Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/274

 

 

 

 

 

 

2024         03         14                                         2024/ШЦТ/274

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын Я.Амарзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Болор-Эрдэнэд холбогдох 2406 00000 0263 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарт төрсөн. 39 настай, дээд боловсролтой, хүний нөөцийн архивч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 30 дугаар хороо, 73а-31 тоотод оршин суух хаягтай /мэдүүлгээр/, урьд ял шийтгэлгүй. Х/РД:./.

Хэргийн товч агуулга:     

Э.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, 73А-31 тоотод хохирогч Ц.Оюун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Ц.Оюун-Эрдэнийн гар хэсэг рүү заазуур шидэж биед баруун сарвуунд зүсэгдсэн шарх. цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.08-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгээд хоол хийгээд сууж байхад манай нөхөр Э.Бхэрүүлийн чанартай яриа өдөөд байсан. Би танай хоолноос идэхгүй гэх мэтээр хэрүүл хийсэн. Тэгээд танайхан хоол унд идлээ гэх мэтээр манай аав ээжийн тухай ярьсан. Манайхаас хэзээ явах юм гэх мэтээр ярьсан Тэгэхээр нь би “анх чи хашаа байшинд байхад манай гэрт бай гэж хэлээд гэртээ авчраа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи миний эцэг эх хоёрыг яагаад үгээр идээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь над руу хоол хийх гээд гурил хэрчиж байсан хутгаараа над руу далайсан. Тэгэхээр нь би заазуур шидчих байх гэж бодохгүй урдаас нь уурласан чинь заазуураа холоос шидээд миний баруун гарыг оноод гэмтээчихсэн Тэгээд цус гараад би өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох Билгүдэйг цагдаа дууд гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч авчруулсан...” гэх мэдүүлэг /хх.12/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн өгсөн: “Тэр өдөр би дүү Билгээтэй хамт гэртээ компьютер үзээд байж байсан. Манай гэрт аав ээж ах, дүү Билгээ нар байсан. Аав ээжээс өвөө эмээ хоёрыг хэзээ манайхаас явах юм бэ гээд асуухад ээж аавд “хашаа байшинтай болох болоогүй” гэсэн чинь аав өөрөө хэрүүл эхлүүлсэн. Аав бууз хийх гээд буузны гурил элдээд газар сууж байсан. Тэгээд газар байсан заазуурыг шидэх гээд айлгаж байгаад дараа нь заазуураа ээж рүү шидчихсэн. Тэгэхэд ээжийн хөлийн гуя хэсэгт зүсэгдээд гарыг нь бас зүсчихсэн. Тэгээд аав өөрийн цэргийн цүнхнээс + тэмдэгтэй савнаас цагаан өнгийн даавуу гаргаж ирээд ээжийн гарыг нь боосон. Цус дуссан шалыг аав цэнхэр өнгийн шалны алчуураар арчсан. Тэгээд манай ах Бэлгүдэй цагдаа руу, эмээ Бямбасүрэн нар луу залгаад хурдан ир гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд ээжийг эмнэлэг рүү дагуулаад явсан. Тэгээд ээжийн гарт 5, 6 оёдол хийсэн...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: “... аав ээжийг буруутгаж байсан санагдаж байна. Тэгээд аав ээж рүү барьж байсан заазуураа аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх.21/, 

 Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Билгүдэйн өгсөн: “... би хөргөгчөөс юм  авах гээд зогсож байсан. Болороо ах эгч рүү заазуур шидчихсэн. Тэгээд би 102 дугаар луу залгаад эхнэр, нөхөр маргалдаад нэгнийгээ хутгалчихлаа гээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.25/, 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1675 дугаартай:

“1. Ц.Оюун-Эрдэнийн биед баруун сарвуунд зүсэгдсэн шарх. цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Шүүгдэгчийг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.37-53/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Болор-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.59/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан хүсэлт /хх.69/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Э.Болор-Эрдэнийн гаргасан хүсэлт /хх.70/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.73/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Оюун-Эрдэнэ нь хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Болор-Эрдэнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Болор-Эрдэнэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Болор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Э.Болор-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Э.Болор-Эрдэнийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Болор-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Энхжаргалын Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Болор-Эрдэнэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Болор-Эрдэнэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Оюун-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Болор-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР