Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ариунпүрэвийн Балжиннямд холбогдох эрүүгийн 201619000868 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 19  настай,  бүрэн бус дунд боловсролтой, Төв аймгийн Баянхангай сумын дунд сургуулийн 12А бүлгийн сурагч, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 9-87 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Хөх нохой  овогт Ариунпүрэвийн Балжинням РД /НЫ: 98010417/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч А.Балжинням нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын  төвд насанд хүрээгүй О.Мөнхтэмүүжинтэй  “тасгаа цэвэрлэсэнгүй гэх” хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн нүдрүү нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч А.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд болон мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө би өглөө 07 цагийн орчимд О.Мөнхтэмүүжинг “бос” гээд босохгүй байхаар нь хөнжлийг нь сөхөөд “босож тасгаа цэвэрлэ” гэсэн чинь “албатай юмуу, би нэг дэх өдөр цэвэрлэсэн. Би одоо яахаараа цэвэрлэдэг юм бэ?” гэсэн. Би “өнөөдөр чиний ээлж” гэхэд Мөнхтэмүүжин босоод нүүр гараа угааж хувцсаа өмсчхөөд цүнхээ аваад гарахдаа намайг” муу зоомбий минь чамайг би ална аа” гээд гараад явхаар нь би араас нь гараад “өнөөдөр тасаг цэвэрлэх нь чиний ээлж биз дээ”  гэхэд О.Мөнхтэмүүжин “цэвэрлэж чадахгүй” гээд намайг хэл амаа доромжлоод байхаар нь би баруун  гараараа түүний зүүн нүдрүү нэг удаа цохисон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчид 80 000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн талаас надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичгээр тодорхойлолт хийж өгсөн. Хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтэмүүжингийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө би өглөө 07 цагийн орчимд намайг унтаж байхад манай тасгийн Балжинням ах миний хөнжлийг хуу татаад “босож тасгаа цэвэрлэ” гэсэн. Тэгэхлээр нь “би чадахгүй гээд та нэг өдөр би хоёр өдөр цэвэрлэх юмуу чадахгүй” гэсэн. Тэгтэл Балжинням ах миний чихний хойд талруу гараараа нэг удаа цохисон. Миний уур хүрч “муу зоомбий минь ална шүү” гэж хэлээд тасгаасаа гараад явж байтал араас Балжинням ах гарч ирээд  миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өглөө  намайг гэртээ сууж байхад 14 настай миний хүү О.Мөнхтэмүүжин залгаад ээжээ намайг Балжинням ах зодчихлоо гэж хэлэхээр нь маргааш нь Баянхангай сум орж хүүгээ аваад тэр сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Хүүгийн маань зүүн нүд нь бас зүүн мөр нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд Улаанбаатар хот орж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд гарсан 80 000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Би А.Балжиннямаас  80 000 төгрөг нэхэмжилж, уг мөнгөө гаргуулж авсан ба одоо санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №27 тоот:

1.О.Мөнхтэмүүжингийн биед тархи доргилт,хамар, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чамархайд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 хуудас/,

 

А.Балжиннямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Балжинням нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын  төвд насанд хүрээгүй О.Мөнхтэмүүжинтэй  “тасгаа цэвэрлэсэнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн нүдрүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.Балжиннямын..... О.Мөнхтэмүүжинг “босож тасгаа цэвэрлэ” гэсэн чинь О.Мөнхтэмүүжин “цэвэрлэж чадахгүй” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун  гараараа түүний зүүн нүдрүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн  хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.Мөнхтэмүүжингийн Балжинням ах “босож тасгаа цэвэрлэ” гэсэн....тэгээд араас Балжинням ах гарч ирээд миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэгийн: миний хүү О.Мөнхтэмүүжин залгаад ээжээ намайг Балжинням ах зодчихлоо гэж  хэлэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, шүүх эмнэлэгийн шинжээчийн: О.Мөнхтэмүүжингийн биед тархи доргилт,хамар, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чамархайд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/ хх-ийн 19 хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас А.Балжинямд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ нь шүүгдэгч А.Балжинямаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, сайн дураар эвлэрсэн гэж байгаа тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч А.Балжинням нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Балжинямын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч,  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Балжиннямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч А.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Хөх нохой овгийн Ариунпүрэвийн Балжиннямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн  А.Балжиннямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Балжинням нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Балжиннямд авсан оршин суугаа  газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Балжиннямд  авсан оршин суугаа  газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА