Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

Улсын яллагч Г.Энхбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хохирогч Ч.Даваанямын өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтайхүүгийн Эрхэмбаяр, Цэнд-Аюушийн Энхмандах нар холбогдох 201619000644 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн, эрэгтэй,  яс үндэс халх, 19 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ээж, аавын  хамт Улаанбаатар хотын Бага хангай дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө 3 дугаар гудамж, 37 тоотод оршин суух, Батлан хамгаалах их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах бүрэн чадвартай Сэцэн уул овгийн Алтайхүүгийн Эрхэмбаяр РД/НС:98122515/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 23-нд төрсөн, эрэгтэй,  яс үндэс халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, аав, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан  дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 29-12 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 174 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах бүрэн чадвартай Алаг адуут овгийн Цэнд-Аюушийн Энхмандах РД:/ЦД88052398/

           

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газарт хатуу хучилттай зам дээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Даун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5 дахь заалтыг, шүүгдэгч Ц.Энхмандах нь “Хьюндай Соната-6” маркийн 72-34 улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мөргөлдөж зорчигч Ч.Даваанямын бие махбодид хүнд гэмтэл, Б.Сүхбаатарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Эрхэмбаярын  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоолт зөрлөг гэх газар өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоциклтой гараад явж байтал  замд Давааням ах, Сүхбаатар ах нар тааралдаад Төв аймгийн салдаг хүргээд өгчих гээд миний араар сундлаад явсан. Тэгээд салдаг хүрээд ирэхэд тэр хоёр пост хүргээд өгчих гээд тэндээс цааш явж байтал миний зүүн мөрөн дээр Давааням ах га

раараа цохиод эргээд хартал Давааням ах энэ замаар салчих гэж хэлээд явж байтал зүүн хойд талаас мөргөсөн. Би энэ хэрэгт харамсаж байна. Энэ хэргээс болж хүмүүс хохирсонд маш их гэмшиж байна. Би хохирогч нарт эмчилгээнийх нь зардлыг төлж барагдуулсан ба хохирогч нар надад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв. /Хх-ийн 66-67 хуудас/

 

Шүүгдэгч Ц.Энхмандахын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Элит ноён такси ХХК-ны эзэмшлийн 72-34 УБЦ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 танихгүй хүн суулгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газар явж байхад миний урд талд миний явж байгаа эгнээнд жолоочоос гадна хоёр зорчигчтой мотоцикль гол хэсэгт зогсож байгаа юм шиг харагдсан. Тэгээд би тоормозоо зугуухан гишгээд дохио өгөөд тойрон гарах үйлдэл хийж байхад миний баруун гар талаас нөгөө мотоцикль рулээ зүүн гар талруугаа дараад орж ирсэн. Тэгэхээр нь би тоормозоо тултал нь гишгээд рулээ зүүн гар талруугаа буюу ертөнцийн зүгээр баруун талруу дарсан. Нөгөө мотоцикль замын голд ойчсон. Тэгээд бид бууж түргэн дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт хохирол төлбөрийг нь барагдуулсан гэв. /Хх-ийн 69 хуудас/

 

Хохирогч Ч.Давааням шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Чогсом овогтой Давааням би осолд орж биедээ хүнд гэмтэл авч эмчилгээнд 4 600 000 мянган төгрөгийн зардал гарсан бөгөөд А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нар нь миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх  зүйлгүй болсон тул хэргийг нь хөнгөнөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Б.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Би осолд орж хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Надад эмчилгээний төлбөр гэж 2 000 000 төгрөг бэлнээр өгч хохиролыг минь барагдуулсан тул А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нарт гомдол саналгүй болно. Иймээс эдгээр хүмүүст хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ч.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатарын хамтаар аймаг орох гээд Сэргэлэн сумын 73 дугаар зөрлөгөөс Хоолт өртөөрүү 11 цагийн орчимд алхаж очоод Алтайхүүгээс Баян 4 дүгээр зөрлөг оруулаад өгөөч гэж гуйхад хүү Эрхэмбаярт мотоциклоор хүргээд өгчих гээд Эрхэмбаяр мотоциклоо бариад бид хоёр араар нь суугаад Баян зөрлөг явсан. Баян зөрлөгийн урд хөтөл дээгүүр явж байхад нь хоёр ахыгаа ногоон дэлгүүр оруулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд Зуунмод орох уулзвар дээр байдаг колонк өнгөрөөд явж байсан чинь нэг мэдэхэд аваар болчихсон, хүмүүс сэрээрэй гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/

Хохирогч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Эрхэмбаярын мотоциклын ард Давааням бид хоёр суугаад засмал замд ороод Хөтөл даваад явж байтал Давааням араас “Хоёр ахыгаа ногоон дэлгүүр дээр буулгачих” гэж хэлсэн. Тэгээд зогсолгүй шууд колонкруу явж байтал осол болсон. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуудас/

 

Гэрч П.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Сүхбаатар, Давааням, Алтайхүү бид дөрөв хэрэг гарах тэр  өдрийн өглөө 0,5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Намайг айлд оччихоод буцаад ирэхэд Алтайхүү нөгөө хоёр чинь Баянзөрлөгрүү хүргээд өгчих гээд байхаар нь Эрхэмбаярыг мотоцикльтой нь явуулчихлаа гэж байсан. Тэгээд удалгүй байж байтал осол болсон талаар сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

 

Иргэний хариуцагч Н.Алтайхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Намайг наадам дээр очоод байж байхад хүүхэд чинь аваарт орчихлоо гэж хэлээд би хэрэг болсон газар очтол Давааням, Сүхбаатар нарын хөлийг нь боочихсон асфальтан замын цагаан зураас дагуулаад хэвтүүлчихсэн байсан. Мөргөсөн машин нь ертөнцийн зүгээр замынхаа баруун талд, мотоцикль ертөнцийн зүгээр замын зүүн зорчих хэсэгт байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/

 

Насанд хүрээгүй яллагдагч А.Эрхэмбаярын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 57 хуудас/

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 тоот:

Ч.Даваанямын биед  баруун шилбэ ясны хугарал, зүүн шилбэ ясны  ил хугарал, толгойн баруун хэсэгт язарсан шарх, баруун зүүн шилбэнд  язарсан шарх, дух, зүүн чамархай, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14 хуудас/

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 440 тоот:

-Б.Сүхбаатарын биед зүүн шилбэ, савхан ясны хугарал, зүүн чамархай, зүүн мөр, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмт хэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 16 хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-ийн 5,8-10 хуудас/

Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 хуудас/

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 00000126 тоот:

 

-хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад 72-94 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Ц.Энхмандах нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

-хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад улсын дугааргүй Даюун  маркийн мотоцикл жолоодож явсан иргэн А.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалт “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлүүлэхгүй байх” мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5 “гүйцэгдэж байгаа жолооч  хурдаа нэмэх, гүйцэж  түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.Мөн дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8-а “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж дүгнэв.

 

- Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 дэх заалт “Гарц” ойролцоо зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих  хэсэг замтай огтлолцсон бэлчир” гэжээ.Даюун маркийн мотоцикл жолоодож явсан А.Эрхэмбаярын эргэх гэж байсан чиглэлд байх шороон зам  нь  гарц биш гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 118 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газарт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Даун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5 дахь заалтыг, шүүгдэгч Ц.Энхмандах нь “Хьюндай Соната-6” маркийн 72-34 улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мөргөлдөж, зорчигч Ч.Даваанямын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Б.Сүхбаатарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч  А.Эрхэмбаярын  ...Ч.Давааням ах, Б.Сүхбаатар ах хоёр намайг пост хүргээд өгчих гээд бид тэндээс цааш явж байтал миний зүүн мөрөн дээр Давааням ах гараараа цохиод эргээд хартал Давааням ах энэ замаар салчих гэж хэлээд явж байтал зүүн хойд талаас мөргөсөн гэх мэдүүлэг /Хх-ийн 66-67 хуудас/

 

Шүүгдэгч Ц.Энхмандахын .....Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газар явж байхад миний урд талд миний явж байгаа эгнээнд жолоочоос гадна хоёр зорчигчтой мотоцикль гол хэсэгт зогсож байгаа юм шиг харагдсан. Тэгээд би тоормозоо зугуухан гишгээд дохио өгөөд тойрон гарах үйлдэл хийж байхад миний баруун гар талаас нөгөө мотоцикль рулээ зүүн гар талруугаа дараад орж ирсэн. Тэгэхээр нь би тоормозоо тултал нь гишгээд рулээ зүүн гар талруугаа буюу ертөнцийн зүгээр баруун талруу дарсан. Нөгөө мотоцикль замын голд ойчсон гэх мэдүүлэг /Хх-ийн 69 хуудас/, хохирогч Ч.Даваанямын ...... Эрхэмбаяр мотоциклоо бариад бид хоёр араар нь суугаад Баян зөрлөг явсан. Баян зөрлөгийн урд хөтөл дээгүүр явж байхад нь хоёр ахыгаа ногоон дэлгүүр оруулаад өгчих гэж хэлсэн. Тэгээд Зуунмод орох уулзвар дээр байдаг колонк өнгөрөөд явж байсан чинь нэг мэдэхэд аваар болчихсон, хүмүүс сэрээрэй гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/

Хохирогч Б.Сүхбаатарын:..... Эрхэмбаярын мотоциклын ард Давааням бид хоёр суугаад засмал замд ороод Хөтөл даваад шууд колонкруу явж байтал осол болсон гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 хуудас/, гэрч П.Хоролсүрэнгийн ....Намайг айлд оччихоод буцаад ирэхэд Алтайхүү нөгөө хоёр чинь Баян зөрлөгрүү хүргээд өгчих гээд байхаар нь Эрхэмбаярыг мотоцикльтой нь явуулчихлаа гэж байсан. Тэгээд удалгүй байж байтал осол болсон талаар сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/, иргэний хариуцагч Н.Алтайхүүгийн...Намайг наадам дээр очоод байж байхад хүүхэд чинь аваарт орчихлоо гэж хэлээд би хэрэг болсон газар очтол Давааням, Сүхбаатар нарын хөлийг нь боочихсон асфальтан замын цагаан зураас дагуулаад хэвтүүлчихсэн байсан. Мөргөсөн машин нь ертөнцийн зүгээр замынхаа баруун талд, мотоцикль ертөнцийн зүгээр замын зүүн зорчих хэсэгт байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн..... Ч.Даваанямын биед  баруун шилбэ ясны хугарал, зүүн шилбэ ясны  ил хугарал, толгойн баруун хэсэгт язарсан шарх, баруун зүүн шилбэнд  язарсан шарх, дух, зүүн чамархай, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 14 хуудас/, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн ....Б.Сүхбаатарын биед зүүн шилбэ, савхан ясны хугарал, зүүн чамархай, зүүн мөр, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмт хэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 16 хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн....хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад 72-94 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Ц.Энхмандах нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.  Даюун  маркийн мотоцикл жолоодож явсан иргэн А.Эрхэмбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалт “тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлүүлэхгүй байх” мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5 “гүйцэгдэж байгаа жолооч  хурдаа нэмэх, гүйцэж  түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.Мөн дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8-а “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж дүгнэв. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 дэх заалт “Гарц” ойролцоо зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих  хэсэг замтай огтлолцсон бэлчир” Даюун маркийн мотоцикл жолоодож явсан А.Эрхэмбаярын эргэх гэж байсан чиглэлд байх шороон зам  нь  гарц биш гэж үзэв гэх дүгнэлт /хх-ийн 118 хуудас/ зэрэг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч  А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  нэг хүний бие махьбодид хүнд гэмтэл нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирлын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Давааням, Б.Сүхбаатар нар нь шүүгдэгч А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нараас  эмчилгээний зардлаа  бүрэн барагдуулж авсан,  нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох  нь тэдгээрийн ял шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогч  нарт эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь урд цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сэцэн уул овгийн Алтайхүүгийн Эрхэмбаяр, Алаг адуут овгийн Цэнд-Аюушийн Энхмандах нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүнд гэмтэл, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ц.Энхмандах, А.Эрхэмбаяр нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/жилийн хугацаагаар хасч, А.Эрхэмбаярт 1/ нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг, Ц.Энхмандахад 1/нэг/ жилийн хорих ял  тус тус ногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Энхмандахад оногдуулсан 1/нэг/жилийн хорих ялыг, А.Эрхэмбаярт оногдуулсан  1/нэг/жил 2/хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Энхмандахад оногдуулсан1/нэг/жилийн хорих ялыг, А.Эрхэмбаярт оногдуулсан  1 /нэг/ жил, 2/хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан А.Эрхэмбаярт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст, ялтан Ц.Энхмандахад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах  нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар  зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Энхмандах, А.Эрхэмбаяр нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 72-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 01148239 дугаартай гэрчилгээг  

Ц.Энхмандахад буцаан олгож, Ц.Энхмандахын 798363 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн  эд зүйлгүй, ялтан А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.Эрхэмбаяр, Ц.Энхмандах нарт авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА