Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржхандаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Д холбогдох эрүүгийн 2417000000024 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х.. аймгийн Б... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,.... мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл ..., эх, ах, эгч, дүү нарын хамт Д.. аймгийн Д... сумын ... дүгээр баг, ... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б Д /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... дугаар дээр бүртгэлтэй байсан “Ruby Ruby” гэсэн фейсбүүк хаягаар орж мессенжер чатаар нь Т.Б“Б.... Т....” гэсэн фейсбүүк хаяг руу “...300 000 төгрөг шилжүүлээрэй” гэсэн агуулга бүхий зурвас бичин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын дансаар 300 000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Б.Д үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүсэлт  /х.х-ийн 70 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч Т.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед манай эхнэр Г.О“Ruby Ruby” гэх фейсбүүк хаягаас “mungu bnuu neg dansruu baiwal ywuulaad ogooj ...butsalt ged 300k” гэсэн утгатай чат бичсэн байхаар нь би тухайн данс руу 300 000 төгрөг шилжүүлсний дараа эхнэрийнхээ .... гэсэн дугаар луу залгаад мөнгийг чинь шилжүүллээ шүү гэхэд юу яриад байгаа юм бэ би чат бичээгүй гэсэн. Эхнэр бид 2 фейсбүүкээ хакердуулж залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Би 17 цаг 12 минутанд өөрийн Төрийн банкны ....дугаарын данснаас .... дугаарын данс руу интернэт банк ашиглан гүйлгээ хийхэд дансны эзэмшигчийн нэр нь Б Д гэх нэр гарч ирсэн. Би тухайн данс руу мөнгө шилжүүлэхээс өмнө манай эхнэр залгаад ажлын газрын хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч би чам руу данс явуулна гээд гүйлгээний утга дээр нь миний утасны дугаар, зөрүү гэж бичээрэй гэхээр нь 146 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 25 минутын дараа дахин чат ирэхээр нь би дахин мөнгө хэрэг болсон байна гэж бодоод мөнгө шилжүүлээд залилуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-17 хуудас/

4. Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 16 цагийн орчим нөхрийнхөө Б Т фейсбүүк хаяг руу манай ажлын газрын хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч би чам руу данс явуулна, гүйлгээний утга дээр нь миний утасны дугаар болон Зөрүү гэж хийгээрэй гэсэн зурвас явуулахад манай ажлын Т ахын дансанд нөхрийн явуулсан мөнгө орсон. Гэтэл удаагүй нөхрийн чатнаас bna bgaa гэсэн зурвас ирээд зурвасны хариуд нь юу гэж бичээд илгээтэл Ruby Ruby гэх фейсбүүк, мессенжер шууд гарчихсан. Би утасны дугаараа хийгээд чат руугаа ороход манай нөхрийн чатнаас Д гэх хүн мөн үү шилжүүлсэн гэж зурвас ирсэн. Тэр үед манай нөхөр Б миний утас руу залгаад надтай ярихдаа чи сая мөнгө явуул гэсэн үү тэр данс руу чинь мөнгө шилжүүлсэн шүү гэсэн. Би үгүй тэгж хэлээгүй гэж хэсэг хоорондоо ярьж байхдаа би утасныхаа мессенжерийг хартал бичсэн зурвас нь устгагдсан байсан. Миний фейсбүүк хаягийг ашиглаж залилсанг мэдээд манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр утсан дээрээ mungu bnuu neg dansruu baiwal ywuulaad ogooj .... butsalt ged 300k гэсэн утгатай чат бичсэн байсан. Миний Ruby Ruby гэх фейсбүүк хаягийг надаас өөр хэн нэгэн ашигладаггүй, зөвхөн би гар утаснаасаа чат ордог. Тухайн өдөр Ruby Ruby гэх фейсбүүк хаягаа шалгаж үзэхэд энэ хаягийн бүртгэл дээр 90210117 утасны дугаар бүртгэлтэй, Galaxy A32 төхөөрөмж нэвтэрсэн байхыг олж мэдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

 5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 8-11, 12 хуудас/

 6. Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5990/24/67 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5990/24/85 дугаартай албан бичиг /х.х-ийн 66-68, 70 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 39 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.Дыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Дын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.Днь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Днь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Днь хохирогч Т.Бд учруулсан 300 000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2417000000024 дугаартай хэрэгт хавсаргах /АТМ бичлэг/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2417000000024 дугаартай хэрэгт хавсаргах /АТМ бичлэг/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА