| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч М.М**********а,
Хохирогч Ш.Ц**********г (онлайн),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,
Шүүгдэгч Х.М**********т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х**********ийн М**********тад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М**********т нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
1. Хохирогч Ц.Б**********гээс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дарханы хамгийн том зар гэх фейсбүүк групп дээр тавилга хийнэ гэсэн зарын доор “Мөба Мөөгий гэх цахим хаягаас Хаан банкны ********** дугаарын данс руу 300,000 төгрөг, Төрийн банкны **********дугаарын данс руу 500,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг,
2. Хохирогч Н.О**********лээс Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Монгол брэнд үйлдвэрлэл" гэх фейсбүүк хаягтай хүнтэй чатаар харилцаж "цагаан өнгийн ор" захиалахаар тохиролцож урьдчилгаа 300,000 төгрөгийг Х.М**********т эзэмшигчтэй Хаан банкны ********** дугаарын дансаар,
3. Хохирогч О.Булганаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Wood craft munkh гэх хаягаас хүүхдийн ор зарна гэсэн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдоод урьдчилгаа 720,000 төгрөгийг Төрийн банкны **********дугаартай Намжил Х********** гэх нэртэй дансаар,
4. Хохирогч Ц.Б**********ээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ор хийлгэх зорилгоор фейсбүүк цахим “Монгол брэнд үйлдвэрлэл” хаягаар чат бичиж хүүхдийн 2 давхар орын урьдчилгаа гэж 800,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин 200,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлж нийт 1,000,000 төгрөгийг,
5. Хохирогч У.Б**********ээс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Фейсбүүк хаягаар “Монгол үйлдвэр” гэсэн хаягаар хүүхдийн хоёр давхар ор захиалга өгч гэж Хаан банкны ********** тоот дансны дугаараар урьдчилгаа 700,000 төгрөг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн данс руу 300,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг,
6. Хохирогч А.А**********нгээс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ашигладаг "Amartuwshin Altansukh" хаягаас "Хүүхдийн ор хийнэ" гэсэн зарын дагуу Wood Graft Munh гэх нэртэй фейсбүүк Хаан банкны Х**********ийн М**********тын эзэмшлийн ********** дугаарын данс руу 800,000 төгрөгийг,
7. Хохирогч Г.Э**********оос 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Фейсбүүк Модон эдлэл групп-т Монгол брэнд үйлдвэрлэл гэсэн Фейсбүүк хаягтай Хүүхдийн давхар ор хийнэ гэсэн зар оруулж Хаан банкны ********** дугаарын данстай М**********т гэх өөрийн дансаар урьдчилгаа 800,000 төгрөгийг,
8. Хохирогч Г.Б**********аас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаяг болох "Монгол брэнд үйлдвэрлэл" гэсэн нэртэй хаягаар холбогдож модон ширээ болон хүүхдийн давхар ор захиалж нийт урьдчилгаа болох 1000,000 төгрөгийг ********** дугаарын Х**********ийн М**********т гэх өөрийн данс руу 800,000 төгрөг, мөн ********** дугаарын данснаас мөн ********** дугаарын Х.М**********т өөрийн дансаар 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг,
9. Хохирогч Х.А**********лаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "Мөнх Аривжих тавилгын үйлдвэр" нэртэй фейсбүүк хаягаар 2 давхар ор захиалахаар урьдчилгаа 700,000 төгрөг Хаан банкны ********** тоот Намжил Х********** гэх хүний дансаар, дахин 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөг,
10. Хохирогч Г.Б**********наас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд МӨНХ АРВИЖИХ ТАВИЛГА гэсэн хаягаар хүүхдийн шкап тавиур манеж хийж өгнө гэж ********** дугаарын данс руу нь 700,000 төгрөг, дараа нь 250,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг,
11. Хохирогч Э.С**********агаас 2022 оны 11 дүгээр сарын 18-н өдөр фейсбүүк ухаж байгаад Мөба Мөөгий гэсэн хаяг хүүхдийн давхар ор хийж өгөхөөр урьдчилгаа 400,000 төгрөгийг Хаан банкны ********** гэсэн дансаар шилжүүлэн авсан,
12. Хохирогч Б.С**********раас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цэвэр модон эдлэл пэйж хуудсаар дамжуулан хүүхдийн ор захиалгаар тохиролцон урьдчилгаа 600,000 төгрөгийг Хаан банкны Мэндбаяр Энхбаатар эзэмшигчтэй дансаар, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг дахин шилжүүлж нийт 900,000 төгрөгийг,
13. Хохирогч Г.Э**********агаас 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк зараар өөрийнхөө гэрт хүүхдийн өрөөний тавилга хийж өгөхөөр ********** дугаарын Энхбаатар гэх хүний дансаар 1,000,000 төгрөгийг,
14. Хохирогч С.Цэнгэлээс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр фейсбүүк хаягаар “Монгол брэнд үйлдвэрлэл” гэх нэр, хаягаар тавилга хийж өгөхөөр урьдчилгаа 1,380,000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данстай М**********т гэх өөрийн дансаар шилжүүлэн авсан,
15. Хохирогч Ч.Л**********лээс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Best Woodworking гэсэн фейсбүүкээс хүүхдийн давхар орны захиалга авна, захиалгаар модон ор хийнэ гэсэн зар оруулж урьдчилгаа мөнгө болох 540,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг нийт 740,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлж авсан,
16. Хохирогч Э.Цолмонгоос 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Фэйсбүүк Мөба Мөөгий гэсэн фэйсбүүк хаягаар хоёр давхар ор хийлгэхээр холбогдоод урьдчилгаа 1,000,000 төгрөг, Х********** М**********т гэх өөрийн Хаан банкны ********** гэсэн дугаартай дансанд дахин 320,000 төгрөг нийт 1,320,000 төгрөг шилжүүлж авсан,
17. Хохирогч Д.Ч**********үгээс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк группээс "Цэвэр модон эдлэл" гэсэн нэртэй фэйж хаягаас хүүхдийн модон давхар ор зарж байна гэсэн зар байршуулж Хаан банкны ********** гэсэн данс руу 2,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг Хаан банкны ********** дугаартай данс руу нийт 2,500,000 төгрөгийг шилжүүлж авсан,
18. Хохирогч Л.А**********сөөс 2020 оны 07 дугаар сарын Фейсбүүкээр тавилга хийж зардаг Wood craft гэсэн нэртэй хаяг урьдчилгаа болох 700,000 төгрөгийг Хаан банкны Х********** М**********т гэх өөрийн ********** гэсэн данс руу шилжүүлэн авсан,
19. Хохирогч Г.А**********раас фейсбүүкээр "модон эдлэл, тавилга" гэсэн группээр холбогдон 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орны материал 480,000 төгрөг шилжүүлэн, тавилгын материал зэрэг нийт 2,024,000 төгрөгийн хохирол учруулсан,
20. Хохирогч Ш.Ц**********гээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зарын групп дээр “Давхар ор захиална гэх “Wood man Moogii” гэсэн хаягаас урьдчилгаа 1,200,000 төгрөг ********** дугаартай Хаан банкны М**********т гэх өөрийн дансаар шилжүүлэн авсан,
21. Хохирогч Ц.М**********лээс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Best woodworking” гэсэн фейсбүүк хэрэглэгч модон тавилга зарах зар мэдээ оруулсан урьдчилгаа 500,000 төгрөгийг Нэргүй овогтой Хүчитбаатар гэх хүний 5916391486 тоот дугаарын данс руу 200,000 төгрөг нийт 700,000 төгрөгийг тус хүний данс руу шилжүүлэн авсан,
22. Хохирогч Д.О**********лаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк хуудастай хэрэглэгчтэй модон ор хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 500,000 төгрөг ********** дугаарын Намжил Х********** гэх дансаар шилжүүлэн авсан,
23. Хохирогч Э.З**********лаас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк зар дээрээс хүүхдийн ор хийж өгнө гэж зар оруулж урьдчилгаа 250,000 төгрөгийг ********** М**********т гэх хүний данс руу, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин 200,000 төгрөг нийт 450,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
24. Хохирогч М.М**********агаас тавилга хийж өгнө гэж 2023 оны 06-р сарын 17-ны өдөр буюу захиалга өгдөг өдөр шууд 2,500,000 төгрөгийг Ж.Сумъяасүрэн гэх хүний /5896221014/ тоот данс руу дахин 200,000 төгрөгийг шилжүүлж нийт 2,700,000 төгрөгийг Н.Х**********ийн данс руу шилжүүлэн авсан,
25. Хохирогч Э.А**********нгөөс 2023 оны 06 дугаар сарын эхэн үед сүүдрэвч хийж өгнө гэж 5896221014 тоот дансаар 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
26. Хохирогч Х.Г**********доос 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрийн модон тавилга хийж өгнө гэж урьдчилгаа 300,000 төгрөг, мөн 300,000 төгрөг, 7 дугаар сарын 2, 3-ны үед тавилга хийлгэхэд бэлдцийн мөнгө гэж 900,000 төгрөг, эр хонь 200,000 төгрөг нийт 1,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
27. Хохирогч Д.Л**********маас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Цэвэр модон эдлэл" гэх Фейсбүүк хаягаар хүүхдийн давхар ор хийлгэхээр холбогдож урьдчилгаа 800,000 төгрөгийг 5896221014 дугаарын Сумъяасүрэн гэх хүний дансаар, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэмж 150,000 төгрөг Сумъяасүрэн гэх хүний данс руу 150,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
28. Хохирогч А.А**********лээс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн модон ор хийнэ гэх зарыг байршуулж Хаан банкны 5896221014 дугаартай Сумъяасүрэн гэх данс руу 1,200,000 төгрөг шилжүүлэн авсан,
29. Хохирогч Т.П**********воос 2023 оны 05 сарын 30-ны өдөр тек хийж өгнө гэж материал болон бэлэн мөнгө авч нийт 680,000 төгрөг авч залилсан,
30. Хохирогч Д.Б**********маас “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гал тогооны тавилга хийлгэхээр урьдчилгаа мөнгө 1,400,000 төгрөгийг 5028664136 тоот Н.Х********** гэх өөрийн данс руу 1,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан.
31. Хохирогч Д.Г*******гаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг орчим Цэвэр модон эдлэл гэсэн хаягаас 4 хаалгатай шкаб хийж өгнө гэж Хаан банкны 5896221014 дугаарын дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
32. Хохирогч А.З**********лаас 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн давхар ор, 1 ширхэг, дан ор 1 ширхгийг фейсбүүк хуудсанд байршуулсан урьдчилгаа төлбөр 880,000 төгрөг, мөн 100,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,080,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 32,794,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М**********т нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
Хохирогч Ц.Б**********гээс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дарханы хамгийн том зар гэх фейсбүүк групп дээр тавилга хийнэ гэсэн зарын доор “Мөба Мөөгий гэх цахим хаягаас Хаан банкны ********** дугаарын данс руу 300,000 төгрөг, Төрийн банкны **********дугаарын данс руу 500,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг,
Хохирогч Н.О**********лээс Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Монгол брэнд үйлдвэрлэл" гэх фейсбүүк хаягтай хүнтэй чатаар харилцаж "цагаан өнгийн ор" захиалахаар тохиролцож урьдчилгаа 300,000 төгрөгийг Х.М**********т эзэмшигчтэй Хаан банкны ********** дугаарын дансаар,
Хохирогч О.Булганаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Wood craft munkh гэх хаягаас хүүхдийн ор зарна гэсэн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдоод урьдчилгаа 720,000 төгрөгийг Төрийн банкны **********дугаартай Намжил Х********** гэх нэртэй дансаар,
Хохирогч Ц.Б**********ээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ор хийлгэх зорилгоор фейсбүүк цахим “Монгол брэнд үйлдвэрлэл” хаягаар чат бичиж хүүхдийн 2 давхар орын урьдчилгаа гэж 800,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин 200,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлж нийт 1,000,000 төгрөгийг,
Хохирогч У.Б**********ээс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Фейсбүүк хаягаар “Монгол үйлдвэр” гэсэн хаягаар хүүхдийн хоёр давхар ор захиалга өгч гэж Хаан банкны ********** тоот дансны дугаараар урьдчилгаа 700,000 төгрөг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн данс руу 300,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг,
Хохирогч А.А**********нгээс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ашигладаг "Amartuwshin Altansukh" хаягаас "Хүүхдийн ор хийнэ" гэсэн зарын дагуу Wood Graft Munh гэх нэртэй фейсбүүк Хаан банкны Х**********ийн М**********тын эзэмшлийн ********** дугаарын данс руу 800,000 төгрөгийг,
Хохирогч Г.Э**********оос 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Фейсбүүк Модон эдлэл групп-т Монгол брэнд үйлдвэрлэл гэсэн Фейсбүүк хаягтай Хүүхдийн давхар ор хийнэ гэсэн зар оруулж Хаан банкны ********** дугаарын данстай М**********т гэх өөрийн дансаар урьдчилгаа 800,000 төгрөгийг,
Хохирогч Г.Б**********аас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаяг болох "Монгол брэнд үйлдвэрлэл" гэсэн нэртэй хаягаар холбогдож модон ширээ болон хүүхдийн давхар ор захиалж нийт урьдчилгаа болох 1000,000 төгрөгийг ********** дугаарын Х**********ийн М**********т гэх өөрийн данс руу 800,000 төгрөг, мөн ********** дугаарын данснаас мөн ********** дугаарын Х.М**********т өөрийн дансаар 200,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийг,
Хохирогч Х.А**********лаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "Мөнх Аривжих тавилгын үйлдвэр" нэртэй фейсбүүк хаягаар 2 давхар ор захиалахаар урьдчилгаа 700,000 төгрөг Хаан банкны ********** тоот Намжил Х********** гэх хүний дансаар, дахин 100,000 төгрөг, нийт 800,000 төгрөг,
Хохирогч Г.Б**********наас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд МӨНХ АРВИЖИХ ТАВИЛГА гэсэн хаягаар хүүхдийн шкап тавиур манеж хийж өгнө гэж ********** дугаарын данс руу нь 700,000 төгрөг, дараа нь 250,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг,
Хохирогч Э.С**********агаас 2022 оны 11 дүгээр сарын 18-н өдөр фейсбүүк ухаж байгаад Мөба Мөөгий гэсэн хаяг хүүхдийн давхар ор хийж өгөхөөр урьдчилгаа 400,000 төгрөгийг Хаан банкны ********** гэсэн дансаар шилжүүлэн авсан,
Хохирогч Б.С**********раас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цэвэр модон эдлэл пэйж хуудсаар дамжуулан хүүхдийн ор захиалгаар тохиролцон урьдчилгаа 600,000 төгрөгийг Хаан банкны Мэндбаяр Энхбаатар эзэмшигчтэй дансаар, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг дахин шилжүүлж нийт 900,000 төгрөгийг,
Хохирогч Г.Э**********агаас 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк зараар өөрийнхөө гэрт хүүхдийн өрөөний тавилга хийж өгөхөөр ********** дугаарын Энхбаатар гэх хүний дансаар 1,000,000 төгрөгийг,
Хохирогч С.Цэнгэлээс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр фейсбүүк хаягаар “Монгол брэнд үйлдвэрлэл” гэх нэр, хаягаар тавилга хийж өгөхөөр урьдчилгаа 1,380,000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данстай М**********т гэх өөрийн дансаар шилжүүлэн авсан,
Хохирогч Ч.Л**********лээс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Best Woodworking гэсэн фейсбүүкээс хүүхдийн давхар орны захиалга авна, захиалгаар модон ор хийнэ гэсэн зар оруулж урьдчилгаа мөнгө болох 540,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг нийт 740,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлж авсан,
Хохирогч Э.Цолмонгоос 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Фэйсбүүк Мөба Мөөгий гэсэн фэйсбүүк хаягаар хоёр давхар ор хийлгэхээр холбогдоод урьдчилгаа 1,000,000 төгрөг, Х********** М**********т гэх өөрийн Хаан банкны ********** гэсэн дугаартай дансанд дахин 320,000 төгрөг нийт 1,320,000 төгрөг шилжүүлж авсан,
Хохирогч Д.Ч**********үгээс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк группээс "Цэвэр модон эдлэл" гэсэн нэртэй фэйж хаягаас хүүхдийн модон давхар ор зарж байна гэсэн зар байршуулж Хаан банкны ********** гэсэн данс руу 2,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг Хаан банкны ********** дугаартай данс руу нийт 2,500,000 төгрөгийг шилжүүлж авсан,
Хохирогч Л.А**********сөөс 2020 оны 07 дугаар сарын Фейсбүүкээр тавилга хийж зардаг Wood craft гэсэн нэртэй хаяг урьдчилгаа болох 700,000 төгрөгийг Хаан банкны Х********** М**********т гэх өөрийн ********** гэсэн данс руу шилжүүлэн авсан,
Хохирогч Г.А**********раас фейсбүүкээр "модон эдлэл, тавилга" гэсэн группээр холбогдон 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орны материал 480,000 төгрөг шилжүүлэн, тавилгын материал зэрэг нийт 2,024,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ш.Ц**********гээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зарын групп дээр “Давхар ор захиална гэх “Wood man Moogii” гэсэн хаягаас урьдчилгаа 1,200,000 төгрөг ********** дугаартай Хаан банкны М**********т гэх өөрийн дансаар шилжүүлэн авсан,
Хохирогч Ц.М**********лээс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Best woodworking” гэсэн фейсбүүк хэрэглэгч модон тавилга зарах зар мэдээ оруулсан урьдчилгаа 500,000 төгрөгийг Нэргүй овогтой Хүчитбаатар гэх хүний 5916391486 тоот дугаарын данс руу 200,000 төгрөг нийт 700,000 төгрөгийг тус хүний данс руу шилжүүлэн авсан,
Хохирогч Д.О**********лаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк хуудастай хэрэглэгчтэй модон ор хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 500,000 төгрөг ********** дугаарын Намжил Х********** гэх дансаар шилжүүлэн авсан,
Хохирогч Э.З**********лаас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк зар дээрээс хүүхдийн ор хийж өгнө гэж зар оруулж урьдчилгаа 250,000 төгрөгийг ********** М**********т гэх хүний данс руу, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин 200,000 төгрөг нийт 450,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Хохирогч М.М**********агаас тавилга хийж өгнө гэж 2023 оны 06-р сарын 17-ны өдөр буюу захиалга өгдөг өдөр шууд 2,500,000 төгрөгийг Ж.Сумъяасүрэн гэх хүний /5896221014/ тоот данс руу дахин 200,000 төгрөгийг шилжүүлж нийт 2,700,000 төгрөгийг Н.Х**********ийн данс руу шилжүүлэн авсан,
Хохирогч Э.А**********нгөөс 2023 оны 06 дугаар сарын эхэн үед сүүдрэвч хийж өгнө гэж 5896221014 тоот дансаар 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
Хохирогч Х.Г**********доос 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрийн модон тавилга хийж өгнө гэж урьдчилгаа 300,000 төгрөг, мөн 300,000 төгрөг, 7 дугаар сарын 2, 3-ны үед тавилга хийлгэхэд бэлдцийн мөнгө гэж 900,000 төгрөг, эр хонь 200,000 төгрөг нийт 1,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Хохирогч Д.Л**********маас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Цэвэр модон эдлэл" гэх Фейсбүүк хаягаар хүүхдийн давхар ор хийлгэхээр холбогдож урьдчилгаа 800,000 төгрөгийг 5896221014 дугаарын Сумъяасүрэн гэх хүний дансаар, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэмж 150,000 төгрөг Сумъяасүрэн гэх хүний данс руу 150,000 төгрөг нийт 950,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Хохирогч А.А**********лээс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүк цахим орчинд хүүхдийн модон ор хийнэ гэх зарыг байршуулж Хаан банкны 5896221014 дугаартай Сумъяасүрэн гэх данс руу 1,200,000 төгрөг шилжүүлэн авсан,
Хохирогч Т.П**********воос 2023 оны 05 сарын 30-ны өдөр тек хийж өгнө гэж материал болон бэлэн мөнгө авч нийт 680,000 төгрөг авч залилсан,
Хохирогч Д.Б**********маас “...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гал тогооны тавилга хийлгэхээр урьдчилгаа мөнгө 1,400,000 төгрөгийг 5028664136 тоот Н.Х********** гэх өөрийн данс руу 1,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан.
Хохирогч Д.Г*******гаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг орчим Цэвэр модон эдлэл гэсэн хаягаас 4 хаалгатай шкаб хийж өгнө гэж Хаан банкны 5896221014 дугаарын дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Хохирогч А.З**********лаас 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн давхар ор, 1 ширхэг, дан ор 1 ширхгийг фейсбүүк хуудсанд байршуулсан урьдчилгаа төлбөр 880,000 төгрөг, мөн 100,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,080,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 32,794,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.М**********тын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...Би хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.М**********агийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол гомдлоо барагдуулах хүсэлттэй байна. Түүний грашинд байгаа бараа материал байхгүй гэдэгт итгэж байна. Би удаа дараа Х.М**********тын араас хөөцөлдөж байж эцэг, эхтэй нь уулзаж байсан. Надад маш их хүндрэл учруулсан. Одоо хохирол төлбөрийг л барагдуулж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Ц**********гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Манай 5 дугаар ангийн бага охин цахим хаягаар хүүхдийн ор захиалсан байсан. Тэр хүүхэд маань дураараа өссөн учраас тухайн үед хүүхдийн орыг 1,200,000 төгрөгөөр захиалсан. Түүнээс хойш танил талаараа Х.М**********тыг олох гэж маш их хөөцөлдсөн. Хөвсгөл хүртэл хүн явуулж уулзуулж захын урд талд байдаг хүн болохыг олж мэдсэн. Одоо хохирол төлбөр болох 1,200,000 төгрөгийн хохирлыг барагдуулах юм бол өөр гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний “Энхбат Итгэл” гэсэн facebook хаягаас манай эхнэр Б**********г нь ороод “Мөба Мөөгий” нэртэй фэйсбүүк хаягтай харилцаж, хүүхдийн ор, шкаф, үүдний сандлыг хийхээр тохиролцсон. Тэр хүн Дархан зарын групп дээр зараа оруулсан байсан. Тэгэхээр нь Дарханд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс юм байна гэж бодоод харилцсан юм. Тэгээд хүүхдийн ор, шкаф, үүдний сандал хийх урьдчилгаа мөнгөө явуулчих гэхээр нь манай эхнэр Б**********г миний Хаан банкны интернэт банкаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн банк”-ны **********тоот дансны Х**********ийн Намжил гэх нэртэй хүний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 12 дугаар сарны 23-ны өдөр Хаан банкны ********** тоот данс М*********р овогтой Энхбаатарын данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн юмаа. Мөрдөн шалгах ажиллагаанд манай эхнэр Б**********г нь хохирогчоор оролцож байгаа. Манай эхнэр Б**********г нь 99508514 өөрийнхөө 90110114 дугаарын утсаар нөгөө хүний 93380303, 90410303 утсаар холбогдон захиалга өгсөн. Танайх хаана үйл ажиллагаа явуулдаг юм бэ? гэхэд чатаар ХУД-ийн 6 дугаар 12-05 тоот манайх үйл ажиллагаа явуулж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр би болон манай эхнэр Б**********г нь Дарханд үйл ажиллагаа явуулдаггүй хүмүүс болж таарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27, 43-р хуудас),
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Энхбатын 5108121291 тоот данснаас 500,000 төгрөгийг Х********** Намжил **********тоот данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримт, 2022 оны 12 дугаар 23-ны өдрийн Б.Энхбатын 5108121291 тоот данснаас 300,000 төгрөгийг М.Энхбаатар ********** тоот данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар (1-р хх-ийн 33-р хуудас),
Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5045/23/73 дугаартай М.Энхбаатарын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 44-49-р хуудас),
Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31/57 дугаартай Х**********ийн М**********тын **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 51-53-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 188, 190-р хуудас),
2. Хохирогч Н.О**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сумын 16-р багийн 20 дугаар байрны 35 тоотод гэртээ байхдаа цахим орчинд "Монгол брэнд үйлдвэрлэл" гэх фэйсбүүк хаягтай хүнтэй чатаар харилцаж "цагаан өнгийн ор" захиалахаар тохиролцож урьдчилгаа 300,000 төгрөгийг Х.М**********т эзэмшигчтэй Хаан банкны ********** дугаарын данс руу өөрийн 5046324084 дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 11 цаг 50 минутад шилжүүлсэн. Тэгээд би "Монгол брэнд үйлдвэрлэл" цахим хаягтай хүнээс харилцах утасны дугаар байна уу? гэж асуухад 93380303 дугаарын утас өгсөн. Удалгүй 93380303 дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн утсаа авч таны захиалгыг 7 хоногийн дотор гаргана гэх талаар ярьж байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ор захиалахаар урьдчилгаа мөнгө шилжүүлснээс одоог хүртэл миний захиалга ирээгүй байна. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 194, 196-р хуудас),
Нэргүйн О**********лийн Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ********** данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 204-р хуудас),
Монгол брэнд үйлдвэрлэл гэх цахим хаягтай фэйсбүүк чат бичсэн баримтын хуулбар (1-р хх-ийн 206-215-р хуудас),
Хаан банкны ********** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 217-220-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 03-04-р хуудас),
3. Хохирогч О.Булганы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн Н.А**********р гэх хаягаас фейсбүүк орж байтал Wood craft munkh гэх хаягаас хүүхдийн ор зарна гэсэн зарын дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк чатаар холбогдоод тухайн орыг захиалаад орны мөнгөний 60% болох 720,000 төгрөгийг Төрийн банкны **********дугаартай Намжил Х********** гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн ор 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бэлэн гарна гэж хэлсэн боловч тухайн ор гарч ирээгүй дахин фейсбүүкээр холбогдоход надад ямар нэгэн хариу өгөлгүй алга болсон тул цагдаад хандаж байна. Би тухайн **********дугаарын данс руу 720,000 төгрөг хийсэн. Мөнгө хийснээс хойш тухайн хүн надтай дахиж холбогдоогүй. Би тухайн хүнээс урьд нь ямар нэгэн эд зүйл худалдаж авч байгаагүй. Би тухайн хүнтэй зурвасаар харилцсан намайг фэйсбүүкийн видео хэлбэрээр залгахаар огт утсаа авахгүй байсан. 93380303 дугаарын утсаар ярихад эрэгтэй 30-35 орчим насны хүн шиг хоолой сонсогдсон...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 14-15-р хуудас),
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Оюунбаатар Булганы 720,000 төгрөгийн зарлага бүхий Голомт банкны дансны хуулга (2-р хх-ийн 10-р хуудас),
Гэрч Н.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тиймээ би **********энэ дансыг эзэмшдэг. Би энэ дансыг 10 гаруй жил ашиглаж байна. Сүүлийн үед энэ дансыг манай хүү Х.М**********т эзэмшиж байна. Би энэ “uridchilgaa” гэх утгатай 720,000 төгрөгийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ мөнгийг манай хүү Х.М**********т л мэдэж байгаа. Энэ мөнгийг аваад хэрхэн юунд зарцуулсныг манай хүү Х.М**********т л мэдэх байх. Би фэйсбүүк хаяг ашиглаж мэдэхгүй. Надад фэйсбүүк хаяг байхгүй. Миний дансыг манай хүү Х.М**********т л ашигладаг. Х.М**********т Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Яргайт гэх нэртэй тавилгын үйлдвэрт мужаан хийдэг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 19-20-р хуудас),
Төрийн банкны **********дугаарын Х********** Намжил 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулганд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орлого 720,000 төгрөг гэх баримт, албан бичиг, харилцах дансны хуулга (2-р хх-ийн 25-35-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 59-60-р хуудас),
4. Хохирогч Ц.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ор хийлгэх зорилгоор фэйсбүүк цахим “Монгол брэнд үйлдвэрлэл” хаягаар чат бичиж үнэ ханшийн талаар судалж 93380303 дугаарын утсаар М**********т гэх хүнтэй холбогдож хүүхдийн 2 давхар орыг 1,800,000 төгрөгөөр авахаар болж 10 хоногийн хугацаанд гаргаж өгнө. Улаанбаатар хотод Хан-Уул дүүрэг хийдэг тээшээр явуулна гэсний дагуу урьдчилгаа гэж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлж хийлгэхээр тохирсон. Үүний дараа хийлгэх орны шатыг солиулах талаар дахин холбогдоход М**********т гэх хүн тэгвэл үнэ нь нэмэгдэнэ. Дахиад 200,000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин 200,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш холбогдохоор дандаа хойшлуулсаар байсан. Ямар нэгэн шалтаг гаргаад одоо хэд хоногийн дараа гарна гэсээр өнөөдрийг хүрсэн. Би өөрийн шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө гаргуулаад авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 73-74-р хуудас), (8-р хх-ийн 161-р хуудас),
Ц.Б**********ийн гаргасан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5001342391 дугаартай данснаас 800,000 төгрөг Х.М**********тын ********** данс руу шилжүүлсэн интернэт банкны зураг, тус данснаас ********** данс руу 200,000 төгрөгийн шилжүүлсэн зарлагын зураг, фэйсбүүк чатаар ирсэн зураг (2-р хх-ийн 61-67-р хуудас),
Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл (2-р хх-ийн 94-р хуудас),
5. Хохирогч У.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 23-р хороо Арцат 1432-р байр 93 тоот хаяганд нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг 23-р хороо Арцат 1432-р байр 93 тоотод гэртээ байхдаа Фэйсбүүк хаягаар “Монгол үйлдвэр” гэсэн хаягаар хүүхдийн хоёр давхар ор захиалга өгсөн. тэгээд надаас урьдчилгаа гэж Хаан банкны ********** тоот дансны дугаараар 700,000 төгрөг мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би захиалга өгсөн. 94013838 гэсэн дугаар луу холбогдоход утсаа авахгүй, Фэйсбүүк чатаар хариу өгөхгүй алга болсон. Тэгээд би Хөвсгөл аймгийн цагдаагийн газар луу өргөдлөөр хандсан юм. Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5300347026 тоот данснаас Хаан банкны ********** тоот дансны дугаар луу 700,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 1,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 107-108-р хуудас),
Хаан банкны ********** данс эзэмшигчийн мэдээлэл, ********** дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 114-148, 104-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 155-р хуудас),
6. Хохирогч А.А**********ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон асуудлын талаар гэвэл би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ашигладаг "Amartuwshin Altansukh" хаягаас "Хүүхдийн ор хийнэ" гэсэн зарын дагуу "Wood Graft Munh" гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй мессенжер чатаар холбогдон би тухайн М**********т гэх залуутай мессенжер чатаар дүрсээ харан ярьж, тавилга хийж буй үйл явцыг нь харж байгаад 2 давхар хүүхдийн ор хийлгүүлэхээр захиалга өгч, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 09 минутад Хаан банкны Х**********ийн М**********тын эзэмшлийн ********** дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс чатаар холбогдож байж байгаад 2022 оны 12 дугаар 22-ны өдрөөс хойш өөрийнх нь өгсөн 93380303 дугаарын утсаар холбогдож, холбоо барих гэсэн боловч чадаагүй юм. Тэгсэн цагаан сарын баярын өмнө “Wood Graft Munh” гэх нэртэй фэйсбүүк хаягаа “Мөнх-Оршиг” гэх нэртэй болгон өөрчилж, өөр бусад хохирсон хүмүүс байгаа талаар мэдмэгцээ цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мессенжер чатаар дүрсээ харж ярихдаа царайг нь харж байсан. Одоо харвал танина. Би 93380303 дугаарын утсаар хэд хэдэн удаа холбогдож байсан. Би гомдолтой байна. Х**********ийн М**********тын эзэмшлийн ********** дугаарын данс руу шилжүүлсэн 800,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 159-160-р хуудас),
Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Алтансүх А**********ний эзэмшлийн 5421052137 дугаартай данснаас 800,000 төгрөгийн зарлага бүхий Депозит дансны хуулга (2-р хх-ийн 164-р хуудас),
Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5405/0265 дугаартай “Х********** М**********тын эзэмшлийн ********** дугаарын Депозит дансны хуулга (2-р хх-ийн 177-202-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 226-227-р хуудас),
7. Хохирогч Г.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад Фэйсбүүк Модон эдлэл групп-т Монгол брэнд үйлдвэрлэл гэсэн фэйсбүүк хаягтай Хүүхдийн давхар ор хийнэ гэсэн зар оруулсан байсан. Би тухайн фэйсбүүк хаяг руу чат бичсэн. Би орны загвар явуулж хийх үү гэхэд хийнэ гэж хэлсэн. Нийт 2,000,000 төгрөг гэж хэлээд надаас миний утасны дугаар аваад над руу 93380303 гэсэн дугаараас залгаад орны талаар мэдээлэл өгөөд нийт 2,000,000 төгрөгөөр хийнэ урьдчилгаа 800,000 төгрөг шилжүүлж байж хийнэ гэсэн юм. Тэгээд шууд надад Хаан банкны ********** дугаарын данстай М**********т гэж нэртэй хүний данс өгсөн. Би тухайн үед данс руу өөрийн Хаан банкны 5070308674 дугаарын данснаас тухайн данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 234-235-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 18-19-р хуудас),
8. Хохирогч Г.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Комфорт хотхоны 71а-209 тоот гэртээ байхдаа фэйсбүүк цахим хаяг болох "Монгол брэнд үйлдвэрлэл" гэсэн нэртэй хаягаар холбогдож модон ширээ болон хүүхдийн давхар ор захиалж нийт урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг өөрийн 5021383378 дугаарын данснаас ********** дугаарын Х**********ийн М**********т гэх эзэмшигчтэй данс руу 800,000 төгрөг мөн ********** дугаарын данснаас мөн ********** дугаарын Х.М**********тын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 14 хоногийн дараа фэйсбүүк хаягаар холбогдоход захиалсан тавилгыг хийж дууссан талаар асуухад угсрахад бэлэн болсон байгаа гээд зураг явуулсан. Тэр хүний 93380303 дугаарын утас руу залгахад дуудсан боловч авдаггүй байсан. Тэгээд би фэйсбүүк дээр тухайн хүний утасны дугаараар хайлт хийж үзэхэд Батбилэгийн Баасандорж гэх хүний бичиг баримтын зураг байсан. Тэгээд тэр хүнтэй 89643838 дугаарын утсаар холбоо барихад надтай хамт ажиллаж байсан Х**********ийн М**********т /РД:РЕ90103072/ гэдэг хүн одоо Хөвсгөл аймагт тавилгын үйлдвэрт ажилладаг гэж хэлсэн. Би хоёр удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгө болон захиалсан тавилгаа буцааж аваагүй. Х.М**********т гэдэг хүнд өмнө тавилга хийлгэхээр мөнгө өгөөд залилуулсан хүн мөнгөө буцааж авсан гэж байсан. Би тухайн хүнтэй фэйсбүүкээр чатлаж асуусан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 24-25-р хуудас),
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Х**********ийн М**********тын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 37-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 76-р хуудас),
9. Хохирогч Х.А**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нөхөр "Бат-эрдэнэ Буянтоо" нэртэй фэйсбүүк хаягаар зар үзэж байгаад "Мөнх Аривжих тавилгын үйлдвэр" нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдоод 2 давхар ор захиалахаар тохиролцсон. Тэгэхэд тэр хүн урьдчилгаа 700,000 төгрөг өгөөд захиалгаа баталгаажуулах шаардлагатай гэж хэлсэн тул Би өөрийн Голомт банкны 3215116325 тоот данснаасаа Хаан банкны ********** тоот Намжил Х********** гэх хүний дансанд өөрийн гэртээ байхдаа 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Мөнх Аривжих тавилгын үйлдвэр” гэсэн хаягаас манай ээжийн бие муу байна гаднаас эм тариа зөөх шаардлагатай байна, мөнгө хэрэгтэй байна гэсэн зурвас ирсэн тул би өөрийн Хаан банкны 5059087079 тоот данснаас ********** тоот дансанд дахин 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн 88445584 гэсэн дугаар руу нь залгахад хариу өгөхгүй, харин орыг явуулна гэж хариу зурвас илгээдэг байсан. Өнөөдрийг хүртэл миний захиалсан орыг өгөлгүй намайг залилсан тул цагдаагийн байгууллагат хандсан юм. Би хоёр удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг өгч залилуулсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 81-82-р хуудас),
Хаан банкны ********** дугаартай данс руу 100,000 төгрөгийн зарлага, 3215116325 данснаас 700,000 төгрөгийн зарлагын зураг, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29/5346 дугаартай Намжил Х**********ийн депозит дансны дэлгэргүй хуулга (3-р хх-ийн 105-106, 108-115-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 154-155-р хуудас),
10. Хохирогч Г.Б**********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд байршуулсан тавилга хийнэ гэх зарын дагуу МӨНХ АРВИЖИХ ТАВИЛГА гэсэн хаягаар холбогдож хүүхдийн шкап тавиур манеж зэрэг эд зүйлс хийлгэхээр тохиролцсон. Тэгэхэд тэр хүн урьдчилгаа 50 хувь хийх ёстой гэж хэлсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд ********** дугаарын данс руу нь 700,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн мөнгө хийсний дараа удахгүй сарын сүүл гэхэд гаргаад өгнөө гэж хэлсэн. Тэгээд 02 сарын 25-ны өдөр над руу дахиж залгаад та үлдэгдэл мөнгөнөөсөө 250,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би бас шилжүүлсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл утсаа авахгүй алга болсон. Би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандаж байна. Эхний шилжүүлсэн 700,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 470036859 дугаарын данснаас, дараагийн 250,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 102700481671 дугаарын данснаас шилжүүлсэн. Би 93380303 дугаарын утсаар ярьсан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 160-161-р хуудас),
Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29/1853 дугаартай Намжил Х**********ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 163-168-р хуудас),
102700481671 дугаартай данснаас 250,000 төгрөгийн зарлагын мэдээлэл бүхий интернэт банкны зураг (3-р хх-ийн 180-р хуудас),
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52856740 дугаартай ********** данс руу 700,000 төгрөгийн зарлага бүхий шилжүүлгийн мэдээлэл (3-р хх-ийн 184-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 220, 222-р хуудас),
11. Хохирогч Э.С**********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 6а байрны 19 тоотод байхдаа фэйсбүүк ухаж байгаад хүүхдийн давхар орны захиалга авна гэсэн зар байхаар нь шууд чатаар холбогдоод нэг орны үнэ асуусан чинь 750,000 төгрөг гэсэн. Тэгээд ямар материалаар хийсэн бэ гэж асуухад цэвэр модоор хийж өгнө гэхээр нь би баталгаа байгаа юу гэж асуухад тэр хүн надад 5 жилийн баталгаатай эвдрэхгүй гэсэн. Тэгээд нөгөө залуу би ажил дээрээ очоод видео колл хийе гээд удалгүй дэлгүүр ч юм уу нэг тийм харанхуйдуу газар байсан. Ажлын шар өнгийн оруулгатай хар хөх өнгийн хувцастай байсан. Тэгээд би нэг ор захиалсан. Тэгээд би тэр залуугаас урьдчилгаа хэдийг өгөх вэ гэсэн чинь 400,000 төгрөгийг хийчих гэхээр нь би тэр залуугийн явуулсан данс руу нь 400,000 төгрөгөө хийсэн. Тэгээд мөнгөө хийсэн гэсэн чинь за 5 хоногийн дараа ор чинь гарчихна гэхээр нь би за гэж хэлээд хүлээгээд л байсан. Тэгээд 5 хоногийн дараа нөгөө залуутай холбогдоод ор яасан бэ гэсэн чинь 3 хоног хойшлогдон шүү ажил явдал гарсан гэхээр нь би за гэж хэлээд ахиад 3 хоног болоод би нөгөө залуугаас ороо асуухад өө ор чинь гарчихсан байгаа маргааш хүргээд өгнө гэсэн. Тэгээд маргааш нь болоод ирэхгүй болохоор ахиад чат бичсэн чинь ажилдаа маргааш орно гадуур ажил ихтэй байна гэхээр нь би бас хүлээгээд тэгээд сүүлдээ чат бичихээ больсон. Тэгэхээр нь би гар утас руу нь мессеж бичсэн тэгсэн ч хариу байхгүй таг чиг алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 400,000 төгрөгөө Хаан банкны ********** гэсэн М**********т гэх хүний данс руу шилжүүлсэн. Зар оруулсан хаяг нь Мөба Мөөгий гэсэн хаяг байсан. Тэр хүний гар утас нь 93380303 гэсэн дугаар байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 228-229-р хуудас),
Энхбаатар С**********а 5042144903 дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 223-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 21-р хуудас),
12. Хохирогч Б.С**********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цэвэр модон эдлэл фэйж хуудсаар дамжуулан хүүхдийн ор захиалгаар тохиролцон 90410303 дугаарын утсаар холбогдож хүүхдийн ор худалдаж авахаар болсон эхлээд урьдчилгаа 600,000 мянган төгрөгийг Хаан банкны Мэндбаяр Энхбаатар эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Дараа нь надтай дахиж холбогдож тавилгын явц ийм байдалтай явж байна гэж хэлэн зураг үзүүлсэн. Үлдэгдэл мөнгө шилжүүлээч гэж хэлсэн. Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг дахин шилжүүлсэн. Нийт би 900,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс эхэлсэн гар утас нь холбогдох боломжгүй болсон тийм л зүйл болсон. Би ********** тоот данс руу нийт 900,000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 26-27-р хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 33-р хуудас),
Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29-3036 дугаартай ********** тоот данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, гүйлгээний хуулга (4-р хх-ийн 34-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 59, 61-р хуудас),
13. Хохирогч Г.Э**********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүк зараар өөрийнхөө гэрт хүүхдийн өрөөний тавилга хийлгэх 93380303 дугаарын утсаар залгахад эрэгтэй хүн нь очиж хэмжээ аваад захиалгыг нь авъя гээд өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 69а байрны 41 тоот манай гэрт ирсэн. Хөдөөний хацар нь улаан туранхай залуу байсан. Тэгээд ярилцаад хүүхдийн өрөөнд давхар ор хийлгэе гэж ярилцаад хоёр хүүхдийн ширээ хийлгэхээр тохиролцоод нийт 3,050,000 төгрөг болох юм байна гээд ярьсан. Утаснаасаа модоор хийсэн тавилга, хүүхдийн ор, матраас, хийдэг юмнуудынхаа зургийг үзүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авч ирээд суурилуулж өгнө гээд хэлсэн. Тэрнээс хойш хоёр хоног чимээгүй байж байгаад таны юмнуудыг хийж эхэлсэн шүү гээд зураг явуулсан. Аан за чи хийж бай эгч нь арай мөнгөтэй болоогүй байна гээд 3 хоног хүлээлгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн Хаан банкны 5041037753 дугаарын данснаас ********** дугаарын Энхбаатар гэх хүний данс руу 1,000,000 шилжүүлж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хавьцаа залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би мессеж бичээд яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Би ахиад хэдэн төгрөг шилжүүлье гээд бичсэн чинь өнөөдөр би шинэ жилтэй байна. Маргааш тань руу яръя гээд бичсэн. Маргааш нь фэйсбүүк чатаар холбогдоод мөнгө асуусан. Би чамд өгөх гэж байсан мөнгөө үрчихсэн гээд хэлсэн. Жаахан байж байгаад 300,000 төгрөг байвал өгөөч цавуу материал авах гэсэн юм аа гээд хэлсэн. Одоо мөнгө байхгүй ирэхийг чинь дөхүүлээд мөнгөө гүйцээж өгнө өө гээд хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ахиад залгахад нэлээн дуудаж байгаад гар утсаа авсан. Маргааш ирэх юм уу? гээд асуусан. Маргааш амжихгүй байна. Гурав хоног хойшлохоор байна шүү гээд хэлсэн. Чи алга болчхов гээд хэлсэн. Наана нь ирэхийнхээ өмнө хэлээрэй өрөөгөө суллаж янзална шүү гээд хэлсэн. За тэгнээ гээд тухайн тавилга хийнэ гээд байсан эрэгтэй нь утсаа салгаад алга болсон. 2023 он гарсны дараа фэйсбүүкээр удааж байгаад уучлаарай гурав хоногийн дараа бэлэн болно гээд бичсэн. Тавилга хийж өгнө гэж тохиролцоод урьдчилгаа гээд өгсөн. Туранхай хөдөөний улаан царайтай залуу байсан. Залилуулсандаа гомдолтой байна. Шилжүүлж өгсөн 1,000,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 66-67, 70-71-р хуудас),
Мэндбаяр Энхбаатарын Хаан банкны ********** дугаартай дансны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 76-79-р хуудас),
2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (4-р хх-ийн 81-87-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 129-130-р хуудас),
14. Хохирогч С.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо 131-5-29 тоот гэртээ тавилга хийлгэх зорилгоор фэйсбүүк хаягаар “Монгол брэнд үйлдвэрлэл” гэх нэр, хаягтай хүн рүү чат харилцаа бичиж тавилга захиалсан юм. Тухайн хүн миний захиалсан тавилгыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргэж өгнө гэж хэлээд урьдчилгаа 60 хувийн хүү нэхэж надаас 1,380,000 төгрөг шилжүүлж захиалгаа баталгаажуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд тавилга захиалж урьдчилгаа мөнгийг нь Хаан Банкны ********** дугаарын данстай М**********т эзэмшигчтэй хүний данс руу нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр шилжүүлэг хийж гүйлгээний утга хэсэгт 91119649 гэж өөрийн дугаараа бичээд мөнгөө интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн тавилга хийдэг хүн надтай утсаар мөн ярьж байсан бөгөөд тухайн дугаар нь 93380303 гэсэн дугаар байсан. Мөн фэйсбүүкээр видео хэлбэрээр дуудлага хийж ажлын байраа харуулж надтай ярьж байсан болохоор нь би түүнд итгээд тавилга захиалчихсан юм. Тэгээд захиалга өгснөөс хойш уг фэйсбүүк хаяг хариу өгөхгүй, утас руу нь залгахаар утсаа авахгүй одоог хүртэл хариу байхгүй байх тул залилуулчихсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн хүнээс хувцасны шкаф, хүүхдийн сурагч ширээ, хүүхдийн ор комоор нь хийлгэхээр захиалга өгтөл нийт үнэ 2,300,000 төгрөг болно гэхээр нь урьдчилгаа 60 хувийн мөнгө болох 1,380,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Монгол брэнд үйлдвэрлэл гэдэг нэртэй фэйсбүүк хаяг байгаа. Би одоо уг хаяг руу нэмж юм бичихээр миний чатыг харахгүй, хариу бичихгүй байна. Би чатаар харилцаж байхдаа залилан хийж байж магадгүй гэж бодоод ажлын газрын хаяг, нэр, ажлын байрны орчин, иргэний үнэмлэхийн зураг зэргийг явуул гэж хэлэхэд надтай видео хэлбэрээр залгаж ажлын байраа үзүүлсэн. Тухайн үед үзүүлэхэд тавилга хийж буй орчин, ажлын байр нь харагдаж байсан. Мөн над руу Х********** овогтой М**********т РЕ90103072 дугаарын хаягтай хүний жолооны үнэмлэхийн зураг өгч явуулсан. Мөн дансны дугаарын эзэмшигч нь М**********т гэсэн эзэмшигчтэй хүний данс байсан. Мөн надтай утсаар ярихдаа 93380303 гэсэн дугаараас залгаж эрэгтэй хүн ярьж миний данс руу мөнгө орчихлоо гэж хэлсэн тул би түүнд итгэсэн. Тэгээд би захиалга өгснөөс хойш 12 сарын 22-ны өдөр фэйсбүүк хаяг руу нь тавилгаа асуухад хариуд нь таны тавилга бэлэн болсон өнөөдөр хүргэж өгнө гэж хэлээд одоог хүртэл алга болчихсон. Захиалсан тавилгаа юм уу, урьдчилгаа мөнгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 135-136-р хуудас),
Хаан банкны 5152269042 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 153-154-р хуудас),
Хаан банкны ********** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 156-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29/1914 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 157-160-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (4-р хх-ийн 192-р хуудас),
15. Хохирогч Ч.Л**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19-р байрны 68 тоот гэртээ фейсбүүк үзэж байтал Best Woodworking гэсэн фейсбүүкээс хүүхдийн давхар орны захиалга авна, захиалгаар модон ор хийнэ гэсэн зар оруулсан байхаар нь тухайн фейсбүүктэй чатаар холбогдож захиалах гэж байгаа орныхоо талаар мэдээлэл авч байгаад ор захиалахаар болоод 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн хүнтэй 1 удаа видео калл /Дүрсээ харж ярих/-аар яриад доод хэсгийг татаад гаргаж болдог давхар ор захиалахаар болоод урьдчилгаа мөнгө болох 540,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114026004 тоот данснаас Хаан банкны ********** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байтал 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн хүн над руу үлдэгдэл мөнгөнөөсөө 200,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн Голомт банкны 1209224673 тоот данснаас өмнө шилжүүлж байсан Хаан банкны ********** тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс маш олон хоног өнгөрөөд миний захиалсан ор ирэхгүй болохоор нь би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би урьд нь Best Woodworking гэсэн фэйсбүүкээс ор захиалж байгаагүй ээ. Анх удаа захиалах гэсэн чинь залилуулчихлаа. Би мөнгөө 2023 оны 02 дугаар сарын 05-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19-р байрны 68 тоотод байхдаа Хаан банкны интернэт банкаараа Хаан банкны ********** тоот данс руу 540,000 төгрөгийг, мөн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19-р байрны 68 тоотод байхдаа Голомт банкны интернэт банкаараа тухайн хүний явуулсан Хаан банкны ********** тоот данс руу 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Best Woodworking гэсэн фэйсбүүктэй хүн над руу хийсэн гэх маш олон тавилгын зураг, бичлэг явуулаад мөн надтай 1 удаа үйлдвэр шиг газарт дүрсээ харж ярьж байсан болохоор итгэсэн юм. Тухайн үедээ царайгаа харуулж ярьж байсан. би тухайн хүнийг одоо харвал огт танихгүй ээ. Ерөөсөө царайг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 197-199-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5114026004 данснаас ********** дугаарын данс руу 540,000 төгрөгийн зарлага бүхий интернэт банкны screenshot зураг (4-р хх-ийн 223-р хуудас),
1209224673 дугаартай данснаас 200,000 төгрөгийн зарлага бүхий интернэт банкны screenshot зураг (4-р хх-ийн 224-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (4-р хх-ийн 239-р хуудас),
16. Хохирогч Э.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 сарын 07-ны өдөр Фэйсбүүк дээрээс Мөба Мөөгий гэсэн фэйсбүүктэй хүнтэй холбогдоод хүүхдийн өрөөний хоёр давхар ор хийлгэхээр холбогдоод чат бичиж эхэлсэн. Тэгээд тухайн хүнтэй чаатаар харилцаж байгаад 2022 оны 12 сарын 07-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд чаатаар дансыг нь аваад Х********** М**********т гэсэн Хаан банкны ********** гэсэн дугаартай дансанд шилжүүлсэн. Тэгээд чат бичиж явж байгаад 2022 оны 12 сарын 14-ны өдөр Мэндбаяр Энхбаатар гэх хүний ********** гэсэн дансыг өгөөд энэ данс руу дахиад 320,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би тухайн хүний хэлснээр 320,000 төгрөг шилжүүлээд тэгээд ор чинь бэлэн болсон гэж байгаад хэсэг алга болсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сард холбоо барьтал ажил явдал гараад хөдөө байж байгаад ирлээ гээд итгэл төрүүлээд тэгээд 01 сараа дуустал хүлээгээд ирэхгүй болохоор нь 2023 оны 02 сард надад өгсөн хаягаар нь Хан-Уул дүүрэг 06-р хороо 12-05 тоот гэсэн хаяг өгсний дагуу Хан-Уул дүүргийн 06-р хороо нь дээр очоод асуутал манай хороон дээр ийм хүн байхгүй байна гэхээр нь залилуулсан юм байна гэж ойлгоод өргөдөл гаргаж байсан. Би Баянгол дүүрэг 24-р хороо Алтай хотхон 53-р байрны 105 тоотод байхдаа 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,320,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн чатаар харьцаж байгаад тухайн хүний өгч байсан 93380303 гэсэн утсаар нь бас ярьж байсан. Энэ дугаарыг чатаар өгч байсан. Би хохирлоо барагдуулж хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 247-248-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын баримт (4-р хх-ийн 241-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 320,000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын баримт (4-р хх-ийн 242-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 59-р хуудас),
17. Хохирогч Д.Ч**********үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг 10-р хороо Шинэчлэл хороолол 806-р байрны 60 тоотод гэртээ байхдаа фэйсбүүк группээс "Цэвэр модон эдлэл" гэсэн нэртэй фэйж хаягаас хүүхдийн модон давхар ор зарж байна гэсэн зар байсны дагуур ор худалдаж авахаар тухайн үедээ чатаар харилцсан юм. Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5303053271 дугаартай данснаас захиалгаа Хаан банкны ********** гэсэн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа ор бэлэн болно гэж хэлээд өдөр болгон надтай холбоотой байсан. Тэгээд 2023 оны 01 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хороо Шинэчлэл хороолол 806-р байрны 60 тоотод гэртээ байхдаа би ороо асууж надад өгсөн 90410303, 93380303 дугаартай утсаар холбогдоход манай аав бурхан болсон ажил явдал гарчихлаа. Би Хөвсгөл аймаг явахаар болчихлоо. Таны захиалгыг 7 хоногоор хойшлуулсан. Тэгээд үлдэгдэл 500,000 төгрөгөө хийж өгч туслаач гэхээр нь би өөрийн Хаан банкны 5062049856 дугаартай данснаас тухайн ********** дугаартай данс руу үлдэгдэл 500,000 хийсэн. Би тэр хүнд 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсний дараагаас дахин холбогдож чадаагүй. Би фэйсбүүк чатаар юм бичихээр огт хариу өгөхгүй, автомат хариулагч л хариу өгөөд байдаг юм. Би мөнгө өгснөөс хойш бараг 1 сар мөнгөө авахаар араас нь хөөцөлдөж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хороо Шинэчлэл хороолол 806-р байрны 60 тоотод гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5303053271 дугаартай данснаас Хаан банкны ********** гэсэн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн 10-р хороо Шинэчлэл хороолол 806-р байрны 60 тоотод гэртээ байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн Хаан банкны 5062049856 дугаартай данснаас ********** дугаартай Хаан банкны данс руу үлдэгдэл 500,000 төгрөгийг шилжүүлсэн. "Цэвэр модон эдлэл" гэх фэйсбүүк хаягаас над руу данс явуулж байсан бөгөөд би гар утсаар ярьж байгаад шилжүүлж байсан. Надад 2 өөр данс өгч мөнгө тусдаа хийлгэсэн боловч хоёуланд нь нэг хүн надтай холбогдож утсаар ярьж байсан. Тухайн хүн нь Хаан банкны ********** дугаартай дансыг өөрийнхөө данс, харин Хаан банкны ********** гэх дугаартай дансыг ахынх нь данс гэж хэлж байсан. Хамтран ажилладаг болохоор аль руу нь ч хамаагүй авчихдаг гэж ярьсан. Би тухайн 2 удаагийн гүйлгээг өөрийн гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. Би Хаан банканд бол хандаагүй. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 500,000 төгрөгийг өгснөөс хойш бараг 1 сар мөнгөө авахаар араас нь хөөцөлдөж байгаад Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 сарын 26-ны өдөр хандсан. Би огт мөнгөө эргүүлэн авч чадаагүй бөгөөд захиалсан ороо ч авч чадаагүй юм. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын эхээр л холбогдоод дахин огт холбогдоогүй. Надад 2,500,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 64-65-р хуудас),
Хаан банкны **********, ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5-р хх-ийн 71-74-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хх-ийн 75-76-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 157-158-р хуудас),
18. Хохирогч Л.А**********сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын дундуур байх гэж санаж байна. Фэйсбүүкээр тавилга хийж зардаг “Wood Graft” гэсэн нэртэй хаяг байсан ба холбоо бариад гэрийнхээ жижиг өрөөнд шкаф хийлгэхээр тохироод урьдчилгаа болох 700,000 төгрөгийг ********** гэсэн данс руу хийсэн ба 5 хоногийн дотор хийж авчирна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр над руу холбоо бариад би Эрдэнэт яваад ирээд таны шкаф хийж өгнө гэж хэлээд явсан юм. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй ба одоог хүртэл алга болсон. Надад нэрээ хэлээгүй ба 80609691 гэсэн дугаар холбогдож байсан. Манай гэрт ирээд хоёр удаа хэмжээ аваад явахаар нь итгэсэн ба тэрнээс биш би урьдчилгаа өгөхгүй байсан юм...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 164-165-р хуудас),
Хохирогч Л.А**********сийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн: “...Би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 107-209 тоотод байхдаа нөхөр Лхагвазаан бид хоёрын дундын эзэмшлийн 5025405628 дугаартай данснаас 700,000 төгрөгийг Хаан банкны ********** дугаартай Х**********ийн М**********т гэх хүний данс руу шилжүүлсэн. Х**********ийн М**********т гэх хүн надад буцааж 700,000 төгрөгийг өгөөгүй тавилга бас өгөөгүй. Миний өөрийн эзэмшлийн мөнгө байсан. Би 700,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 167-168-р хуудас),
Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 50/9615 дугаартай депозит дансны хуулга (5-р хх-ийн 178-180-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 235, 237-р хуудас),
19. Хохирогч Г.А**********рын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүкээр "модон эдлэл, тавилга" гэсэн групп дээр хүүхдийн ор хийнэ утас 80609691 гэсэн дугаар байршуулсан байхаар нь би утасны дугаар руу нь залгаад Орбитын тойрог дээр очоод зарын дагуу ирлээ гэж хэлтэл тухайн залуу яг фэйсбүүкээр байрлуулан зургийн дагуу ор хийж байсан. Тэгээд би Япон улсаас ирсэн 10 ширхэг дупен хөл байна хамт очоод үзэж хараад болохоор бол хийлгэе гэсэн. Тэгтэл тухайн үед танилцсан М**********т гэх залуу надтай хамт очиж үзэхээр болоод Тахилт руу очиж үзээд өө энэ гоё хөл байна, болно, болно ахаа хийгээд өгье гээд орхиод явсан. Тэгээд буцаад ажил руугаа явчихсан. Тэгээд 8 хоногийн дараа М**********т над руу залгаад танд нөгөө хөл байгаа юу гэхээр нь би байна гэтэл М**********т Тахилтаас ирж хөл авахдаа миний компресс шатчихлаа. Та надад компперес байвал өгөөч гэхээр нь би байгаа гээд компересс, өнгөлгөөний гар дрилл аваад явсан. Тэрнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М**********т над руу залгаад орны материалаа авч ороо хийе гэхээр нь би М**********тын хамт Хангай зах орж төсвийн цех рүү ороод төсвийн Цехийн хүний данс руу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 314,000 төгрөг шилжүүлээд зик зак хавтан, паниар аваад М**********тын анх уулзсан газар руу явах гэтэл М**********т нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчин 110-5а тоотод байрлах Хөлөгөө гэх айлынд ажил хийж байгаа гэхээр нь би тэр айлд материалаа буулгачхаад яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш би М**********тын 80609691 дугаар луу олон удаа залгаад утсаа авахгүй байгаа. Би тэрнээс хойш Хөлгөө гэх залуу дээр очоод М**********т энэ ор хийнэ гэсэн утсаа авахгүй байна гээд очтол Хөлгөө ороод материалуудыг чинь үзье гээд цуг ороод чиний материалууд чинь дутуу байна. Дахиад материал авъя гэхээр нь нь би тухайн өдрөө яваад өгсөн. Тэгтэл хоёр хоногийн дараа Хөлгөө над руу залгаад нөгөө материалаа авах уу гэхээр нь би тэгье гээд Хөлгөөг дагуулаад Хангай зах руу орсон. Тэгээд би Хөлгөөтэй хамт 480,000 төгрөг шилжүүлэн дахиад материал авч өгөөд гэрт нь аваачиж буулгаад би яваад өгсөн. Би тэрнээс хойш Хөлөгөө гэх залуутай уулзахаар М**********тын найз Цогоо гэх залуу орыг чинь гүйцээж өгнө гээд яваад өгсөн. Би мэдэхгүй байна гэж ярих болсон. Тэрнээс хойш би удаа дараа хайгаад М**********т гэх хүнийг олохгүй байгаа. Надад нийт 2,024,000 төгрөгийн хохирол учирсан. Би компресс болон гар дрилээ буцааж аваагүй байгаа. Би компрессо 100 айлаас 200,000 төгрөгөөр харин гар дрилээ 2019 онд 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар дрилл, компрессоо авсан үнээрээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 241-242-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23/046 дугаартай Мастер үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнийн тодорхойлолт (6-р хх-ийн 47-48-р хуудас),
Галбадрах А**********рын Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн депозит дансны хуулга (6-р хх-ийн 99-р хуудас),
Гэрч Ц.Батхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хэрэг гарсан он сар өдрөө сайн санахгүй байна. Ямар ч байсан 2020 оны 9 сард санагдаад байна. Надаас өмнө нь багаж түрээсэлж байсан М**********т гэх залуу залгаад одоо тань руу нэг хүн залгана, та гэрийнхээ хаягийг хэлээд өгчих гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл ор хийлгэх гээд орны материал тавьж байгаа юмаа гэж хэлсэн. Тухайн үед би хүүхдийн паркийн урд талд юм хийж байсан болохоор өөрийн хүү Төрболд руу залгаад материал ачсан машин очиж байгаа материалыг нь аваад буулгачих гэж хэлсэн. Тэгээд би орж анзаарахгүй байсан ба 2-3 дараа орны материал үлдээсэн гэх залуу болох А**********р манай хашаанд өглөө орж ирээд орны материал хүрэх нь үү, үгүй юу чи нэг юм хийдэг хүн байна хараад өгөөч гэх үед би материал буулгасныг санаад тэгээд барьж байгаа байшиндаа ороод үзсэн ба тухайн үед А**********р гэх залуу 2 ор хийлгэнэ гэсэн. Тэгтэл тэр авчирсан материал 2 ор байтугай нэг орны материал ч хүрэхгүй байсан. Тэгээд А**********р чи нэг юм мэддэг хүн байна, дутуу материалыг нь авалцаад өг гэж хэлээд А**********р явсан. Тэгээд маргааш нь А**********р бид хоёр Хангай зах ороод 450,000 төгрөгийн материал аваад манай хашаанд байрлах байшинд оруулсан. Тэгээд тэрнээс хойш 3-4 хоногийн дараа намайг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчин 110-5а тоотод байхад А**********р над руу 100,000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 12-13 хоногийн дараа А**********р өөрөө манай хашаанд ирж миний хийж байгаа орыг харсан ба тухайн үед 2 орыг нь босгосон ба тухайн орын модыг зүлгүүрдэх зүлгүүр, лак зэрэг материал дутаж байгааг би хэлэхэд тэгээд би захиалсан 2 орыг угсраад материал нь дахиад дутаад байхаар нь би А**********рт материал дутаад байна гэж хэлсэн ба А**********р маргааш авчирч өгнөө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш ажил явдал гараад ирээгүй. Тэгээд би бас Говь-Алтай руу яваад 20 гаран хоночхоод ирээд байж байтал Цогоо /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залуу нэг залуугийн хамт манай хашаанд ногоон өнгийн пробокстой машинтай ирээд М**********т энэ орыг нь гүйцээгээд өгчхөөрэй гэнээ гэж хэлээд миний хийж байсан 2 орыг тухайн машиндаа ачаад явсан. Тэгээд би маргааш нь ажилдаа явж байтал А**********р манайд ирээд чи тэр ор яасан бэ? гэхээр нь би өмнөх өдөр хүн ирээд авч явсан талаар хэлсэн. Тэгтэл А**********р тэр ор олж өгөөрэй, тэр эзэн нь хаана байгаа талаар хэлж өгөөрэй гэж хэлсэн. Би Цогоо гэдэг хүнийг хаана юу хийдгийг сайн мэдэхгүй болохоор А**********рт мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би М**********т руу олон удаа залгасан боловч М**********т утсаа авахгүй байсан. Тухайн үед мөн Цогоо гэдэг хүн рүү залгаад орны хүн ороо нэхээд байна гэж хэлтэл Цогоо тэр яахав би дуусгаж байж өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш утсаа аваагүй. М**********т гэдэг хүнтэй 2020 оны 05 дугаар сард Орбитод мужааны ажил хийж байхад М**********т ирээд багаж түрээсэлж танилцаж байсан. Харин А**********рын М**********т гэдэг залуу залгаж ор хийлгэх материал манай хашаанд буулгаж өгөөд явсны дараа би орыг нь би хийж байгаад танилцсан. А**********р гэдэг хүнд ор хийж өгнө гэж мөнгө болон орны материал авхуулсан. Би орны материалыг Хангай захаас авхуулсан. Харин ор хийж өгөх урьдчилгаа мөнгийг би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчин 110-5а тоотод байхдаа мөнгөө авсан. Тухайн үед Цогоо гэдэг залуу ирээд орны материал аваад явсан. Харин М**********т тухайн үед авхуулж байсан материалын тал нь байгаа. Би А**********рт 450,000 төгрөгийн хохирлыг төлөөд явж байгаа. Одоо 70,000 төгрөг өгчихвөл дуусна. Тухайн мөнгөнүүдийг би А**********р руу утсаар яриад А**********р манай гэрт ирээд мөнгөө авдаг...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 248-249-р хуудас),
Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 50/7525 данс эзэмшлийн мэдээлэл (6-р хх-ийн 72-р хуудас),
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн банкны 026/4060 дугаартай Харилцах дансны харилцагчийн хуулга (6-р хх-ийн 73-74-р хуудас),
Гэрч Х.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Мөнбат миний төрсөн дүү, садан төрлийн холбоотой. Х.М**********т нь одоо Хөвсгөл аймгийн төв дээр гэртээ байгаа. Манай аав ээж бүгд Хөвсгөл аймагт байгаа. Манай дүү М**********т уг нь өөрөө модоор гэрийн янз бүрийн тавилга хийдэг юм. Энэ ажлаа ашиглаад 2018 оноос хойш фэйсбүүк дээр модон эдлэлийн захиалга авна, модон тавилга, ор захиалгаар хийнэ гэж зар тавьж, захиалга авч хүмүүсээс урьдчилгаа мөнгийг нь авч залилан хийх болсон. М**********т Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт залилах гэмт хэргээр шалгагдаж байгаад саяхан шүүхээр орж нийтэд тустай хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн гэж манай дүү Мөнгөнтуяа надад хэлсэн. Би өөрөө Улаанбаатар хотод байдаг. Миний фэйсбүүк рүү хүртэл хүмүүс М**********тыг асууж, намайг луйварчин гэж янз бүрээр хэлж бичиж байсан. М**********т 2019-2020 оны хооронд Улаанбаатар хотод байж байгаад Хөвсгөл аймаг явсан. Одоо Хөвсгөл аймагт байгаа. М**********т Хөвсгөл аймагт ер нь бол ганцаараа байдаг. Аав ээж дээрээ хааяа л ирдэг. Хаана хэнтэй байдаг талаар нь би сайн мэдэхгүй байна. Би ер нь М**********ттай утсаар ярьдаггүй, М**********т эхнэр нэг охин байж байгаад 2018 онд салсан...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 1-2-р хуудас),
Гэрч Ж.Сумъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М**********т миний төрсөн хүү байгаа юм. Х**********ийн М**********т нь Хөвсгөлийн аймгийн Мөрөн сумын 3-9-4 тоотод амьдарч байгаа. М**********т нь модоор юм хийдэг. Яг мэргэшсэн мэргэжил байхгүй. Гэхдээ өөрөө мужааны ажил хийж чаддаг. Миний хүү М**********т нь буруу зүйл хийгээд байхгүй, хүний үгнээс гардаггүй, дуу цөөтэй, даруухан. Х.М**********т нь архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг байх. Эхнэр хүүхэд нь салаад явчихсан болохоор амьдрал нь жаахан тогтож өгөхгүй байна. Гэрээсээ өглөө гараад орой ирдэг. Мөрөн суманд яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан мужааны ажил хийж байгаа...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 133-134-р хуудас),
20. Хохирогч Ш.Ц**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэртэй утаснаасаа Фэйсбүүк орж байгаад нэг зарын групп дээр “Давхар ор захиална 99574425” гэсэн зар тавьсан чинь 98380303 гэсэн дугаараас над руу залгаад ямар ор хэрэгтэй вэ? би таны фэйсбүүк рүү чат явуулсан шүү хараарай гэхээр нь өөрийн фэйсбүүк рүүгээ ороод харсан чинь “Wood man Best Moogii” гэсэн хаягаас баахан тавилгын зураг явуулсан байхаар нь тухайн зурагнуудаас харж байгаад нэг орыг нь хийлгэхээр болоод үнэ мөнгийг нь асуутал 1,700,000 төрөг та урьдчилгаа 1,200,000 төгрөг хийчих манай үйлдвэр Хөвсгөл аймаг Мөрөн суманд байдаг. Таны орыг хийж дуусгаад машинд тавиад явуулна. 14 хоногийн дараа ор чинь гарна гэхээр нь ********** дугаартай Хаан банкны М**********т гэсэн хүний данс руу 1,200,000 төгрөг шилжүүлээд 14 хоногийн дараа тухайн 93380303 дугаар луу залгаад асуусан чинь ор чинь гарсан. Би одоо замын машинд тавих гэж байна гэж хэлээд алга болчихсон. Тэрнээс хойш тухайн хүнтэй холбогдож чадаагүй утсаа авахгүй байсан ба би ч залилуулснаа мэдэж байсан ч гэсэн тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо л хандаж байна. Тухайн 1,200,000 төгрөг миний өөрийн эзэмшлийн мөнгө байсан. Би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58В байрны 23 тоотод байхдаа өөрийн Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн. Би гомдолтой байна. 1,200,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 140-р хуудас),
Ариг банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ш.Ц**********гийн депозит дансны хуулга (6-р хх-ийн 148-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 174, 176-р хуудас),
21. Хохирогч Ц.М**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Best woodworking” гэсэн фэйсбүүк хэрэглэгч модон тавилга зарах зар мэдээ оруулсан байсны дагуу загвар болон үнээ хоорондоо тохироод хүүхдийн хоёр давхар ор захиалахаар болсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа 700,000 төгрөгийг манай нөхөр Гантулгын Хас банкны 5002289722 тоот дугаарын данснаас тус Нэргүй овогтой Хүчитбаатар гэх хүний 5916391486 тоот дугаарын данс руу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 06 минутад 500,000 төгрөгөөр 1 удаа, 22 цаг 17 минутад 200,000 төгрөгөөр нийт 700,000 төгрөгийг тус хүний данс руу шилжүүлсэн бөгөөд миний захиалсан тавилгыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүргэж өгөхөөр тохирсон. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараа над руу эргэж холбогдолгүй алга болчихсон. Тэгээд мөнгөө эсвэл тавилгаа авмаар байна гэхэд чаддаг юм бол араас нь хөөцөлдөөд аваарай гэж хэлсэн чатаар мессеж бичиж байсан. Тэгээд бусдад залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тус хүнтэй анх тавилгаа захиалж байхдаа 90410303 гэсэн дугаараар ярьж байсан. Одоо тус хүн нь утсаа авахгүй байгаа. Анх тавилга захиалж байхад тус хүнтэй фэйсбүүкээр видео калл хийсэн бөгөөд видео колл хийж байхад модны цех дээр байсан бөгөөд надад бас орны зураг харуулаад байсан. Тэр Хөвсгөл аймагт байж болзошгүй гэж гэж бодож байна. Би залилуулсан тул гомдол саналтай байна. Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 180-р хуудас),
Хохирогч Ц.М**********лийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 82-19 тоотод оршин суудаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ амарч байх үедээ "Best woodworking" гэсэн фэйсбүүк хаягаас фэйсбүүк цахим орчинд хүүхдийн модон ор захиалгаар хийнэ гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн хүний фэйсбүүкийн мессенжер чатаар холбогдсон. Мөн тухайн хүний өгсөн 90410303 дугаараар холбогдож гэртээ хүүхдийн хоёр давхар ор захиалахаар болсон бөгөөд 7 хоногийн дотор гаргаж өгнө нийтдээ орны үнэ 2,700,000 төгрөг болно, урьдчилгаа 700,000 төгрөг өгчихвөл болно гэхээр нь тухайн хүнтэй холбогдож байгаад урьдчилгаа 700,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 21-ны 22 цагийн орчимд өдөр нөхөр Гантулгын 5002269722 тоот "Хас" банкны данснаас тухайн хүний өгсөн 5916391486 тоот Н.Хүчитбаатар гэх хүний данс руу шилжүүлсэн бөгөөд тавилгаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрт авчирч өгөхөөр тохиролцсон. Тэрнээс хойш одоог хүртэл тавилга болон, мөнгийг маань өгөөгүй залилсан. Би дээрх 700,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 06 минутад өөрийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 82-19 тоотод байх үедээ нөхөр Г.Гантулгын 5002269722 тоот “Хас” банкны данснаас тухайн хүний өгсөн 5916391486 тоот Н.Хүчитбаатар гэх хүний данс руу шилжүүлсэн. Гар утаснаасаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Тухайн 700,000 төгрөг нь нөхөр бид хоёрын тавилга авахаар цуглуулж байсан мөнгө бөгөөд нөхөр Г.Гантулгын дансанд хадгалж байгаад тухайн данснаас шилжүүлсэн. Би гомдолтой байна. 700,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 183-184-р хуудас),
Хас банкны 50022697222 дугаартай дансны цахим гүйлгээний мэдээлэл (6-р хх-ийн 192-193-р хуудас),
Гэрч Н.Хүчитбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хаан банкны 5916391486 дугаартай дансыг эзэмшдэг. Би 2023 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн төвд “Хөвсгөл яргайт” ХХК-нд туслах мужаанаар ажилладаг байсан бөгөөд тухайн үед манай ерөнхий мужаан болох Х.М**********т гэх 30 орчим насны ах намайг ахынх нь данс болохгүй байна. Чи ахдаа Хаан банкны дансаа карттай нь хэдэн өдөр ашиглуулж байгаач би хүнээс мөнгө төгрөг хийлгээд ашиглаж байгаад өгье гэж хэлсэн юм. Тэгтэл сүүлд нь тухайн ахыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас ирээд авч яваад надаас юм тодруулж байсан. Би хамт ажилладаг учраас итгээд картаа өгтөл хүмүүсээс миний дансаар залилан хийж мөнгө авсан байсан. Би М**********тыг миний дансыг буруугаар ашиглана гэж бодоогүй...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 186-р хуудас),
Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29/3307 дугаартай 5916391486 данс эзэмшлийн мэдээлэл болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хх-ийн 195-198-р хуудас),
Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...5002269722 тоот Хас банкны данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би дээрх дансыг 2017 оноос хойш ашиглаж байгаа. Тухайн үед эхнэр Ц.М**********л бид хоёр хүүхдийн ор захиалах зорилгоор фэйсбүүк дээр байршуулсан зарын дагуу “Best woodworking” гэх фэйсбүүкийн хаяг болон 90410303 гэсэн дугаараар холбогдож байгаад тухайн 5916391486 данс руу миний гар утаснаас Хас банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн. Эхнэр бид хоёр гэртэй хүүхдийн ор авна гэж бодоод 2022 оны 10 дугаар сараас хойш миний дансанд мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд дээрх мөнгө нь бид хоёрын дундын мөнгө байсан юм. Миний эхнэр Ц.М**********л нь миний данснаас гүйлгээ хийх, захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 189-р хуудас),
Гэрч Д.О**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк хэрэглэж байгаад тавилга хийнэ гэх зар байсан. Тэгээд би тухайн фэйсбүүк хуудастай хэрэглэгчтэй модон ор хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 500,000 төгрөг хийж миний ор 7-14 хоногийн дотор бэлэн болно гэж байсан. Ингээд фэйсбүүк чатаар би тухайн байнга холбоотой байдаг байсан ч 2022 оны 02 дугаар сараас огт холбоогүй болсон. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гэр буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байхдаа ********** дугаарын Намжил Х********** гэх данс руу хийсэн. Би тухайн хүнтэй фэйсбүүк чатаар болон 93380303, 88445584 дугаарын утаснуудаар холбогдож байсан. Надад мөнгө огт өгөөгүй ба 500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Би тухайн иргэнтэй сүүлд 2022 оны 05 дугаар сард утсаар болон фэйсбүүк чатаар харьцаж байсан. Тухайн иргэн надаас та ороо авах юм уу, мөнгө өө авах юм уу гэж асууж байсан. Надтай фэйсбүүк чатаар дүрст дуудлага хийж байхад 40 орчим насны бор арьстай хүн байсан. Одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 249-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 241-р хуудас),
22. Хохирогч Д.О**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн "Д.О**********л” гэсэн фейсбүүк хаягаар фейсбүүк руу орж юм харж байсан чинь "Мөөгий мужаан Модон эдлэл" гэсэн фейсбүүк хаягтай Модон эдлэл хийдэг гэсэн пост, фэйж байхаар нь үзэж байхад 93380303, 88445584 гэсэн 2 дугаар байхаар нь би залгасан. Нэг эрэгтэй хүн утсаа авахаар нь би захиалга өгөх гэсэн юм гэж хэлэхэд, тэр залуу та юу захиалах юм бэ гэж надаас асуухаар нь би 2 давхар модон ор захиалах гэсэн юм. Ямар үнэ хүрэх үү гэж асуусан чинь 1,200,000 төгрөг болно, та урьдчилгаа 500,000 төгрөг данс руу шилжүүл гэж хэлсэн. Би "Мөөгий мужаан Модон эдлэл” фейсбүүк хаяг руу нь нэлээн их чат бичиж юм асууж байгаад, 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Шинэ хотхоны 6-р байр 23 тоот гэрээсээ тэр залуу өгсөн, Намжил Х********** нэртэй Хаан банкны ********** дугаартай данс руу өөрийн Голомт банкны 1705044055 дугаартай данснаас 500,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш би утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь чат бичсэн. Би “Хийж байгаа орыг үзье, өнгө, загвар нь ямар болж байгаа вэ?” үйлдвэрлэлийн явцыг нь харж болох уу гэж хэд хэдэн удаа асууж чат бичиж байсан" Харин өмнөөс “Хийж байгаа, маргааш үзүүлнэ, тэдэнд үзүүлнэ” гэж чат бичиж байгаад л таг болдог байсан." 2021 оны 12 дугаар сарын дундаас миний захилга өгсөн хүн маань ямар ч холбоогүй таг болсон. Тэгээд би залилуулснаа мэдсэн. Би нэрийг нь мэдэхгүй, утсаар 3-4 удаа л ярьсан. Утасны цаанаас 30-35 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүн ярьж байсан. Тэр залуу манай модны үйлдвэр Баянхошуу гэсэн билүү Зүүн салаанд байдаг гэж хэлээд, надтай нэг удаа гэр утсаараа видео калл хийж, модны үйлдвэр болон ажлын байр, хийж байгаа зүйлээ үзүүлсэн. Тэр залуу өөрөө маск зүүсэн байсан. Би захиалсан модон ороо аваагүй. Би гомдолтой байна. Залилуулсан 500,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (6-р хх-ийн 246-247-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 42-43-р хуудас),
23. Хохирогч Э.З**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк зар дээрээс хүүхдийн ор зар хараад ор хийлгэх талаар асуухад орныхоо загварыг явуулаад өнгөө сонгочихоо, тэгээд 7-14 хоногт гарна гэж хэлсэн. Тэгээд би үйлдвэр чинь хаана байдаг вэ? Утасны дугаараа явуулаач ээ яг хаана байдаг вэ гэх зэргээр асуухад 93380303 гэсэн дугаар явуулаад дээрээс нь хоёр ширхэг байшингийн зураг явуулаад энд хийдэг ээ гэж байснаа, би чам руу дансаа явуулчихъя чи урьдчилгаа 50% мөнгөө хийгээд захиалга чинь баталгаажна гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж дуусаад мөнгөө хийгээд таг чиг алга болсон. Тэгээд хүний өгсөн 93380303 гэсэн дугаар луу залгаж үзэхэд утсаа нэг ч аваагүй. Мөн чатаар зөндөө юм бичсэний эцэст ажил дээрээ очингуутаа зургийг нь явуулъя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш алга болсон. Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5171112522 Галмандах гэх нөхрийнхөө нэр дээр байдаг данснаас 250,000 төгрөгийг ********** М**********т гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин 200,000 төгрөгийг өөрийн 5925001598 дугаартай данснаас шилжүүлсэн. Тухайн хүнээс ямар нэгэн байдлаар бараагаа хүлээж аваагүй. Би хохирлоо барагдуулж хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 02-03-р хуудас),
2022 оны 11 дүгээр сарын 25-ы өдөр Х.М**********т руу 250,000 төгрөг болон 200,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримтын интернэт банкны зураг хуулбар (7-р хх-ийн 20-21-р хуудас),
2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Жанжаа Сумъяасүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 49-54-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 65-668-р хуудас),
24. Хохирогч М.М**********агийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн битон хайрганы газарт ахлах тогооч хийдэг. Тэгээд би нөхөртэйгөө гэртээ тавилга захиалах гээд фэйсбүүк хаяг дээр Хөвсгөлийн нэгдсэн зар дээр тавилга хийдэг газар байна уу гэж нөхрийнхөө фэйсбүүк Dalai chuluunbaatar/ гэх хаягаас мэдээлэл бичихэд “Монгол үйлдвэрлэл” гэх хаягаас байна гэх сэтгэгдэл орж ирсэн. Тэгээд чатаар харьцаад байшиндаа үүдэндээ хувцасны шкаб, гал тогооны ком стинк, гэрийнхээ хойморт тавилга хийлгэмээр байна гэхэд гэрт чинь очиж, хэмжээ авна гэж хэлсэн. Тэгээд намайг байхгүй хойгуур ирээд хэмжээ аваад явсан байсан. Манай нөхөр хэмжээ өгсөн байсан. Тэгээд захын урд байдаг Тавилгын ертөнц гэх нэртэй газар ирж материалаа сонго гэж манай нөхөрт хэлсэн байсан. Тэгээд би нөхрийн хамт Тавилгын ертөнц гэх газар очиход М**********т гэх хүн өөрөө байсан бид хоёрт өнгөний сонголт, материалаа танилцуулсан. Тэгээд бид хоёр захиалгаа өгсөн. Тэгээд М**********т нийт 4,600,000 төгрөг болж байна. Та хоёр мөнгөнийхөө 50 хувийг өгөөрэй гэсэн. Тэгээд бид хоёр 2023 оны 06-р сарын 17-ны өдөр буюу захиалга өгдөг өдөр шууд 2,500,000 төгрөгийг манай нөхрийн эзэмшлийн хаан банкны 5100067272 тоот данснаас Ж.Сумъяасүрэн гэх хүний /5896221014/ тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд тавилгаа наадмаас өмнө хийж дуусгахаар тохиролцсон. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 2,100,000 төгрөгийг 2023 оны 07-р сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5025455057 тоот данснаас шилжүүлсэн. Надаас үлдэгдэл мөнгөө авахдаа хот руу яаралтай ажил гарчихлаа эгч маань Баянгол ресторанд ажилдаг газ нь дэлбэрээд эмнэлэгт байгаа. Би 2 хүүхдийг нь аваад явахаар боллоо. Та үлдэгдэл мөнгөө хийгээч ээ бензин авах гэсэн юм гэж хэлж авсан. Тэгээд тавилгаа авах хугацаа өнгөрөөд М**********т руу залгахаар дундуур нь өөр тавилга ороод ирлээ. Танай тавилга жаахан хойшиллоо л гэж 2-3 удаа худлаа ярьсан. Тэгээд нөхөр бид 2 наадмын амралтын үеэр нөгөө захиалга өгсөн газраа очиж уулзахад нэг махлаг залуу гарч ирээд бид 2-ыг оруулахгүй байсан. Тэгээд бид 2 тавилга захиалсан хүмүүс байна гэж хэлэхэд ямар хүнд захиалга өгсөн юм бэ гэхэд нь нэг туранхай бор залуу байсан тэр хүнд л өгсөн гэсэн. Тэгэхэд М**********т гэж хүн байсан уу гэж асууж байсан. Тэгээд тэр тавилгын газрын залуу та 2 хүнд гард захиалга өгсөн байна. Манайд ажиллаж байгаад хөөгдөж байсан хүн. Миний өмнөөс 2-3 хүнээс захиалга авч урьдчилгаа мөнгө авсан байна лээ гэж байсан. Тэгээд би М**********т гэх хүнтэй 2-3 удаа уулзахад удахгүй өгнөө л гэж хэлдэг. Тэгээд би өдий хүртэл өгчих байх гэж найдаад явж байсан. Тэгээд аргаа бараад цагдаагийн байгууллагад хандлаа...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 71-72-р хуудас),
2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5100067272 Ч.Мөнхдалайгийн данснаас 2,500,000 төгрөгийг 5896221014 тоот Ж.Сумъяасүрэнгийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хуулбар (7-р хх-ийн 74-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5025455057 тоот М.М**********агийн данснаас 200,000 төгрөгийг 5896221014 тоот Ж.Сумъяасүрэнгийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хуулбар (7-р хх-ийн 75-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 83-84-р хуудас),
25. Хохирогч Э.А**********ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын эхэн үед гэрийнхээ хашаанд сүүдрэвч хийлгэх гээд Х.М**********т гэдэг хүнтэй тохиролцож хийлгэхээр болсон. Тэгсэн чинь Х.М**********таас урьдчилгаа шилжүүлэх үү гэж асуусан чинь “үгүй ээ мөнгөө бүтнээр нь өгчих” тэгээд би ажлаа хийнэ гээд би Х.М**********тын хэлсэн ёсоор 5896221014 тоот дансанд өөрийн эзэмшлийн 5890743342 данснаас 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо хүртэл хийнэ гэсэн сүүдрэвчээ хийж өгөхгүй өдийн хүрч байна. Залгахаар эхлээд авч байснаа одоо миний ажил болохгүй байна гээд утсаа авахаа байсан. Би өөрийнхөө мөнгө болох 500,000 төгрөгийг буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 87-р хуудас),
Энхбат А**********ний Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 88-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 132-133-р хуудас),
26. Хохирогч Х.Г**********дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний бие хуучин зүс таних М**********т гэх хүнтэй холбогдож гэрийн модон тавилга хийлгэхээр захиалга өгсөн. Захиалгын дагуу М**********тад 06 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 300,000 төгрөг, дараа нь биечлэн М**********ттай уулзаж тавилгын зургийг хийлгэсэн. Энэ үедээ мөн дахин дансаар 300,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг Сумъяасүрэн гэх дансаар авсан. Эхний мөнгийг Х********** гэж дансаар авсан. Тэгээд 7 дугаар сарын 2, 3-ны үед М**********т миний 88263886 дугаарын утас руу 93380303 дугаар утсаар холбогдож тавилга хийлгэхэд бэлдцийн мөнгө хэрэг болоод байна гээд 900,000 төгрөгийн Сумъяасүрэн гэх дансаар авсан. Мөн 7 дугаар сарын 5, 6-ны үед М**********т над руу холбогдоод хоолны мах хэрэгтэй байна гэхээр нь би Алаг-Эрдэнэ сумаас хонь муулж явуулсан... би дансаар нийтдээ 1500,000 төгрөг, 200,000 төгрөгт бодож эр хонины мөнгө нийтдээ 1,700,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 138-139-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 923/8156 дугаартай “нас гүйцсэн эр хонь 200,000 төгрөг” гэх үнэлгээ (7-р хх-ийн 146-148-р хуудас),
Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5890/607 дугаартай “5896221014 тоот дансны хуулга, данс эзэмшигчийн лавлагаа (7-р хх-ийн 155-161-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (7-р хх-ийн 165-р хуудас),
27. Хохирогч Д.Л**********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Цэвэр модон эдлэл" гэх Фэйсбүүк хаягаар хүүхдийн давхар ор хийлгэхээр холбогдож мэдээлэл авч 93380303 дугаар утас руу залгаж хүүхдийн давхар ор хийлгэхээр захиалга өгсөн. Миний захиалгыг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 70% буюу 800,000 төгрөгийг 5896221014 дугаарын Сумъяасүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд захиалга өгсөн хүнтэйгээ цаг тухай бүрт нь холбогдож мэдээлэл авч байсан. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 60% гүйцэтгэлтэй явж байна нэмж 150,000 төгрөг хийгээч зээл дутчихлаа гэж хэлсэн. Би тус өдөр 5896221014 дугаарын Сумъяасүрэн гэх хүний данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Миний захиалга өгсөн хүн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр холбогдож миний захиалсан ор бэлэн болсон гэж баглаж боосон зураг явуулсан. Миний захиалгыг ачуулж амжаагүй маргааш буюу 08 дугаар сарын 31-ний өдөр ачаанд явуулна гэж хэлээд үлдэгдэл 400,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрөөс хойш одоог хүртэл утсаа авахгүй хариу бичихгүй байгаа...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 174-р хуудас),
Хаан банкны Жанжаагийн Сумъяасүрэнгийн 5896221014 дугаарын дипозит дансны хуулга, Даваацэрэнгийн Лхамдуламын 5721485740 дугаарын дансны хуулга (7-р хх-ийн 198-211-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 226-р хуудас),
28. Хохирогч А.А**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны 295 тоот гэртээ байхад фэйсбүүк цахим орчинд хүүхдийн модон ор хийнэ гэх зарын дагуу холбогдон 1200,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Одоог хүртэл холбоо бариагүй байна. Хаан банкны 5896221014 дугаартай Сумъяасүрэн гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (7-р хх-ийн 243-244-р хуудас),
А.А**********лийн Голомт банкны дансны хуулга (7-р хх-ийн 235-238-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 37-38-р хуудас),
29. Хохирогч Т.П**********вын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 10 сард шиг санагдаж байна Болдоо гэх хүнээр дамжуулан Х.М**********т гэх хүнээр 2 гоожуур хийлгэж байсан юм. Түүнээс хойш би Х.М**********т гэх хүнийг зүс таньдаг болсон. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Х.М**********т гэх хүний ажилладаг газар буюу Мөрөн сумын 5-р баг захын урд талд байх цех дээр очиж уулзаад хоолны газрын тек хийж чадах уу гэж асуухад хийнэ ээ, та зургаа явуулчих гэж хэлэхээр нь би өөрийн фэйсбүүк хаягаас Х.М**********т ашигладаг Мөба Мөөгий нэртэй фэйсбүүк хаяг руу зургаа явуулсан. Дараа нь би түүнд хэмжээгээ өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Х.М**********т нь танай текний зургийг гаргачихлаа гээд над руу чатаар зураг явуулж байсан. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө намайг юм хийлгэ гэж шахсан. Тэгэхээр нь би түүнд хэрэгтэй гэсэн текнийх нь бэлдэц буюу зиг зааг хавтан 3 ширхгийг 450,000 төгрөгөөр авч өгсөн. Дараа нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 230,000 төгрөг шилжүүл гэхээр нь би эхнэр Б.Даваахүүгийн дансаар Х.М**********тын хэлсэн данс руу шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигч нь Энхбаатар гэж гарч ирж байсан шиг санагдаж байна. Тэгээд энэ өдрөөс хойш тек юу болж байна, яаж байна гэж асуух болгонд л хавтангаа зүсчихсэн, эндээ дуусгана угсралгүй авч очиж байгаад байршуулж өгнө гэх мэтээр янз бүрийн зүйл худлаа ярьсаар байгаад өдийг хүрсэн. Би М**********т гэх хүнээс 680,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 49-р хуудас),
Батаагийн Даваахүүгийн Хаан банкны депозит дансны хуулга (8-р хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч Б.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Т.П**********в нь миний нөхөр. Харин Х.М**********т гэх хүнийг Яргайт нэртэй мужааны цехэд ажилладаг гэдгээр нь мэддэг байсан. Манай нөхөр Т.П**********в нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны Жанхайд байх амралтын газрын хоолны зааландаа Х.М**********т гэх хүнээр тек хийлгэхээр болж, үнэ хөлсөө тохирцгоосон. Манай нөхөр урьдчилгаа мөнгө, материалыг нь авч өгөхөөр болсон. Тэгээд Т.П**********в 2023 оны 05 дугаар сарын сүүлээр Х.М**********т гэх хүнд текний бэлдэц гэж 3 ширхэг хавтанг 450,000 төгрөгөөр худалдан аваад Х.М**********тад өгсөн байсан. Мөн 06 сарын 02-ны өдөр миний 5913086215 тоот данснаас ********** тоот данс руу T.Lov гэсэн утгатайгаар урьдчилгаа мөнгө гэж 230,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш би болон манай нөхөр Х.М**********т гэх хүнтэй хэд хэдэн удаа очиж уулзаж, яагаад заасан хугацаандаа хийж өгөхгүй байгааг асууж тодруулахад "исгээд тавьчихсан байгаа, одоо ажилтай байна, тань руу ярья" гэх зэргээр худлаа ярьсаар байгаад өдийг хүртэл манай нөхөр Т.П**********выг залилчихлаа. Х.М**********т гэх хүн манай нөхөрт захиалсан текийг нь хийж өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй ээ...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 51-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 923/8502 дугаартай “зиг заг хавтас 3 ширхэг нийт үнэ 450,000 төгрөг” гэх үнэлгээ (8-р хх-ийн 52-55-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 67-70-р хуудас),
30. Хохирогч Д.Б**********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 онд би Х.М**********т гэх хүнээр гэртээ 2 гоожуурын суурийг модоор хийлгэж танилцаж байсан юм. Тухайн үедээ их аятайхан юм хийж байсан болохоор би түүнд хандаж гал тогооны тавилга дараа хийлгэнэ шүү гэж хэлж байсан. Тэгээд би Х.М**********т гэх хүнд итгээд 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гал тогооны тавилга хийлгэхээр болж Х.М**********т гэх хүн ч манай гэрт ирээд хэмжээ аваад явсан. Х.М**********т надад хандаж "урьдчилгаа мөнгө 1,400,000 төгрөгийг 5028664136 тоот данс руу яаралтай шилжүүлчихвэл тавилгыг чинь яаралтай гаргаж өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 5890794240 тоот данснаас Н.Х********** гэх хүний, дээрх данс pyy 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Х.М**********т надад цагаан сараас өмнө нь хийж өгнө гэж хэлсэн боловч асуух болгонд хотоос материал чинь ирээгүй байна гэж 2-3 удаа хэлж байсан. Сүүлдээ бүр утсаа авахаа байгаад таг чиг болчихсон. Тэгээд би түүнд найдаад хийгээд өгчих байх гэж бодоод өдийг хүртэл хүлээчихсэн юм. Тэгтэл ажил дээр нь очиход та залилуулчихсан байна шдээ гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Х.М**********т гэх хүн намайг залилсан байна...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 83-р хуудас),
Дамбийгийн Б**********мын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (8-р хх-ийн 71-р хуудас),
5890794240 дугаарын данснаас **********дугаарын данс уу 1,400,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар (8-р хх-ийн 72-р хуудас),
Гэрч Н.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.М**********т нь миний төрсөн 5 хүүхдийн дундах хүү юм. 200600036210, 566418796 би энэ хоёр дансыг эзэмшдэг. Миний данс руу гал тогоо, тавилга, урьдчилгаа зэрэг утгатайгаар орсон гүйлгээнүүд бол хүү Х.М**********ттай холбоотой. Яагаад гэвэл Х.М**********т нь карт байхгүй гээд миний дансыг ашиглаад байдаг байсан юм. Би бол энэ 1,400,000 төгрөгийн орлогыг мэдэхгүй. Х.М**********тын л хийсэн асуудлууд байгаа юм аа. Х.М**********т л бүгдийг нь мэдэж байгаа. Миний данс руу орсон мөнгөнөөс нь би нэг ч төгрөг авч байгаагүй. Эхнэр Ж.Сумъяасүрэн бид хоёр бол гэртээ хэвтрийн дэглэмтэй байдаг хүмүүс. Х.М**********т нь ээж Ж.Сумъяасүрэнгийнхээ дансыг хүртэл ашиглаж хүмүүсээс мөнгө төгрөг авсан асуудлууд байгаад байгаа. Х.М**********т өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан. Эхнэр, хүүхдээсээ салаад Улаанбаатар хот руу мужааны ажил хийхээр 3-4 жилийн өмнө явж байсан. Тэндээ ажлын байр нь үерт автаад түүнээсээ хойш Мөрөн суманд ирээд Яргайт мужааны цехэд 2 жил ажилласан. Би хүүгээ яагаад ийм асуудлууд гаргаад байгааг мэдэхгүй байна. Уг нь ийм хүн биш байсан юм...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 85-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 103-104-р хуудас),
31. Хохирогч Д.Г*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 23-ны 21 цаг орчим Сүмбэр-Эрдэнийн гэрт байхдаа фэйсбүүк ухаж байтал Цэвэр модон эдлэл гэсэн хаягаас зар тавьсан байсан. Улмаар би Gerel Gerel Gerel Gerel гэсэн хаягаас чат бичиж улмаар бүтээгдэхүүн сонирхож өөрийнхөө байшинд 4 хаалгатай шкаб захиалахаар болсон. Ингээд 5896221014 дугаарын данс өгч урьдчилгаа хий гэхээр нь өөрийнхөө Хаан банкаар дамжуулан 600,000 төгрөгийг шилжүүлсэн... ингээд би 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод байхад миний дугаар луу захиалга хийсэн дугаар болох 93380303 дугаараас залгаад орой гарна гэж хэлээд тэрнээс хойш утсаа аваагүй...” гэх мэдүүлэг (8-р хх-ийн 109-110-р хуудас),
Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 29/7644 дугаартай 5896221014 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, данс эзэмшигчийн мэдээлэл (8-р хх-ийн 116-124-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (9-р хх-ийн 7-р хуудас),
32. Хохирогч А.З**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Ар зайсан Номун Виллаж хотхоны 100/5-1 тоотод байхдаа 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн давхар ор, 1 ширхэг, дан ор 1 ширхгийг фейсбүүк хуудсанд байршуулсан зарын дагуу худалдан авахаар тохиролцон үл таних хүнд урьдчилгаа төлбөр 880,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5065089910 тоот данснаас М.Энхбаатар гэх хүний Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлэн өгсөн. Мөн 100,000 төгрөгийг өөрийн нөхөр болох Ц.Тэнгисийн Хаан банкны 5429117439 тоот данснаас Ө.Батдалай гэх эзэмшигчтэй Хаан банкны 5890696481 тоот данс руу (уг этгээд нь чатаар манай аав өнгөрчихлөө мөнгө хэрэг байна 100000 өгөөч гэсний дагуу) шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш удаа дараалан бараагаа нэхэхэд утсаа авдаггүй, мөнгө ч үгүй, тавилга ч гүй таг алга болсон..." гэх мэдүүлэг (9-р хх-ийн 11-р хуудас),
Хаан банкны А.З**********лын дансны дэлгэрэнгүй хуулга (9-р хх-ийн 17-р хуудас),
Х**********ийн М**********тын Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (10-190-р хх-ийн 05-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 82, 91-р хуудас), (8-р хх-ийн 133-р хуудас), (9-р хх-ийн 26-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 83-р хуудас), (8-р хх-ийн 134-р хуудас), (9-р хх-ийн 25-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 84-р хуудас), (8-р хх-ийн 135-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 85-90, 2-р хх-ийн 203-р хуудас), (8-р хх-ийн 143-р хуудас), Х**********ийн М**********тын төрсний бүртгэлийн лавлагаа (8-р хх-ийн 131-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (8-р хх-ийн 132-р хуудас), (9-р хх-ийн 24-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.М**********т нь 2020 оноос 2023 оныг дуустал үргэлжилсэн үйлдлээр цахим орчныг ашиглан, зохиомол байдал бий болгон бусдад тавилга хийж өгнө гэж 32 иргэнд нийт 32,794,000 төгрөгийн хохирол төлбөр учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан 32 хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, банкны депозит дансны хуулганууд болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.М**********тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн тал дээр маргаангүй болохоор улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх саналыг дэмжиж байна...”гэв.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Х.М**********т нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Б**********г, Н.О**********л, О.Булган, Ц.Б**********, У.Б**********э, А.А**********н, Г.Э**********, Г.Б**********, Х.А**********л, Г.Б**********н, Э.С**********а, Б.С**********р, Г.Э**********а, С.Цэнгэл, Ч.Л**********л, Э.Цолмон, Д.Ч**********ү, Л.А**********с, Г.А**********р, Ш.Ц**********г, Ц.М**********л, Д.О**********л, Э.З**********л, М.М**********а, Э.А**********н, Х.Г**********д, Д.Л**********м, А.А**********л, Т.П**********в, Д.Б**********м, Д.Г*******, А.З**********л нараас нийт 32,794,000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.М**********тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.М**********агийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ш.Ц**********гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 24-25-р хуудас),
Хохирогч Ц.Б**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 43-р хуудас),
Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 27, 43-р хуудас),
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Энхбатын 5108121291 тоот данснаас 500,000 төгрөгийг Х********** Намжил **********тоот данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримт, 2022 оны 12 дугаар 23-ны өдрийн Б.Энхбатын 5108121291 тоот данснаас 300,000 төгрөгийг М.Энхбаатар ********** тоот данс руу шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар (1-р хх-ийн 33-р хуудас),
Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5045/23/73 дугаартай М.Энхбаатарын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 44-49-р хуудас),
Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31/57 дугаартай Х**********ийн М**********тын **********тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 51-53-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 188, 190-р хуудас),
Хохирогч Н.О**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 194, 196-р хуудас),
Нэргүйн О**********лийн Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ********** данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 204-р хуудас),
Монгол брэнд үйлдвэрлэл гэх цахим хаягтай фэйсбүүк чат бичсэн баримтын хуулбар (1-р хх-ийн 206-215-р хуудас),
Хаан банкны ********** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 217-220-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 03-04-р хуудас),
Хохирогч О.Булганы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 14-15-р хуудас),
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Оюунбаатар Булганы 720,000 төгрөгийн зарлага бүхий Голомт банкны дансны хуулга (2-р хх-ийн 10-р хуудас),
Гэрч Н.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэх мэдүүлэг (2-р хх-ийн 19-20-р хуудас),
Төрийн банкны **********дугаарын Х********** Намжил 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулганд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орлого 720,000 төгрөг гэх баримт, албан бичиг, харилцах дансны хуулга (2-р хх-ийн 25-35-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 59-60-р хуудас),
Хохирогч Ц.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 73-74-р хуудас), (8-р хх-ийн 161-р хуудас),
Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5001342391 дугаартай данснаас 800,000 төгрөг Х.М**********тын ********** данс руу шилжүүлсэн интернэт банкны зураг, тус данснаас ********** данс руу 200,000 төгрөгийн шилжүүлсэн зарлагын зураг, фэйсбүүк чатаар ирсэн зураг (2-р хх-ийн 61-67-р хуудас),
Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл (2-р хх-ийн 94-р хуудас),
Хохирогч У.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 107-108-р хуудас),
Хаан банкны ********** данс эзэмшигчийн мэдээлэл, ********** дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 114-148, 104-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 155-р хуудас),
Хохирогч А.А**********ний мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 159-160-р хуудас),
Хаан банкны 2022.11.27-ны өдрийн Алтансүх А**********н 5421052137 дугаартай данснаас 800,000 төгрөгийн зарлага бүхий Депозит дансны хуулга (2-р хх-ийн 164-р хуудас),
Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5405/0265 дугаартай “Х********** М**********тын эзэмшлийн ********** дугаарын Депозит дансны хуулга (2-р хх-ийн 177-202-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (2-р хх-ийн 226-227-р хуудас),
Хохирогч Г.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 234-235-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 18-19-р хуудас),
Хохирогч Г.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 24-25-р хуудас),
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Х**********ийн М**********тын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 37-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 76-р хуудас),
Хохирогч Х.А**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 81-82-р хуудас),
Хаан банкны ********** дугаартай данс руу 100,000 төгрөгийн зарлага, 3215116325 данснаас 700,000 төгрөгийн зарлагын зураг, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29/5346 дугаартай Намжил Х**********ийн депозит дансны дэлгэргүй хуулга (3-р хх-ийн 105-106, 108-115-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 154-155-р хуудас),
Хохирогч Г.Б**********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 160-161-р хуудас),
Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29/1853 дугаартай Намжил Х**********ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 163-168-р хуудас),
102700481671 дугаартай данснаас 250,000 төгрөгийн зарлагын мэдээлэл бүхий интернэт банкны зураг (3-р хх-ийн 180-р хуудас),
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52856740 дугаартай ********** данс руу 700,000 төгрөгийн зарлага бүхий шилжүүлгийн мэдээлэл (3-р хх-ийн 184-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (3-р хх-ийн 220, 222-р хуудас),
Хохирогч Э.С**********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 228-229-р хуудас),
Энхбаатар С**********а 5042144903 дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 223-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 21-р хуудас),
Хохирогч Б.С**********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 26-27-р хуудас),
Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 33-р хуудас),
Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29-3036 дугаартай ********** тоот данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, гүйлгээний хуулга (4-р хх-ийн 34-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 59, 61-р хуудас),
Хохирогч Г.Э**********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 66-67, 70-71-р хуудас),
Мэндбаяр Энхбаатарын Хаан банкны ********** дугаартай дансны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 76-79-р хуудас),
2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (4-р хх-ийн 81-87-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (4-р хх-ийн 129-130-р хуудас),
14. Хохирогч С.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 135-136-р хуудас),
Хаан банкны 5152269042 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 153-154, -р хуудас),
Хаан банкны ********** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 156-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29/1914 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 157-160-р хуудас),
Хаан банкны 5152269042 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 153-154-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (4-р хх-ийн 192-р хуудас),
Хохирогч Ч.Л**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 197-199-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5114026004 данснаас ********** дугаарын данс руу 540,000 төгрөгийн зарлага бүхий интернэт банкны screenshot зураг (4-р хх-ийн 223-р хуудас),
1209224673 дугаартай данснаас 200,000 төгрөгийн зарлага бүхий интернэт банкны screenshot зураг (4-р хх-ийн 224-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (4-р хх-ийн 239-р хуудас),
Хохирогч Э.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 247-248-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Голомт банкны 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын баримт (4-р хх-ийн 241-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 320,000 төгрөгийг шилжүүлсэн зарлагын баримт (4-р хх-ийн 242-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 59-р хуудас),
Хохирогч Д.Ч**********үгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (5-р хх-ийн 64-65-р хуудас),
Хаан банкны **********, ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5-р хх-ийн 71-74-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хх-ийн 75-76-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 157-158-р хуудас),
Хохирогч Л.А**********сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (5-р хх-ийн 164-165-р хуудас), (5-р хх-ийн 167-168-р хуудас),
Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 50/9615 дугаартай депозит дансны хуулга (5-р хх-ийн 178-180-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (5-р хх-ийн 235, 237-р хуудас),
Хохирогч Г.А**********рын мөрдөн ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (5-р хх-ийн 241-242-р хуудас),
2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23/046 дугаартай Мастер үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнийн тодорхойлолт (6-р хх-ийн 47-48-р хуудас),
Галбадрах А**********рын Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн депозит дансны хуулга (6-р хх-ийн 99-р хуудас),
Гэрч Ц.Батхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (5-р хх-ийн 248-249-р хуудас),
Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 50/7525 данс эзэмшлийн мэдээлэл (6-р хх-ийн 72-р хуудас),
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн банкны 026/4060 дугаартай Харилцах дансны харилцагчийн хуулга (6-р хх-ийн 73-74-р хуудас),
Гэрч Х.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 1-2-р хуудас),
Гэрч Ж.Сумъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 133-134-р хуудас),
Хохирогч Ш.Ц**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 140-р хуудас),
Ариг банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ш.Ц**********гийн депозит дансны хуулга (6-р хх-ийн 148-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 174, 176-р хуудас),
Хохирогч Ц.М**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 180-р хуудас), (6-р хх-ийн 183-184-р хуудас),
Хас банкны 50022697222 дугаартай дансны цахим гүйлгээний мэдээлэл (6-р хх-ийн 192-193-р хуудас),
Гэрч Н.Хүчитбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 186-р хуудас),
Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29/3307 дугаартай 5916391486 данс эзэмшлийн мэдээлэл болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хх-ийн 195-198-р хуудас),
Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 189-р хуудас),
Гэрч Д.О**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 249-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 241-р хуудас),
Хохирогч Д.О**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (6-р хх-ийн 246-247-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (6-р хх-ийн 42-43-р хуудас),
Хохирогч Э.З**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 02-03-р хуудас),
2022 оны 11 дүгээр сарын 25-ы өдөр Х.М**********т руу 250,000 төгрөг болон 200,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримтын интернэт банкны зураг хуулбар (7-р хх-ийн 20-21-р хуудас),
2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Жанжаа Сумъяасүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 49-54-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 65-68-р хуудас),
Хохирогч М.М**********агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 71-72-р хуудас),
2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5100067272 Ч.Мөнхдалайгийн данснаас 2,500,000 төгрөгийг 5896221014 тоот Ж.Сумъяасүрэнгийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хуулбар (7-р хх-ийн 74-р хуудас),
2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5025455057 тоот М.М**********агийн данснаас 200,000 төгрөгийг 5896221014 тоот Ж.Сумъяасүрэнгийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хуулбар (7-р хх-ийн 75-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 83-84-р хуудас),
Хохирогч Э.А**********ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 87-р хуудас),
Энхбат А**********ний Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 88-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 132-133-р хуудас),
Хохирогч Х.Г**********дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 138-139-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 923/8156 дугаартай “нас гүйцсэн эр хонь 200,000 төгрөг” гэх үнэлгээ (7-р хх-ийн 146-148-р хуудас),
Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5890/607 дугаартай “5896221014 тоот дансны хуулга, данс эзэмшигчийн лавлагаа (7-р хх-ийн 155-161-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, өргөдөл (7-р хх-ийн 165-р хуудас),
Хохирогч Д.Л**********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 174-р хуудас),
Хаан банкны Жанжаагийн Сумъяасүрэнгийн 5896221014 дугаарын дипозит дансны хуулга, Даваацэрэнгийн Лхамдуламын 5721485740 дугаарын дансны хуулга (7-р хх-ийн 198-211-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (7-р хх-ийн 226-р хуудас),
Хохирогч А.А**********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (7-р хх-ийн 243-244-р хуудас),
А.А**********лийн Голомт банкны дансны хуулга (7-р хх-ийн 235-238-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 37-38-р хуудас),
Хохирогч Т.П**********вын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (8-р хх-ийн 49-р хуудас),
Батаагийн Даваахүүгийн Хаан банкны депозит дансны хуулга (8-р хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч Б.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (8-р хх-ийн 51-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 923/8502 дугаартай “зиг заг хавтас 3 ширхэг нийт үнэ 450,000 төгрөг” гэх үнэлгээ (8-р хх-ийн 52-55-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 67-70-р хуудас),
Хохирогч Д.Б**********мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (8-р хх-ийн 83-р хуудас),
Дамбийгийн Б**********мын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (8-р хх-ийн 71-р хуудас),
5890794240 дугаарын данснаас **********дугаарын данс уу 1,400,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар (8-р хх-ийн 72-р хуудас),
Гэрч Н.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (8-р хх-ийн 85-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (8-р хх-ийн 103-104-р хуудас),
Хохирогч Д.Г*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (8-р хх-ийн 109-110-р хуудас),
Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 29/7644 дугаартай 5896221014 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, данс эзэмшигчийн мэдээлэл (8-р хх-ийн 116-124-р хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (9-р хх-ийн 7-р хуудас),
Хохирогч А.З**********лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (9-р хх-ийн 11-р хуудас),
Хаан банкны А.З**********лын дансны дэлгэрэнгүй хуулга (9-р хх-ийн 17-р хуудас),
Х**********ийн М**********тын Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (10-190-р хх-ийн 05-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Х.М**********т нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхийн 32 хохирогчийг залилсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.М**********тын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.М**********тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Х.М**********т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.М**********т нь хохирогч Ц.Б**********гт 800,000 төгрөг, Н.О**********л 300,000 төгрөг, О.Булганд 720,000 төгрөг, Ц.Б**********т 1,000,000 төгрөг, У.Б**********эд 1,000,000 төгрөг, А.А**********нд 800,000 төгрөг, Г.Э**********од 800,000 төгрөг, Г.Б**********д 1,000,000 төгрөг, Х.А**********лд 800,000 төгрөг, Г.Б**********нд 950,000 төгрөг, Э.С**********ад 400,000 төгрөг, Б.С**********рт 900,000 төгрөг, Г.Э**********ад 1,000,000 төгрөг, С.Цэнгэлд 1,380,000 төгрөг, Ч.Л**********лд 740,000 төгрөг, Э.Цолмонд 1,320,000 төгрөг, Д.Ч**********үд 2,500,000 төгрөг, Л.А**********сөд 700,000 төгрөг, Г.А**********рт 2,024,000 төгрөг, Ш.Ц**********гт 1,200,000 төгрөг, Ц.М**********лд 700,000 төгрөг, Д.О**********лд 500,000 төгрөг, Э.З**********лд 450,000 төгрөг, М.М**********ад 2,700,000 төгрөг, Э.А**********нд 500,000 төгрөг, Х.Г**********дод 1,700,000 төгрөг, Д.Л**********мд 950,000 төгрөг, А.А**********лд 1,200,000 төгрөг, Т.П**********вд 680,000 төгрөг, Д.Б**********мд 1,400,000 төгрөг, Д.Г*******д 600,000 төгрөг, А.З**********л 1,080,000 төгрөг нийт 32,794,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Х.М**********таас 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б**********гт, 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О**********лд, 720,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Булганд, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б**********т, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Б**********эд, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А**********нд, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э**********од, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б**********д, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А**********лд, 950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б**********нд, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С**********ад, 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С**********рт, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э**********ад, 1,380,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Цэнгэлд, 740,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л**********лд, 1,320,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цолмонд, 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч**********үд, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.А**********сөд, 2,024,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А**********рт, 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ц**********гт, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М**********лд, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О**********лд, 450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З**********лд, 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М**********ад, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А**********нд, 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г**********дод, 950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л**********мд, 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А**********лд, 680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.П**********вд, 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б**********мд, 600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г*******д, 1,080,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.З**********лд тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.М**********т нь гэм буруугийн талаар маргаангүй гэсэн учраас эрүүгийн хариуцлагын хувьд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.М**********тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Мөн үргэлжилсэн үйлдлээр 32 үйлдэл, 2023 онд залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж байсан хувийн нөхцөл байдал, хохирогч нарт хохирол төлбөр барагдуулаагүй байдал, хэрэгтээ гэмшиж байгаа байдал, бусад нөхцөл байдлуудыг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Х.М**********тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад хохирол төлбөр төлөөгүй учраас торгох шийтгэл оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд аав болон эх нь группт байдаг. Шүүгдэгч нь хоригдох юм бол тухайн учруулсан хохирол төлбөрийг барагдуулах боломжгүй болно. Шүүгдэгчид эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой. Хохирол төлбөр төлөгдөх ажиллагаа дээр нь шүүгдэгч өөрт байгаа тавилгын материалуудыг ашиглан эргэлтэд оруулж хохирогч нарыг хохиролгүй болгох боломжтойгоо шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн байгаа. Иймд шүүгдэгч Х.М**********тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилээр оногдуулж өгнө үү гэсэн саналттай байна...”гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М**********тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М**********т нь урьд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.М**********т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 153 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Х**********ийн М**********тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х**********ийн М**********тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М**********тад оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М**********тын цагдан хоригдсон 153 (нэг зуун тавин гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.М**********таас 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б**********гт, 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О**********лд, 720,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Булганд, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б**********т, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Б**********эд, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А**********нд, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э**********од, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б**********д, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.А**********лд, 950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б**********нд, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.С**********ад, 900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С**********рт, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э**********ад, 1,380,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Цэнгэлд, 740,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л**********лд, 1,320,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цолмонд, 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч**********үд, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.А**********сөд, 2,024,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А**********рт, 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ц**********гт, 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М**********лд, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О**********лд, 450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З**********лд, 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М**********ад, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А**********нд, 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г**********дод, 950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л**********мд, 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А**********лд, 680,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.П**********вд, 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б**********мд, 600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г*******д, 1,080,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.З**********лд тус тус олгосугай.
6. Эрүүгийн ************ дугаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М**********тад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР