Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2022/0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би иргэн Ч.Ч нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр захиражийг хүчингүй болгуулах, эзэмшлийн газрын байршлыг өөрчлөн өөр газраар сольж олгох гэрээ байгууллахыг С сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ч, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т нараас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Ч.Ч РД:/ВР90062313/, нөгөө талаас хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т нар тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав. Төв аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар С овогт Ч Ч Төв аймгийн С сум, 4-р баг, Бараат уулын баруун энгэрт мод үржүүлгийн зориулалтаар 1 га газрын газар эзэмших эрхийг цуцалсан. Тус 1 га газрын зарим хэсэг /1873,6 м2/ газар нь Олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа тул тусгай хэрэгцээнд авсан газрыг /1873,6 м2/ хүчингүй болгож, үлдэх газрын /8126,4 м2/ эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгохоор харилцан тохиролцож эвлэрэв. Бидний эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Ч нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Ч нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т нарын Ч Ч /РД:ВР....../-ын Төв аймгийн С сум, 4-р баг, Бараат уулын баруун энгэрт мод үржүүлгийн зориулалттай 1 га газрын Олон улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа газрыг /1873,6 м2/ хүчингүй болгож, үлдэх газрын /8126,4 м2/ эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгон эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР