| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/01494/и |
| Дугаар | 1074 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ: 102/2020/01494/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ М.Оюунцэцэг äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð
Íýõýìæëýã÷: Улаанбаатар хот, .......... дүүрэг, ...-р хороо, Зээл, .......... тоотод оршин суух ............. овогт ..................... /РД:................../-ийн нэхэмжлэлтэй,
Õàðèóöàã÷: Улаанбаатар хот, .............. дүүргийн ...... дугаар хороо, .............. гудамж, ........... байрны ............тоотод байрлах “....................” ХХК-д холбогдох,
"Дархан-Уул аймгийн ............ сумын ........ дүгээр баг, ..... дугаар хороолол, ........... хотхоны ....... байрны ...... тоот, ........ мкв ..... өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” тухай шаардлага бүхий èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.
Ø¿¿õ õóðàëäààíä: Нýõýìæëýã÷ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., õàðèóöàã÷ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Мөнхбат íàð îðîëöîâ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........ оны 11 сард “..........” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сумын .......-р багийн нутаг дэвсгэр дээр орон сууц барьж, захиалга авч эхлэхэд миний бие тухайн байрыг сонирхож тус компанийн гүйцэтгэх захирал байсан ............ уулзаад “Орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээг .......... оны 11-р сарын 24-ний өдөр байгуулсан юм.
Орон сууц захиалан бариулах гэрээгээр: “.........” хотхоны ........ байрны ........... тоотод байрлах ......... мкв талбайтай ...... өрөө орон сууцыг ................ төгрөгөөр худалдаж авах, эхний ээлжинд .......-ийн урьдчилгаа өгөхөөр, .............. ХХК нь .......... оны 1-р улиралд барилгыг ашиглалтанд оруулж орон сууцыг холбогдох баримт бичгийн хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх байдлаар гэрээний гол нөхцлөө тохирч байсан юм.
.......... өөртөө авто крантай байсныг “...............” ХХК-ийн удирдлагын зүгээс мэдээд ажлын санал тавьж “Кранаараа манай компанид ажил гүйцэтгээч, бидэнд кран хэрэгтэй байна” гэж хэлсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрч ............. оны 11-р сарын 26-ны өдөр тус компанийн Ерөнхий захирал ................... “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.
Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлийг тухайн үед тохирохдоо: Гүйцэтгэгч нь /миний бие/ ............ оны 10-р сарын 30-ны өдрөөс барилгын талбайд стандартын шаардлага хангасан Авто кранаар ажил үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэгч тал Краны операторчийн ажлын хөлсийг бүрэн хариуцаж, нэг өдрийн ажлын хөлс ............ төгрөг байхаар тохиролцож байсан.
“.............” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг өмнө орон сууц захиалан бариулах гэрээнд тусгагдсан “............” хотхоны ......а байрны ............ тоот ............ мкв талбай бүхий ... өрөө орон сууцны үнэнд суутгаж тооцохоор тохиролцсон юм.
Ингээд миний бие ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажил гүйцэтгүүлэгч “...............” ХХК-тай тооцоо хийж үүргээ акт үйлдээд захиалсан орон сууцаа хүлээн авсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлын хөлс тооцоо нийлж үзэхэд ................ төгрөг болсон. Орон сууцыг хүлээн авахад дотоод засал нь дутуу бүрэн хийгдээгүй байсан. “...............” ХХК-ийн зүгээс өөрийн зардлаар дотоод заслаа хийгээд гарсан зардлаа байрны үлдэгдэл хөлсөндөө тооцуулж болно гэж хэлсэн учраас заслыг би өөрөө хийлгэсэн. Дотоод заслын зардал ............. төгрөг болж үүнийг байрны үнэнд тооцуулж ..... тоот ......... өрөө орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж төлбөр тооцоогүй болсон.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээгээ гаргуулж авах гээд “............” ХХК-д хандахад компанийн удирдлага солигдсон бид мэдэхгүй гэсэн байдлаар хандаад орон сууцны гэрчилгээ гаргуулж авахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж надад өгөхгүй чирэгдүүлж байгаа учраас шүүхэд хандаж байна.
Иймд Дархан-Уул аймаг, ........... сум, .....-р баг, ......-р хороолол, ......... байр, ........ тоот, .......... мкв ....өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, дээрхи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “..........” ХХК-д даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч “................” ХХК-ийн захирал .............. шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн ............... ............ оны 11 сарын 24-ний өдөр “Орон сууцны захиалгаар бариулах” гэрээг байгуулсан байна.
“...............” ХХКомпанийг ............ оны 08 сарын22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсаны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн ............. гэрээ байгуулан шилжүүлэн авсан.
...... нь ........-н айлын орон сууц барихад .......... онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн .............. компанийн нягтлангаар ажиллаж байсан. “..........” ХХКомпанийн өмнөх хувьцаа эзэмшигч ............ ......... оны 12 сарын 31-нд иргэн ....... зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан.
........... захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “.............” ХХКомпанийг 2017 оны 12 сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ................ миний нэр дээр шилжүүлсэн болно.
Тус компани нь Дарханд 144-н айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн.
Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан .......... уулзаж “..............” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр .......... оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч ................ 100% шилжүүлсэн.
Гэтэл ............... нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй ............. оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш .............. нэг ч удаа уулүаагү, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Дарханд баригдсан 144-н айлын орон сууц эд хөрөнгийг Шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа болно.
Тус компани нь .......... оны 02 сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар Шүүхийн шатанд шалгагдаж байгаа Төлбөрийн чадваргүй. Санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй байгаа. “..............” ХХК-ийн ХХБанкны Дансны хуулгыг компанийг авсаны дараа авсан болно.
Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа.
Эцэслэн шийдвэрлэгдээгүй болно. ............ амьдарч байгаа .......... тоот, .......... мкв талбайтай 3 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй.
“...............” ХХК нь .......... тоот 3 өрөө байрны төлбөр Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч ............... нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ .......... оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн.
Шүүх хуралд гуравдагч этгээдээр .............. татан оролцуулж, нэхэмжлэгч иргэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тайлбар гаргаж байна” гэжээ.
Хариуцагч ............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. ............ нь тус компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулан, төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрөөр харилцан тоцож,орон сууцны үнийг бүрэн төлсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус байрыг хууль бусаар хүчээр хөрөнгө оруулагч ............... өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Энэхүү ажиллагаанд тухайн үедээ гомдол гаргаж байсан. Иймд энэ байрны хууль ёсны өмчлөгч нь ................. мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.............. бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.
.................. .............. оны 04 сарын 21 өдөр “...............” ХХК-тай 01 дүгээр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймаг ............ сум, ......-р баг, ....-р хороололд баригдахаар болсон ..........айлын ......... мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон.
“................” ХХК-иас ....... оны 3 сарын 31ны өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “............” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, ...........оны 3 сарын 11ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.
Эдгээр гэрээгээр Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу ....... гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.
Тухайлбал: Хөрөнгө оруулалтын ......... оны 04 сарын 21-ний өдрийн 01 дүгээр гэрээний 5.2.2-т “...” Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх бөгөөд “Хөрөнгө оруулагч тал”-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй...” гэж, ...... оны 03 сарын 31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1-т “... Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ багуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж зөвшөөрлийг авна... гэж, 6.1-т Гүйцэтгэгч тал үуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлуэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж, ........ оны 10 сарын 14-ны өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”ний 6.1-д “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж тус тус заасан.
Түүнчлэн ......оны 3 сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, нэхэмжлэлд дурьдсан Дархан-Уул аймаг Дархан сум .....-р баг, ....... хорооллын “...........” хотхоны ...... байрны ......... тоот ......... мкв, ..... өрөө орон сууц нь ......... оны ..... дүгээр сарын 11ний өдөр ............. барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч “.............” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн “...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна...” гэснийг болон ............ байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, ............ гэгч хүнтэй ...... оны 1 дүгээр сарын 4ний өдөр ............ барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үндсэн дээр орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна.
............... ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч ................ эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар ............ нь ******* дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор “...........” ХХК-тай ............. оны 8 сарын 22ны ............ дугаартай “Эвлэрлийн гэрээ”-р байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг ......... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ................. оны 08 сарын 30ны өдрийн ............. дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу “............” ХХК нь ................ ................... төгрөгийг ............. оны 11 сарын 22ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан Дархан-Уул аймаг Дархан сум ........-р баг ..... хорооллын “..........” хотхоны .... байрны .......... тоот, ......... мкв, 3 өрөө орон сууц болон бусад орон сууцнуудыг Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар ...........ны 05 сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст ............ оны 02 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
Дээр дурдсанаар “................” ХХК нь ................ зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн гуравдагч этгээд ............. өмчлөлийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум ......-р баг 3 хорооллын “..........” хотхоны ....а байрны ......... тоот ....... мкв, ....... өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............ нь хариуцагч “.............” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг, ....... дугаар хороолол, ........ хотхоны ...а байрны ...... тоот, ........ мкв .....өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ............. нь ...........” ХХК-тай ..........оны 11 сарын ....-ний өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулан ..... хотхоны .... давхар орон сууцны А блокын ... дугаар орцны ... давхрын ..... мкв талбай бүхий .... өрөө орон сууцыг .......... төгрөгөөр захиалж, хариуцагч байгууллага нь ....... оны 01 дүгээр улиралд орон сууццыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, мөн талуудын хооронд ........ оны 11 сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдан, ажлын нийт хөлсийг орон сууцны үнэд суутгахаар тохирсон, тус гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын нийт хөлс .......... төгрөг болсон бөгөөд үүнийг орон сууцны үнэд талууд гэрээний дагуу суутгасан, нэхэмжлэгч ............ нь худалдан авсан орон сууцандаа ............ төгрөгийн засварын зардал гаргасныг “.............” ХХК нь орон сууцны төлбөрөөс хасаж тооцож, энэ талаарх баталгаа болгон ........... оны 03 сарын ......-ны өдөр кассын бэлэн мөнгөний орлогын баримтыг ............. өгсөн, үлдэгдэл төлбөрийг хариуцагч байгууллага хасаж тооцсоноор ............ нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч .......... нь ......... оны 11 дүгээр сараас одоог хүртэл тус байрыг эзэмшиж, амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй байна.
Мөн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ........ оны 07 сарын 01-ний өдрийн .......... дугаартай албан бичгээр ирүүлсэн ....... оны 02 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаартай гэрчилгээгээр маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг, .... дугаар хороолол, 1.... байрны ..... тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдөл эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ...........овогт .................. бүртгэсэн бүртгэл хүчинтэй байгаа болох нь тогтоогдож байна. /хх-ийн 72 дугаар тал/
Түүнээс өмнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дүгээр баг, ......... дугаар хороолол, ....... байрны .......айлын орон сууц нь хариуцагч “.........” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд “..........” ХХК нь маргаан бүхий орон сууцыг ............. өмчлөлд төлөх ёстой өр төлбөртөө тооцон шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан .....8 оны 11 сарын 29-ний өдрийн .......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “............” ХХК-ийн ......... оны ........ сарын 10-ны өдрийн .......... дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүрүүлсэн хүсэлтэд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ........ оны 03 сарын 30-ны өдрийн ........... дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч “...............” ХХК-ийн төлөх ................ төгрөгийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн ............ дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ........дүгээр баг, ........ дугаар хороолол, 144 айлын орон сууцнаас 10 а байрнаас маргаан бүхий ........... тоотыг төлбөр авагч ............ өмчлөлд шилжүүлэн өгөхөөр болсон талаар дурдаж байсан байдал, .......... оны 05 сарын 08-ны өдрийн “.............” ХХК-ийн захирал ............, гуравдагч этгээд .......... нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, төлбөрт өгөх байрны жагсаалт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн ..... дугаар тал/
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ....... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .........оны 08 сарын 30-ны өдрийн ........ дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж, тус шүүхийн шүүгчийн ........ оны 12 сарын 14-ний өдрийн .........дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон .......... дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ................ эзэмшиж буй маргаан бүхий орон сууцыг хариуцагч “..............” ХХК нь .......... өмчлөлд шилжүүлэн өгсөн байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч ..........., хариуцагч “.............” ХХК нарын хооронд Иргэний хуулийн .............дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн ........... дугаар зүйлийн ............-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ............. гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаар талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч “.............” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч нь энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа боловч тус гэрээний зүйл нь гуравдагч этгээд ............ өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэл хүчинтэй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийдвэрлэх боломжгүй юм.
Талуудын байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 2.2-т: “... төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ............ нь төлбөрийн үлдэгдэл болох 1,583,400 төгрөгийг ............ оны 03 сарын 23-ны өдрийн кассын бэлэн мөнгөний орлогын баримтаар төлсөн болох нь тогтоогдож байна.
Энэхүү үнийн дүнг талууд ............ худалдан авсан байрандаа хийсэн засварын зардал бөгөөд “.............” ХХК-д төлөх байрны үнэд оруулан тооцсон төлбөр гэж тайлбарладаг болно. Өөрөөр хэлбэл тус баримтыг орон сууцны үнэ төлсөн баримт гэж үзнэ.
Дээр дурдсан гэрээний 2.2-т заасны дагуу төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс буюу .......... оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч .............. нь хариуцагч “..............” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт буюу орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах талаар шаардлага гаргах эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасны дагуу нэхэмжлэгч ................ гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Өөрөөр хэлбэл ........... оны 03 сарын 23-ны өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад нэхэмжлэгч ............ нь ............... оны 04 сарын 07-ны өдөр ..............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлд дарагдсан тус шүүхийн бүртгэлийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............ Дархан сумын ....... дүгээр баг, .......... дугаар хороолол ........... байрны ........... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмждэгч ................ орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нацагдоржийн хариуцагч “...................” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ