Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/223

 

        

 

 

 

 

 

 

   2024        03          04                                    2024/ШЦТ/223

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Шинэхүү, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан,

          Улсын яллагч Д.Сумьяа,

          Иргэдийн төлөөлөгч Ч.Жавзмаа,

          Хохирогч О.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,

          Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /ҮД:1584/, Н.Ууганцэцэг /ҮД:2212/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бт холбогдох 2006 00000 1982 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 54 настай, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, “Цагаан дөрвөлж” Замчин гудамжны 14 дүгээр байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

          Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2 дахь заалтад зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бовогт Чгийн Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

          Ч.Б нь Дорноговь аймгийн Айраг суманд байх өөрийн гэрт бага насны /13 нас 05 сартай/ байсан О.Эд 2016 оны 05 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүчээр хэрэглэн хүчиндсэн, тухайн газарт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх бөгөөд хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66-Ё байрны 49 тоотод 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч О.Эг дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б өгсөн мэдүүлэгтээ: “... Би 1969 онд Дорноговь аймагт төрсөн, 55 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.             Миний хувьд ийм гэмт хэрэг хийгээгүй гэдгээ 5 дахь шүүх хурал дээр хэлж байна. Э цагдаагийн газар анх мэдүүлэг өгөхдөө 2014 оны 5 сарын 3-нд ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирэхэд намайг хүчиндсэн гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Яг хэзээ ийм асуудал болсон гэхээр 2014 оны 5 сарын 3-нд цаг минуттай нь хэлсэн байдаг. Тэр үед нь би хорих ангид яллагдаж байсан болж таарсан чинь 2014 оны 9 сард байхаа болж мэдүүлэг нь өөрчлөгддөг. Мөн эхнэрийгээ ажилдаа явсан байхад хүчиндсэн гэж мэдүүлдэг хүчиндсэн гэх үед нь манай эхнэр орон тооны цомхотгол болоод ажлаасаа гарсан гэртээ байсан байж таардаг. Миний хувьд ийм зүйл хийгээгүй болохоор тухайн үед ийм зүйл болсон гэж тайлбарлаж хэлэх юм үнэхээр алга. Өөрийн биеэр хийсэн зүйл надад байхгүй болохоор хэлэх зүйл надад алга. Сүүлд мэдүүлэхдээ  2020 оны 03 сарын 14-нд ийм хэрэг болсон гэж хэлдэг. Тухайн өдөр би айл заалгах гэж Эг дагуулж явсан. Дүүгийн гэрт орж  куртик сольж өмсөөд гарсан. Тухайн үед бид 2 манай дүүгийнд ороод ус буцалгаж цай уугаад би бие засаад 2 куртик өмсөж үзээд л гарсан. Намайг куртик өмсөж үзээд байж байхад Э миний хажууд хараад инээгээд сууж байсан. Гэтэл мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ миний хувцсыг хүчээр тайлаад дараа нь өөрийнхөө хувцсыг тайлаад миний үтрээ рүү бэлэг эрхтнээ хийгээд 15-аас 20 минут бэлгийн харьцаанд орсны дараа боссон гэдэг. Гэтэл тэр байранд ороод гарсан камерын бичлэг нь 22 минут байдаг. Миний зүгээс нүүрэлдэн байцаалт өгье, боди кропын тестээр шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Гэвч мөрдөгч, прокурорын зүгээс боломжгүй гэдэг. Шүүгч Чингис хохирогч нь насанд хүрсэн юм чинь шүүх хурал дээр нүүр нүүрээ харж байгаад мэдүүлэг өгч болно гэсэн. Гэтэл Э урьд нь мөрдөгчид өгч байсан мэдүүлгээсээ буцаж намайг өөр дээрээ суулгаад өөрийнхөө бэлэг эрхтнээ оролдож байгаад тавьсан гэж мэдүүлдэг. Нэг ёсондоо гар хангалга хийсэн мэтээр мэдүүлдэг. Гэтэл энэ хүүхэд хохирогч юм чинь гэ гэдэг талаас нь харж, миний өөрийнхөө буруугүй, ийм гэмт хэрэг хийгээгүй гэдгээ өөрийн мэдэх хэмжээнд нотлох баримтаар, нотолж байхад эдгээрийг бодож ч үзэлгүй хохирогчийн худал мэдүүлгээр миний үлдсэн амьдралыг шийдэх гэж байгаад маш их харамсаж байна…” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э өгсөн мэдүүлэгтээ: “Би 2007 оноос авхуулаад 3 настайгаасаа, хойш 2018 он хүртэл ээжийнхээ төрсөн эгч болох Энхтуяагийн гэрт, Дорноговь аймгийн Дарь эх суманд амьдарч эхэлсэн. Тэгээд Энхтуяа эгчийн нөхөр Б гэх хүн 2016 оноос хойш 2020 он хүртэл хугацаанд намайг хүчиндсэн. Ер нь бол яривал удаа дараагийн  олон зүйл байгаа. Гэхдээ энэ бүх зүйлийг яримааргүй байна. 2015 оноос 2020 он хүртэл намайг хүчиндсэн. Энэ хугацаанд олон үйлдэл байгаа ч 3 удаагийн мэдүүлгээрээ он, цаг, сар, өдрийг нь хэлж мөн болсон процессыг нь хэлж мэдүүлсэн. 4 жилийн хугацаанд маш олон удаагийн хүчиндэх үйлдэл байсан гэхдээ тухайн цаг хугацааг санахгүй байгаа учраас хэлээгүй байгаа миний зүгээс энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч гэж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр С.Отгонзул оролцсон/ өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эгч Одонтунгалагийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гангар хотхоны 520 дугаар байрны 24 тоот гэрт очиж хүүхдийг нь харж өгөөд хоночихоод 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-103 тоот гэртээ ирсэн. Тэгтэл манай нагац ах Б манай гэрт ирчихсэн “би С.Энхтайван /нагац эгч С.Энтуяагийн нөхөр гэх/ -аар өмдний доод талыг хасуулна. Гэрийг нь мэдэхгүй учир намайг заагаад өг” гээд цагаан өнгийн машинд суулгаад аваад явсан. Б ах “замаараа гэрээс орж юм аваадахъя” гээд төрсөн эгч Оюунцэцэгийн гэрээс орж гэрийн түлхүүрээ авсан. Тэгээд намайг “хамт орж гэрээс юм аваад гаръя” гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66е хотхоны 49 тоот гэртээ дагуулаад орсон. Гэртээ ороод Б ах миний хувцсыг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хориглотол намайг ор луу түлхэж хэвтүүлээд миний хувцсыг хүчэзр тайлсан. Тэгээд өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтээд бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би үгүй гэж хориглосон. Тэгтэл хүчээр миний үтрээ лүү бэлэг эрхтэнээ хийсэн. Tэгээд 15-20 минут бэлгийн харьцаанд орсны дараа боссон. Тэгэхээр нь би хувцсаа өмссөн. Тэгээд замаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордонд байдаг манай нагац эгч Энх-Оюунынд Б ах Хараа нэртэй 100 мл 2 шил архи уучихаад намайг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-103 тоотод гэрт хүргэж өгсөн. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд ээж С.Отгонзулд болсон явдлыг хэлээд цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна. Б манай ээж С.Отгонзулын төрсөн эгч С.Энхтуяагийн нөхөр байгаа юм. Би 2007 оноос хойш 3 настайгаасаа 2018 он хүртэл нагац эгч С.Энхтуняагийн Дорноговь аймгийн айраг суманд гэрт нь байдаг байсан. С.Энхтуяа эгчийн нөхөр Ч.Б ах 2016 оноос эхлээд надтай хүчээр бэлгийн харьцаанд удаа дараа ордог байсан. Тухайн үед ээж, эгчид хэлэх гэсэн боловч Б ах “хэлж болохгүй шүү” гээд дарамтлаад байдаг байсан. 2018 онд манай ээж С.Отгонзул намайг Улаанбаатар хот руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр М.Цолмон оролцсон/ өгсөн:

“Ч.Б нь намайг 13 настай байхад зун Хүүхдийн баярын дараа Ч.Бын гэр болох Дорноговь аймгийн Айраг сумын 4 баг, Төмөр замын 14-02 тоотод байхад манай эгч Энхтуяа ээлжийн ажилдаа явчихсан үед шөнө Б ах миний хажуу талаар орж ирээд нүцгэн хэвтчихсэн байхаар нь би “хувцсаа өмсөөч” гэтэл миний хувцасыг тайлах гэхээр нь би орилоод уйлтал миний хувцсыг хүчээр тайлаад бзлгийн харилцаанд орсон. Тухайн үед миний бэлэг эрхтэнээс их хэмжээний цус гараад би салфетикаар арчаад хогийн саванд хийгээд хаячихсан.

Тухайн үед Б нь намайг “гэрийнхэндээ хэлвэл ална шүү” гэж дарамталсан. Тухайн үедээ ээж Отгонзул, эгч Үүрийнцолмон нарт хэлтэл ээж Отгонзул эгч Энхтуяа эгчид хэлтэл Энхтуяа эгч надад итгээгүй, харин Б ахад хэлчихсэн байсан. Тэгсэн Б ах “худлаа ярьж байгаа юм” гээд миний хэлснийг тоогоогүй. Тэр үед ангийн найзууд болох Энхжин, Оюунтуяа, Анударь нарт болсон зүйлийн талаар хэлж байсан. Тэрнээс хойш 5-6 хоногийн дараа эгч Энхтуяа ээлжгэй байсан тул Б дахиад согтуу миний хажуу талаар орж ирээд хэвтэхээр нь би “ээж, эгч рүү хэллээ шүү” гээд орилтол Б ах хувцсаа өмсөөд яваад өгсөн. Тэрнээс хойш эгч Энхтуяа ажилдаа явсан хойгуур хааяадаа надтай бэлгийн харилцаанд орж эхэлсэн. Бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж байгаагүй, гар дээрээ тавьчихдаг байсан.

2018 оны 7, 8 сарын үед ээж Отгонзулд би Б ахын талаар хэлтэл намайг Улаанбаатар хотод өөр дээрээ авъя гэж хэлээд авсан... Би анх 5 дугаар ангид байхдаа Бтай бэлгийн харилцаанд орсон. Өөр хүнтэй орж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Э.Болорцэцэг, мөн өмгөөлөгч, прокурор оролцсон/ өгсөн:

“... Намайг анх Б нь хүч хэрэглэж хүчиндэх үед би 5 дугаар ангийн сурагч байсан. Тиймээ би 10 настай байсан. 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр юм байна. Би яагаад он, cap, өдрийг нь яагаад санаад байна бэ гэхээр манай ангийн найз Эндгэрэлийн төрсөн өдөр болсон юм. Манай ангийн хүүхдүүд бэлгийн харилцаанд орохыг хүүхэдтэй болно гэж ойлгосон.

Миний хувьд 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 цагийн орчим эгч Энхтуяа ээлжийн ажилдаа явчихсан байхад Дорноговь аймгийн Айраг суманд Бын гэрт би унтаж байтал Б ах хамаг хувцасаа тайлчихсан, миний хажуу талаар ороод ирчихсэн хэвтээд тэврэх гэхээр нь би эргэж харж сэрээд “та болиоч, хувцсаа өмсөөч” гэтэл “хэнд ч хэлж болохгүй шүү, хоёулангийн нууц шүү” гээд миний дээрээс гараад хэвтчихээд буцаад босоод байшингийн хаалгаа түгжээд буцаад ирэх хооронд би босоод хувцасаа өмстөл эргэж ирээд миний хувцасыг тайлаад эргээд миний дээр гараад хоёр гар дэлгэж хойш нь дараад, тэгээд нэг гараараа цээж илээд, тэгээд надтай бэлгийн харилцаанд орж намайг хүчиндсэн. Тухайн үед цус гараад тэр цусаа салфитекээр Б ах арчиж өгсөн. Тэгээд хувцасаа өмсөөд босоод яваад өгсөн. Түүний дараа би зөндөө уйлаад унтаад өгсөн. Өглөө босоод би бие застал их хэмжээний цус гарсан. Б анх бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй.

2020 оны 03 дугаар сарын сүүлээр гэртээ байхад Б ах над руу залгаад Монгол хотхон руу орсон гэдгээ хэлж болохгүй шүү гэж хэлэхээр нь би цагдаа нар мэдэх байх даа гэж хэлээд утсаа тасалсан. Мөн гэрт байх хугацаанд эгч Энхтуяа нь өргөдлөө буцаагаад гомдолгүй гээд хэлчих гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Н.Отгонжаргал оролцсон/ өгсөн:

“Би ээжийн эгч Энхтуяагийн нөхөр болох Б ахтай хамгийн анх Дорноговь аймгийн Айраг суманд 5 дугаар ангид буюу 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байх бэлгийн харьцаанд орж байсан. Миний санаж байгаагаар тэгж санагдаад байна. Би тухайн үед Б ахын гэрт нь Бын ахын эхнэр Энхтуяа бид гурав хамт амьдардаг байсан. Тэр өдөр Энхтуяа эгч өөрийн ажил болох зочид буудалруугаа явчихсан байсан. Харин би орой орондоо ороод унтаж байхад Б ах гаднаас орж ирээд миний хажуугаар хувцасаа тайлаад миний унтаж байсан оронд ороод ирэхээр нь би сэрээд “та хувцсаа өмсөөч” гэхэд “энэ хоёулангийнх нь дунл үлдэнэ шүү”, эгч нартаа битгий хэлээрэй” гэсэн. Миний дээр гараад өмсөж байсан футболк болон турсикийг хүчээр тайлаад миний бэлэг эрхгэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнгээ хийхээр “боль” гээд хэлсэн чинь юм хэлэхгүй байсан. Би тухайн үед босох гэсэн чинь миний дээрээс гараараа дарсан байсан учраас дийлэхгүй байсан. Минии дээр гараад хөдлөөд байсан чинь бэлэг эрхтэнээс цус гарсан. Тэгсэн Б ах орны хажуу талд байсан салфетик аваад миний цусыг арчаад гаргаад хогийн бункер лүү хаячихсан. Б ах хувцасаа өмсөөд гэрээс гараад яваад өгсөн. Тэр үед цаг харахад 00 цаг өнгөрч байсан. Б ах тэр шөнө 04-05 цагийн хооронд гэртээ ирсэн. Харин би өглөө нь 08 цагт хичээлдээ явсан. Б ах гэртээ унтаад үлдсэн. Энхтуяа эгч ажлаасаа ирээгүй байсан. Би Энхтуяа эгчид хэлэх гэсэн чинь айгаад хэлж чадаагүй. Удалгүй зуны амралт болоод ээж Отгонзул дээр Улаанбаатар хотод ирсэн. Намар нь удалгүй хичээл орох болоод Дорноговь аймгийн Айраг сум руу явсан. Би зуны амралтаараа Улаанбаатар хотод ирчихсэн байх үедээ Ээж Отгонзулд Б ах намайг унтаж байхад миний дээр гарсан гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж Энхтуяа эгч рүү утасдаж ярьж байсан. Би юу ярьсан талаар мэдээгүй. Харин намайг Айраг суманд очсон байхад Энхтуяа эгч надтай уулзаад “Б ах чинь чиний хувцасыг тайлж байсан юм уу?” гэхээр нь болсон асуудлыг бүгдийг нь хэлсэн чинь Энхтуяа эгч Б ахыг дуудаж уулзсан. Б ахыг ирсний дараа Энхтуяа эгч намайг “гарч бай” гэхээр нь би гараад байж байтал “эргээд ороод ир” гэхээр нь яваад ороход Б намайг “чи юу гээд худлаа яриад байгаа юм” гэсэн. Би тэгэхээр нь “үнэн биз дээ, та яагаад худлаа яриад байгаа юм” гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагад бол хандаагүй. Тэрнээс хойш би он, cap, өдрүүдийг нь мэдэхгүй байна. 4-5 удаа Энхтуяа эгчийг ажилдаа явсан хойгуур нь намайг орой орондоо ороод унтсан хойгуур миний оронд орж ирээд Б миний хувцасыг тайлаад надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэхээр “хүнд хэлэх юм бол ална шүү” гээд байдаг байсан. “Энэ асуудал бид хоёрын дунд үлдэнэ шүү” гээд байдаг байсан. Б надтай бэлгийн харьцаанд орсон талаар дахиж хэлээгүй. Учир нь нэг удаа хэлэхэд хүлээж аваагүй, тоохгүй байсан болохоор дахиж хэлээгүй. Харин хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бын ахын дүүгийнх нь гэр болох Монгол хотхонд очиж намайг Б бэлгийн харьцаанд орсон. Тэр үед би гэртээ байж байх үед Б ах Дорноговь аймгаас Энхтуяа эгч хагалгаанд орох гээд ирчихсэн байхад Б ах манай гэрт ирээд “Энхтайван ахын гэрээс очиж юм авна” гээд надаар гэрийг нь залгуулах гээд аваад явсан. Манай гэрээс Б ах бид хоёр гараад Монгол хотхонд байх Бын төрсөн дүүгийнх нь хүүхдийн гэрт нь яваад очтол хүн байхгүй. Харин Б ахад гэрийнх нь түлхүүр байсан учир онгойлгоод орсон. Гэрт нь яваад ортол намайг “ийшээ суу, цай уу” гээд суулгасан. Би сууж байтал намайг жижиг өрөөндөө дуудсан. Тэгэхээр нь яваад очтол намайг “куртикээ тайлчих, жаахан байж байгаад гарья” гэсэн. Би куртикээ тайлаад сууж байхад Б ах хүрч ирээд миний оймс болон өмдийг хүчээр тайлахаар нь “та болиочээ,  би таныг ээж, Энхтуяа эгч хоёрт хэлнэ шүү?” гэхэд “тэд нар чинь надад хамаагүй” гээд миний бүх хувцасыг тайлаад ор луу түлхэж унагаагаад өөрийнхөө хувцасыг тайлаад миний дээр гараад надтай бэлгийн харьцаанд орсон. Харин надтай бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч хэрэглээгүй унтсан. Надтай бэлгийн харьцаанд орсны дараа боовноос нь цагаан юм гарсан. Тэрийгээ нойлын цаасаар арчиад цонхоор гаргаад шидчихсэн. Намайг “хувцасаа өмс, одоо хоёулаа явья” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. Ийм л зүйл болсон... Миний сарын тэмдэг 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирж байсан. Би хамгийн анх Б ахтай бэлгийн харьцаанд орох үед миний сарын тэмдэг ирээгүй байсан... Б ахтай хамгийн анх бэлгийн харьцаанд орох үед миний бэлэг эрхтнээс цус гарсан юм. Өөрөөр бол цус гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.42-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Н.Отгонжаргал, мөн өмгөөлөгч оролцсон/ өгсөн:

“... Би одоо яг он, сарыг нь сайн санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар Б ах ямар ч байсан хорих ангиас гараад удаагүй л байсан. Харин Б ах намайг 2014 оны зуны амралтаар Улаанбаатар хотод ээж Отгонзул дээр ирчихсэн байх үед хорих ангиас суллагдлаа гээд эхнэр Энхтуяагийн хамт ирж байсан. Тийм болохоор 2014 оны 05 дугаар сард энэ асуудал болоогүй байх. Харин би түрүүн хэлсэнчлэн 2014 оны 09 дүгээр сард хичээл орсны дараа энэ асуудал болсон байх. Би яг он, сарыг нь тэдний өдөр гэж хэлж чадахгүй байна. Надад найз залуу байхгүй. Надаас найз залуу байгаа юу гэж асууж байсан. Харин би найз залуу байхгүй гэж хэлж байсан. Би урьд нь ч тэр одоо ч тэр найз залуу байхгүй. Би эрэгтэй хүүхэдтэй үерхэж байгаагүй.

Би тэр өдөр Б ах намайг гэр лүүгээ хариараа гээд таксинд суулгаж өгсөн. Харин би гэр лүүгээ явах гэсэн чинь явмааргүй санагдаад өөрийн төрсөн аав болох Баттүвшингийн ээж, аав хоёр буюу эмээ, өвөө хоёр дээрээ очиж хоносон. Тэнд очиж би хоёр хоноод байж байхад манай аав Баттүвшин намайг ирж аваад гэр лүү нь хамтдаа явсан. Би аавынхаа гэрт очоод нэг хоносон чинь аав намайг “одоо ээж эд нар чинь санаа нь зовж байгаа байх, миний охин гэртээ харь” гээд намайг автобусанд суулгаад явуулсан. Би энэ хугацаанд хоол идмээргүй санагдаад хоол идээгүй явчихсан чинь нүд бүрэлзээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд тэр эмч намайг ээжийнхээ утасны дугаарыг гэхээр нь ээжийнхээ утасны дугаараа хэлсэн чинь ээжийг дуудахад ээж болон ээжийн дүү нар хамтдаа ирсэн. Надаас юу болсон талаар Отгонзаяа эгч “яасан юм, юу болсон юм” гээд асуугаад байхаар нь Энхтайван ах, Б ах нарын талаар бүгдийг нь хэлсэн. Би хоол идэх гэсэн чинь хоол орохгүй байсан. Надад тэр Б ахын хүчирхийлж байгаа болон урьд Энхтайван ах, Б ахын урьд хүчирхийлсэн асуудлууд нь бодогдоод хоол идэх гэхээр л идмээргүй санагдаад байсан. Би энэ болсон зүйлүүдийн талаар аав Баттүвшинд хэлэх гэж очсон боловч хэлэх гэхээр л айгаад ичээд санаа зовоод хэлж чадахгүй байсан.

2020 оны 02 дугаар сард эмээ Дуламсүрэнгийн гэрт нь хонохдфд дүү Урангоогийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн тэнд очсон байх үед Эмээ Дуламсүрэн, эгч Энхтуяа, Б ах нар байсан. Тэгсэн Б ах, Энхтуяа эгч хоёр Айраг сум руу гэр лүүгээ явна гээд, дүү Урангоо бид наыг аваад Дорноговь аймгийн Айраг сум руу маргааш нь авч явсан. Айраг суманд очсоны маргааш нь Энхтуяа эгч ажилдаа яваад өгсөн. Харин би дүүтэйгээ хамт үлдсэн. Б ах орой ажилтай мөртлөө ажил руугаа явахгүй, гэртээ байгаад байсан. Дүүг унт унт гээд загнаад байсан. Би утсаараа том өрөөнд фэйсбүүк оролдоод орондоо хэвтэж байх үед миний хажуугаар хувцасаа тайлаад ороод ирсэн. Тэгэхээр нь би “та одоо ажилдаа яваач ээ” гэхэд “жаахан хэвтэж байгаад явнаа” гэж байхад манай дүү цаанаас жижиг өрөөнөөс бие засах гээд гараад ирсэн чинь Б ах “чи унтаагүй юм уу?” гэж дүүг хэлснээ шууд хувцасаа өмсөөд гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед цаг шөнө 00 цаг өнгөрч байсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.47-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Н.Отгонжаргал оролцсон/ өгсөн:

“... Би 3 настайгаасаа Дорноговь аймгийн Айраг суманд ээжийн эгч Энхтуяагийн гэрт байдаг болсон. Тэр үед Энхтуяа эгч охин Солонго нар нар хамт амьдардаг байсан. Харин Б нь хорих ангид ял эдэлж байсан.

Би урьд нь мэдүүлэг дээрээ энэ бүх зүйлийг хэлсэн. Тухайн үед би 2014 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаад байгаа. Тэр үед Б ах намайг Дорноговь аймгийн Айраг суманд өөрийн гэртээ анх хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан. Би одоо он cap өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан Энхтуяа эгчийг ажилдаа явсан хойгуур гэрт нь хүн байхгүй үед оройн цагаар надтай хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхон гэх Б ахын эгчийнх нь хүүхдийн гэрт хамгийн сүүлд надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон.

Б ах надтай яг хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон талаар мэдэхгүй байна. Намайг Б ах “хүнд хэлж болохгүй шүү, хэлэх юм бол ах эгч хоёрын чинь амьдрал байхгүй болно” гэдэг. Тэрнээс намайг ална гэж сүрдүүлж байсан удаа бол байхгүй. Б ахыг надтай бэлгийн харьцаанд орох болгонд би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлдэг байсан боловч эсэргүүцэл үзүүлэхээр миний гараас бариад миний хувцасыг тайлчихдаг оайсан.

Б ах надтай бэлгийн харьцаанд орсон асуудлууд нь Дорноговь аймаг Айраг суманд гэрт нь болж байсан. Харин хамгийн сүүлийн хүчирхийлсэн асуудал Баянзүрх дүүрэгт болсон. Надтай Б ах эхлээд бэлгийн харьцаанд хүчээр орж эхэлснээс сүүлийн удаа хүртэл дунд нь хэдэн онд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсныг би санахгүй байна. Учир нь Б ах надтай 14 хоногтоо 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог байсан болохоор давтамж ихтэй учраас он cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Би одоо гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.2.239-241/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр С.Отгонзул оролцсон/ өгсөн:

“... Дорноговь аймгийн Айраг суманд намайг 5 дугаар ангид байхад буюу 9 настай байсан. Хамгийн анх 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Энхтуяа эгчийн нөхөр болох Ч.Б ах надад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон. Б ах намайг айлган сүрдүүлж дарамтлан нийт 15-20 удаа бэлгийн харьцаанд орсон. Их өвдөж зовиурладаг байснаас ямар нэгэн шингэн зүйл гарч байгаагүй. Хутга бариад “гэрийнхэндээ хэлвэл ална” гэж айлган сүрдүүлдэг байсан. Түүнээс миний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй. Ч.Б ах 15-20 удаа бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих хууль ёсны дагүу арга хэмжээ авч өгнө үү. Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.3.56-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр С.Отгонзул, мөн прокурор оролцсон/ өгсөн:

“... 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Бын төрсөн охин Солонго Швецарь улсад сурахаар явсан. Тэрний дарагийн жил нь асуудал болсныг саналаа, би Дорноговь аймгийн айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сурч байхад сургууль амрахын 7 хоногийн буюу өдрийг нь сайн санахгүй байна, 2016 оны 05 дугаар сарын эхээр Ч.Б ах намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд архи үнэртүүлчихсэн, Энхтуяа эгч тэр өдөр ээлжинд хонохоор Төмөр замын буудалд ажилдаа явчихсан, гэртээ байгаагүй байхад хамгийн анх намайг хүчиндсэн.

Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Хүүхдийн баяр буюу бүх нийтийн амралтын өдрөөр Анударь, Мөнх-Уянга, Энхжин, Оюунтуяа нартай сургуулийн урд байрлах соёлын төвийн үүдэнд усаар байлдаж тоглож байхад Анударь ухаан алдаж унаад бид нар гэрт нь хүргэж өгөөд гэрт нь байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад Энхтуяа эгч залгаад “ирж хоолоо ид” гэж хэлэхээр нь яваад очтол Б ах архи уучихсан, Энхтуяа эгч загнаад зогсож байсан, удалгүй Б ах бид хоёрт оройн хоол хийж өгөөд хамт бид нар идчхээд 22 цаг өнгөрч байхад Энхтуяа эгч ээлжиндээ хонолоо гээд гарад ялсан хойгуур дахин намайг хүчиндсэн, энэ асуудлаас хойш 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд намайг нийт 15-20 удаа хүчиндсэн. Цаг хугацааг нь би одоо сайн санахгүй байна. Энэ асуудлыг дахин яриад баймааргүй байна.

          Ч.Б хүчиндсэн талаар 2016 намар дотны найз Энхжин, Оюунтуяа хоёрт хэлж байсан. Оюунтуяа овогтой Энхжин нь одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр байрлах Хо Ши Мин нэрэмжит сургуулийн 12 дугаар ангид сурдаг, холбоо барих утасны дугаарыг хэлж мэдэхгүй. Оюунтуяатай би жилийн өмнө кинотеатрт тааралдсан, тэр үед дугаарыг нь аваагүй. Одоо хаана ямар сургуульд сурч байгаа талаар мэдэхгүй байна. Ч.Б “Энхтуяа” гээд цээжин дээрээ нэрийг шивүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.3.88-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Н.Отгонжаргал оролцсон/ өгсөн:

“... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө эрт С.Энхтуяа, С.Энх-Оюун эгч хоёр орж ирээд л “тус бүрд нь 20.000.000 төгрөг өгье гомдол саналгүй гэсэн бичиг бичээд өг” гээд гуйгаад байхаар нь ээжтэй ярилцаж байгаад ээж С.Энхтуяа эгчид “таныг бодоод яахав бичээд өгье” гэж хэлээд ээж маань бичиг үсэг мэдэхгүй гэхэд С.Энх- Оюун эгч бичээд ээж бид хоёроор гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /хх.4.70-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрсэн хохирогч О.Эгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“... Би Урангоод бол хэлээгүй. 2018 оны цагаан сараар байхаа, би Улаанбаатар хотод гэртээ байж байтал Б, түүний эхнэр Энхтуяа нар Улаанбаатар хотод манай эмээгийн гэрт ирээд хэд хоночихоод буцаад явахдаа намайг болон манай төрсөн дүү Урангоо, хамаатны дүү Нандин-Эрдэнэ нарыг дагуулаад Дорноговь аймгийн Айраг суманд байх гэр рүүгээ явсан. Тухайн үед Б нь цэцэрлэгт манаач, эхнэр Энхтуяа нь зочид буудалд үйлчлэгч хийдэг байсан ба 24 цагаар ажилладаг байсан. Одоо яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байнаа, 1 өдөр Б, Энхтуяа нар ээлжийн ажилтай байсан ба тэр өдөр Урангоо, Нандин-Эрдэнэ бид 3 гэрт нь, би том өрөөнд, Урангоо, Нандин-Эрдэнэ 2 жижиг өрөөнд тус тус унтахаар байж байсан. Тэгтэл шөнө 01 цагийн үед Б гаднаас орж ирээд миний унтаж байсан ор руу орж ирээд хажуугаар орж ирээд намайг хойноос тэврээд хэвттэл Урангоо, Нандин-Эрдэнэ 2 босч ирээд харчихсан. Тэгтэл Б босч ирээд “Унтаач та 2” гэж хэлээд тэр 2 луу уурлачихаад гараад явсан.

Тэрнээс биш өөрөө бол ямар нэгэн байдлаар Урангоод хэлээгүй, Урангоо өмнөх, болон дараах өөр асуудлуудыг мэдэхгүй.

Би Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд 2010 онд 1 дүгээр ангид элсэж ороод суралцсан.

Б нь хамгийн анх намайг 5 дугаар ангид байхад буюу 2015 онд надад хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон ба 2016 онд 6 дугаар ангидаа байхдаа тухайн үед найзалж байсан 10-н жилийн ангийн найзууд болох Энхжин, Оюунтуяа нарт уг асуудлыг 1 л удаа хэлж байсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар хэлээгүй, дээрх хүмүүс нь болсон асуудлын талаар хараагүй. Тэгээд би 2017 онд 7 дугаар ангид ордог жилээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Түүний дараа 2020 онд би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулж байхад бид нар фэйсбүүкийн грүпп чат нээгээд, юм ярьцгааж байгаад уг асуудлыг яаж шийдэгдсэн талаар надаас асууж байсан. Энхжин Оюунтуяа 2 “Б шоронд явчихсан юм уу” гэж надаас асууж байсан. Түүнээс хойш гэнэт л холбоогүй болчихсон. 

Би Энхжин, Оюунтуяа нартай хамгийн сүүлд 2020 онд хальт холбогдоод, түүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Тухайн үед Энхжин нь “О.Энхжин” гэсэн фэйсбүүк хаягтай, харин Оюунтуяа нь “А.Оюунтуяа” гэсэн фэйсбүүк хаягтай байсан. Одоо дээрх хаягуудаа ашиглаж байгаа эсэх талаар нь би мэдэхгүй байна. Оюунтуяагийн Энхжин, Авгааны Оюунтуяа гэдэг. Би холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг зэргийг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.5.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“... Эгийн төрсөн аав Баттүвшин гэж хүн байдаг юм. Энэ хүн одоо Улаанбаатар хотод байдаг юм. Баттүвшин гэх хүн нь Эг төрөхөд нь л хаяад явчихсан юм. Би энэ Баттүвшин гэх хүнтэй бол ямар нэгэн холбоо байдаггүй. Одоо хаана байдаг талаар нь мэдэхгүй байна. Э аав Баттүвшинтэйгээ холбоо байдаггүй учир хэлээгүй.

Э нь гэртээ хоёр дүүгээ хараал байж байдаг юм. Дорноговь аймгийн Айраг суманд байх хугацаандаа гадуур хонож өнжөөд байдаг асуудал бол байхгүй. Надад Энхтуяа эгч гадуур тэнээд байна гэж хэлж байсан удаа бол байхгүй...

Манай гэрт эгч Энхтуяа, эгч Энх-Оюун нар ирээд “Эгаар гомдол санал байхгүй, ийм зүйл болоогүй гэдэг талаар өргөдөл бичээд өгөөч” гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь “бичээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би бичиж өгөөгүй. Тэгсэн чинь өөрсдөө бичээд надаар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд надад 500.000 өгөөд байсан. Тэгэхээр нь би “авахгүй” гэж хэлсэн чинь “чамд зээлж байгаа юм, эгчдээ мөнгөтөй болохоороо өгчихнө  биз” гэж хэлээд үлдээсэн. Харин би энэ асуудал болохоос өмнө Энхтуяа эгчээс мөнгө зээлчихээч гэж асуж байсан юм. Тэгээд би зээлж байгаа юм байх гэж  бодож байсан. Харин дараа тэр өргөдлийг нь Нандин-Эрдэнэ гэж байцаагчид аваачиж өгсөн байсныг сүүлд нь буцааж аваад гэртээ авчирч байгаад шатаачихсан юм...

Мөн Б нь нэг өргөдөл бичээд намайг гарын үсэг зур гэхээр нь зурсан. Тэр өргөдөл дээрээ Б ахыг би айсандаа гүтгэчихсэн юм гэсэн утгатай өргөдөл байсан. Тэр өргөдлийг нь би өөр дээрээ байлгаж байсан чинь Б ахын эхнэр Энхтуяа нь над дээр ирчихээд “эгч нь шинээр өргөдөл бичээд өгье, наад өргөдлөө надад өгчих” гээд ирээд уйлаад байхаар нь өгөөд явуулчихсан. Би тэр өргөдлүүдийг нь авчихаад танд өгөх гэж ирсэн боловч өгч чадаагүй явчихсан юм. Тэгсэн Бын эхнэр Энхтуяа нь “наад байцаагч чинь яагаад өргөдөл явдаггүй юм, болохгүй бол Нийслэлийн цагдаагийн дарга дээр нь ороод өргөдлөө өг” гээд байсан. Тэгэхээр нь “би чадахгүй хүүхдээ золиосонд явуулмааргүй байна” гэж хэлсэн...

Э 7 дугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хотод над дээр ирсэн. Би одоо хэдэн он байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр үед надад ирэхдээ ээж нь давсагаар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би доогуураа дараад тэгсэн юм болов уу? гэж бодоод үзүүлэх гэж байгаад үзүүлж чадалгүй явуулсан. Тэр үедээ надад Э “Б ах миний дэлэн хөх оролдоод байна” гэж хэлсэн. Эг тэгж хэлэхээр нь би эгч Энхтуяа руу утсаар залгаад “хүүхдээ өөр дээрээ авья” гэхэд “нэг мөсөн төгсгөөд явуулъя” гэж хэлсэн. Би тухайн үед хүлээн зөвшөөрөөд утсаа тасалсан. Харин 1 cap гарангийн дараа байх Энхтуяа эгч над руу залгаад “танай хүүхэд чинь хулгай хийгээд байна. Одоо Эг өөр дээрээ ав” гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ өөр дээрээ авсан...” гэх мэдүүлэг /хх.1.50-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“Отгонзулын Э нь 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайн шанд суманд төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн. 2010 онд Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн ороод тэндээ сурч байгаад 2017 онд Улаанбаатар хот руу шилжиж над дээр ирж амьдрах болсон.

Миний бие нь 2002 онд нөхөр Баттүвшингээс салаад 2003 онд одоогийн нөхөр Пүрэвжавтай гэр бүл болоод охин Эг эгч Энхтуяа дээр Дорноговь аймагт түр амьдруулж байгаад 2017 онд Улаанбаатар хот руу өөр дээрээ авч хамт амьдрах болсон. Одоо охин Э нь нийслэлийн 44 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид сурч байгаа.

2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14 цагийн орчим хайгаад явж байтал Эг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гүний худагын орчим ухаан алдсан байхыг хүмүүс 103 дугаарт дуудлага өгөөд Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очисоныг эмнэлэгээс залгаад бид нар Баянзүрх дүургийн эмнэлэг дээр иртэл Э уйлчихсан гэдэсний дээгүүр хатуулж өвдөөд байна гэж хэлэхээр нь бид нар эмчид үзүүлтэл 4 хоног юм идээгүй, бас хүүхэд айгаад ийм зүйл болсон байна гэж хэлсэн.

Тэгээд Эгаас яагаад гадуур тэнээд байгаа талаар асуутал “намайг 13 настай байхад буюу 5 дугаар ангид байхаас эхлээд Б ах хөдөө Дорноговь аймагт байхад оролдоод хүчиндсэн, тухайн үед би айгаад хэн ч хэлээгүй, тэрнээс хойш байнга ийм үйлдэл гаргадаг байсан. Мөн ах Энхтайван нь 2019 оноос хойш Сүхбаатар дүүргийн Хүүхдийн 100-д байрлах үйлдвэр дээр дуудаад хүчиндэж бэлгийн харилцаанд орсон” гэж хэлхээр нь би цагдаад дуудлага өгсөн.

2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 11 цагийн үед Э гаднаас гэртээ орж ирээд сууж байтал удалгүй хүргэн ах Б, хүргэн ах Бат-Од нар гаднаас орж ирээд Б нь Эг том ах Энхтайван ахын гэр лүү дагуулж явж юм оёно, бас гэрийн хаягийг заалгъя” гэхээр нь би “та гэрийг нь мэдэхгүй юм уу” гэтэл “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийн толгой хөдөлчихсөн болохоор нь Быг автомашинтай нь хамт яваад Баянзүрх худалдааны төв дээр хүүхдийн толгой бариулчхаад ир гэж хэлтэл зөвшөөрөөд бид 2 Баянзүрх худалдааны төв орж хүүхдийн толгой бариулчхаад гэртээ буцаж ирээд Эг Б, Бат-Од нар дагуулаад явсан.

Тэгээд тэр өдрөө ирэхгүй болохоор нь 19 цагийн үед Б луу залгаад “Э хаашаа явчихсан юм бэ” гэтэл “Энх-Оюун эгч чинь гэрт байна, одоо очлоо” гэж хэлсэн. Тэгсэн 20 цагийн үед Бтай хамт Э нь гаднаас орж ирсэн.

Тэгсэн Б үсчин орчхоод ирье гээд Эг дагуулаад гарснаа удалгүй үсчин хаалттай байна гээд ороод ирсэн.

Гаднаас орж ирэхдээ Б жаахан архи уучихсан, Эг хамт дагуулаад явъя гэхээр нь би согтуу байгаа учир яаж ганцааранг явуулах бэ гэж бодоод Эг дагаад хамт явчих гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Э гэртээ ирэхгүй утсаа дуудаад авахгүй байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж алга болсон талаар мэдэгдсэн.

Мөн тэр орой Бт алга болсон талаар хэлтэл Б нь би 16 дугаар хороололын тэр хавиас таксинд суулгаж өгсөн гэж хэлсэн.

Тэгээд бид нар 3 өдөр хайгаад 4 дэх хоног дээр Баянзүрх дүүргийн эмнэлэг дэзр ирж Эг олж авсан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66ё байрны 49 тоотод төрсөн дүү Отгончимэгийн хүүхэд Боргилын гэрт Эг шатаах хувцас авъя гэж дагуулж ороод лифтний хажууд үнсээд, гэрийн хаалга онгойлгоод хувцасаа тайлаад цай уучих гэж цай уулгачихаад жижиг өрөөнд оруулаад бүх хувцас тайлахаад дотоож тайлах гэхэд нь эсэргүүцтэл үзүүлтэл “маяглаад бай гичий минь, хүссэн хүсээгүй чи үзнэ шүү дээ” гээд ор дээр хэвтүүлээд хүчиндсэн, Б ахаас цагаан өнгийн зүйл гарсан тэрийгээ арчаад байсан” гэж хэлсэн. “Тэгээд бид хоёр хувцасаа өмсөөд байрнаас гарцгаасан” гэж хэлсэн.

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эгаас анх удаа хэлсэн. Эгийн хэлж байгаагаар Б нь 13 настай байхад анх удаа хүчиндсэн харин Энхтайван нь 2019 оны 11 сарын орчмоос хүчиндэж эхлэсэн гэсэн, гэхдээ хэр их давтамжтай гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

“... Охин маань энэ асуудлаас болоод сэтгэл санаа нь тавгүй байсан болоод ч тэр үү гэртээ ирэхгүй 3 хоног алга болчихоор нь би цагдаагийн байгууллагад зарлуулчихсан байсан тэгсэн 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдөр одоо нэрийг нь санахгүй, цагдаагаас “таны охин Эрдэнэтолгойн замын хажууд байх гүний худгийн хажууд ухаан алдсан байдалтай байхаар нь бид эмнэлэгт авчраад анхан шатны тусламж үзүүлээд байж байна, та бид нартай ирээд уулзах уу” гэхээр нь яваад очтол манай охин тэр цагдаад Ч.Бын үйлдсэн хэргийн талаар бүгдийг нь ярьчихсан байсан тэгэж би анх мэдээд тэр дор нь цагдаагийн байгууллагаар шалгуулсан.

Түүнээс охинд болсон асуудлыг нуун дарагдуулах ямар нэгэн санаа зорилго байгаагүй тэр өдөр эмнэлэг дээр очоод л болсон асуудлыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.3.100-101/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40-103 тоотод би төрсен охин Эгийн хамт гэртээ байж байхад өглөө 08 цаг өнгөрч байхад гаднаас төрсөн эгч С.Энхтуяа, С.Энх-Оюун нар орж ирээд Энхтуяа эгч “чи гомдол саналгүй гэх өргөдөл бичээд өгчих” гээд уйлаад гуйгаад байхаар нь би “үгүй” гэж хэлсэн.

Тэгсэн хүчээр Энх-Оюун эгч бал цаас аваад миний өмнөөс өргөдөл бичээд охин бид хоёроор гарын үсэг зуруулсан, өргөдөл бичиж өгвөл тус бүрт чинь 20.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би “хүүхдээ мөнгөөр худалдаж чадахгүй, тиймээс тэр мөнгийг чинь би авахгүй” гэж хэлээд мөнгө төгрөг аваагүй. 1 өргөдөл бичүүлээд тэрэн дээр охин бид хоёр гарын үсэг зурсан.

2020.03.20-ны өдөр гомдол саналгүй гэх өргөдөл бичээд Энх-Оюун, Э та гурав тухайн үед өргөдөл, гомдол шалгасан БЗДЦХ-1 хэлтсийн мөрдегч Нандин- Эрдэнэ аваачиж өгсен. Тэгэхэд байцаагч охиныг дагуулаад явсан замыг заалгана гээд аваад гарахаар нь би байцаагчаас “энэ өргөдлийг надаар хүчээр бичүүлсэн, би охиноо мөнгөөр худалдаж чадахгүй, тиймээс өргөдлийг буцаагаад авчихъя гэж гуйж байгаад авсан.

Хоёр эгч маань “худлаа ярьсан юм, айсандаа болоод тэгээд хэлчих” гээд гуйгаад “би мөнгө өгье, ямар нэгэн асуудал гарвал би арыг нь даана” гэж хэлсэн

2020.04 дүгээр сарын эхээр Энхтуяа танай гэрт очиж өргөдөл буцааж авсан талаар уулзсан. Манай ээж Дуламсүрэнг дагуулаад гэрт ирээд “чи гомдолгүй гэсэн өргөдлөө татаад авчихсан байна” гээд орилж чарлаад байхаар нь би гараад явчихсан... Тэр өдөр ээжийг дагуулаад гэрт ирэхдээ “дахиад өргөдөл бичээд өг” гээд дарамтлаад байсан...” гэх мэдүүлэг /хх.3.235-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баттүвшиний өгсөн:

“... Би Сумаагийн Отгонзултай 2003 онд Дорноговь аймагт анх танилцаж байсан. Би тухайн үeд Долноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын замын 4 дүгээр ангид ажиллаж байхдаа танилцаж байсан. Би тэр цаг хугацаанаас эхэлж, Номт гэх өртөөнд ажиллаж байхдаа Отгонзултай нэг гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Харин 2004 онд Отгонзул бид хоёр Э гэх охинтой болсон. Түүнээс хойш 2011 он хүртэл Отгонзул, Э бид гурав хамт амьдарч эхэлсэн. Харин 2007 онд билүү 2008 онд байх би одоо он, сарыг нь санахгүй байна. Манай охин Эг Энхтуяа нь өөр дээрээ аваад хүн болгоод өгье гээд авсан. Харин Отгонзул нь 2011 онд намайг хаяад өөр хүнтэй суугаад яваад өгсөн юм. Би тэрнээс хойш тусдаа өөрөө амьдралаа хөөгөөд явсан. 2011 оноос хойш Отгонзултай бол холбоогүй байсан. Харин одоо 1 жилийн өмнөөс Этай буцаад холбогдож, уулзаж эхэлсэн. Харин Этай хаа нэг л холбогдож уулздаг юм. Харин би өөрөө тусдаа амьдралтай болоод хүнтэй суучихсан юм. Отгонзул бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа бол байхгүй.

Би одоо яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2020 оны 03 дугаар сарын дундуур байх манай охин Э аав Ганбаатарын гэрт ирчихсэн байна гээд 21 цагийн үед над руу манай дүү Энхсаруул утсаар ярихаар нь сая ажилаас гэртээ орж ирлээ наанаа хонуулчихаа гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед байх гэрээсээ гараад аав Ганбаатарын гэрт очоод охин Этай уулзсан. Тэндээсээ Э бид хоёр манай гэр лүү хамтдаа явсан. Би гэртээ очоод охинтойгоо ойрд уулзаагүй юм чинь гэж бодоод янз бүрийн хоол хийж өгсөн боловч идэхгүй байсан. Би “яагаад хоол идэхгүй байгаа юм” гэхэд ааваа “зүгээр зүгээр” гээд байсан. Тэр үед Э надад” ааваа би танд нэг зүйл хэлмээр байн”а гээд байсан. Би тэгэхээр нь аавдаа хэлчих л дээ гэхэд “дараа нь танд хэлье” гээд байсан. Би тухайн үед охиноосоо өөрөө ч хүчилж асуугаагүй юм. Тэр өдөртөө манай гэрт хоночихоод маргааш нь намайг ажлаас дуудахаар нь бид хоёр хамтдаа гэрээс гарсан. Гэрээс гараад алхаад явсан чинь “автобусанд суумааргүй байна, хамтдаа хоёулаа жаахан алхъя” гээд байсан. Би алхаж явж байгаад “миний охин одоо ээж дээрээ очоо, аав нь ажилтай” гэхэд “би тийшээ очмооргүй, харьмааргүй байна” гээд байсан. Би тэгэхээр нь “энэ аавынх нь сүүлд суусан эмэгтэй ойлгохгүй ээ” гэж хэлсэн. “Тэгвэл та надад нэг хүн рүү залгаад өгчих, надад их сайн байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн рүү нь залгасан чинь “наад хүүхэд чинь яахлаараа өөр дээр чинь байдаг юм, өөрөө юу нь юм” гээд байсан. Тэгэхээр нь би “төрсөн аав нь Баттүвшин гэж хүн байна” гэхэд тэр хүн гар утасаа шууд тасалчихсан. Тэгээд жаахан удаагүй байж байтал над руу Үүрийнцолмон гээд дүү нь залгасан. Намайг тухайн үед хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. “Наад хүүхдийг чинь хайгаад бөөн юм болж байна. Өөр дээр чинь байх эрхгүй хүн” гээд над руу дайраад давшлаад байсан. Тэгж байснаа гар утсаа салгачихсан. Тэгээд би охин Эг автобусанд суулгаад явуулсан юм. Би охиноо явуулснаас хойш гар утас руу нь байнга залгаж хаана явж байгаа талаар нь асууж байсан. Надад хамгийн сүүлд ярихдаа би гэрийнхээ үүдэнд ороод сүү авч байна гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш гар утас нь холбогдохоо больсон. Харин 10 гаран хоногийн дараа над руу 98-тай дугаараас залгаснаа “ааваа би хамгаалалтын байранд байна. Та над руу энэ утсаар ярьж байгаарай” гэж байсан. Тэгэхээр нь би “чи яахаараа наанаа байж байдаг юм” гэхэд “Энхтайван, Б нар” гэж хэлснээ “за за дараа хэлье, та тийшээ битгий очоорой” гэж хэлээд “дараа ярья” гээд гар утсаа салгасан. Тэрнээс хойш нэг удаа тэр утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэж байсан. Тэрнээс хойш би бол холбоо бариагүй. Би олон хоног сураггүй болчихоор нь ээж Отгонзултай нь утсаар яриад “би одоо 6-р сарын сүүлээр Улаанбаатар хот руу орно, охинтойгоо уулзмаар байна” гэхэд “охиныг чинь Энхтуяа эгч Айраг сумруу аваад явчихсан байгаа. Тэнд одоо гоё байгаа гэсэн” гэж надад хэлсэн. Одоо л би энэ болсон асуудлын талаар сонсож байна. Би энэ талаар огт мэдээгүй явж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.76-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхсаруулын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхсаруулын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр билүү 15-ны өдөр шиг санаж байна... Э манай гэрт ирээд 17-18 цагийн үед ганцаараа ирсэн. Би аав, ээж нарын хамт байсан. Э манайд ирэхдээ хойд аавтайгаа таарахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би аавтай нь утсаар ярьсан чинь өнөөдөртөө наанаа хонуулчих, маргааш би өөрөө очиж авна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт хонохоор болсон маргааш нь аав нь өөрөө ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх.1.89-93/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн  2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Д.Дуламсүрэн оролцсон/ өгсөн:

“... Би он, сарыг нь сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө байх О.Э эгч, Нандиа гээд манай 9 настай дүү, С.Энхтуяа эгч, Ч.Б ах бид Айраг сум руу явсан. Бид нар тэнд очоод 6-7 хоног болсон байх. Харин очоод 2-3 хонож байхад С.Энхтуяа эгч ажилдаа халуун ус руу явсан. Харин Ч.Б ах орой ажилтай байсан мөртлөө байн байн гэрт орж ирээд байсан. Тэгээд орой Нандиа бид хоёр жижиг өрөөнд орондоо тоглоод байж байсан чинь Ч.Б ах “унтаач, юугаа хийгээд унтахгүй байгаа юм, жаахан хүүхдүүд байж эрт унт” гээд гэрэл унтраасан. Тэгсэн чинь том өрөөнд О.Э эгч “болиоч яах гээд байгаа юм” гэхээр нь босоод нууцаар хартал Ч.Б ах О.Э эгчийн хөх дэлэнг нь бариад байсан. Тэгэхээр нь би буцаад би ор луугаа явсан. Тэгсэн Ч.Б ах Нандиа бид хоёрын өрөөнд ирээд орж ирээд “энэ хоёр унтаагүй байна” гэснээ гараад яваад өгсөн. Харин Ч.Б ах өглөө нь халамцуу орж ирсэн. Харин энэ орой нь гадаа байдаг нойл руу Нандиа бид хоёр орох гэж байсан чинь О.Э эгчийг гарнаас нь Ч.Б ах бариад цаана байдаг гадна нойл руу дагуулж явуулж 5-10 минутын дараа хүрээд ирсэн. Тэр үед С.Энхтуяа эгч “Ч.Б О.Э хоёр хаачсан юм” гэсэн чинь тэр хоёр гаднаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.84-88/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр С.Отгонзул оролцсон/ өгсөн:

“Би Дорноговь аймгийн Айраг сум руу эгчтэйгээ 1 удаа л явж байсан. 2018 билүү 2019 оны аль нэгэнд нь одоо сайн санахгүй байна, 02 дугаар сард цагаан сарын өмнөх нь Б ах, Энхтуяа эгч хоёр ажлаар Улаанбаатар хотод ирээд удаагүй би эмээгийнх болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3-14 тоотод Э эгч, Нандин-Эрдэнэ дүү нарын хамт байж байхад гаднаас Туяа эгч, Б ах хоёр орж ирээд бид хэдийг “цагаан сараар манайд очиж байхгүй юмуу” гэхээр нь “тэгье” гээд Улаанбаатар хотоос Б ахын унадаг байсан марк, дугаарыг нь санахгүй, цагаан өнгөтэй машинаар яваад Б ахынд 7 хоносон цагаан cap өнгөрөөд удаагүй байхад гэрийнх нь паар задраад их хүйтэн байсан, тэгсэн Энхтуяа эгч “айлын хүүхдүүдийг дааруулаад яах вэ, Улаанбаатар явуулъя” гээд Э, Нандин-Эрдэнэ эгч, бид гуравт орой 18 цагийн вагоны билет захиалж өгөөд, бид нар Улаанбаатарт ирж байсан....” гэх мэдүүлэг /хх.3.231-232/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр /хууль ёсны төлөөлөгчөөр Б.Алтанзул оролцсон/ өгсөн:

“2018 оны цагаан сараар байхаа, сургууль амарчихсан, би гэртээ байж байтал манай хамаатны эгч Энхтуяа, ах Б нар Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хотод ирсэн. Тэр 2 эмээгийн гэрт хэд хонож байгаад буцахдаа манай эгч Э, манай хамаатны дүү Нандин-Эрдэнэ, бид 3-ыг “цагаан сараар хөдөө манай гэрт бай” гээд авч явсан. Тэндээ очоод ойролцоогоор 2-3 хоногийн дараа нэг орой Энхтуяа эгч, Б ах 2 хоногийн ээлжийн ажилтай гээд гарсан ба Э эгч том өрөөнд, Нандин-Эрдэнэ бид 2 жижиг өрөөнд унтах гээд хэвтэж байтал шөнө Б ах ороод ирсэн. Тухайн үед юм бодолгүй хэвтэж байтал Э эгч “Болиоч ээ” гэж хэлэхээр нь би босоод нууцаар хартал Б ах Э эгчийн унтах гэж байсан оронд орчихсон байж байсан. Тэгээд би буцаад орондоо ороод хэвттэл Б ах босч ирээд “Та нар эрт унтаач, жоохон юм байж” гэж хэлчхээд гараад явсан.

2018 он гэдгийг санаж байгаа шалтгаан гэвэл тэр үед би 5 дугаар ангид байсан, харин манай эгч Э 8 дугаар ангид байсан сурж байсан...” гэх мэдүүлэг /хх.5.56-57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энх-Оюуны өгсөн:

          “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүү нараасаа О.Эг С.Энхтайван, Ч.Б нар хүчиндсэн талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэгэхэд О.Эг шүүх эмнэлэгт үзүүлээд шөнө 02 цаг өнгөрч байхад С.Энхтайванг гэрээс нь цагдаа нартай очиж авахаар явсан. Тэгэхэд оёдлын газартаа С.Энхтайван ах согтуу, архи уусан, хаалга тайлахгүй байхаар нь хамтран амьдрагч Цэцэгмааг гэрээс нь дуудаж түлхүүр авхуулаад хаалга нь онгойлгоод ортол өрөөгөөр нь нил цус болчихсон С.Энхтайван өөрөө гараа зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.100-101/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энх-Оюуны өгсөн:

          “... Сумаа овогтой Энхтуяа нь миний төрсөн эгч байгаа юм. Чгийн Б нь миний эгч С.Энхтуяагийн нөхөр нь байгаа юм. Энэ хоёр эхнэр нөхөр болоод миний мэдэхээр 30 гаран жил болж байгаа юм. Харин Сумаа овогтой Отгонзул нь миний төрсөн дүү байгаа юм. Отгонзулын Э нь миний дүү С.Отгонзулын том хүүхэд буюу зээ дүү байгаа юм.

          Эдгээр хүмүүсийн дунд болж буй асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар Чгийн Б нь миний зээ дүү О.Эг оролдож хүчирхийлсэн гэж яриад байгаа юм. Би энэ талаар хэн нь зөв яриад байгааг мэдэхгүй байна. Хууль шүүхийн байгуулга нь үнэнийг нь тогтооно биз дээ.

          Би одоо яг хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр гэдэг нь үнэн байх. Гадаа дулаан орж байсан юм. Тэгээд С.Энхтуяа эгч намайг дагуулж яваад С.Отгонзулын гэрт очиж уулзахад Отгонзулын том охин Э нь би айсандаа тэгээд хэлчихсэн юмаа. Гэж хэлж байсан. Тэгээд тэрийгээ залруулж цагдаад би айсандаа тэгээд хэлчихсэн юм. Би гомдолгүй гэсэн утгатай бичиг бичиж өгсөн. Бас С.Отгонзулаар бичиг бичүүлэх гэхэд С.Отгонзул нь бичиг үсэг сайн бичиж чадахгүй тул та бичээд өгчих гээд надаар бичгийн цаасан дээр “Гомдол саналгүй. Э нь айсандаа худлаа хэлчихсэн байна гэсэн утгатай зүйл бичүүлээд өөрөө доор нь гарын үсгээ зураад аваад үлдсэн юм. Би одоо яг юу юу гэж бичсэн болохоо дэлгэрэнгүй санахгүй байна. Ямар ч байсан тийм зүйл болоогүй. Манай охин Э нь айсандаа тэгээд хэлчихсэн байна Цаашид гомдол санал байхгүй. Өргөдлөө буцаан авч хааж өгнө үү гэсэн утгатай зүйл бичиж байсан санагдаж байна. Энэ бол үнэн. Тэгээд тэр бичгээ цагдаад аваачиж өгөхөд нь хүртэл би хамт явсан. Тэр үед нэг эмэгтэй байцаагч байсан бөгөөд тэр байцаагч тухайн үед бид нарыг очиход Эгийн явсан газрыг заалгана гээд дагуулаад явж байсан. Би өөр зүйл санахгүй...” гэх мэдүүлэг /хх.3.227-228/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай дүгнэлт /хх.1.104-105/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3751 дугаартай:

        1. О.Эгийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй.

        2. Шүүх биологийн шинжилгээгээр О.Эгийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

        3. Шүүх бактериологийн шинжилгээгээр О.Э нь 1 дүгээр бүлгийн цустай бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх.1.104-105/, 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3804 дугаартай:

        1. Ч.Бын нь О/I/ бүлгийн цустай байна.

        2. Ч.Б нь хурьцал үйлдэх чадвартай.

        3. Ч.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх.1.109-110/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 603 дугаартай:

  1. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ч.Б нь сэтгэцийн өвчингүй байна.
  4. Ч.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирдон давчидсан гэх баримт шинж үгүй байна.                                                                                  

          6. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          7. Ч.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх.1.120-121/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай:  

          1. О.Э нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.Э нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй болсон байна.

          2. О.Э нь одоо сэтгэцийн хувьд F43.25. Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна.

          3. О.Эгийн дээрх сэтгэцийн байдал нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүссэн байх боломжтой. О.Эд одоогоор сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр илэрч байна.

          4. О.Э нь сэтгэцийн хувьд одоо F43.25 Дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй байна. О.Э нь болсон  байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /хх.1.124-126/,      

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Пүрэвжавын өгсөн:

“2008 онд би С.Отгонзултай танилцаад удалгүй бид хоёр нэг гэрт Ж“ з-өөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ч одоо 5 хүүхэд сайхан амьдарч байна.

Би 2010 онд Отгонзултай нэг гэрт орж хадмуудтайгаа танилцахад эгчийнх нь нөхөр Ч.Б буюу баз маань тухайн үед ял эдэлж байгаа гэж байсан.

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай том хүү Бат-Очир төрж байсан. Тэр өдөр баз Б хорих ангиас суллагдаж удалгүй наадмын өмнө миний хүүхдийг эргэж ирзхэд анх мэддэг болсон.

Ч.Бын амь амжиргааных нь талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Би эхнэр, хүүхэдтэйгээ гэрт нь очих болгонд байнгын согтуу, надтай уулзах болгонд л согтуу явж байдаг. Тэр болгон би согтуу хүнтэй олон юм яриад яахав гээд нэг их харьцаа үүсгээд байдаггүй. Надтай эрүүл уулзаж байсан удаа ховор тиймээс зан байдлынх нь талаар сайн хэлж мэдэхгүй байна. Байнга архи уучихсан согтуу явж байдгын л мэднэ.

Байнгын л архи уудаг, уухаарай нилээн авиртай агсам согтуу -ззг^аг, сүүлд 2021 онд хүн хутгалсан хэргээр шалгагдаж байсаи.

Манай эхнэр л эгчтэйгээ утсаар ярьж дуусаад л надад “нөгөө Б чинь архи уучихаад эгчийг зодоод цагдаад шалгагдаж байна гэнэ” гэж 2-3 удaa би сонсож байсан. Мөн хүн амины хэргээр ял эдэлж байсныг нь мэднэ.

2016 онд Айраг суманд цэцэрлэгийн манаачаар ажиллаж байгаад удалгүй гарчихсан. Тэр жилдээ төмөр замд ажилд оросд удалгүй архи уусан гээд халагдсан гэж сонссон. Яг тогтвор сууршилтай ажиллаж байгаагүй. Итгэхэд ер нь их хэцүү бэрх хүн.

О.Э миний дагавар охин байгаа юм. Айраг сумын 10 жилд сурдаг зуны амралтаараа хааяа нэг ирээд явдаг. Бид хоёр Энхтуяатай яриад “энд сургууль соёлд оруулмаар байна” гэхээр “хүүхэд завсардуулж яах гээд байгаа юм, 8 дугаар анги төгсөхөөр ав” гээд эгч Энхтуяа нь хэлдэг байсан. 2017 онд эхнэр бид хоёртой хамт амьдарч эхэлсэн. Тэгэхэд охин маань 13 настай байсан.

Ч.Б тухайн үед ял эдэлж байсан, эхнэр С.Энхтуяа нь Айраг суманд ганцаараа байхад хэцүү байна гээд манай эхнэртэй намайг хамтран амьдрахаас өмнө ярьж байгаад тэнд цэцэрлэгт явуулж, сургуульд оруулж байсан. Тэгээд Улаанбаатар хотод 2017 онд ирж эхнэр бид хоёртой охин хамт амьдарч эхэлсэн.

2010 онд охин маань 6 настай 1 дүгээр ангид орж байхдаа их сэргэлэн цовоо, сурлага сайтай, ахмад настны үгийг их сонссдог, хүнд их тусархуу, сургуулиас зохион байгуулдаг урлаг спортод байнга амжилттай оролцдог хүүхэд байсан.

Охин маань 7 дугаар ангид суралцдаг жил 2017 оны 01 дүгээр сард С.Энхтуяа Айраг сумаас эхнэр лүү залгаад “хүүхэд чинь халуураад бие нь нэг л биш байна, машинд суулгаад явууллаа, тосоод аваарай” гээд өдрийг нь санахгүй байна, би охиноо Ботаникаас тосож тэр дор нь “Эх нялхас”-т үзүүлэхэд эмч дахин өөр эмнэлэгт эмэгтэйчүүд талаас нь үзүүлэх ёстой гээд явуулсан.

Маргааш нь эхнэрийн дээрээсээ 3 дахь эгч нь болох С.Энх-Оюун ирээд “охиныг эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлээд авч яваад удалгүй ирээд “Шар хадны эмнэлэгт үзүүллээ, сэтгэцэд нөлөөлсөн юм байна, тэр талаас нь эмчилгээ хийлгээ” гэж хэлээд охиныг аваад ирсэн.

Ер нь охин маань Айрагаас ирснээсээ хойш зан байдлын хувьд нэг л биш гэр орондоо ирэхгүй, хичээлээ тасалдаг, ээжийнхээ үгэнд орохгүй уурладаг, элдэв авир гаргадаг, их бохир заваан болчихсон. Мөн их мартамхай, ууртай, миний мэдэхийн О.Э биш болчихсон байсан...

2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Ч.Б манай охины дугаар луу зогсоо зайгүй залгасаар байгаад үдээс өмнө 11 цагийн орчим манай хашааны хаалга хаалттай байхад давж орж ирээд гэрт орж ирэхэд халамцуу байсан. Тэгснээ Ч.Б “Өө байсан л байна шүү дээ” гэж хэлээд охиныг “Энхтайваны гэрийг заалгуулмаар байна” гээд дагуулж яваад өдөржингөө байхгүй байж байгаад орой 19 цагийн орчим манай охинтой нэлээн согтуу орж ирээд “машинаа бариад явна” гэхээр нь эхнэр О.Эг “Ч.Б ахыгаа хань болоод Бат-Од ахындаа хүргээд өгчих” гэж хэлээд хамт гаргаад явуулсан. Тэр өдөр охин гэртээ ирж хоноогүй...

Тэр өдөр “Энхтайваны гэрийг заалгана” гээд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охиныг дагуулж яваад “Монгол” хотхон орж хүчиндсэн байсан. Охин надад сүүлд энэ талаар хэлсэн...

Охин маань Ч.Быг манайд гаднаас ороод ирэхэд гэнэт л өөр хүн шиг болчихдог. Царайг нь харахаар нэг л юмнаас айсан, хийж байгаа юмаа мартаад л сандраад байхыг нь би харж байсан.

Ч.Бын охин Солонго 2015 оны 08 дугаар сарын эхээр Швейцар улс руу суралцахаар явсан...” гэх мэдүүлэг /хх.3.93-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Пүрэвжавын өгсөн:

“... Би тэр өдөр гадуур ажилтай явж байгаад өдөр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр уйлчихсан, С.Энхтуяа, С.Энх-Оюун нар нь “өргөдөл бичээд өгчих” гээд шахаад байгаа бололтой зогсож байтал С.Энхтуяа манай эхнэр “чи манай нөхөр, Энхтайван хоёрт гомдол саналгүй гэсэн өргөдөл бичээд өгвөл тус бүрт нь 20.000.000 төгрөг өгье” гэж гуйгаад байсан. Манай эхнэр “би хүүхдээ мөнгөөр худалдаж чадахгүй, би тэр мөнгийг чинь авахгүй, харин таныг бодоод би Ч.Бт гомдол саналгүй гэсэн өргөдөл бичиж өгье, гээд эхнэр уйлаад байсан, Яг өргөдөл бичихээр болтол эхнэр “бичиж чадахгүй” гэтэл урдуур нь С.Энх-Оюун “би бичье” гээд өргөдөл бичиж дуусаад эхнэр охин хоёроор гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /хх.4.82-83/,

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.08-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.18/,

Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх.1.133-141/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх.1.201/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.1.205/,

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн нас тоолсон тэмдэглэл /хх.1.206-207/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.1.210-211/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.233-239/,

Улаанбаатар Төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн тодорхойлолт /хх.2.23, хх.3.122/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх.2.161/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.2.245, хх.3.148/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.1.70-72/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.212/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б нь:

Дорноговь аймгийн Айраг суманд байх өөрийн гэрт бага насны О.Эг 2016 оны 05 дугаар сарын эхэнд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

Мөн тухайн газарт бага насны О.Эг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дахин хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66-Ё байрны 49 тоотод 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр О.Эг дагуулан очиж, арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн өгсөн мэдүүлгүүд /хх.1.36-37, хх.3.56-58, 88-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн өгсөн мэдүүлэг /хх.3.231-232/ зэргийг авахад хууль ёсны төлөөлөгчөөр насанд хүрээгүй хохирогч болон гэрчийн төрсөн эх, бичиг үсэг мэдэхгүй С.Отгонзулыг оролцуулсан байх тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн:

1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн...” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хүчиндсэн үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж, зөрчдөг. Тухайлбал, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно. Энэ тохиолдолд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал үндсэн шууд, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал нэмэгдэл шууд объект болно.

Хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байна. Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь халдлагад өртөгч хохирогч/-ийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн диспозицид хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд энэ гэмт хэргийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулах аргаар үйлдсэн байна.

Харин бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд тооцоход дээр дурдсан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.  Бага насны хүүхэд гэдэгт арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт хүүхдийн ашиг сонирхол төрийн хамгаалалтад байхаар, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалахаар тус тус заасан байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэнд байхаас гадна 14 насанд хүрээгүй хүний сэтгэлзүй, бэлгийн болоод сэтгэхүйн хэвийн бойжилт гэж үздэг.

Хүчиндэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл/ нь бэлгийн харьцаанд орж эхэлсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж эхэлснээр төгсөнө. Тухайн гэмт үйлдлийн үргэлжилсэн хугацаа, гэмт этгээд болон хохирогч дур ханасан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан үйлдлийг хүчиндэх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Учир нь энэхүү үйлдэл нь бэлгийн харьцаанд орох үйлдэлтэй адил хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халддаг, нийгмийн хор аюулаар их үйлдэл юм.

Шүүгдэгч Ч.Б нь үргэлжилсэн үйлдлээр бага насны /13 нас 05 сартай/ байсан О.Эг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь “Бага насны хүүхдийг хүчиндэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч, “шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг иргэдийн төлөөлөгч тус тус гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа нарын зүгээс: “ ... гэмт хэрэг үйлдээгүй, ... гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй, ... хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдоогүй, ... хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй...” гэх зэрэг тайлбар, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Эгийн өгсөн мэдүүлгүүд /хх.1.39, 41, 42-46, 47-49, хх.2.239-241, хх.5.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонзулын өгсөн мэдүүлгүүд /хх.1.50-54, 57-58, хх.3.100-101, 235-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баттүвшиний өгсөн мэдүүлэг /хх.1.76-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Урангоогийн өгсөн мэдүүлгүүд /хх.1.86-88, хх.5.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энх-Оюуны өгсөн мэдүүлгүүд /хх.1.100-101, хх.3.227-228/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Пүрэвжавын өгсөн мэдүүлгүүд /хх.3.93-97, хх.4.82-83/,

Насанд хүрээгүй хохирогч О.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.08-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.18/,

Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх.1.133-141/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх.1.201/,

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх.1.204, 206-207/,

Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.1.205/,

 Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.1.210-211/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.233-239/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3751, 3804 дугаартай дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 575, 603 дугаартай дүгнэлтүүд,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Эгийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай нь хангалттай тогтоогдож байх тул  шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Мэдүүлгийн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд, шүүхийн өмнө хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан эсхүл хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийг чухлыг тайлбарлуулсны эцэст өөрийн оюун ухаанд тухайн болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл хэрхэн тусгагдаж, хадгалагдаж үлдсэнийг хэл яриагаар болон ойлгогдох бусад хэлбэрээр гарган илэрхийлж байгаа сэтгэхүйн нотлох баримт юм.

Хохирогч  нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэн санахдаа ой ухаанд нь үлдэж, хоцорсон мэдээлэл нь тухайн үйл явдал болж өнгөрөхийг урьдаас тааж мэддэггүй, тэдний нас, боловсрол, мэргэжил, өвчин эмгэг, хэрэгт ямар сонирхолтой болох, гаднын ямар нэгэн нөлөөнд автах, хэрэг болж өнгөрсөн орчны нөхцөл байдал зэргээс хамаарч зөрүүтэй байдлаар мэдүүлэг, өөрчлөгдөж болохоос гадна мартагдаж болдог онцлогтой.

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 575 дугаартай дүгнэлт /хх.1.124-126/-ээр насанд хүлээгүй байсан хохирогч О.Э нь сэтгэцийн хувьд дасан зохицолтын эмгэгийн сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэртэй, дээрх сэтгэцийн байдал нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүссэн байх боломжтой, харин болсон байдлыг зөв тусган ойлгож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй байсан хохирогч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар мэдүүлэхдээ шүүгдэгч Ч.Б нь түүний эсрэг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болж өнгөрсөн үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэг өгсөн, харин хэрэг явдал болсон огноог 2016 оны 05 дугаар сарын эхээр, 06 дугаар сарын 01-ний өдөр, ... ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирсэн чинь намайг хүчиндсэн, ... 9 сард байхаа...” гэх мэтээр харилцан зөрүүтэй мэдүүлж байсан нь түүний мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэхээргүй, энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Насанд хүрээгүй хохирогч О.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн, утга агуулгын хувьд харьцангуй тогтвортой, олон удаагийн мэдүүлгүүд нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хувийн байдалтай холбоотой гэрчийн мэдүүлгүүд болон өөр бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан хэдий ч эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Бын гэм бурууг үгүйсгэхгүй, хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн О.Эгийн зүгээс “ ... Намайг 3 удаа хүчиндээгүй, үндсэндээ 20 удаагийн үйлдэл байгаа...” гэж мэдүүлсэн боловч прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ч.Быг “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний болон гэм хорын зардлын 824.750 төгрөгийн баримт хэрэгт авагдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “... Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна...” гэсэн бөгөөд харин түүний өмгөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргуулахыг хүссэн боловч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар хууль, журам нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед батлагдаж гараагүй байсан тул нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Хохирогч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Чнь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ч.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ч.Бт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг түүний өмгөөлөгч нар хүссэн боловч шүүгдэгчийн үйлдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

          Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Быг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл цагдан хорьсон 308 хоног, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 322 хоног, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорьсон 252 хоног, цагдан хорьсон нийт 882 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бовогт Чгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Быг урьд нь цагдан хорьсон нийт 882 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хохирогч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

ДАРГАЛАГЧ                         С.ӨСӨХБАЯР

                                    

                                       ШҮҮГЧИД                         Б.ШИНЭХҮҮ

 

                                                                                 М.ОТГОНБААТАР