. Намайг очих үед аав, Б гэдэг хүнтэй машинаас гарсан, машины арын суудалд 2 хүн байсан. Ээж нас барсан байсан. Манай аав Э түргэн ууртайгаас өөр ямар нэгэн ааш байхгүй. Хүнд тусархуу, хүн юм гуйвал үгүй гэж хэлж чаддаггүй, хөдөлмөрч, ажилсаг хүн. Архи уух үедээ их ууж чаддаггүй амархан согтчихдог” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 126-127 хуудас/
18. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би ...улсын дугаартай Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сард Э гэх хүнд 6 800 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би машинаа ТБ авто финанс ХХК-ны Сайн ломбард гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 3 000 000 орчим төгрөгөөр барьцаалан зээл авсан тул миний машин тухайн байгууллагын нэр шилжүүлэгдсэн байсан. Би Э машинаа зараад ломбардынхаа зээлийг төлж хаасан. Э надад бэлэн мөнгө өгч наймаа хийгээд машинаа авахдаа нэлээд орой ирсэн. Тэр үед бүх байгууллага хаасан байсан болохоор машинаа Эын нэр дээр шилжүүлж өгч амжаагүй. Э найз нь 2-3 хоногийн дараа ирж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна, одоо хурдан буцахгүй бол мал алдчихсан байгаа хайж олно гээд явсан. Одоо болтол ирж нэр дээрээ шилжүүлээгүй байна. Би Э руу хэд хэдэн удаа ярихад амжихгүй байна гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 129 хуудас/
19. Гэрч Б.Б.. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу шар өнгийн автобустайгаа хөдөлсөн. Автобусыг Х гэх хүн жолоодож явсан. Автобусанд жолоочийн хажуу талын урд суудалд нэг настай эгч жаахан охин өвөр дээрээ, жолоочийн хойд талын суудалд Ц гэх эмэгтэй өөрийнхөө жаахан хүүтэй, түүний хойд талын асуудалд П, би автобусны голын хаалганы хойд талын сүүлд сууж явсан. Говьсүмбэр аймаг өнгөрөөд нэлээн явж байгаад зогсож бүгдээрээ бие засаж буцаж байр байрандаа суусан. Нэг мэдсэн чинь намайг П дуудаад байхаар нь сэрээд хартал би автобусны дунд хаалга орчим унаад ухаан алдсан байсан. Тэгээд босоод иртэл автобус зогссон урд талын салхины шил хагараад мултраад унасан байсан бөгөөд Ц гэдэг эмэгтэй ээж урагшаа уначихлаа гээд орилоод гараад хартал жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан настай эгч машины баруун талын урд дугуйны хажууд хэвтэж байсан. Түүний хажууд тухайн настай эгчийн тэвэрч явсан хүүхэд сууж байсан. Тэр эгч миний ууц нуруу хөдөлж болохгүй байна гэсэн. Нэг халзан толгойтой хүн ирээд яаж байгаа юм бэ гээд байсан бөгөөд тэр хүнээс архи үнэртээд гуйваад байсан. Замын эсрэг талд мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүн талын урд хэсэг нь эвдэрсэн байдалтай ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан зогсож байсан. П надад юу болсон талаар тэр машин дээр очоод үзээдэх гэхээр нь Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очтол машины урд нэг эмэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн хөдөлгөөнгүй байсан. Түүний хажууд нэг эрэгтэй хүн толгойгоо тэврээд доошоо хараад газар өвдөглөчихсөн ёолоод орилоод байсан. Харин машин дотор жолоочийн эсрэг талын арын суудалд нэг эмэгтэй гарч чадахгүй байна гээд сууж байсан. Осол болох үед би унтаж байсан болохоор ямар шалтгааны улмаас юу болсон талаар мэдэхгүй. Жолооч Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой өвдөж дээд талын үүдэн шүд хугарсан байсан. Түүнээс өөр ямар нэгэн гэмтэл учраагүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 131-132 хуудас/
20. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: “Р.Бы цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой цээжний хавсарсан гэмтэл. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа баруун талын 1, 2-р хавирганы хугарал, зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн уушгины арын сегментийн няцрал, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт, дотор эрхтний доргилт: багана нуруу дагасан болон голтын эрхтний цус хуралт, зүрхний суурийн судсуудын цус хуралт, хүзүүний зүүн урд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, толгойн орой хэсгийн хуйхны цус хуралт, гавлын ясны хальсны цус хуралт, доод уруулд хазагдсан шарх, баруун гарын долоовор хуруунд урагдсан шарх, доод уруулын дотор салстанд, дээд уруулын дотор салстанд, баруун шуунд, баруун бугуйнд, баруун гуянд, баруун өвдгөнд, зүүн шуунд, зүүн гуянд, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл болон доргилтын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай. Р.Бы биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Р.Бы цусанд 1.6 промиль этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Р.Бд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Р.Б нь O(I) бүлгийн харьяалалтай цустай байна. Р.Б нь олон хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалтаар хүндэрч нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /1-р х.х-ийн 151-153 хуудас/,
21. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1404 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээгээр талийгаач Л.Бгийн цогцост хүзүүний 7, сээрний 1-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал, цээжний зүүн 1-5, баруун 2-р хавирганы зөрөөтэй хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулайд шарх, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, элэр, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаач нь хүзүүний 7, сээрний 1-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал гэмтлийн улмаас нас барсан байна. 2023.05.17-ны 03:30 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Нас барах үедээ согтууруулах, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байжээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р х.х-ийн 168-174 хуудас/,
22. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6629 дугаартай дүгнэлтэнд: О.Пын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдагдахгүй болно. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 179-180 хуудас/,
23. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай дүгнэлтэнд: О.Эын биед өвчүү ясны дээд хэсгийн далд хугарал, тархи доргилт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 185-186 хуудас/,
24. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтэнд: Ж.Обиед зүүн талын 3,4,5,6-р хавирганы хугарал, толгойн оройд хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн талын 3,4,5,6-р хавирганы хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Толгойн оройн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 190-191 хуудас/,
25. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6710 дугаартай дүгнэлтэнд: Р.Ббиед цээжний зүүн талд 2,3,4,5-р хавирганы хугарал, ууцны 1-р нугалмын хоёр талын латерал масс ууц сүүжний үе дайрсан сэлтэрсэн хугарал, хоёр талын сүүжний дэлбээ, ууц сүүжний үе дайрсан хугарал, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, гуя, өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 197-198 хуудас/,
26. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6704 дугаартай дүгнэлтэнд: Р.Цбиед ахар сүүлний 4-р нугалмын их биеийн зөрүүгүй хугарал, хүзүүний 4,5, бүсэлхийн 4,5-р нугалмын жийргэвчийн фиброзон цагирагийн урагдал, цүлхийлт, баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /1-р х.х-ийн 205-206 хуудас/,
27. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6641 дугаартай дүгнэлтэнд: А.Тийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 211 хуудас/,
28. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай дүгнэлтэнд: Д.Хбиед баруун гарын алганд урагдсан шарх, баруун гуянд, шилбэнд, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гарын алганы урагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуянд, баруун шилбэнд, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 216-217 хуудас/,
29 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтэнд: Х.Бы биед цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэдийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 222 хуудас/,
30. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6631 дугаартай дүгнэлтэнд: А.М-н биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. /1-р х.х-ийн 227-228 хуудас/,
31. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6664 дугаартай дүгнэлтэнд: Г.Сбиед зүүн дунд чөмөг, баруун, зүүн шилбэ ясны далд хугарал, баруун цавины шарх, дух, баруун, зүүн шилбэ, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 233-234 хуудас/,
32. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 216 дугаартай дүгнэлтэнд: Б.Батбаатарын биед зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 239 хуудас/,
33. Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7/2023 дугаартай дүгнэлтэнд: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж заасан байна. Иймд тухайн болсон үйл явдал нь “зам тээврийн осол” мөн. Хавтаст хэрэгт авагдсан материал бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд 0986 УНЗ улсын дугаартай “Toyota Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 1153 УНЛ улсын дугаартай Hyundai country маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Снь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна. 0986 УНЗ улсын дугаартай “Toyota Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолооч О.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Уг зам тээврийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Дгэжээ. /2-р х.х-ийн 22 хуудас/,
34. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1065 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2-р х.х-ийн 31-33, 39-41 хуудас/,
35. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 3, 4-5 хуудас/,
36. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 10-14, 15-24, 25-33, 34, 2-р х.х-ийн 200-204, 208-215 хуудас/,
37. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 133-148, 156-165 хуудас/,
38. Жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүхийн хуулбарууд, нас барсны бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2-р х.х-ийн 73-74, 76-77, 97-197, 206-207, 3-р х.х-ийн 44-49 хуудас/,
39. Иргэний нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн нэхэмжлэлтэй холбогдох баримт, хохирогч Ж.Охохирлын баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гы хохирлын баримт, хохирогч Н.Цын хохирлын баримт, хохирогч Р.Бхохирлын баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын хохирлын баримт /2-р х.х-ийн 21,30, 221-226, 227-232, 233-241, 3-р х.х-ийн 3-18, 19-42 хуудас/,
40. Шүүгдэгч О.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /2-р х.х-ийн 59, 83-87, 92-93 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч О.Э нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутагт Оорцог зөрлөг гэх газарт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн А0101 дугаартай авто замын 485/174 дэх километрийн шонгийн орчимд 09-86 УНЗ улсын дугаартай Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/”...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин иргэн Д.Хжолоодон явсан ...улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 09-86 УНЗ улсын дугаартай Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Р.Б, Л.Бнарын амь насыг хохироосон, Ж.Оэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ...улсын дугаартай “Hyunda Country” маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Р.Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Сэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Цэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.П, Д.Х, А.М.. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатарын тээврийн хэрэгсэлд 10 990 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч О.Эын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Эын гэмт хэрэг үйлдэх үеийн мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан зүйл анги нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасан ялын хугацааг нэмэгдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, хохирогч Ж.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г хохирогч Н.Ц, хохирогч Р.Бнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1404 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6629 дугаартай дүгнэлтэнд, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6710 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6704 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6641 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6631 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6664 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 216 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2247 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2440 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7/2023 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч О.Э нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, М.Өлзийцэцэг нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай санал нэг болохоо илэрхийлсэн болон гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Р.Булган нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Нансалмаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Эын үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирол хор уршгийн шинж чанар, хохирогч нарт хохирлоо төлөөгүй, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эт энэ хэрэгт оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 жил 6 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгуулагад эдлүүлэх саналтай байна. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба нийт цагдан хоригдсон 122 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Э нь гэр бүлийнхээ хүн буюу эхнэрээ алдаж, ар гэрт нь насанд хүрээгүй хүүхдүүд нь үлдсэн. Гэхдээ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, 4 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шүүгдэгчийн буруутай үйлдлээс үүдэлтэй гэсэн саналыг,
өмгөөлөгч З.Цэнгэнбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагчтай санал нэг байна гэсэн саналыг,
өмгөөлөгч М.Өлзийцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон. Олон жилийн ял шийтгэл байх тусам хор нөлөөтэй байдаг. Миний үйлчлүүлэгчээс уучлалт гуйгаагүй ч гэсэн ард нь 6 хүүхэд үлдэж байгаа учраас миний үйлчлүүлэгч энэрэнгүй хандаж байгаа. Хэдийгээр эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлж байгаа ч гэсэн нөгөө талаараа гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн сэргээх, хохирлыг төлөх зорилго байдаг. Миний үйлчлүүлэгчийн амь нөхөн сэргээгдэхгүй ч гэсэн учирсан хохирол төлөгдөх ёстой. Хорих ангийн дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэж хүсэж байна. Учир нь хүүхдүүдэд нь энэрэнгүй эргэж уулзах боломж нөхцөлтэй, ажил хийж олсон мөнгөөрөө хохирлоо барагдуулаасай гэж хүсэж байна. Хохирогч талд 5 жил авна уу, 7 жил авна уу хамаагүй. Хорих ял дээр нь шүүхээс бага байгаасай гэж хүсэж байна гэсэн саналыг,
өмгөөлөгч Р.Булган эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Ял өөрөө зорилготой байдаг. Мэдээж энэ хүнийг цээрлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэхээр энэ хүн гэм буруутай үйлдэл хийсэн. Зорилгын нэг шинж нь хохирлыг төлөх байдаг. Улсын яллагчаас гаргасан 7 жил хорих ял дээр өмнөх хорих ялыг нэмээд 12 жилийн хорих ялыг биечлэн эдэлж гарна. Энэ хугацаанд хохирсон хүмүүсийн хохирол төлөгдөх эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан ял нь 2-8 жил. Энэ гэмт хэрэг санамсар болгоомжгүй байдлаас үйлдэгдсэн. Дэглэмийн асуудал дээр нааштай хандаж заавал хаалттай байх шаардлага байна уу, өмнө нь хэрэг хийсэн учир дэглэм чанга байх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Хорих ялын хувьд хохирлоо төлөөгүй бол ялыг нь хүндрүүлдэг заалт байхгүй. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан хохирлыг би төлнө гэсэн. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид заасан оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хохирсон хүмүүсийн хохирлыг богино хугацаанд төлөх, цаашдаа гарах зардлыг төлөх боломж нээгдэнэ. О.Э нь гэмт хэргийг хийснийхээ төлөө цээрлэлээ хүртэж байгаа. Хэдийгээр О.Эыг шийтгэж байгаа юм шиг боловч ард нь 4 жаахан хүүхэд шийтгүүлээд эцэг эхгүй өсөж байна. Амьдраад байгаа ч гэсэн амьдралын чанар буурч байгаа. Бодит байдал ийм байгаа учраас шүүх энэрэнгүй ёсны зарчмыг харгалзан үзэхийг хүсэж байна. Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн. Өөрийнхөө гэм бурууг маш сайн ойлгож гэмшиж байгаа гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч О.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Мөн шүүгдэгч О.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоож, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булган нь шүүгдэгч О.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг шүүхээс харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас Р.Б, Л.Бнарын амь нас хохирсон, Ж.О, Р.Б, Г.С, Р.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.П, Д.Х, А.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатарын тээврийн хэрэгсэлд 10 990 000 төгрөгийн хохирол тус тус учиржээ.
Шүүх хуралдаанд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, М.Өлзийцэцэг нар оршуулахтай холбоотой гарсан зардалд 31 302 926 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 99 000 000 төгрөгийг, амь хохирогчийн Хаан банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл 7 176 198 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.Схууль ёсны төлөөлөгч Г.Г эмчилгээний зардал 32 774 022 төгрөгийг, хүүхдээ асрах хугацаанд эх Оюунзулын ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөгийг, хохирогч Н.Ц эмчилгээний зардал 3 471 641 төгрөгийг, 30 хоногийн физик эмчилгээний зардал 1 200 000 төгрөгийг, мэдрэл нөхөн сэргээх хагалгааны зардал 12 000 000 төгрөгийн хохирлыг, иргэний нэхэмжлэгч Д.Д“Ашид Билгүүн” ХХК-аас 2 автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гаргасан 1 070 000 төгрөгийн зардал, шинжээчийн зардалд 50 000 төгрөг, зам тээврийн ослын дүгнэлт гаргасан зардал 250 000 төгрөгийг,
Мөрдөн шалгах ажиллагаанд: Хохирогч Ж.О эмчилгээний зардлаа баримтын хэмжээнд, хохирогч Л.Б эмчилгээний зардал 7 034 010 төгрөг, 2023.05.15-2023.12.31-ны хооронд ажилгүй байсан хугацааны цалин 13 000 000 төгрөг, зүүн мөрний үе солих хагалгааны зардал 60 000 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Э ...улсын дугаартай Hyundai Country маркийн тээврийн хэрэгслийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаас тогтоосон 10 990 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Паас эмчилгээний зардал 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт хохирогч, хохирогчийн хуувь ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэж хохирлыг шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:
- 2-р х.х-ийн 222 хуудсанд авагдсан нотлох баримтаар хохирогч Ж.От 1 201 472 төгрөгийг,
- 2-р х.х-ийн 230 хуудсанд авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гд 1 642 977 төгрөгийг,
- 2-р х.х-ийн 235-239 хуудсанд авагдсан нотлох баримтаар хохирогч Н.Цд 3 831 386 төгрөгийг,
- 3-р х.х-ийн 7-13 хуудсанд авагдсан нотлох баримтаар хохирогч Р.Бд 7 036 550 төгрөгийг,
- 3-р х.х-ийн 23-26 хуудсанд авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мад 4 951 200 төгрөгийг,
- 2-р х.х-ийн 31 хуудсанд авагдсан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар иргэний нэхэмжлэгч Н.Э 10 990 000 төгрөгийг,
- 2-р х.х-ийн 21, 30 хуудсанд авагдсан нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримтаар иргэний нэхэмжлэгч Д.Д938 000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эаас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, М.Өлзийцэцэг нараас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр 99 000 000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 82 500 000 тооцож шүүгдэгч О.Эаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мад олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: уг гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан боловч хэргийг шүүхээр 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн тухайн заалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Харин Хаан банкны тэтгэвэрийн зээлийн үлдэгдэл 7 176 198 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Учир нь амь хохирогч Л.Бнь тухайн тэтгэврийн зээлийг 2023.03.03-ны өдөр хувийн хэрэгцээндээ зориулж авсан тул гэм хорын хохиролд хамаарахгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, Д.А, хохирогч Д.Снар нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгч О.Эыг тэдгээрт төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Иргэний нэхэмжлэгч О.Пэмчилгээний зардал 500 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г эмчилгээний бусад зардал, хүүхдээ асарч ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөгийг, хохирогч Н.Ц эмчилгээний бусад зардал, мэдрэл нөхөн сэргээх хагалгааны зардал 12 000 000 төгрөгийг, хохирогч Р.Бмөрний үе солих хагалгааны зардал 60 000 000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин 13 000 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М оршуулахтай холбоотой бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч Д.Д432 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч эдгээртэй холбоотой нотлох баримтаа хавтаст хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан учир түүний цагдан хоригдсон 122 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “460 дугаартай гомдол дугаартай гомдолд хавсаргах 2023.05.14-ний өдрийн бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г, хэргийн хамт ирсэн “Г.С-3 эм”, “R.Baigalmaa-62 эм”, “N.Tsetsegbal-42/эм”, “Л.Б-61-эр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч О.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан 10 /арав/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “460 дугаартай гомдол дугаартай гомдолд хавсаргах 2023.05.14-ний өдрийн бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г, хэргийн хамт ирсэн “Г.С-3 эм”, “R.Baigalmaa-62 эм”, “N.Tsetsegbal-42/эм”, “Л.Б-61-эр” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг CD-г тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эаас 1 201 472 /нэг сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.От, 1 642 977 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гд, 3 831 386 /гурван сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цд, 7 036 550 /долоон сая гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Бд, 87 451 200 /наян долоон сая дөрвөн зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мад, 10 990 000 /арван сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Э, 938 000 /есөн зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Дтус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын хохирлоос 7 176 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч О.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, Д.А, хохирогч Д.Снарт төлөх гэм хорын төлбөргүй, иргэний нэхэмжлэгч О.Пэмчилгээний зардал 500 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г эмчилгээний бусад зардал, хүүхдээ асарч ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөгийг, хохирогч Н.Ц эмчилгээний бусад зардал, мэдрэл нөхөн сэргээх хагалгааны зардал 12 000 000 төгрөгийг, хохирогч Р.Бмөрний үе солих хагалгааны зардал 60 000 000 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин 13 000 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М оршуулахтай холбоотой бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч Д.Д432 000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хуувь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА