Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2020/00884/и |
Дугаар | 1006 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00884/и
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, * дугаар баг, Ширээ нуруу, ** дүгээр гудамжны 01 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:**/-ын гомдолтой,
Хариуцагч: *******-Уул аймаг дахь ******* ******* *******т холбогдох,
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Б.******* шүүхэд гаргасан гомдолдоо: *******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.******* надаас 113,500,000 төгрөг гаргуулж ******* Цалам ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр ******* байгууллагаас миний өмчийн Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот 24 мкв /Y-*******/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт битүүмжилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-аар үнэлүүлэхэд 25,000,000 төгрөгөөр үнэлэгддэг. Энэ нь одоогийн зах зээлийн ханш болох 35,000,000-45,000,000 төгрөгийн үнэлгээнээс хэт доогуур, ямар ч үндэслэл, тооцоо судалгаагүйгээр 25,000,000 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байгаа тул ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу миний бие албан ёсны үнэлгээтэй 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцаж мэдэгдлийг албан тоотоор авсан болно. Мөн ИХШХШТХ-ийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар шүүхэд гомдол гаргаж байгаа тул гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын 03-нд Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн 2 кампани үнэлгээг гаргахдаа зах зээлийн бодит үнэ ханшинд нийцүүлж үнэлгээ гаргаж чадаагүй байна гэж үзэж байна. Иймд нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумд байрлах байруудыг 2020 оны 03 дугаар сарын 25, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0233, 0270 тус тус дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 35.000.000-55.000.000 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшийг тодорхойлох зорилгоор хүмүүсийн худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар өгсөн. 35.000.000-55.000.000 сая төгрөгийн үнэтэй байрыг 25,000,000 төгрөгөөр үнэлж байгаа асуудал нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур байгаа нь гомдол гаргагчийн эрх ашгийг хохироож байгаа тул гомдол гаргагчийн гомдол нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хуулийн хүрээнд үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд нийцэж байна гэв.
Хариуцагч *******-Уул аймаг дахь ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.*******аас 113,500,000 төгрөг гаргуулж ******* цалам ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.
Тус ******* нь ******* баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 17070216 дугаар тогтоолоор шийдвэр ******* ажиллагааг үүсгэсэн.
******* ******* ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан улсын бүртгэлийн Y-******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот дахь 24,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 448/01, 448/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17070216/13, 17070216/14 дугаартай тогтоолоор хураан авч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/20 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
Капитал зууч ХХК нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот дахь 24.0 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон 25,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн.
ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт ******* гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/1710, 03/1712 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй Капитал зууч ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээнд төлбөр төлөгч Б.******* гомдол гаргаж, *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гомдлыг нь хангасны дагуу бид хөрөнгө үнэлэх ажиллагааг дахин явуулсан. Энэхүү ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул Б.*******ын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Б.******* нь *******-Уул аймаг дахь ******* ******* *******т холбогдуулан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Гомдол гаргагч Б.******* шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгчөө оролцуулж хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргагч Б.******* нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон шийдвэр гүйцэтгэлийн 17070216 тоот хувийн хэргийн материалаас үзэхэд *******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 1250 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* цалам ББСБ нь хариуцагч Б.*******т холбогдуулан 122,091,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хүүнд 30,000,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 83,500,000 төгрөгийг тус тус тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах, ийнхүү бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 256 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 33 дугаартай ******* хуудас зэргийг үндэслэн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн шийдвэр ******* ажилагааг үүсгэх тухай 194 дугаартай тогтоол гарч, шүүхийн шийдвэр ******* ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
Гомдол гаргагч Б.******* нь 37 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/20 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу томилогдсон Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлангаар үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд үүнээс өмнө 2018, 2019 онуудад явагдсан эд хөрөнгө хураах, шинжээч томилох тухай тогтоолуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 2019/02/001, 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 2020/02/04 дугаартай тогтоолуудаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр тус ажиллагаануудыг дахин явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 17070216/13 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Б.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотод байрлах 24,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдсэн, мөн талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулахад Б.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 55,000,000 төгрөгөөр үнэлэх, төлбөр авагч ******* цалам ББСБ нь эрх бүхий байгууллагаар үнэлүүлэх тухай саналуудыг тус тус ирүүлсэн, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/20 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, мөн өдрөө шинжээчид эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг танилцуулж тэмдэглэл үйлдсэн, шинжээч томилох тухай тогтоолд заасан хугацаанд буюу 2020 оны 06 сарын 25-ны өдөр Капитал зууч ХХК нь үнэлгээний тайланг гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан эд хөрөнгө хураасан, шинжээч томилсон тухай тогтоолууд, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан бөгөөд энэхүү хуульд заасан үндэслэлээр хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн байна.
Гомдол гаргагч Б.******* нь үнэлгээний тайлангаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотод байрлах 24,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн нь одоогийн зах зээлийн ханшнаас харьцангуй бага, ямар ч үндэслэл, судалгаагүйгээр үнэлсэн гэж шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ дурдсан бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах 28,95 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах 2 гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Гомдол гаргагч талаас гаргаж өгсөн гэрээнүүдэд заасан орон сууцны талбайн хэмжээ гомдол гаргагч Б.*******ын өмчлөлийн 2 өрөө орон сууцны талбайн хэмжээнээс их байгаа, мөн гэрээнүүдэд заагдсан 2 орон сууцны үнэ харьцангуй зөрүүтэй байгаа зэрэг нь тухайн орон сууцны одоогийн ашиглалт, бодит байдал, засвар үйлчилгээ хийгдсэн зэрэг үнэлгээ өөрчлөгдөх бусад нөхцөлтэй холбоотой гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагч тал өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс өндөр байх нөхцөл байдал, давуу тал зэргийг тодорхойлоогүй, нөгөө талаас шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэх байдал тогтоогдохгүй байхад зөвхөн дээрх 2 гэрээг үндэслэн эрх бүхий этгээдээс гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланд эд хөрөнгийг мэргэжлийн үнэлгээчин ******* дээр нь үзэж танилцаж хэмжилт хийж, үнэлэгдсэн эд хөрөнгийн ашиглалт, одоо ба ирээдүйн байдлыг сонирхож, үнэлгээ хийх бусад мэдээллийг цуглуулсан талаар дурдсан бөгөөд энэ нь тайланд хавсаргасан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн фото зургаар тогтоогдож байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч томилогдсон шинжээчид эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, худал дүгнэлт гаргах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, холбогдох баримтанд гарын үсэг зуруулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Б.******* нь гомдолд дурдсан үндэслэлээ нотолж чадаагүй, энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.*******ын *******-Уул аймаг дахь ******* ******* *******т холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.*******ын *******-Уул аймаг дахь ******* ******* *******т холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ