Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/0000

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: М.Оюунбат,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч: С.Туул, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001790328 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, , Боржигон овгийн ***********н Туул,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Туул нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Prius-20 маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоуоtа Соrollа Fielder- Е160 маркийн 02-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Тоуоtа Corolla Fielder-Е160 маркийн 02-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Отгонбаярын биед хүндэвтэр, С.Батсайханы биед хүнд, Prius-20 маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулж, Б.Бямбаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Туулын мөрдөн байцаалтад өгсөн

.... 2 машин адилхан урсгал сөрсөн гэж үзэж байгаа. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон А цэгт манай машиныг ойрхон байгаа учраас манай машиныг урсгал сөрсөн гэж үзсэн байна. Тийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн газрын үзлэг хийх үед би хэргийн газарт байгаагүй, хэрэв байсан бол 2 машин мөргөлдсөн цэгийг зааж өгөх боломжтой байсан. Прокурорын тогтоолд Дашхүү гэх хүний гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Дашхүү гэх хүний мэдүүлэг худал байна. Би Дашхүү гэх хүнтэй тухайн осол болсны дараа огт уулзаагүй. Дашхүү гэх хүний мэдүүлэгт миний эцэг Сэлэнгээг архи уусан байсан жолоо булаацалдсан гэх зэрэг зүйлсийг намайг ярьсан мэтээр мэдүүлсэн байна. Би тийм зүйлийг яриагүй. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орохоор 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эцэг Сэлэнгэ, эх Бямбаа, хүү Төгөлдөр, охин Нарансолонго нарын хамт явж байсан. Эх Бямбаа урд суудалд хүү Төгөлдөрийг өвөр дээрээ аваад, эцэг Сэлэнгэ, Нарансолонго нар хойд суудалд суугаад явж байсан. Бид нар Баянхонгор аймгийн Өлзийт сумын ойролцоо машины зогсоогоод бууж бие засаад буцаж машиндаа сууж хөдлөөд ойролцоогоор 1 км хүрэхгүй газарт явж байхад зам уг осол гарсан. Гэнэтхэн л урдаас харанхуй татаад нэг машин орж ирэх шиг л болсон. Би тухайн үед 50-80 км/цагийн хурдтай явж байсан. Гадаа нарны гэрэлтэй, нар миний өөдөөс тусаж байсан. Нар миний нүдийг гялбасан зүйл бол байхгүй. Осол болсны дараа миний суудлын бүс гацсан байсан ба бүсээ тайлаад машинаас 2 хүүхдээ буулгаад замын машинд 2 хүүхдээ Баянхонгор аймгийн төв руү эмнэлэг рүү явуулсан... гэх мэдүүлэг / 2хх-ийн 219-220/,

Хохирогч*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 06 сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгаас "Улаанбаатар хот руу явна" гэсэн танихгүй 4 хүн аваад 09 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд Баянхонгор аймгаас 50 километр явж байхад өөдөөс саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан.Тэгээд яг хажуугаар зөрөх гэж байхдаа гэнэт миний машины өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед торомз гишгэх ямар ч боломж байгаагүй гэнэт л дараад ороод ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би машиныхаа гадаа буусан зогсож байсан машинаасаа яаж гарсан гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан миний машины урд суусан байсан эгч машины урд сандал салон хоёрын дунд хавчуулагдаад ёолоод байсан. Харин ард сууж байсан 3 хүн гурвуулаа машинаас гарсан, гурвуулаа ухаантай байсан. Тэгээд миний урдаас урсгал сөрж орж ирсэн машин дээр очиход жолооч гэх эмэгтэй машиныхаа гадаа хэвтэж байсан. Харин жолоочийн эсрэг талын зорчигчийн суудал дээр сууж байсан эмэгтэй ухаангүй байсан. Ард суудал дээр нь нэг өвгөн байсан тэр бол зүгээр байсан. Тухайн машинд бас 5 хүн явж байсан, 2 жаахан хүүхдийг нь замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан байсан, би тэр хэсгийг бол мэдэхгүй байгаа юм. Тэгээд би арай гайгүй болчхоод тухайн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан эмэгтэйгээс яасан талаар асуухад тэр эмэгтэй надад "аав жаахан архи уусан байсан юм, тэгээд намайг араас татаад гэл үү, яагаад гэлээ нэг зүйл болоод тэгээд урсгал сөрөөд таныг мөргөчихлөө уучлаарай" гэж хэлсэн.  Мөргөлдөхөөс өмнө нь 70 гаран км цагийн хурдтай явж байсан..." гэх мэдүүлэг, /1 хх-22-23/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 .... Тухайн осол гарсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд миний гар утас руу танихгүй эмэгтэй залгаад танай гэр бүлийнхэн зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэр хүний утасны дугаарыг санахгүй байна. Дүү С.Туулд бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөө мөргөлдсөн машины жолоочийн буруутай үйлдэл байна гэж тогтоодох юм бол би гомдол гаргаж нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /2 хх-ийн 106/,  

Хохирогч С.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний хувьд хүний эмч мэргэжилтэй. Миний биеийн баруун талын 9 хавирга, зүүн талд 5 хавирга хугарсан. 3 нуруундаа эх биеэрээ бяцарч, гэмтсэн. Өвчүүний гуравны нэг хэсэг хугарсан. Зүүн талын бугалга хэсэгт хугарсан. Нийт миний биеийн 19 яс хугарч гэмтсэн. Уушги нь хугарсан хавиргаар хатгагдаж агааргүй болсон. 3 нуруундаа бэхэлгээ хийлгэсэн. Зүүн талын бугалгын хэсэгтээ хадуулсан. Цаашид 1-2 жилийн дараа биед суулгасан төмрийг авхуулна гэсэн байгаа. Цаашид уг гэмтлээс болж миний биед юу үүсэхийг мэдэхгүй байгаа. Тиймээс цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Би биеэрээ дүүрэн төмөртэй болсон. Мөн ажлаасаа халагдсан. Эм авах зардлаас гадна 1 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ар гэрийнхэн Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарсан. Мөн шашны байгууллагаар маш их явсан. Надад маш их зардлууд гарсан. Уг баримтыг гаргаж өгөхөөр шаардлага хангахгүй байдалд орох юм байна. Шүүгдэгч С.Туулаас хохиролд 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш надтай нэг ч удаа яриагүй. Миний бие махбодыг асуугаад надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Хүнийг амьдралыг оронгоор нь эргүүлчхээд нэг ч удаа над руу яриагүй гэв.

            Хохирогч С.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2022 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот явна гэсэн машин байхаар нь ярихад 10 цагийн үед гарна" гээд явахаар болоод надаас гадна 3 эрэгтэй хүн аваад 10 цагийн үед гарсан. Би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Баянхонгор аймгийн төв өнгөрөхөд 15 цаг болж байсан. Би нойр хүрээд унтсан явж байтал манай машин доторх хүмүүс орилох шиг болсон. Тэгээд сэрсэн чинь урдаас нэг машин тулж ирээд миний сууж явсан машинтай мөргөлдсөн. Би өөрийн сууж явсан цонхны хэсэгт хавчуулагдсан байсан. Машинаас гарч чадахгүй байсаар байгаад түргэн тусламж ирсний дараа намайг гаргаж авсан. Тэгээд шууд Баянхонгор аймгийн эмнэлэгт ирсэн. Намайг машин дотор хавчуулагдсан байхад манай машинд явсан залуучуудын нэг нь байх "эхлээд хүүхэд нь утас булаацалдаад дараа нь аав нь архи нэхээд урдаас орж ирээд мөргөсөн талаар ярилцаад байх шиг байсан... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 40-43, 47-49/,

Хохирогч П.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний бие осолд ороод 4 удаа хагалгаанд орсон. Мөн дахин хагалгаанд орох гэж байгаа. Миний биед протез суулгана гэсэн. Дунд чөмөг 5 см тайрсан. Цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэв

Хохирогч П.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....Баянхонгор аймаг өнгөрөөд гүүр гараад би унтаад өгсөн. Тэгээд явж байгаад нэг мэдэхэд манай машин саарал өнгийн цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай мөргөлдсөн. Засаг дарга байсан ах суудлын урдуур нөгөө дунд суусан залуу түүний дээр гарсан, миний зүүн хөл дунд суудлын хажуугаар орсон байсан. Машинаас гараад хэвтэж байхад тэнд байсан хүмүүс 2 хүүхдийг нь аваад машинд явуулж, нэг хүн нь нас барсан байна гээд байсан. Тэр хавиар байсан жолооч нар манай машинтай мөргөлдсөн жолоочийн аав архи нэхээд эсрэг урсгал руу орсон гээд хүмүүстэй яриад байсан. Би тэр эмэгтэй жолоочийг тэгж ярьж байхыг сонсоогүй. Багцаагаар 100 км цагийн хурдтай явж байсан байх...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 59-61/,

Гэрч Г.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу охин Туул түүний 2 хүүхэд, эхнэр талийгаач Бямба нарын хамт охины приус 20 маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Манай охин өөрийнхөө машиныг жолоодож явсан 15 цагийн үед Баянхонгор сумын нутаг руу орж ирсэн. Зөөлөн явж байсан. Өмнөөс нэг машин яах ийхийн зуургүй гарч ирсэн, харанхуйлаад явсан, юу болсны мэдэхгүй байгаа юм. Нэг сэрсэн Баянхонгор сумын эмнэлэгт ирсэн. Тухайн үед ямар машин манай машины хаанаас мөргөсөн талаар ерөөсөө мэдээгүй. Хүүхдүүдээс асуухад манай жолоочийн хаалга талаас машинтай мөргөлдсөн байна хэлсэн. Талийгаач Бямба жолоочийн буюу Туулын урд хажуу талд түүний 1 нас 4 сартай хүүг тэврээд би охинтой нь арын суудал дээр сууж явсан. Эмч нар үзээд зүүн талын 2-3 хавирга хугарсан байж болзошгүй гэж хэлсэн тэр хэсгээрээ өвдөөд байгаа. Манай охин өөрийн эгнээгээ эзлээд явж байсан... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 33-34/,

Гэрч О.Дашхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Баянхонгор аймгаас 50 км явж байхад 2 тээврийн хэрэгсэл зам дээр мөргөлдсөн. Яг урд урдаасаа харсан байсан. Тэгэхэд би машинаасаа буугаад яваад очиход приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа гадаа хэвтэж байсан. Урд нь нэг хөгшин эмэгтэй ямар ч ухаангүй сууж байсан. Арын суудал дээр нэг эрэгтэй хөгшин сууж байсан. Урд суудал дээр сууж байсан эмэгтэй л ганцхан ухаангүй байсан, бусад нь бол ухаантай байсан. Харин нөгөө машины гадаа 4 эрэгтэй байсан. 2 нь хэвтэж байсан, ухаантай байсан. 2 залуу нь бол гайгүй байсан. Урд суудал дээр нэг эмэгтэй хавчуулагдсан байдалтай сууж байсан. Тэгээд яасан талаар асуухад Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэй "манай аав замдаа жаахан архи уусан байсан юм, тэгээд осол яг гарахын өмнө нь аавтайгаа жаахан маргаад аав урд суудлаас намайг татаад байхаар нь хойшоо харж аавыг түлхээд урагшаагаа харахад би урсгал сөрөөд нэг машинтай мөргөлдсөн, тэгээд яасан талаар мэдэхгүй байна" гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /1хх-ийн 68-70/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...би унаа хайж байгаад Улаанбаатар хот руу явна гэсэн замын унаанд суугаад явахаар болсон. Говь-Алтай аймгаас 10 цагийн үед  Улаанбаатар хот руу гарсан. Тухайн машинд надтай нийлээд 5 хүн явж байсан. Жолооч гэх ах нь Говь-Алтай аймгаас 4 хүн аваад Улаанбаатар хот руу гарсан. Машинд суугаад унтаад явсан нэг харахад Баянхонгор аймагт ороод ирсэн явж байсан. Тэгээд буцаад унтаад явж байгаад нэг сэрэхэд өөдөөс гэнэт машин орж ирээд мөргөлдсөн. Жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эгч сууж явсан ард 2 ах миний 2 хажуу талд суусан би голд нь суусан байсан. Тэгээд машин мөргөлдөөд би шууд машинаас гараад хоёр хажуу талд сууж явсан 2 ахыг машинаас татаж буулгасан. Тэгээд байж байхад жолооч ах бууж ирээд урд суудалд сууж байсан эгч урд сандал салон хоёрын голд хавчуулагдсан орилоод байсан. Тэгээд манай машиныг ирж мөргөсөн машин дотроос нэг эмэгтэй авраарай гээд орилсон. Би яваад очиход тэр эгч миний бүсийг тайлаад өгөөч гэж хэлэхээр нь тайлж өгөөд тэр эгч машинаас буугаад жаахан хүүхдээ хөхүүлээд машины хажууд суусан. Машин дотор 2 жаахан хүүхэд, 2 хөгшин хүн байсан, урд суудал дээр нэг хөгшин эгч ямар ч ухаангүй байсан. Харин ард суудал дээр суусан байсан хөгшин ах ухаантай архи уусан бололтой архи үнэртээд согтуу байсан. Тэгээд би жолооч эгчээс яасан талаар асуухад "аав архи уугаад тэгээд аавтай маргалдаад явж байхад аав надаас архи нэхээд араас татаад байсан. Тэгээд би аав руу эргэж харж байх даа л урсгал сөрж ороод ийм зүйл болчихлоо" гэж надад хэлсэн. Тэгээд 2 хүүхдийг нь замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Тухайн машинтай мөргөлдөөд яг замын голд зогссон байсан болохоор машин явах ямар ч боломжгүй болсон, машинууд хоёр талаас зогссон байсан. Тэгээд тэр зогссон байсан машинуудын нэг нь цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байх.  Миний баруун гарын зөөлөн эд гэмтсэн бусдаар зүгээр байгаа. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Би I phone 11 Pro маркийн гар утастай байсан, утас нугалраад дэлгэц гарсан байсан, одоо засвар авахааргүй болсон , утасны хохирлоо л барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 73-74/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины зүүн зулайн оройн хэсэг, баруун чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хэнхэрцэг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р, зүүн 1,2,3, 4, 5, 7-р хавирганы шууд хугарал, цээжний хөндийн баруун талд /500 гр/, зүүн талд /900 гр/ шингэн цус хуралдалт, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, зүрхний баруун тосгуурын ханын урагдсан шарх, элэгний эдийн няцрал, өвчүү ясны дээд хэсгийн хөндлөн хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн дотор доод хажуу хэсгийн цус хуралт, бөөрний өөхөн эдийн цус хуралт, зүүн шуу болон богтос ясны доод 1/3 хэсгээр хөндлөн ташуу зөрсөн хугарал, дунд чөмөг ясны доод 1/3 хэсгээр зөрсөн ташуу хугарал, зүүн эрхий хуруу, бугуй, гуяны зүсэгдсэн шарх, баруун бугалга, сарвуу, цээж, зүүн гуя, шилбэ, өвдөг, тавхай, эрхий хуруу, 2-р хуруу, 4-р хуруу, бугалга, баруун гуя, шилбэ, тавхай, өгзөг, 2-р хурууны цус хуралт, дух, баруун хацар, хамар, ооч, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 3.1.3, 3.1.10. 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Талийгаач нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаачийн биед зүүн шууны хатги буюу арьсны идээт буглаа үрэвсэлт өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.

4. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй болно. Мөн цус нь АВО системээр О 1-р бүлгийн харьяалалтай байна..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 90-99/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 467 дугаартай

1.2 П.Отгонбаярын биед зүүн дунд чөмгөний 1/3 хэсгээр зөрүүтэй сэлтэрхийгүй хугарал, тархи доргилт, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1 хх-ийн 102-103/

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаартай шинжээчийн

1.2 С.Батсайханы биед тухайн үед цээжний хэнхэрцгийн баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавиргануудын зөрүү ихтэй хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, баруун, зүүн уушгины ар гадаргуугийн эдийн няцрал, уналт, плеврийн хөндийд хий, шингэн хуралдалт, сээрний 1, 4, 5-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэн, сээрний 4-р нугалмын их биеийн урд доод үзүүрийн сэлтэрсэн, 5-р нугалмын их биеийн бяцарч шахагдсан хугарал, холбоосны урагдал, нугасны дарагдал, зүүн атгаал ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайн ослын үед нэгэн зэрэг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно.

6.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.6. 3.1.10. 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт, /1 хх-ийн 110-116/,

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаартай шинжээчийн

1.2, С.Туулын биед тухайн үед бүсэлхийн 3- нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, булчингийн цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу тухайн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

7.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1 хх-ийн 122-127/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн

1.2 Г.Сэлэнгийн биед тархи доргилт, зулайн хуйх, духны хуйх бүсэлхийн зулгаралт, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /1 хх-ийн 130-131/,

  Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн

1.2 Б.Нарансолонгын биед зүүн нүдний дотор булан, дух, чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болгоно.

7.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт, /1 хх-137-138/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн

1.**************н биед тархи доргилт, баруун, зүүн цавины цус хуралт, зулгаралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн сайх боломжтой..." гэх дүгнэлт, /1 хх-ийн 141-142/,

   Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн

1.Б.Батсайханы биед тархи доргилт, баруун бугуйны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, тавхай, зүүн шагайны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..." гэх дүгнэлт, /1хх-ийн 144-145/,

   Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 652 дугаартай

1.2 Б.Төгөлдөрийн биед тухайн үед баруун аарцаг ясны хугарал, зүүн шаант болон тахилзуур яс доод 1/3 гадна хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн субарахноидал зайн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтүүд нь амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчний зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу тухайлбал ослын үед нэгэн  үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 162-169/,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн

А. Приус-20 маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Туул Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9 дугаар зүйлийн 3....Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно ...гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 а. Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглоно...” гэх заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний хууль дүрмийн 23 дугаар зүйлийн 23.8... Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөө үзүүлээгүй гэж үзэж байна..." гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 174-177/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар зарын 07-ны өдрийн 3458 дугаартай шинжээчийн

1.П.Сүлд-Эрдэнийн гэх цус нь О /I/ булгийн харьяалалтай, Г.Сэлэнгийн гэх цус нь 0 /I/ бүлгийн харьяалалтай байна..." гэх дүгнэлт, /1 хх-200 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар зарын 07-ны өдрийн 3457 дугаартай шинжээчийн

1.**************э биеэс авсан цус" гэсэн хаягтай цус, "Г.Сэлэнгэ" гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй болно..." гэх дүгнэлт, /1 хх-204-206/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 3270 дугаартай шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн  Toyota Fielder маркийн, 02-58 УНР улсын дугаартай, NKE165-8040599 арлын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

2 Шинжилж буй автомашины зүүн урд явах эд анги эвдрэлтэй байна. Эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байна.

3.Шинжилж буй автомашины жолооны механизм, явах эд анги салон тоормосны систем ослын өмнө хэвийн ажиллаж байсан байх үндэслэлтэй...гэх дүгнэлт /1 хх-226-235/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 216 дугаартай шинжээчийн

 ...Тоёота королла фейлдэр маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25.000.000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 214/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн

...Тоёота Приус 20 маркийн маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 13.500.000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх дүгнэлт, /1 хх-ийн 215/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 217 дугаартай I phone 11 маркийн гар утасны үнэлгээ 1,690,414 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 219/,

Техникийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/48-1 дугаартай шинжээчийн

Хариулт 1 Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэгээр  авагдсан "А" цэг үндэслэлтэй тогтоогдсон байна.

Хариулт 2. Toyota Corolla Fielder-E 160 маркийн 02-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Сүлд-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Хариулт 3. Тоуоta pruis маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Туул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." заалтыг зөрчсөн байна.

 Хариулт 4. Зам тээврийн осол гарахад зам, орчны хүчин зүйлс нөлөөлөөгүй байна.

 Хариулт 5. Тоуоta pruis 02-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Туул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь уг осол, хэрэг гарах шалтгаан болжээ... гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 196-197/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 127-130/, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 11-18/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 86-97/, Өвчний түүх / 2 хх-ийн 01-73/, шүүгдэгч С.Туулын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх-ийн 171/, хохирлын баримтууд /2хх-ийн 174-189, 234-250, 3 хх-ийн 1-9/, шүүгдэгч С.Туулын жолоодох эрхийн лавлагаа / 3 хх-ийн 10/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 3 хх-ийн 11/, байнга оршин суугаа газрын лавлагаа / 3 хх-ийн 12/, шүүгдэгч С.Туулын хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа / 3 хх-ийн 13/, иргэний үнэмлэхний лавлагаа / 3 хх-ийн 14/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 3 хх-ийн 15/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлыг баримт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт эрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, тухайн хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

  Шүүгдэгч С.Туул нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Prius-20 маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоуоtа Соrollа Fielder- Е160 маркийн 02-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Тоуоtа Corolla Fielder-Е160 маркийн 02-58 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Отгонбаярын биед хүндэвтэр, С.Батсайханы биед хүнд, Prius-20 маркийн 02-43 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулж, Б.Бямбаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

     хохирогч П.Сүлд-Эрдэнийн... өөдөөс саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан.Тэгээд яг хажуугаар зөрөх гэж байхдаа гэнэт миний машины өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн...." гэх мэдүүлэг, /1 хх-22-23/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвбаярын...15 цагийн орчимд миний гар утас руу танихгүй эмэгтэй залгаад танай гэр бүлийнхэн зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2 хх-ийн 106/,        

Хохирогч С.Батсайханы...  сэрсэн чинь урдаас нэг машин тулж ирээд миний сууж явсан машинтай мөргөлдсөн. Би өөрийн сууж явсан цонхны хэсэгт хавчуулагдсан байсан,   машин дотор хавчуулагдсан байхад манай машинд явсан залуучуудын нэг нь байх "эхлээд хүүхэд нь утас булаацалдаад дараа нь аав нь архи нэхээд урдаас орж ирээд мөргөсөн талаар ярилцаад байх шиг байсан... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 40-43, 47-49/,

Хохирогч П.Отгонбаярын...Явж байгаад нэг мэдэхэд манай машин саарал өнгийн цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай мөргөлдсөн,...тэр хавиар байсан жолооч нар манай машинтай мөргөлдсөн жолоочийн аав архи нэхээд эсрэг урсгал руу орсон гээд хүмүүстэй яриад байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 59-61/,

Гэрч Г.Сэлэнгийн....Өмнөөс нэг машин яах ийхийн зуургүй гарч ирсэн, харанхуйлаад явсан, юу болсны мэдэхгүй байгаа юм... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 33-34/,

Гэрч О.Дашхүүгийн... 2 тээврийн хэрэгсэл зам дээр мөргөлдсөн. Яг урд урдаасаа харсан байсан,....приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэй "манай аав замдаа жаахан архи уусан байсан юм, тэгээд осол яг гарахын өмнө нь аавтайгаа жаахан маргаад аав урд суудлаас намайг татаад байхаар нь хойшоо харж аавыг түлхээд урагшаагаа харахад би урсгал сөрөөд нэг машинтай мөргөлдсөн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /1хх-ийн 68-70/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы ....Тэгээд буцаад унтаад явж байгаад нэг сэрэхэд өөдөөс гэнэт машин орж ирээд мөргөлдсөн... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 73-74/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн.... Талийгаач нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...." гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 102-103/

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаартай шинжээчийн...С.Батсайханы биед  учирсан гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт, /1 хх-ийн 110-116/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаартай шинжээчийн.... С.Туулын биед тухайн үед бүсэлхийн 3- нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, булчингийн цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /1 хх-ийн 122-127/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн... Г.Сэлэнгийн биед тархи доргилт, зулайн хуйх, духны хуйх бүсэлхийн зулгаралт, зүүн бугалга, тохой, шууны цус хуралт, зүүн шилбэний зулгаралт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /1 хх-ийн 130-131/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн...Б.Нарансолонгын биед зүүн нүдний дотор булан, дух, чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,.... гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт, /1 хх-137-138/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 468 дугаартай...П.Сүлд-Эрдэнийн биед тархи доргилт, баруун, зүүн цавины цус хуралт, зулгаралт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /1 хх-ийн 141-142/,              

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн...Б.Батсайханы биед тархи доргилт, баруун бугуйны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, тавхай, зүүн шагайны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт, /1хх-ийн 144-145/,

   Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 652 дугаартай шинжээчийн...Б.Төгөлдөрийн биед тухайн үед баруун аарцаг ясны хугарал, зүүн шаант болон тахилзуур яс доод 1/3 гадна хэсгээр бага зэргийн зөрүүтэй хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн субарахноидал зайн цус харвалт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /1 хх-ийн 162-169/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 216 дугаартай ...Тоёота королла фейлдэр маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25.000.000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 214/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 218 дугаартай ...Тоёота Приус 20 маркийн маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 13.500.000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 215/,

Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 217 дугаартай I phone 11 маркийн гар утасны үнэлгээ 1,690,414 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 219/,

Техникийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/48-1 дугаартай шинжээчийн

Хариулт 1 Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэгээр  авагдсан "А" цэг үндэслэлтэй тогтоогдсон байна,.... Тоуоta pruis 02-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Туул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөн нь уг осол, хэрэг гарах шалтгаан болжээ... гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 196-197/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс С.Туулыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан,  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч С.Туул нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Туул нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 Шүүгдэгч С.Туул, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

  Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтын нэгдсэн маягт ....шүүгдэгч С.Туул нь тээврийн хэрэгслийн  В  ангилалтай ....хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч С.Туулын жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй боловч жолооны үнэмлэхийг хуулбарлаж хэрэгт /1 хх-ийн 190-191, 2 хх-ийн 10-11 /  хавсаргасан байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас….шүүгдэгч Туулыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ял эдлэх бүсийг  түүнийг оршин сууж байгаа нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Сонгино хайрхан болон Баянгол дүүргээс  гарахыг хязгаарлах….дүгнэлт

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас  … Миний үйлчлүүлэгч болон  бага насны хүүхдийн эрүүл мэндийн харгалзан  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, зорчих эрх хязгаарлах ялыг тухайн зүйл ангид заасан доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын хүрээнд зорчихоор хязгаарлалт тогтоох… дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч С.Туулын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн / хохирогч нар гомдол саналгүй/,  шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал болох шүүгдэгч С.Туул нь ам бүл-4, нөхөр, бага насны 2 хүүхэдтэй, уг ослын улмаас өөрийн төрсөн хүүхэд насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөр биед хүндэвтэр авсан, Солонгос улс руу эмчилгээнд явсан, байнгын эмчилгээтэй байгаа, хүүхдийн эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн эмнэлгээр эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 13-69а  тоотод оршин суудаг,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүхэд хуралдаанд гаргасан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  гурван / 3/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоож, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

 Шүүгдэгч С.Туулд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс  тоолж,

Шүүгдэгч С.Туул нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирогч ************** 556000 төгрөг, Сэлэнгэ 602000 төгрөг, Б.Батсайхан 556000 төгрөг, С.Батсайхан 5385920 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөр 9192000 төгрөг, П.Отгонбаяр 399000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 20286940 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Туулаас 20,286,940 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн /100900020080 / санд олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч П.Отгонбаяр, түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн зардал нийт 11547334 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч С.Туулаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5000000  төгрөгийг төлсөн,  мөн шүүх хуралдааны явцад хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авч хохирогчид 4294000 төгрөг төлсөн, мөн шүүгдэгч С.Туул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  хохирогч  С.Батсайханд эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардалд 11579235 төгрөгийг /2-хх-ийн 39-40/ төлсөн, нотлох баримтгүйгээр 13420766 төгрөгийг төлж барагдуулсан ба нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байна. 

Харин хохирогч П.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний баримт болон 648960, хаанаас авсан тодорхойгүй, он, сар өдөр,  гүйлгээний утга, дүн харагдахгүй баларч арилсан нийт 212374 төгрөг, нийт 861334 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн зардал 800000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй,

хохирогч Б.Батсайхан нь Ip hone гар утасны үнэ болох  1.690,414 төгрөгийг нэхэмжилсэн боловч тухайн гар утсыг Богд Лизинг ХХК-иас У.Ерөөннэмэх гэрээ хийж авсан, уг гар утасны эргэн төлөлтийн хуваарьд У.Ерөөннэмэхийн нэрээр бичигдсэн, уг Ip hone гар утас нь өөр хүний нэр дээрээр бүртгэлтэй буюу эзэмшигч нь У.Ерөөннэмэх / 1 хх-ийн 219-220/  байх тул хохирогч П.Отгонбаяр, иргэний нэхэмжлэгч Б.Батсайхан нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигт үл хамаарна.

 Иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнийн эзэмшлийн... Тоёота королла фейлдэр маркийн тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт  /1 хх-ийн 214-215/

иргэний нэхэмжлэгч П.Сүлд-эрдэнийн ... тухайн машиныг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Инвескор банк бус санхүүгийн байгууллагаас 36 сарын хугацаагаар зээлээр 25700000 төгрөгөөр худалдан авсан, хүү нэмж бодоод 35000000 төгрөгийг сар бүр хуваарийн дагуу төлдөг, даатгалын сангаас 12421120 төгрөгийг авсан, машинд учирсан хохирол төлбөр болох зөрүү 12578879 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх мэдүүлэг, хүсэлт / 1 хх-ийн 22-24, 2 хх-ийн 231-233, 3хх-ийн 36-37 /  хэрэгт авагдсан бөгөөд  ба  шүүгдэгч С.Туулаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөх талаар завсарлага авч, иргэний нэхэмжлэгч ************ машинд учирсан хохирол болох зөрүү 12578879 төгрөгийг  төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Туулаас 12578879 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч **************д олгож шийдвэрлэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч П.Сүлд-эрдэнийн Тоёота королла фейлдэр маркийн 02-58 УБР маркийн тээврийн хэрэгслийг Инвескор банк бус санхүүгийн байгууллагаас 36 сарын хугацаагаар зээлээр 25700000 төгрөгөөр худалдан авсан, хүү нэмж бодоод 35000000 төгрөгийг сар бүр хуваарийн дагуу төлүүлэхээр  нэхэмжилж байгаа боловч уг Тоёота королла фейлдэр маркийн 02-58 УБР маркийн тээврийн хэрэгслийг Инвескор банк бус санхүүгийн нэр дээр бүртгэлтэй / 1 хх-ийн 187-188/, Инвескор банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй тул  шүүхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгчээр төлүүлэх эсэхийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Туулаас шүүхийн хэлэлцүүлэгт Тоёота королла фейлдэр маркийн 02-58 УБР маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *************** буцаан олгож, банк бус санхүүгийн төлбөрт тооцуулахаар хүсэлтийг гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээ хийлгэсэн /2хх-ийн 233-250, 3хх-ийн 1-10/  ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баярсайхан хохирол нэхэмжлэхгүй / 2 хх-ийн 111-112/,  иргэний хариуцагч Л. Баярсайхан машинд учирсан хохиролд  нэхэмжлэх зүйлгүй /2 хх-ийн 225-226/,     Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвбаяр, хохирогч Б.Батсайхан /2 хх-ийн 121-122/, ***********нэ, Г.Сэлэнгэ нарын хувьд эрүүл мэндийн байдал учирсан хохиролд хохирол нэхэмжлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн тул шүүгдэгч С.Туулыг төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч П.Отгонбаяр, С.Батсайхан нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

   Хохирогч С.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ....сэтгэл санааны хохирлыг тогтоож өгнө үү .....хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан…Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ… гэсэн заалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д..хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.. гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Туул холбогдох авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг батлагдаж, хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийн уг заалтыг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч С.Туулд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч С.Туул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн Туулыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  гурван / 3 / жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Туулын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоож, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Туулд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс  тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч С.Туул нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Туулаас 20,286,940 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн /100900020080 / санд олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч С.Туулаас  машинд учирсан хохирол болох зөрүү 12.578.879 төгрөгийг   гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Сүлд-Эрдэнэд олгосугай.

8. Хохирогч П.Отгонбаярын өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, хохирогч Б.Батсайханы гар утасны үнэ 1.690,414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Отгонбаяр, Б.Батсайхан нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч С.Туул нь насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвбаяр, хохирогч Б.Батсайхан, **********, Г.Сэлэнгэ, иргэний нэхэмжлэгч Л.Баярсайхан нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч С.Туулд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Туулд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА