Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.*******маа даргалж,

Нарийн бичгийн дарга М.

Улсын яллагч *****

Шүүгдэгч ******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*т холбогдох 2423000000026 дугаартай эрүүгийн хэргийг  хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 24 настай, * боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-*, эмээгийн хамт Завхан аймгийн * сумын * багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/51 дугаартай тогтоолоор * *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн * овогт *ы * /РД:*/

О.* нь согтуурсан үедээ тус аймгийн , Б.*-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                       1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтуурсан үедээ Завхан аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэрт байрлах Ц байрны гадна  тус сумын , Б.*ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж биед нь халдаж, албаны хувцсыг урсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг эсэргүүцсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч  Б.*ийн  “... байранд ...гаднаас нэг согтуу хүн орж ирээд чамайг ална пиздаа минь, чам шиг нохойг мэдэхгүй юм байна, чам шиг нохойгоор яадаг юм гэж хэлээд намайг барьж авсан бөгөөд намайг цохих гээд оролдохоор нь би цохиулаагүй бултаад байсан чинь тухайн үед миний өмсөж байсан хар саарал өнгийн фудволкны энгэрийг урчихсан. ...Б.* нөгөө хүнийг надтай хамт хэсгийн байрнаас гаргачхаад гэр рүүгээ явсан... “...Би гэртээ ороод хувцсаа солиод сууж байтал нөгөө залуу ирчихсэн дуудаад байхаар нь гарсан чинь намайг шууд заамдаж аваад гадагшаа гарсан. ...нөгөө залуу, би хоёр тооны адуугаа алдсан гэж танайд 2023 оны 09 дүгээр сард ирж тэмдэглүүлсэн, чи олж өгөөгүй, нэг адуу нь таван сая төгрөгийн үнэтэй чи надад арван сая төгрөг өг гээд над руу дайрахаар нь би тухайн залуугаас чамайг алдсан адуугаа тэмдэглүүлэх үед би байгаагүй юм байна. Би 2023 оны 10 дугаар сард томилогдож энэ суманд ирсэн гэж хэлсэн чинь нүүр ам руу шүлс нь үсрээд тулж ирээд байхаар нь би өөрөөсөө холдуулж тухайн залууг түлхсэн чинь миний зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөөд намайг барьж аваад тонгорох гэж дайраад байхаар нь би түүнийг зөрүүлээд мушгиж газар унагаад түүнийг гавлах гэсэн боловч гарыг нь хүчрэхгүй дээр нь дараад сууж байтал * гэх ах нь хүрээд ирсэн. Тэгээд ахад нь хүлээлгэж өгөөд хашааны хаалгаар гаргах гээд зогсож байтал нөгөө залуу миний хоолойгоор тэвэрч аваад намайг тонгорч газар унагасан, би түрүүлээд босоод иртэл миний хойноос босож ирмэгцээ гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа алгадаад чам шиг пиздааг алчхаад шорондоо явна гэсэн. ...Би иргэн О.*т Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.” гэж заасны дагуу шаардлага тавихад миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж миний эрх чөлөөнд халдсан. ...буцаж ирээд миний зүүн хөл орчимд нэг удаа өшиглөж, миний хоолойг боож, гараараа миний зүүн шанааруу нэг удаа алгадсан... Би О.* гэх залууг анх ирээд хэрүүл маргаан үүсгэж үед байранд албаны дүрэмт хувцасны өмд, гутал өмссөн дээд талаараа энгийн фодвольктой сууж байсан бөгөөд түүнийг нагац ахад нь хүлээлгэж өгснийхөө дараа албаны дүрэмт хувцсыг иж бүрэн байдлаар өмссөн. Миний өмсөж байсан албаны тэмээний ноосон хантаазны товчийг тасалж, зүүн талын ил халаасыг оёдлоор урсан. Мөн өмсөж байсан энгийн фодволькны энгэр болон ханцуй хэсгийг урж гэмтээсэн. Өөрөөр бол ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би О.*-ын үйлдлийг таслан зогсоож биеийн хүч хэрэглэж газар унагаж гавлах гэсэн боловч гарыг нь хүчрэхгүй байсан. Би хар саарал өнгийн фудволкыг 2023 оны 11 дүгээр сард 30.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо уг фудволкыг 25.000 төгрөгөөр үнэлнэ. Харин өвлийн хантаазыг 2022 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагын хангалтаар авсан, уг хантаазыг үнэлж мэдэхгүй байна. Хантаазанд үүссэн гэмтэл нь оёдлын дагуу урагдсан учраас товч болон уг урагдлыг оёулах ажлын хөлсийг нэхэмжилсэн...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн биед халдсаныг харсан талаар шууд тусган  мэдүүлсэн гэрч Ө.*ийн “...О.*ыг дахиад хүрч ирээд цагдаатай маргалдаад байгаа юм байхдаа гэж бодоод санаа зовоод цагдаагийн хэсэг дээр яваад очтол манай хамаатны О.* сумын цагдаа Б.*ийн цагдаа хувцаснаас зуурчихсан маргалдаж байхдаа цагдаагийн толгойг гараараа ороож мушгиж дарж байгаад тонгорч унагааж харагдсан. ...******* гэдэг залуутай бид нар дээр хүрч ирээд салгах гэж үзсэн чадаагүй. ******* гэдэг залуу сүүлд өнгөтэй приус маркийн машин авчраад бид хоёр нийлж байгаад суулгаад явуулсан. ...ээжээс О.*-ыг асуухад гэртэй унтаж байна гэж хэлж байсан...  ...Миний харснаар тухайн үед О.* Б.*-ийн цагдаа хувцсыг зуурчихсан маргалдаж байхдаа цагдаагийн толгойг гараараа ороочихсон мушгиж байгаад тонгорч газар унгаасан. Би цагдааг газраас босгож ирэхэд О.* цагдаагийн зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж харагдсан. Сумын цагдаа болох Б.******* О.*-ыг цохисон асуудал байхгүй. Мөн тухайн үед Б.* ажлын хувцас болох цагдаагийн хувцастай байсан. Хувцаснаас зуураад барьчихсан байхад нь болиулах гэж үзсэн чадаагүй ээ...”  гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч  Г.*-ийн “...2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 10 минутын үед гэрт нь байж байхад гаднаас нэг залуу хаалга онгойлгоод ******* байна уу гэхээр нь байна гэхэд * гараад явсан тэгээд хэсэг хугацааны дараа ******* намайг гаднаас дуудахаар нь сонсоод гарахад бичлэг хий гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө утсаар бичлэг хийсэн. ...бичлэг хийж байхад бор *******ийг зүүн шанаанд алгадсан тэгээд хар хөх өнгийн дээл өмссөн ах нь аваад явсан. ...* тэр хүнийг гавлах гээд  байсан тэгээд чадаагүй... Миний гар утсанд хийсэн бичлэг байгаа түүнийгээ гаргаж өгнө...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ч.*-ын  “...ажлаасаа гараад гэр рүүгээ цагдаагийн байрны араар өнгөрөх гээд явж байхад хашааны завсраар кабины хашааны урд том хаалганд 3 хүн ноцолдож харагдсан тэгээд тойроод очтол ******* ******* нар ноцолдож байсан тэгээд хажууд нь ******* салгах гээд зогсож байсан тэгээд би очоод салгасан тэгтэл ******* нь ******* рүү зодолдох гээд дайраад байсан тэгээд салгаад байж байтал *******ын нагац ах ******* нь ирээд *******ыг аваад ******* ахынх нь хамт *******ыг гэрт нь хүргэж өгсөн тэгээд би гэр рүүгээ явсан. Намайг харахад ******* нь согтуу байсан агсраад байсан. Би согтуу байж цагдаатай юу яриад байгаа юм гэж хэлсэн тэгээд салгаад аваад явсан ******* эрүүл байсан ...салгаж байхад ******* ах нь ирээд аваад явсан ******* нь маргалдаж агсарч байхдаа 2 тооны адуу яриад байсан. ******* нь цагдаагийн мөрдөсгүй хээрийн хувцастай байсан, урагдаж ханзарсан эсэхийг нь анзаараагүй ******* нь хүрэн өнгийн сэгсүүргэн дээлтэй байсан урагдаж ханзарсан зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан ч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.*******гийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 000000065 дугаартай “Иргэн Б.*******ийн биед зүүн бугалгын гадна доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн  дүгнэлтээр,

Хохирогч Б.*******ийн өмсөж явсан цагдаагийн  албаны хээрийн хувцас /китель/ урагдсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гэрээт үнэлгээчин Н.ийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай “...бор саарал өнгийн футволк, цагдаагийн албаны тэмээний ноосон хантаазны зах зээлийн үнэлгээг 153,630 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр, иргэний нэхэмжлэгчийн Э.*******ын “... сумын , Б.*******ийн эрх чөлөөнд тус сумын ******* багийн иргэн О.******* нь халдаж уг хэргийн хохирогч Б.*******ийг Завхан аймгийн сумаас Улиастай суманд ирж Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ дүгнэлт гаргуулах, хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахад цагдаагийн газраас 203.148 төгрөгөөр бензин хийж, шатахууны зардал гаргасан. О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус цагдаагийн газрын дугаарын дансанд дээрх хэргийн улмаас зарцуулсан шатахууны тооцоог бүрэн төлж барагдуулсан тул цагдаагийн газрын зүгээс яллагдагч О.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Number” гэсэн бичиглэл бүхий 3 минут 40 секунд, 1 минут 20 секундийн 2 бичлэгтэй DVD 1 ширхэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч Б.******* нь Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар Завхан аймгийн   сумын томилогдон ажилласан ба тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1-д “...Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн...” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дэх хэсгийн 25.5.4-т зааснаар “...цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа ...хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл ...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.

Шүүгдэгч О.******* нь Завхан аймгийн сумын ажилтай Б.*******ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлага нь Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага байна.

Шүүгдэгч О.******* нь Цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, биед нь халдаж түүний албаны хувцсыг урах, цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэн нийтийн албаны ашиг сонирхол, цагдаагийн албан хаагчийн хэвийн үйл ажиллагаанд шууд санаатай саад учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч О.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардлыг бүрэн барагдуулсан учир түүнийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокуророос шүүгдэгч О.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.******* прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Number” гэсэн бичиглэл бүхий 3 минут 40 секунд, 1 минут 20 секундийн 2 бичлэгтэй DVD 1 ширхийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******т нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.******* нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /1.000.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  О.*******ын 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч О.*******т 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан “Number” гэсэн бичиглэл бүхий 3 минут 40 секунд, 1 минут 20 секундийн 2 бичлэгтэй DVD 1 ширхийг хэрэгт хавсаргасугай.

7.Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

         

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА