Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

2024         03          05                                        2024/ШЦТ/229

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Хурмандах,

Хохирогч, шүүгдэгч ..........................., тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар /ҮД:1127/, Л.Түвшинцэнгэл /ҮД:0031/,

Хохирогч, шүүгдэгч З..................................., тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс /ҮД:3109/,

Шүүгдэгч ............................................., тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд /ҮД:1941/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Г, Л.Снарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Б, Х.Снарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, М.Ц нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00248 1798 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ......................... мэргэжилтэй, ..............................................

2. Монгол Улсын иргэн, ........... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, .......................................................... эрдэм шинжилгээний дэд ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, .......................................................

3. Монгол Улсын иргэн, .............. өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, .............................................. ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................................................................ хүлээж байгаагүй, .................................

4. Монгол Улсын иргэн, .......... өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ............... мэргэжилтэй, ....................................................... шинжилгээний дэд ажилтан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг,...........................................

5. Монгол Улсын иргэн, .......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, .............................................................................................

6. Монгол Улсын иргэн, ............ний өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ..............................................................................

Хэргийн товч агуулга:

1. Яллагдагч Г.Бнь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч З.Гын биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

2. Яллагдагч Х.Снь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Г.Бнартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, аж ахуйн нэгж. байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хохирогч С.Аы нүүрэн тус газарт алгадах, цохих нүүрээр нь дарж унагаах, ам руу нь гараа хийх зэргээр эрүүл мэндэд нь дээр уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

3. Яллагдагч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,  

4. Яллагдагч М.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ Б.Б, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

5. Яллагдагч Л.Снь 2021 оны 12 дугаар сарын 14- ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Бын биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

6. Яллагдагч З.Гнь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Х.Солонгын биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Бид 4-ийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Мираж” караокед орж 1 цаг дуулсан. Тухайн үед ажилтан орж ирээд “хаах цаг боллоо” гэж шаардлага тавьсан. Бид нар уух юм дуусаагүй байсан тул “байж байгаад гаръя” гэж хэлсэн. Тэгээд дахиад орж ирэхдээ хүргэн нь орж ирээд “гар” гэхэд нь гарахад намайг түлхсэн гэж хэлсэн байсан. Дараа нь А орж ирээд нөхрийг нь түлхсэн гэж бодсон уу, ууртай орж ирж зандрангуй харьцаж, “цагдаа дуудна” гэж хэлсэн тул маргаан гарах шалтгаан болсон гэж бодож байна. Бид нар гараад явах гэтэл хашааны хаалга түгжээтэй байсан. Тэндээс маргаан хурцадсан. Хийсэн юмандаа гэмшиж байна. Харамсаж байна. Миний хувьд Х-д багшилдаг тул тухайн үед би докторын зэрэг хамгаалаад баяраа тэмдэглэж байсан. Тэрнээс хойш олон төсөл хөтөлбөр, боломжууд нээгдсэн. Энэ хэргээс болж олон боломжууд хаагдсан тул гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд Бгийн ярьсан зүйл дээр нэмэлтээр хэлье. Бид бүхэн дотор бага хэмжээгээр маргалдсан. Ажиллаж байсан А, нөхөртэй нь маргалдсан учраас аав, ээж рүүгээ залгаад, хаалгаа түгжсэн. Бид нар гараад явъя гэхэд гаргахгүй байсан тул маргаан үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сөгсөн мэдүүлэгтээ: “Би Аы аав. Быг намайг хашааны гадаа зодсон гэж байгаа. Эд нар согтуурлын зэрэг өндөр, улангассан, тухайн үед яахаас ч буцахгүй болсон. Би Б, энэ залуу хоёрыг гадаа зодолдоод явж байхад нь салгасан. Б таарсан болгоноо цохиод байхаар нь цагдаа иртэл дээрээс  нь дарж хэвтсэн. Цагдаа ирээд шаардлага тавихад өөдөөс нь хэрэлдээд, зууралдсан тул гавлуулсан. Тэгээд явахдаа миний үснээс татаад, тархи луу цохисон. Тэгээд би гарыг нь тавиулах гээд эргэж хараад гарыг нь алгадаж, толгой руу нь цохисон. Өөр халдсан, зодсон зүйл байхгүй. Бын мэдүүлэгт намайг хүч хэрэглэж, гар хурууг нь цохиж, гэмтээсэн гэж байна. Манай дотор камерын бичлэгийг өгсөн байгаа. Эхний мөрдөн байцаагчид 40 гаран минутын бүтэн бичлэг өгсөн боловч алга болсон гэж байсан. Манай хүүхдүүд доромжлуулаад, зодуулаад уйлаад бид нар луу залгасан. Бид хоёр цагдаа дуудчихаад хүүхдүүд дээрээ очсон. Очиход манай эхнэр хүүхдүүдийг зодоод, хэрэлдээд байхад нь би дундуур нь салгасан. Би Быг зодсон зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Гөгсөн мэдүүлэгтээ: “Манай охин бид хоёр луу залгаад, “энэ хүмүүс гарахгүй өрөөндөө танхайраад, ундаа усны сав шидээд, тэгээд маргаантай байна” гэж хэлсэн. Биед нь халдсан тул цагдаад дуудлага өгсөн. Би өөрөө мөн цагдаад дуудлага өгсөн. Ирэхэд хүргэний хамраас цус гарсан байдалтай байсан. Бусад хүмүүс хашааны гадаа гарсан байдалтай байсан. Би эхлээд Б дээр очсон. Бичлэгт Б намайг цохиж байгаа нь харагдаж байгаа. Эхнэр нь манай охин дээр очихоор нь би очих гэтэл С намайг үсэдсэн байхад Б намайг хавирч унагахад С хамт унасан. Хамт унахад үснээс зулгаасан чигээрээ тавихгүй байсан. Миний нүүр лүү хоёр удаа цохисон тул нүүр хөхрөлт болсон. Би Солонгын биед хүрч зодсон зүйл болоогүй. Цагдаа иртэл хүлээж байгаад цагдаа ирэхэд С миний үсийг тавьсан. Өөр юм байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Сөгсөн мэдүүлэгтээ: “Тэр орой бид хэд цаг дуусаад гаръя гэж байсан. Бүгд уух юмаа дуусаагүй байсан. Тэгээд А орж ирээд гар гэхээр нь 11 цаг болоогүй байна. Уух юм дуусаагүй тул 5 минутын дотор уух юмаа дуусгаад гарлаа гэхэд буцаж, хүргэн нь орж ирээд “гар” гэсэн. Тэр үед хажуу өрөөнд хүмүүс дуулж байсан. Тэгээд Бат-Эрдэнэд бид нар “гараад хүлээж бай” гэж хэлсэн чинь А ууртай орж ирээд “гар” гэж ууртай хэлсэн. Бид нар “танай хажуу талын өрөө дуусаагүй байна” гэж хэлсэн. Гэтэл “та нар гар” гэж хөөсөн. Тэгээд гаръя гээд хувцсаа өмсөөд байж байхад А Бтэй маргаад зогсож байсан. Доошоо бууж байхад А хаалганы урд гүйж очоод гараа чагтлаад хаагаад гаргахгүй байсан. Би “гаръя холд” гэхэд “гаргахгүй” гээд намайг түлхэж унагаасан. Би хойшоо савж унаад, тухайн үед түр яг яаснаа мэдэхгүй байна. Савж унаад сэргээд харахад А намайг хараад хаалгаа түшээд, утсаар яриад зогсож байсан. Би сэрээд нөхрөө дуудсан. Манай нөхөр бууж ирээд, бусдууд нь бас бууж  ирсэн. Гэтэл манай нөхөр ууртайгаар Бат-Эрдэнэ лүү “чи яаж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед Бат-Эрдэнэ манай нөхрийг дэгээдэж унагаасан байсан. Камерын бичлэгт бүгд байгаа. Хаалга цоожтой байхаар нь бид нар “гаръя” гэж гуйхад Бат-Эрдэнэ, А хоёр “яая” гээд орилоод байсан. Маргаанууд үргэлжилсээр бид нар хашааг давж гарахад нэг охин орилоод хүрээд ирсэн. Юу болсныг мэдэхгүй байсан чинь 2 хүн “чи яаж байгаа юм” гээд хүрээд ирсэн. Тэр үед тэр хүмүүсийг би хэн гэдгийг мэдэхгүй. Гэтэл хоёулаа дээрээс дарж ойчихдоо би Гын үснээс унахгүйг хичээж үснээс нь барьсан. Г болон охин нь хоёулаа цээжин дээр дарж суугаад цохиж, зэрэг зодсон. Тэгээд цагдаа иртэл 12 дугаар сард цементэн дээр нөхөр бид хоёр дарагдаад хэдэн минут болсныг мэдээгүй. Цагдааг иртэл бид нар хүн барьчихлаа гэж хэлээд бид хоёрыг  гавлуулсан. Энэ үйл явдалд гэмшиж байна. Энэ хэргээс болж бүх боломжоо алдаж байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бөгсөн мэдүүлэгтээ: “Энэ асуудалд гэр бүлийн хүн, найзууд, Г, С нар холбогдсонд гэмшиж байна. Бид нарын хувьд тухайн үед хөл хорио тавигдсан байж байгаад бид нар гэр бүлийн найзуудаараа сууж байгаа, асуудал үүсээд гарах гэж байхад хаалга цоожтой байсан тул хашаа даваад гарах гэж байгаад нөгөө талын хүмүүс ирээд маргаан болоод бид нар нэгнийгээ өмөөрөөд ийм байдал болсон. Ийм зүйл болсонд харамсалтай байна. Өөр санал гомдол байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт З.Гхохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Бичлэгт Б намайг цохиж байгаа нь харагдаж байгаа. Эхнэр нь манай охин дээр очихоор нь би очих гэтэл С намайг үсэдсэн байхад Б намайг хавирч унагахад С хамт унасан. Хамт унахад үснээс зулгаасан чигээрээ тавихгүй байсан. Миний нүүр лүү хоёр удаа цохисон тул нүүр хөхрөлт болсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Схохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Г болон охин нь хоёулаа цээжин дээр дарж суугаад цохиж, зэрэг зодсон... А намайг түлхэж унагааж толгой гэмтээсэн. Хашааны гадна Г болон Мөнхжин нарт цохиулсан. Хэрэгт гэмтлийн талаар бичсэн байгаа. Толгой, цээж, бугалга хөл хэсэгт хөхрөлтэй,  толгой хагарч цус гарсан байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Бхохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “С намайг дарж байсан. Босоод бид хоёр маргалдаад намайг гараараа нүүр хэсэгт буюу хамарт нэг цохисон. Шүүх шинжилгээний дүгнэлт дээр байгаа...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Аы өгсөн: “... Би хувиараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мираж нэртэй караокед зөөгчөөр ажилладаг юм. 2021 оны 12 дугаар сарын 13-ны оройн 22 цаг өнгөрч байхад гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирээд 3 дугаарын өрөөнд ороод 4 шилтэй пиво аваад, 1 цаг караоке авсан. Тэгээд дээрх хүмүүсийн үйлчлүүлж байсан цаг дуусаад 00 цаг болох гэж байхаар нь би нөхөр Бат-Эрдэнийг 3 дугаарын өрөөнд орж цаг дуусаж байгаа болон манайх хаах гэж байна гэж хэлээд хүрээд ир гэсэн. Удалгүй манай нөхөр буцаж ирээд хэлэхдээ “дотор байсан нүдний шилтэй эгч намайг түлхээд бид нар уух зүйлээ дуусаагүй байна, гар” гэж хэлээд хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би нөгөө 3 дугаарын өрөөнд ороод “цаг чинь дууссан байна, манайх хаах гэж байна” гэхэд нүдний шилтэй эгч надад хэлэхдээ “бид нар 5 минутад уух зүйлээ дуусдаг юм” гэж хэлсэн. Ингээд би нөгөө эгчид “та нараас өмнө орсон хүмүүс үйлчлүүлээд гарсан байна. Би та нарт бүхэл бүтэн 1 цаг өгсөн шүү дээ” гэж хэлэхэд нөгөө эгч нар “тэгээд дуулдаг юм байгаа биз дээ, чи юун олон зүйл яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. “Үйлчлүүлэгч бол хаан байдаг шүү гөлөгнүүдээ, шээснүүдээ” гэж хэлсэн. Ингээд 3 дугаарын өрөөнөөс нүдний шилтэй эгч намайг түлхээд хөөгөөд гаргасан би 00 цаг 05 минутад дахин нөгөө өрөөнд орж хэлсэн зүйлээ давтаж хэлэхэд нөгөө нүдний шилтэй эмэгтэй “бид нар уух зүйлээ дуусаагүй байна, ууж байгаад гарна шүү дээ” гэж хэлсэн, тэгээд мөн бид нарт 10, 20 минут өг гэж тушаасан. Би нөгөө хүмүүст “одоо удахгүй цагдаа орж ирээд бөөн зүйл болно” гэхэд нүдний шилтэй эмэгтэйн нөхөр над руу ирээд намайг заамдаж авахад манай нөхөр намайг хамгаалж “чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө нүдний шилтэй эмэгтэй ардаас үсдээд авахаар нь “та нар яагаад хүний биед хүрч байгаа юм бэ” гэж хэлээд ээж З.Гын гар утас руу залгаад болсон зүйлийг хэлсэн. Ээж “цагдаа дуудна, битгий гадагш гаргаарай” гэж хэлсэн... би караокены хаалгыг бариад байж байтал хар куртиктэй залуугийн эхнэр гэх эмэгтэй намайг түлхээд, өөрөө газарт унахдаа намайг зодлоо гээд орилоод байсан. Удалгүй нөгөө хүмүүс гарна гээд хаалга түлхэж байгаад нөгөө 4 хүн гадагш гарсан. Нөгөө 4 хүн караокены үүдэнд байдаг сандал дээр сууж байгаад намайг хэл амаар доромжилсон. Тэгээд нүдний шилтэй эмэгтэй хүн нүүр лүү нулимж, хацар луу алгадаж, хөл рүү 2 удаа өшиглөсөн. Манай нөхрийг нөгөө хоёр эрэгтэй нийлж байгаад зодсон. Би нөхрөө өмөөрч очиход нөгөө хоёр эмэгтэй нь намайг үсдэж газарт унагаж, аман дотор гараа хийж татсан, мөн миний хиймэл шүдийг газарт унагаасан. Тэгээд манай ээжийг ирэхэд нөгөө хоёр залуу нийлж байгаад мөн адил зодсон..." гэх мэдүүлэг /хх.1.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Гын хохирогчоор өгсөн: “... Би эхнэрт нь үсдүүлээд доошоо харчихсан байх үед саарал куртиктэй залуу нь доороос өлгөөд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгтэл манай нөхөр над дээр ирээд саарал куртиктэй залууг надаас татаж холдуулаад газар унагаагаад дээрээс нь дараад хэвтсэн... тухайн үед тэр улаан хүрэн өнгийн куртиктэй эмэгтэй намайг хэл амаар доромжилсон. Тэр эмэгтэй миний үснээс зулгааснаас өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй. Хар өнгийн куртиктэй нүдний шилтэй эмэгтэй, эрэгтэй 2 зугтаагаад яваад өгсөн... хүргэн Бат-Эрдэнэ хамрын цусаа гоожуулаад харин охин А хажууд нь зогсож байсан. Манай хүргэн болон охин А нар улаан өнгийн куртиктэй хүүхэн болон намайг цохисон залууг бол цохиж зодоогүй. Нөхөр тэр 2 хүнийг цохисон эсэхийг би анзаараагүй. Цагдаа нар ирээд намайг цохисон саарал үстэй залууг нэг гарыг нь гавлаад аваад явж байх үед нөхөр хажууд зэрэгцээд явж байсан чинь тэр залуу манай нөхрийн толгой руу 1 удаа гараараа цохиод үснээс нь хойш татсан. Манай нөхөр эргэж хараад тэр залуугийн нүүр лүү нэг удаа алгадсан, тэр залуу доошоо сууснаа хойшоо унаад хэвтээд өгсөн... миний зүүн талын нүдэнд учирсан гэмтлийг саарал куртиктэй залуу гараараа 2 удаа цохиж учруулсан. Хар куртиктэй нүдний шил зүүсэн хүүхэн болон тэрний нөхөр хар куртиктэй залуу 2 миний биед халдаагүй... охин Аы зүүн гар хавдсан, аман доторх завж дотор талдаа урагдсан байна лээ. Охин Аы биед учирсан уг гэмтлийг тэдгээрийн хүмүүсийн хэн нь яаж учруулсан болохыг би хараагүй... миний нүдэнд учирсан гэмтлийг Б гээд байгаа залуу нь цохиж учруулсан ба гарын хуруунд учирсан гэмтлийг хэн учруулсан болох талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бын хохирогчоор өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ажлаа тараад өөрийн эхнэр Стой хамт найз Ц, Цгийн эхнэр Б нартай уулзаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах пабад сууж согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байгаад 22 цагийн орчимд гарсан ба тэндээсээ гараад караоке орохоор болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мираж нэртэй караокед орсон. Бид дөрөв тухайн караокед орохдоо 1 цаг аваад хүний нэг шил пиво аваад орсон. Тэгээд бид нар сууж байхад 23 цаг 30 минут орчим бид нарын цаг дууссан ба ажиллуулж байсан хүмүүс “цаг чинь дууссан байна, гар” гэхээр нь “пиво дуусаагүй байна, дуусгаад гарна” гэхэд “тийм юм байхгүй, гар” гээд уурлаад байхаар нь бид нар маргалдах болсон. Бид нар тэнд маргалдаж байгаад гарах гэж байхад манай эхнэр С нь орилохоор нь би доошоо гүйгээд буухад манай эхнэр С нь хаалганы хажууд газарт унасан байхаар нь босгосон ба караокены ажилтан гэх эмэгтэй караокеноос гаргахгүй гээд хаалга хашиж зогсоод байхаар нь С түлхэж байгаад гадагшаа гарсан. Гадагшаа гараад харахад хашааны гадна хаалгыг гинжээр цоожилсон байсан. Бид нар гарах гээд караокены ажилчдад гармаар байна гэхэд бид нарыг гаргахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан ба ямар шалтгааны улмаас гаргахгүй байгаа талаар асуухад тухайн хүмүүс “та нар байж бай, байлгаж бай” гэсэн гээд бид нарыг гаргахгүй байсан. Бид нарыг гаргахгүй байхаар нь Ц, Б, С бид дөрөв цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Бид нар хүлээж байхдаа хашаан дотор байх сандал дээр суусан ба сандал дээр сууж байхдаа тэр хүмүүстэй маргалдах болсон ба караоке ажиллуулж байсан эрэгтэй нь юу ч болоогүй байхад орилоод байхаар нь би тэр залууг “чи одоо юундаа муухай орилоод байгаа юм” гээд тэр залуугийн чихнээс зулгаасан бөгөөд тэр хүмүүс ерөөсөө хаалгаа онгойлгохгүй гаргахгүй байхаар нь хашааг давж гарахаар болоод би эхлээд хашааг даваад гарахад манай эхнэр С миний араас хашаа давсан ба Солонгыг хашаа даваад бараг бууж амжаагүй байхад Г гэх эмэгтэй өөр нэг охинтойгоо хамт манай эхнэр лүү дайраад эхнэрийг минь унагаагаад дээрээс нь дараад байхаар нь би Г гэгчийг нь эхнэрээсээ салгах гэж байгаад нүд рүү нь нэг удаа цохисон, гэтэл миний ардаас нэг хүн ирж цохиод намайг дараад хэвтсэн. Тухайн үед миний дээр дарж байсан хүн 20 орчим минут болсон ба сүүлдээ амьсгалж чадахгүй болоод байж байхад цагдаа нар ирээд намайг босгосон. Цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явж байхад би намайг дарсан харсан хүнийг харахад Г гэгчийн нөхөр байсан ба би тэр хүнд “хоёулаа эргээд уулзана аа” гээд нуруунд нь хүрсэн чинь шууд эргэж хараад миний хамар хэсэг рүү цохиж унагаасан. Тухайн үедээ би ухаан алдаад унасан ба нэг сэрсэн чинь манай эхнэр уйлаад миний дээр байсан ба цагдаагийн алба хаагч нар түргэн тусламж дуудсан байсан. Намайг сэрсний дараа түргэн тусламжийн эмч ирээгүй учир цагдаагийн хэлтэс дээр авчирч түргэн тусламжийн эмчид үзүүлсэн...”, “... Тухайн гэмтлийг миний биед Г гэх хүний нөхөр учруулсан...” гэх мэдүүлэг, /хх.1.32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Солонгын хохирогчоор өгсөн: “... манай нөхөр Б нь эхлээд хашааг даваад би араас нь хашааг даваад буугаад ирсэн чинь баахан хүмүүс гарч ирээд намайг бүслээд над руу дайраад намайг барьж аваад газарт унагаагаад нүүр нүдгүй дээрээс балбаад байсан ба би газарт 10 орчим минут даруулж хэвтсэн ба цагдаа нар ирээд манай нөхөр Б бид хоёрыг гавлаад цагдаа дээр авчирсан... караоке дотор байхдаа караокены ажилтан охинд түлхүүлж газарт унахдаа толгойгоо гэмтээсэн, бусад гэмтлийг харин хашаа давж буусны дараа миний дээр дараад сууж байсан хүн учруулсан. Ер нь бол миний биед учирсан гэмтлүүдийг караоке ажиллуулж байсан охин болон түүний ээж гэх хүмүүс учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.44/,

Эрүүл мэндэд учирсан фото зураг /хх.1.48/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 452 дугаартай:

“1. 3. Гын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх.1.50-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 512 дугаартай:

“1. Г.Бын биед хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.54-55/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 476 дугаартай:

“1. Б.Бат-Эрдэнийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.1.62-63/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 478 дугаартай:

 “1. С.Аы биед дээд уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.69-70/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 487 дугаартай:

“1. Х.Солонгын биед тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3,6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. 8. 9. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 7.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.72-73/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.83-117/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бын өгсөн: “Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг хх.1.145/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Цгийн өгсөн: “Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.150/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.248-250, хх.2.1-2/,

Камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл  /хх.2.102-119/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... Энэ үед Б Аы үснээс татаж авсан. Тэнд байсан махлаг эрэгтэй болох Б гэсэн эрэгтэй ширээ, хана цохиод, янз бүрийн юм хэлээд агсраад байсан. Тэгэхэд тэр хүмүүс хаалгаар гарах гээд хэл амаар доромжлоод хашхираад байсан бөгөөд Б гэсэн эмэгтэй нь Аыг цохисон. С гэх эмэгтэй нь Аыг татаад дээрээс нь дараад байсан. Б араас нь нэмж түлхээд би газарт унагаад дарсан. А эргэж босож чадаагүй. Би тухайн үед болиулах гээд хичээсэн ч чадаагүй. Тэгээд нөгөө 2 эмэгтэй нь хаалгаар гарах гээд зүтгээд байсан. Би тухайн үед нөгөө 2 залууг нь явуулахгүй санаатай бариад байсан. Тэгэхэд Б гэх эмэгтэй хаалга онгойлгоод орж ирээд Аы нүүрэнд нэг удаа цохисон. Б нь А руу дайраад өшиглөсөн, Б нь төмөр хаалгыг өшиглөөд хашхираад байсан. Ц гэсэн эрэгтэй нь намайг зуураад огт тавихгүй байсан. С нь Аыг барьж аваад газарт дарж унагаж байхыг би харсан. Тэр үед Ц нь миний чихнээс нь бариад дээш нь өргөх гээд тавихгүй, мушгиад байсан. Тэгэхэд Б миний нүүрэнд олон удаа удаа цохисон. Б нь ахиад миний хамар хэсэгт хоёр удаа цохиод миний хамраас цус гараад эхэлсэн. Би хамраа дараад Атай хамт байж байхад Б нь хашаа даваад гарчихсан. Хашааны гадна гарсан Б миний малгайтай цамцнаас нь хашааны гадна талаас зуураад тавихгүй, боогоод байсан. Би өөрийгөө тавиулах гэж хичээсэн, болоогүй. Энэ үед нөгөө 2 эмэгтэй болон Ц нар Аыг газарт унагаад үсдээд байсан. Намайг Б боочихсон байж байхад С, Б нар ээлжлээд олон удаа цохиод байсан. Стэй юм яриад алхаж байхад Б нь араас нь үснээс нь татсан бөгөөд эргэж хараад С нь Быг нэг удаа хүзүү хэсэгт нь алгадсан. Быг С нэг удаа хүзүү хэсэгт нь алгадаж байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.2.130-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч З.Гын өгсөн: “... Би анх 2011 оны 02 дугаар сараас эхлэн тухайн объектын эзэмшигч Отгонбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулан “Мираж” нэртэй караоке түрээслэн ажиллуулах болсон. Одоогоор Отгонбаяр гэдэг хүн нь гадаа улсад оршин сууж амьдарч байгаа тухайн “Мираж” караокег 2011 оны 02 дугаар сараас 2022 оны 03 дугаар cap хүртэл идэвхтэй, засварлалгүйгээр 11 жилийн хугацаанд ажиллуулсан. Би гэрээгээр энэ объектыг ямар ямар нэгэн тавилга, төхөөрөмжгүй түрээсэлж эхлээд тухайн газраа өөрөө тохижуулан гар бүлийнхээ хамтаар ажиллуулах болсон. Одоогоор надад тухайн объектыг түрээслэхээр хийж байсан гэрээ гэх зүйл байхгүй байна, би маш их хайсан ч гэсэн олдсонгүй, би 2022 оноос хойш ажиллуулахаа больсон болохоор элдэв бичиг цаасаар яах вэ гэж бодоод шатаасан байх гэж бодож байна. Би Отгонбаяраас асуух боломж надад байхгүй, тэр хүн мөн адил 2022 оноос хойш гадаад улсад оршин сууж эхэлсэн. Би тухайн Отгонбаяр гэдэг хүний компанитай нөхөр Л.Сн хамтаар гэрээ байгуулсан бөгөөд би хариуцан ажиллуулах, эд хогшил, тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа хариуцах, манай нөхөр Л.Снь татвар, шимтгэл, тайлан тооцоогоо хариуцахаар гэрээ байгуулсан байдаг... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” караокены үйл ажиллагаа явагдаж байх үед тус караокены эд зүйл, тоног төхөөрөмжид ямар нэгэн учирсан хохирол, эвдрэл гэмтэл байгаагүй, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр караокены эд зүйлсээ маш сайн шалгасан ямар нэгэн эвдэрч устсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх.3.54/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.184-229, хх.2.10-18, 31-32/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Бнь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.Снартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч З.Гын биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Х.Снь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Г.Бнартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хохирогч С.Аы нүүрэн тус газарт алгадах, цохих нүүрээр нь дарж унагаах, ам руу нь гараа хийх зэргээр эрүүл мэндэд нь дээр уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Б.Б, Х.Снар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,  

 Шүүгдэгч Л.Снь 2021 оны 12 дугаар сарын 14- ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Б биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.Гнь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Х.Солонгын биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Г, Л.Снарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Б, Х.Снарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, М.Ц нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” уг гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч С.Аы биед “дээд уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл,

Хохирогч З.Гын биед “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал” гэмтэл,

Хохирогч Г.Бын биед “хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл,

Хохирогч Х.Солонгын биед “тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Бнь хохирогч З.Гын биед, шүүгдэгч Х.Снь хохирогч С.Аы биед, шүүгдэгч Л.Снь хохирогч Г.Бын биед, шүүгдэгч З.Гнь хохирогч Х.Солонгын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

Нийтийн хэв журам гэж олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үт ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно.

Олон нийтийн аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон иргэн аж ахуй нэгж, байгууллагын ашиг сонирхол, дотоод ба гадаад шинж чанартай аюул заналхийллээс хамгаалагдсан байдал юм.

Байгууллагын хэвийн үйл ажиллагаа гэж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх гадаад дотоод таатай нөхцөл юм.

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл байна. Дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэж нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчихийг ойлгоно. Энэхүү хэм хэмжээг хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны шаардлагын алинаар нь ч тогтоосон байж болно.

Хүч хэрэглэсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүнийг эсэргүүцэж няцаасан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, өшиглөх, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно.

Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж хуулиар хүлээсэн болон өөрийн дүрмээр тодорхойлсон чиг үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж, үйл ажиллагааг нь тасалдуулсан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироосон үйлдлийг ойлгоно.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гэмт этгээд нийгэмд тогтоосон иргэн бүр заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, түүнчлэн, онцгой хүндэтгэл шаардах үндэсний ёс заншил, уламжлалт ёс горимыг хүндэтгэн үзэхгүй байх, хувийн явцуу ашиг сонирхлыг нийгэм, хамт олны ашиг сонирхлын эсрэг сөргүүлэн тавьж, энэ үйлдлээ орчны хүмүүст илт мэдэгдэхүйц байхаар тийм нөхцөлд хийхийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Б.Б, Х.Снар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 12 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” караокед архидан согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Г, Л.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Б, Х.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.Снар болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй, харин  шүүгдэгч Л.С, З.Гболон тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар маргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сөгсөн мэдүүлэгтээ: “... Б таарсан болгоноо цохиод байхаар нь цагдаа иртэл дээрээс  нь дарж хэвтсэн. Цагдаа ирээд шаардлага тавихад өөдөөс нь хэрэлдээд, зууралдсан тул гавлуулсан. Тэгээд явахдаа миний үснээс татаад, тархи луу цохисон. Тэгээд би гарыг нь тавиулах гээд эргэж хараад гарыг нь алгадаж, толгой руу нь цохисон. Өөр халдсан, зодсон зүйл байхгүй... Би Быг зодсон зүйл байхгүй...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Гөгсөн мэдүүлэгтээ: “... Эхнэр нь манай охин дээр очихоор нь би очих гэтэл С намайг үсэдсэн байхад Б намайг хавирч унагахад С хамт унасан. Хамт унахад үснээс зулгаасан чигээрээ тавихгүй байсан... Би Солонгын биед хүрч зодсон зүйл болоогүй...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С, З.Гнарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс гаргасан дүгнэлтдээ:

“... Солонгын мэдүүлэг эх сурвалж тодорхойгүй өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй баримт байгаа... Дотор байхдаа буюу Гтой уулзахаас өмнө тархиараа савж унаад, тархи доргисон, ухаан алдсан гэх агуулгатай мэдүүлэг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт бусад хэсгийн няцралт гэсэн агуулгатай дүгнэлт гарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар тархи доргилтоос бусад хөхрөлт няцралт нь Солонгын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдаагүй байгаа... Энд шалтгаант холбоо яригдана. Өөрөөр хэлбэл Гын үйлдлийн улмаас С бэртэл гэмтэл авсан уу гэдэг асуудал гарч байгаа... Гын үйлдлээс Сд гэмтэл учирсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй... Өөрөө Гын үснээс татаж байгаад унаснаас гэмтэл авсан уу гэдгийг шалгах ёстой... Цагаатгаж өгнө үү...

... Аргагүй хамгаалалт гэдэг зүйлийг яримаар байна. Тухайн үед хамгийн зөв авсан арга хэмжээ. Хэрэв С гэж хүн Бын үйлдлийг  хязгаарлаагүй байсан бол өөр ямар үйлдэл гаргах байсан бол. Тухайн үед хийж болох зөв үйлдэл... Сн хувьд Быг зодоогүй байна. Цагдаа иртэл дарж авсан байна. Тухайн үед эрүүл байсан учраас нөхцөл байдлыг мэдэрч байна. Эмэгтэй хүний нүдийг тэс цохиж байгаа хүнийг дарж авсан нь буруу биш гэж үзэж байна... Сн хоёр үйлдэл байгаа. Цагдаа ирсний дараа цагдаад хүлээлгэж өгөөд явж байтал хойноос нь ирээд цохихоор нь буцаагаад нэг цохисон үйлдэл байгаа. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинжтэй байж чадах уу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалт” хэрэглэх талаар тодорхой заасан байгаа. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус үйлдэл эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл Б эхнэрийнх нь нүдийг цохисон, цаашид өөр аюултай үйлдэл хийхээс сэргийлж, үйлдлийг нь таслан зогсоож дарсан асуудал... Эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийднэ...” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.С: “... караоке дотор байхдаа караокены ажилтан охинд түлхүүлж газарт унахдаа толгойгоо гэмтээсэн...” гэж /хх.44/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.С: “... А намайг түлхэж унагааж толгой гэмтээсэн...” гэж тус тус мэдүүлсэн боловч С.А гэгч нь тухайн хохирогчийн биед гэмтэл учруулсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд огт шалгаж тогтоогоогүй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Солонгын өгсөн: “Г болон охин нь хоёулаа цээжин дээр дарж суугаад цохиж, зэрэг зодсон... Хашааны гадна Г болон Мөнхжин нарт цохиулсан. Хэрэгт гэмтлийн талаар бичсэн байгаа. Толгой, цээж, бугалга хөл хэсэгт хөхрөлтэй,  толгой хагарч цус гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.44/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Солонгын өгсөн: “... боловч мөн тэдгээр мэдүүлэгтээ: “... манай нөхөр Б нь эхлээд хашааг даваад би араас нь хашааг даваад буугаад ирсэн чинь баахан хүмүүс гарч ирээд намайг бүслээд над руу дайраад намайг барьж аваад газарт унагаагаад нүүр нүдгүй дээрээс балбаад байсан ба би газарт 10 орчим минут даруулж хэвтсэн... Ер нь бол миний биед учирсан гэмтлүүдийг караоке ажиллуулж байсан охин болон түүний ээж гэх хүмүүс учруулсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бын өгсөн: “... Солонгыг хашаа даваад бараг бууж амжаагүй байхад Г гэх эмэгтэй өөр нэг охинтойгоо хамт манай эхнэр лүү дайраад эхнэрийг минь унагаагаад дээрээс нь дараад байхаар нь би Г гэгчийг нь эхнэрээсээ салгах гэж байгаад нүд рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.1.32-33/ зэргээс үзэхэд хохирогч Х.Солонгын биед шинжээчийн 487 дугаартай дүгнэлт /хх.1. 72-73/-ээр тогтоогдсон тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч З.Гучруулсан болох нь эргэлзээгүй тогтоогджээ.

Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Гын хохирогчоор өгсөн: “... Би эхнэрт нь үсдүүлээд доошоо харчихсан байх үед саарал куртиктэй залуу нь доороос өлгөөд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгтэл манай нөхөр над дээр ирээд саарал куртиктэй залууг надаас татаж холдуулаад газар унагаагаад дээрээс нь дараад хэвтсэн... Цагдаа нар ирээд намайг цохисон саарал үстэй залууг нэг гарыг нь гавлаад аваад явж байх үед нөхөр хажууд зэрэгцээд явж байсан чинь тэр залуу манай нөхрийн толгой руу 1 удаа гараараа цохиод үснээс нь хойш татсан. Манай нөхөр эргэж хараад тэр залуугийн нүүр лүү нэг удаа алгадсан, тэр залуу доошоо сууснаа хойшоо унаад хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бын хохирогчоор өгсөн: “... би Г гэгчийг нь эхнэрээсээ салгах гэж байгаад нүд рүү нь нэг удаа цохисон, гэтэл миний ардаас нэг хүн ирж цохиод намайг дараад хэвтсэн. Тухайн үед миний дээр дарж байсан хүн 20 орчим минут болсон ба сүүлдээ амьсгалж чадахгүй болоод байж байхад цагдаа нар ирээд намайг босгосон. Цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явж байхад би намайг дарсан харсан хүнийг харахад Г гэгчийн нөхөр байсан ба би тэр хүнд “хоёулаа эргээд уулзана аа” гээд нуруунд нь хүрсэн чинь шууд эргэж хараад миний хамар хэсэг рүү цохиж унагаасан. Тухайн үедээ би ухаан алдаад унасан ба нэг сэрсэн чинь манай эхнэр уйлаад миний дээр байсан ба цагдаагийн алба хаагч нар түргэн тусламж дуудсан байсан... Тухайн гэмтлийг миний биед Г гэх хүний нөхөр учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 512 дугаартай:

“1. Г.Бын биед хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... Стэй юм яриад алхаж байхад Б нь араас нь үснээс нь татсан бөгөөд эргэж хараад С нь Быг нэг удаа хүзүү хэсэгт нь алгадсан. Быг С нэг удаа хүзүү хэсэгт нь алгадаж байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.2.130-131/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдож байх тул өмнө дурдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон тэдгээрийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмын дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцогч яллах болон өмгөөлөх талуудыг байлцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулж, тэдгээрийг нягт нямбай хянасны үндсэнд гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Мэдүүлгийн нотлох баримт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд, шүүхийн өмнө хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсан эсхүл хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийг чухлыг тайлбарлуулсны эцэст өөрийн оюун ухаанд тухайн болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл хэрхэн тусгагдаж, хадгалагдаж үлдсэнийг хэл яриагаар болон ойлгогдох бусад хэлбэрээр гарган илэрхийлж байгаа сэтгэхүйн нотлох баримт юм.

Шүүгдэгч Г.Б, Х.С, З.Г, Л.Снар нь бусдын эрүүл мэндийн эсрэг халдсан нь тухайн хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд,

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.Снар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон иргэн аж ахуй нэгж, байгууллагын ашиг сонирхолд тус тус халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Г.Бнь З.Гт, Х.Снь С.Ад, З.Гнь Х.Сд, Л.Снь Г.Бт хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт үйлдлүүд болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Г.Б, Х.С, З.Г, Л.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.Снарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч С.А, З.Г, Г.Б, Х.Снар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С, З.Г, Л.Снарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С, З.Г, Л.Сгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С, З.Г, Л.Снарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч З.Г, Л.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Б, Х.Снарт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч Б.Б, М.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн,

Шүүгдэгч Г........................р, Х.Снарт оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, М.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зарим үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б, Х.Снарт 1 жилийн хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б, Х.С, З.Г, Л.Снарт,

          Шүүхээс тогтоосон хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б, Х.Снарт,

          Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, М.Ц нарт тус тус сануулж байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Г.............................., Б.Б, М.Ц нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд тэдгээрийн хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч З.Г, Л.Снарын хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүргэл хугацаагаар хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Ц З...................., Х................о, Л.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Б.Б, М.Ц, Г...................., Л.Снарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ............................. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

............................ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

............................. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З...................р, Л.Снарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г......................., Х.Снарт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.Б, М.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан,

Шүүгдэгч Г..............., Х.Снарт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г........................, Л.Снарт тус бүр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г..............................., Л.Снарт тус тус сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.С, Г.Бнарт 1 жилийн хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ......................., Х.Снарт тус тус сануулсугай.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б, М.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, М.Ц нарт тус тус сануулсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

11. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Ц, ..............., ................., Л.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Ц, Г...................., ........., Л.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР