Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1040

 

   ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ:135/2020/00899/и

   Äàðõàí-Óóë àéìàã äàõü Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ М.Оюунцэцэг äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... байрны .... тоотод оршин суух  ....... овогт ............... ............ /РД:.........../-ын íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, . дүгээр хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух ......... овогт ........... ............. /РД:............../,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг, ....  дүгээр хороолол, .... дугаар байрны ..... тоотод оршин суух ....... овогт .............. ........... /РД:................/ нарт  õîëáîãäîõ,

 

“Хариуцагч нарын зээлийн өр, төлбөрт төлсөн нийт ................ төгрөгийг буцаан гаргуулах” тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Íýõýìæëýã÷ .............., ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Ганхуяг íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

            Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ........, .............. нарын удаа дараагийн хүсэлтийн дагуу тус нэмэр болж тэдний хийж буй ажилд эргэлтийн хөрөнгөөр тусалж байх зорилгоор өөрийн өмчлөлийн Дархан сумын ...-р баг, ...-р хорооллын .....-р байрны .... тоот орн сууцыг 20... оны .. дүгээр сарын ...-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн дүү .......-ын нэр дээр шилжүүлсэн. ........., түүний гэр бүл ……… нар уг байранд амьдарч, бусдад түрээслэн орлогын эх үүсвэр болгож, мөн орон сууцыг удаа дараа мөнгөний зээлийн барьцаанд тавин жил амьдралаа залгуулж ирсэн байдаг. Гэтэл ………, ……… нар намайг удаа дараа залилан, амлах, худал ярих, авсан зээлийн үлдэгдлээ дараагийн зээлээр төлөх, зээлийн үлдэгдлээ ихэсгэж үүсгэх болсон төдийгүй уг байрыг минь ……. банкны зээлийн барьцаанд тавьж банктай байгуулсан зээлийн гэрээгээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж явсныг би мэдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг шүүх ….. оны …. дүгээр сарын …-ны өдрийн …. тоот шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ хийлгэсэн. Гэсэн ч энэ бүхнийг ….., ……….. нар огт хэрэгсэхгүй өдий хүрлээ. Өөрийн байрыг банкны зээлийн барьцаанд алдчихгүйн тулд ……….. би ………, …… нарын ………… банкнаас авсан ……….. тоот зээлийн үлдэгдэл болох ………. төгрөгийг …. оны .. дугаар сарын …-ны өдөр …… банкинд төлж барагдуулсан. Иймд хариуцагч …………, ……… нараас ………. төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч …………., …….. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие ………… нь ….. оны …. дүгээр сарын ….-ний өдрөөс төрсөн ах болох П.Батжаргалын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, …-р баг, …-р хороолол, …… тоот … мкв .. өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байсан. … оноос эхлэн Олон улсын худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулах гэтэл бараа зээлээр нийлүүлдэг хариуцагч байгууллагуудаас хөрөнгийн баталгаа шаардлагатай гэсэн тул байдлаа өөрийн ах ……… учирлан тайлбарлаж хэлэхэд дээрх …. мкв ….. өрөө орон сууцыг …… оны … дүгээр сарын ....-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж миний өмчлөлд шилжүүлж, уг байрыг надад бэлэглэсэн. Тухайн үед бид хоёрын харилцаа сайн, үргэлж бие биедээ тус дэм болдог байсан.

Ингээд нөхөр ……….. бид хоёр ахын туслалцаа дэмжлэгээр …. онд ……. банкнаас бизнесийн зээл болох ………. төгрөгийг өөрийн орон сууцыг барьцаалан зээл авч цаг тухайд нь төлж дууссан. Дахин …… оны …. дугаар сарын …..-ний өдөр …….. банктай зээлийн гэрээ байгуулж ……….. төгрөгийг зээлэн авч, зээлийн төлөлтийн графикийн дагуу төлөөд явж байсан боловч ……….. оны хооронд миний бие өмчний улмаас эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж улмаар байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон учир байсан бүх мөнгөө эмчилгээнд зарцуулаад дуусдаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас улирлын чанартай бизнес маань доголдож, цаашлаад банкны зээлээ ч төлж чадахааргүй болсон. Уг нөхцөл байдлаа ……… банкинд зээлийн гэрээ дуусахаас өмнө өөрсдийн гачигдал, эмнэлгийн магадлагаа, эмнэлэгт хэвтэж байгаа бичиг зэргийг хавсаргаж зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг маань хүлээн авалгүй шүүхэд өгсөн байсан.

Нөхөр бид хоёр ….. оны …. дугаар сарын …….-ний өдөр буюу зээл авснаас хойш …….. оны сүүл хүртэл нийт ………… төгрөг төлсөн байхад үүнээс зээлийн хүүнд ……… төгрөг, үндсэн зээлд ………. төгрөг л хасагдсан байсан. Гэтэл Капитрон банк шүүхэд ………… төгрөг нэхэмжилж байсан ба бидний хувьд хэт хохиролтой байна хэмээн маргасан ба уг маргаан нь ч үндэслэлтэй байсан.

Өөрөөр хэлбэл зээлдэгч зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан, мөн Монгол Улсын дээд шүүхийн …… оны … дугаар сарын ….-ний өдрийн …. дугаартай “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2.4-т “...Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу ……… оны …. дүгээр сарын ….-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгч банк зээлийн хүүнд биш зээлийн төлбөрт суутгаж авах үүрэгтэй байсан.

Гэтэл ….. оны … дүгээр сарын ……-ны өдрөөс хойш зээлдэгчээс төлсөн нийт …….. төгрөгийг үндсэн зээлд биш, хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан нь хууль зөрчсөн байсан тул бид уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаад явж байсан. Гэтэл ах ……….. огт зээл хаагаад өгөөч гэж гуйгаагүй байтал өөрөө сайн дураараа ………… банкинд очин банкны тооцоогоор гаргасан зээлийн үлдэгдэл болох ………….. төгрөгийг төлж улмаар дээрх маргаан дууссан.

Хэрэв ах ………. нь сайн дураар бидний зээлийн үлдэгдлийг төлөөгүй байсан бол бид Монгол улсын дээд шүүх хүртэл өөрсдийн эрх ашгаа хамгаалж, банкны буруутай үйл ажиллагаа болох ………. төгрөгийг хууль зөрчиж хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасныг зөвтгүүлж үндсэн зээлээс хасуулах бүрэн боломжтой, үндэслэлтэй байсан гэж харж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс ............... төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò àâàãäñàí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,        

 

                                

¯ÍÄÝÑËÝÕ íü:

Нэхэмжлэгч ……………нь хариуцагч ……………… нарт холбогдуулан ………….. төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...төрсөн дүү ……….. өөрийн өмчлөлийн Дархан сумын … дугаар баг, …. дугаар байрны … тоот орон сууцыг туслах зорилгоор түр хугацаанд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн бөгөөд тус байрыг ………. болон түүний нөхөр …… нар …… банкнаас зээлсэн ……… төгрөгийн зээлийн барьцаанд тавиад зээлээ төлөөгүйгээс шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарч, би байраа алдахад хүрсэн. Байраа алдахгүйн тулд аргагүй байдлын улмаас банкны зээлийн өр болох …………. төгрөгийг төлж байраа суллан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Иймээс төлсөн мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч …………… нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ……….. шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, харин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хариуцагч ……………….. нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс ………… төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд энэхүү татгалзлынхаа үндэслэлийг “............ банк нь ….. оны …. Сарын…..-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрийг зээлийн хүүнд биш үндсэн төлбөрт суутгаж авах үүрэгтэй байхад зээлдэгчээс төлсөн ………… төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан нь хууль зөрчсөн. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргаад явж байхад ах ……….. өөрөө, сайн дураараа зээлийн үлдэгдэл ……………төгрөгийг төлсөн. Хэрэв ах төлөөгүй бол ………. төгрөгийг үндсэн зээлээс хасуулах боломжтой байсан” гэж тайлбарлажээ.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ….. оны …. сарын ..-ны өдрийн …. дугаартай шийдвэрээр хариуцагч ……………… нараас нийт ……. төгрөг гаргуулан ……….. банк ХХК-ийн Дархан салбарт олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зориулалттай Улсын бүртгэлийн ……………. дугаарт бүртгэлтэй, ….0 мкв талбай бүхий … өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч нарын ………. банканд төлөх төлбөрт ………….. төгрөгийг нэхэмжлэгч ……….. төлсөн болох нь хэрэгт авагдсан ……….. банкны …….. оны … сарын …..-ны өдрийн орлогын мэдүүлэг  /хх-7 дугаар тал/, ……….. банкны  ….. оны ….. сарын …….-ны өдрийн ……. дугаартай тодорхойлолт /хх-8 дугаар тал/, гэрч ……… “... Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд зээлэгч ……… төрсөн ах ……… зээлийн төлбөрийг төлсөн. Учир нь ……… үл хөдлөх эд хөрөнгө нь …………….. нарын зээлийн барьцаанд байсан тул хөрөнгөө чөлөөлж авах зорилгоор зээлдэгч ………….. нарын зээлийг төлж хаасан” гэсэн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч …………… нь хариуцагч нарын зээлийн төлбөрийг төлсөн үндэслэлээ “...өөрийн өмчлөлийн орон сууцаа алдахгүйн тул аргагүй байдлын улмаас төлж, барьцаанд байсан орон сууцаа чөлөөлж, өөрийн нэр дээр ……. оны …… сарын …….-ны өдөр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал энэхүү үндэслэлийн талаар маргаагүй, харин тухайн зээлийн төлбөрийг төлөөгүй байсан бол шүүхийн шийдвэрт хуульд заасан гомдол гаргаж, төлөх төлбөрөөс ……… төгрөгийг хасуулах байсан гэж тайлбарласан байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан ………… …… оны ….. сарын …….ний өдөр нэхэмжлэгч …………. гаргаж өгсөн баталгаа гэх баримтаар дээр дурдсан шүүхийн шийдвэрт заасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч ……….хөрөнгө байсан, нэхэмжлэгч нь тухайн хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд хариуцагч нарын зээлийн төлбөрийг төлсөн зэрэг нь тогтоогдож байна гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ….. дугаар баг, … дүгээр хороолол, …. дугаар барйны ……. тоотод байрлах …… мкв талбай бүхий …… өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ………. овогт ……….. бүртгэгдсэн, ………… дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн боловч тухайн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...” тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүрэг үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч ……….. нь хариуцагч ………….. нарын бусдад төлөх ёстой өр төлбөрийг төлснөөр хариуцагч нар нь зайлшгүй гарах байсан хөрөнгийг өөртөө үлдээн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгч ……….. хариуцагч нараас ………. төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ………………… нараас ……….. төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Батжаргалд олгосугай.

 

            2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д тус тус зааснаар íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä төлсөн 252,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, õàðèóöàã÷ ………………….. нараас óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä 252,950 төгрөг ãàðãóóëæ, íýõýìæëýã÷ П.Батжаргалд îëãîñóãàé.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ОЮУНЦЭЦЭГ