| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00970/И |
| Дугаар | 156/ШШ2021/00082 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2021/00082
156/ШШ2021/00082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00970/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Р.Батбаяр, Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 2,.,.тай, О. О.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, ., .тай, Хуацай овогт И. Д. холбогдох гэм хорын хохирол 7,572,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Б.Марина илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У. иргэдийн төлөөлөгч Ц.Ч. нэхэмжлэгч О.О., хариуцагч И.Д.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04:00 цагийн үед приус-20 маркийн.-ХЭА улсынтай суудлын автомашинаар 6ийн нутаг дэвсгэрт сумаас Мөрөн чиглэлд явж байх үед прис-20 маркийн. УББ улсынтай суудлын автомашины жолооч И.Д. нь эсрэг урсгалаас замын цагаан шугам тэмдэг даван мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан И.Д.н буруутай үйлдэл нь замын Цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээа тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл гарсан. Миний машинд Фэйр Валуэшн ХХК-ний үнэлгээгээр,835,000 төгрөгийн хохирол учирсан. И.Д. нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар ярьж тохирсон боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Би уг осол гарахаас өмнө Ханбүргэд Номин ХХК-д худалдагч, кассаар ажиллан сар бүрийн 1-15-ны өдрийн хооронд ээлжээр гаран 700,000 төгрөгийн цалин авдаг байсан. Ослын улмаас ажлаа хийх боломжгүй болсон дээрх 2 сарын хугацаанд ажиллаж авах байсан цалин 1,400,000 төгрөгийг И.Д.с нөхөн төлүүлнэ. Уг ослын улмаас миний биед баруун талын 1 хавирга эгэмний дунд шугамаара зэргийн зөрүүтэй хугаралтай гэсэн онош гарсан. Оношийг Улаанбаатар хот дахь Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографкийн оношлогоогоор тодруулж гаргасан. Эрүүл мэндийн үзлэг оношлогооны зардалд нийт 387,550 төгрөг зарцуулсан.
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр******* нь0,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч И.Д.с машинд учруулсан хохирол,835,000 төгрөг, цалин 1,400,000 төгрөг, эмчилгээний зардал 387,550 төгрөг, нийт 7,622,550 төгрөг нэхэмжилснээс шилжүүлсэн0,000 төгрөгийг хасч нийт 7,572,550 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 12 сарын 25-ны өдөр Бодь даатгалаас 2,638,500 төгрөгийг төлсөн. Дараа нь хариуцагч И.Д. нь 3,196,500 төгрөгийг шилжүүлсэн. Иймд одоо эмчилгээний болон замын зардал 387,550 төгрөг, хоёр сарын цалин 1,400,000 төгрөг, нийт 1,787,550 төгрөгийг И.Д.с нэхэмжилж байна гэв.
Хариуцагч И.Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.О.н шүүхэд гаргасан нэхэмжлэлээс машинд учирсан хохирлыг төлж дууссан. Харин авах байсан цалин орлогын хэмжээ 1,400,000 төгрөгөөс 1 сарын цалин 700,000 төгрөг, эмчилгээний зардал 387,550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1 сарын цалин 700,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээч эмчийн дүгнэлтээр О.О.н биед гэмтэл гарсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр О.О. нь манай ажил дээр ирсэн. Бие нь эдгэчихсэн, зүгээр явж байсан тул түүнийг хөдөлмөрийн чадвараа алдаагүй гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Ч. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний ойлгосноор И.Д. гэм буруугаа мэдэж байгаа 700,000 төгрөгийн асуудал байгаа юм байна. О. зөвшилцөх үндэслэлийг бүрэн гүйцэд гаргаж өгч чадаагүй байна. Өөрийн ухамсраараа хоёр биенээ ойлгон тохиролцож болохоор харагдаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О. нь хариуцагч И.Д.д холбогдуулан гэм хорын хохиролд 7,572,550 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж одоо 1,787,550 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагааасгасан болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч И.Д. нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 6ийн нутаг дэвсгэрт .. УББ улсынтай тээврийн хэрэгсэл жолоодож яваад О.О.н жолоодож явсан .ХЭА улсынтай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 8 зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч О.О. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа .... ХЭА улсынтай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, одоо зөвхөн өөрт учирсан эмчилгээний төлбөр болон замын зардал 387,550 төгрөг, хоёр сарын хугацаанд олох байсан цалин 1,400,000 төгрөг, нийт 1,787,550 төгрөгийг нэхэмжилнэ гэж, хариуцагч И.Д. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарлахдаа ...1 сарын цалин 700,000 төгрөг, эмчилгээний болон замын зардал 387,550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин О.О.нь эдгэчихсэн, зүгээр явж байсан тул 1 сарын цалин 700,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
Хэрэгт авагдсан осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн үзлэг, бүдүүвчийн хуулбар /хх-ийн 17-18/, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0901649тай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 14/ болон зохигчдын тайлбараар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч И.Д.нь . УББ улсынтай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс осол гарсан, ослын улмаас нэхэмжлэгч О.О.н эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн05 зүйлийн05.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч О.О. нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцагч И.Д.с шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн ийнхүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 8 зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч нь тус хуулийн 229, 230 зүйлд зааснаар эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй болно.
Ингэхдээ дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл буюу гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Нэхэмжлэгч О.О.нь тус ослын улмаас баруун нэгдүгээр хавирганы хугарал, баруун шуу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт үүссэн, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, энэхүү гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 698тай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 15-16/-аар нотлогдож байна. Тэрээр тус ослын улмаас эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд компьютер томографийн оношлогоо хийлгэсэн баримт /хх-ийн-6/, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19,500 төгрөгний, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн0,150 төгрөгний, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15,900 төгрөгний эмийн э-баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-ийн 21/, Мөнгөн гүүр эмнэлэгийн э-баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-ийн 22/, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн аймгаас Улаанбаатар хот хүртэл, 11 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотоос аймаг хүртэлх зорчих тасалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх бөгөөд энэ нь түүний эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж үзэх боломжтой.
Мөн нэхэмжлэгч О.О. нь Ханбүргэд Номин ХХК-д хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ханбүргэд Номин ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 9/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эмнэлэгийн магадлагаагаар /хх-ийн 8/ нотлогдож байна.
Иймд эмчилгээ болон замын зардалд 378,750 төгрөг, ажил эрхлээгүй хугацаа болох нэг сарын цалин 700,000 төгрөг, нийт 1,078,750 төгрөгийг хариуцагч И.Д.с гаргуулан нэхэмжлэгч О.О.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эмчийн үзлэгийн төлбөр 8,800 төгрөг болон 1 сарын цалин 700,000 төгрөг, нийт 708,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 зүйлийн 56.1,7 дугаар зүйлийн7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.О. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй бөгөөд түүнээс 7,572,550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,110 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч И.Д.с 1,078,750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн05 зүйлийн05.1, 497 зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Х.овогтой И.н Д.с 1,078,750 /нэг сая далан найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Завилаа овогтой О.н О.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 708,800 /долоон зуун найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 зүйлийн 56.1,7 дугаар зүйлийн7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.О.с улсын тэмдэгтийн хураамж 136,110 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч И.До.с улсын тэмдэгтийн хураамж 30,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.