| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00949/И |
| Дугаар | 156/ШШ2021/00086 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2021/00086
156/ШШ2021/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* 3 дугаар, ...., П.А. (РД:.)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, ., Б. Э.Д. (РД:.... )-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А., хариуцагч Э.Д. /онлайн/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.У. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Э.Д.тэй танилцаж амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2013 оны сарын4-ний өдөр хүү Д.Т., 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Д.Д. нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Д.Т., охин Д.Д. нарын эцэг Д. мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Д. энэ миний хүүхдүүд биш гэж хэлж байсан учир би эцэг тогтоолгох шаардлага гаргасан. Одоо тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна үү гэв. (хх-ийн тал)
Хариуцагч Э.Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие П.А.тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны сарын4-ний өдөр хүү Д.Т., 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Д. нар төрсөн. Хүү Д.Т., охин Д.Д. нар нь миний хүүхдүүд. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2018 оноос
хойш хүүтэйгээ ээж дээрээ амьдарч байсан. Би гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн. 2020 оны 9 сарын 23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ үед би хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байсан боловч эцэг,
эхийн харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдүүдээ хоёр талд өөрсдийн хүсэлтийн дагуу байлгахыг тохирсон. Миний бие хүүхдүүдээ эхийнхэн асрамжид өгч чадахгүй. Учир нь А.н ээж П. сэтгэцийн өөрчлөлттэй хүний асрамжид байдаг. Улаанбаатар хотод шар хаданд жил бүр хэвтэн эмчлүүлдэг. А. нь ааш авир огцом, зохисгүй авир гаргаж хүүхдүүддээ муу үлгэр жишээ үзүүлдэг. Хүүхдүүд маань аавтайгаа нууцаар утсаар ярьдаг. Миний том хүү Т. Дорнод Баян-Уул суманд анги төгссөн. Хүү маань найзуудаа болон хөгшин ээжийгээ маш их санаж байна ирж ав гэж утсаар ярьдаг. Гэвч авах гээд очихоор ээж нь өгөх байтугай уулзуулдаггүй. Тиймээс миний бие хүү Д.Т., охин Д.Д. нарыг өөр дээрээ авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А. нь хариуцагч Э.Д.д холбогдуулан хүүхдүүдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хүү Д.Т.х, охин Д.Д. нарт тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарлалаа.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.А., хариуцагч Э.Д. нар нь 2016 онд гэр бүл болж 2013 оны сарын4-ний өдөр хүү Д.Т., 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Д.Д. нарыг төрүүлсэн, улмаар 2020 оны 9 сарын 23-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан хүү Д.Т., охин Д.Д. нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 23-ны өдрийн.. дугаартай шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Тус шүүхийн шийдвэрээр гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийг тогтоолгож, харин хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох асуудлыг шийдвэрлүүлээгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Д.Т., охин Д. нарыг өөрийн асрамжид авахыг хүссэн байна. Гэвч энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Харин хариуцагч Э.Д. нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн хүү Д.Т.х, охин Д. нарыг өөрийн асрамжид авахыг хүссэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх ямар нөхцөл байдал үүссэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүргийн хувьд хариуцагч Э.Д. нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Э.Д.с хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Т., охин Д.Д. нарыг эх П.А.н асрамжид үлдээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь эцэг Э.Д.н Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хэдийгээр өмнө нь гэрлэгчдийн гэрлэлтийг цуцласан ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг мөн дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д.эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Д.эс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн15.2.1,16,18,35 дугаар зүйлийн35.2.7 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 зүйлийн 38.1, 40 зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны сарын4-ний өдөр төрсөн хүү Д.Т., 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Д.Д. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол8 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Д.р тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.А.д даалгасугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д.с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Д.с нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 зүйлийн19.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш4 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА