Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 142/2019/00541/и

            Äàðõàí-Óóë àéìàã äàõü Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Оюундарь дàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Нэхэмжлэгч: ... хот, ....дүүрэг, ... хороо, ...хороолол,        ....дугаар байр, ... тоотод оршин суух ... овгийн Н.Э /РД:..., утас: .../

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, ... дугаар байр, ...тоотод оршин суух ... овгийн С.С /РД:..., утас:.../

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, .. байр, ... тоотод оршин суух .... овгийн Д.Н /РД:..., утас: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..., ... сум, ... “Э” ХХК-ийн ерөнхий захиргааны төв байранд байрлах “Э” ХХК /РД: ..., утас:...нд холбогдох,

 

“Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Н.Э би “Э” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/270 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

  1. Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь “Э” ХХК-ийн бутэи, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсүгэй" гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна.

Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсоныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг.

Дээрхээс үзвэл Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь ... бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн... гэсэн байна. Уг үндэслэлээ байгууллага нь ямар нэгэн байдлаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй, үнэхээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бол хуульд заасан дараах хоёр үндэслэлийг хангасан байх ёстой орон тоо хасагдсан бол байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсоныг ойлгоно, орон тоо цөөрүүлэх бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн байдал ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл Ерөнхий захирлын дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар тус орон тоо хасагдсан. Уг орон тоог цөөрүүлсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэрээр гараагүй болно.

2.Ерөнхий захирлын дугаар тушаалуудын үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дэхь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн заалтыг Улсын Дээд Шүүхийн №33 дугаар тогтоолд дараах байдлаар тайлбарласан байдаг. 17 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх,.... заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна. Тус тайлбар нь ажилтанг 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж баталгаажуулсан байх урьдчилсан нөхцөлийг заавал хангах үүргийг ажил олгогч хүлээдэг. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Хоёрдугаар бүлгийн 2.1-д Компанийн цех, нэгж, хэсэгт бүтцийн өөрчлөлт (татан буулгах, нэгтгэх, орон тоо хасах, цөорүүлэх) хийхээс өмнө ажлаас чөлөөлөгдөх ажилтны талаар Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэр гаргана" гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр Э-т ажиллаж буй ажилтан, албан тушаалтан хэн аль нь тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй, сэтгэлээсээ ажиллах хамгаалалт ба гэрээгээр хүлээсэн үүргээ Э ХХК-ийн захиргаа биелүүлээгүй, урьдчилж мэдэгдэлгүй ажилтнуудыг нэг өдрийн дотор гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагуудыг шууд зөрчиж байгаа нь хуулиар хамгаалагдсан иргэн бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тус гэрээний Аравдугаар бүлгийн 10.1 -д ТЭХ нь өөрийн эрхээ Монгол улсын холбогдох хуулъ тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хамтын гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн захиргаатай гэрээ, хэлэлцээ хийх, зөвшилцөх зарчмыг баримтална гэж заасан нь Э ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3."Э" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1- д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулъд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

Э ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцөлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар, Э ХХК-ийн Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл даалтуудыг мөн зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн Э-ийн Ерөнхий захирал нь Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна.

Иймд Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/270 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Иргэн С.С би Э ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/268 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

1.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь “Э” ХХК-ийн бутэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нъ чөлөөлсүгэй " гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна.

Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсоныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг.

Дээрхээс үзвэл Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь ... бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн... гэсэн байна. Уг үндэслэлээ байгууллага нь ямар нэгэн байдлаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй, үнэхээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бол хуульд заасан дараах хоёр үндэслэлийг хангасан байх ёстой орон тоо хасагдсан бол байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсоныг ойлгоно, орон тоо цөөрүүлэх бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл Ерөнхий захирлын дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар тус орон тоо хасагдсан. Уг орон тоог цөөрүүлсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэрээр гараагүй болно.

2.Ерөнхий захирлын дугаар тушаалуудын үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дэхь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн заалтыг Улсын Дээд Шүүхийн №33 дугаар тогтоолд дараах байдлаар тайлбарласан байдаг. 17 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх,.... заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна. Тус тайлбар нь ажилтанг 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж баталгаажуулсан байх урьдчилсан нөхцөлийг заавал хангах үүргийг ажил олгогч хүлээдэг. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний Хоёрдугаар бүлгийн 2.1-д Компанийн цех, нэгж, хэсэгт бүтцийн өөрчлөлт (татан буулгах, нэгтгэх, орон тоо хасах, цөорүүлэх) хийхээс өмнө ажлаас чөлөөлөгдөх ажилтны талаар Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэр гаргана" гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр Эт ажиллаж буй ажилтан, албан тушаалтан хэн аль нь тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй, сэтгэлээсээ ажиллах хамгаалалт ба гэрээгээр хүлээсэн үүргээ Э ХХК-ийн захиргаа биелүүлээгүй, урьдчилж мэдэгдэлгүй ажилтнуудыг нэг өдрийн дотор гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагуудыг шууд зөрчиж байгаа нь хуулиар хамгаалагдсан иргэн бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тус гэрээний Аравдугаар бүлгийн 10.1 -д ТЭХ нь өөрийн эрхээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хамтын гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн захиргаатай гэрээ, хэлэлцээ хийх, зөвшилцөх зарчмыг баримтална гэж заасан нь Э ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3."Э" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1- д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулъд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

Э ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хуулъ тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хуулъ тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн ниитлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцөлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар, Э ХХК-ийн Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл даалтуудыг мөн зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн Эийн Ерөнхий захирал нь Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна.

Иймд Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/268 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Иргэн Д.Н би Э ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/269 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

1.Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь Э ХХК-ийн бутэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсүгэй " гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна.

Учир нь Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Мөн тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2 дахь хэсэгт Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг.

Дээрхээс үзвэл Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь ... бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн... гэсэн байна. Уг үндэслэлээ байгууллага нь ямар нэгэн байдлаар бидэнд урьдчилж мэдэгдээгүй, үнэхээр бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бол хуульд заасан дараах хоёр үндэслэлийг хангасан байх ёстой орон тоо хасагдсан бол байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно, орон тоо цөөрүүлэх бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адйл ажил, албан тушаалын хэд хэдэн орөн тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Гэтэл Ерөнхий захирлын дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангахгүй, хуульд үл нийцсэн байна. Одоогийн байдлаар тус орон тоо хасагдсан. Уг орон тоог цөөрүүлсөн гэх эрх бүхий этгээдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг өөрчлөх тухай тогтоол, шийдвэрээр гараагүй болно.

2.Ерөнхий захирлын дугаар тушаалуудын үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дэхь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуулъд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн заалтыг Улсын Дээд Шүүхийн №33 дугаар тогтоолд дараах байдлаар тайлбарласан байдаг. 17 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх,.... заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна. Тус тайлбар нь ажнлтанг 40.1.1-д заасан 'үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж баталгаажуулсан байх урьдчилсан нөхцлийг заавал хаигах үүргийг ажил олгогч хүлээдэг. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ-ний Хоёрдугаар бүлгийн 2.1-д Компанийн цех, нэгж, хэсэгт бүтцийн өөрчлөлт (татан буулгах, нэгтгэх, орон тоо хасах, цөорүүлэх) хийхээс өмнө ажлаас чөлөөлөгдөх ажилтны талаар Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэр гаргана " гэж заасан байдаг. Энэхүү гэрээгээр Эт ажиллаж буй ажилтан, албан тушаалтан хэн аль нь тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй, сэтгэлээсээ ажиллах хамгаалалт ба гэрээгээр хүлээсэн үүргээ Э ХХК-ийн захиргаа биелүүлээгүй, урьдчилж мэдэгдэлгүй ажилтнуудыг нэг өдрийн дотор гэнэт ажлаас чөлөөлж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагуудыг шууд зөрчиж байгаа нь хуулиар хамгаалагдсан иргэн бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тус гэрээний Аравдугаар бүлгийн 10.1 -д ТЭХ нь өөрийн эрхээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Хамтын гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ Компанийн захиргаатай гэрээ, хэлэлцээ хийх, зөвшилцөх зарчмыг баримтална гэж заасан нь Э ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3."Э" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1- д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

Э ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэнд хяналт тавих эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрйин тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчшгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хуулъ тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нииптэг ашиг сонирхолд нийи,сэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцөлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар, Э ХХК-ийн Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл даалтуудыг мөн зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн Эийн Ерөнхий захирал нь Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна.

Иймд Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/269 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК-ийн 2019 оны 03 дугаарын сарын 06-ны өдрийн  Б/268, Б/269, Б/270 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал одоо нэр өөрчлөгдсөн байж болохуйц санхүү бүртгэлийн хэлтэс гэдэг нэр нь Санхүү нягтлан бодох хэлтэс болж өөрчлөгдсөн байна. Тус хэлтэсийн ерөнхий нягтлан бодогчоор С.С-ыг, мөн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Н-ыг хөгжлийн хэлтэсийн даргаар, Хангамжийн хэлтэсийн орлогч дарга Н.Э-г худалдан авалт хангамжийн хэлтэсийн орлогч даргаар тус тус эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөсөн дээр дурдсан тушаалууд нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 1 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  91 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн тушаал байдаг. Уг тушаалуудыг гаргахдаа “Э” ХХК-ны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой чөлөөлсөн байдаг. Эдгээр тушаалыг гаргахдаа Монгол улсын үндсэн хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Яагаад вэ? гэхээр Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  91 дүгээр тогтоолд 8-н үндэслэл байдаг. Эдгээр 8-н үндэслэлд аливаа этгээдийг ажлаас чөлөөлөх агуулга бүхий ямар нэгэн акт, бичиг, үг, үсэг байдаггүй, зөвхөн томилсугай гэсэн хэсэг байдаг. Уг тогтоол болон Засгийн газарт эрх олгох тухай хуульд юу гэж заасан бэ ? гэхээр дээрх төрийн албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Монгол улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг зөвлөсөн буюу хязгаарласан зохицуулалт байдаг. Эдгээр хязгаарласан зохицуулалтыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Уг албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хууль заасан хэм хэмжээ зөрчилдвөл тухайн асуудлын нарийвчлан зохицуулсан хуулийг, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Захирамжилсан буюу чөлөөлөх гэсэн утга агуулга ямар нэгэн байдлаар хуульд тусгагдаагүй бол нарийвчилсан хууль хэрэглэнэ гэсэн үг юм. Тэгэхээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэг утга агуулгаар тушаалын нэгдүгээр хэсэгт зааснаар халсан гэж ойлгож байгаа. Бүтэц зохион байгуулалт гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд уг асуудлыг нарийвчлан зааж, зөвлөмж боловсруулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.1-40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогч нь ажилтныг халах үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д орон тоо хасагдах буюу цөөрүүлэх гэсэн хоёр ойлголт байгаа. Орон тоо хасагдах, цөөрүүлэх гэдгийг улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байдаг.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ямар нэгэн байдлаар орон тоо хасагдсан, цөөрүүлсэн тушаал байхгүй, Ерөнхий захиарлын “Э” ХХК-ний бүтэц зохион байгуулалтыг өөрчлах тухай тушаал байдаг. Энэ тушаалыг хуульд зааснаар тухай албан тушаалтнуудад тухай өдрөө танилцуулаагүй, мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 04 дүгээр сарын  02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор “Э” ТӨҮГ-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэцийг баталсан байдаг. Эдгээр  дэс дараалан авсан арга хэмжээний хувьд Компаний тухай хуульд зааснаар тухайн компаний бүтэц зохион байгуулалтыг компаний хувьцаа эзэмшигч эсхүл төлөөлөн удиргдах зөвлөл гэсэн хоёр ойлголтоор өөрчлөх эрхтэй байтал ерөнхий захирал бүтэц зохион байгуулалт өөрчлөх тушаал гаргах эрхгүй этгээд юм.  Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн үед одоогийн “Э” ТӨҮГ нь “Э” ХХК-ийн статустай байсан нь компаний тухай хуульд хамаарна гэж үзэж байна. Мөн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага маань эс зөвшөөрч хариу тайлбараа бичгээр гаргахдаа нэхэмжлэгч нарыг “Э”-ийн 49 хувийг хууль бусаар олж авсан буюу “МКК” компаний хүмүүс учраас халсан гэдэг утга агуулга бүхий үндэслэлгүй тайлбар гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар “МКК” Компани эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэсэн нэг ширхэг монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр шүүх, шүүхийн магадлал, тогтоол байхгүй. Төрийн албадлагын арга хэмжээ буюу 1991 оны монгол улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслээд Засгийн газар тогтоол гарган Эийн бүтэц зохион байгуулалтын удирдлагуудыг өөрийн шууд харьяалалд буюу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт авсан үйлдэл байна. Түүнээс ямар нэгэн байдлаар “МКК” компани “Э”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэсэн шийдвэр, тогтоол байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нарыг халсан үйлдэл нь үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна. Ажилтнуудыг бөөнөөр нь халсан үйлдэл нь “Э”-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 45 хоногийн өмнө халах болсон мэдэгдлийг мэдэгдэх үүргийг байгууллага хүлээдэг энэ үүргээ биелүүлээгүй, мөн эдгээр албан тушаалтнуудад ямар нэгэн тэтгэмж олгоогүй, өнөөдрийн байдлаар хамтын гэрээ өөрчлөгдсөн эсэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд мэдэх боломжгүй байна. Бүтэц зохион байгуулалтаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны халсан хэрнээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийг “ЭҮ” ТӨҮГ болгож бүтэц зохион байгуулалтыг баталж байгаа нь энэ бүтэц зохион байгуулалтыг сарын дараа баталж байгаа нь нэхэмжлэгч нарыг халсан үйлдэл нь цаг хугацааны хувьд үндэслэлгүй харагдаж байна. Тиймээс одоогоор албан тушаалын нэршил өөрчлөгдсөн ч албан тушаалууд нь хэвээр хадгалагдаж байх учир дээрх 3-н нэхэмжлэгч нарын ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, ажил албан тушаалд нь эгүүлэн томилж өгнө үү ? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Хариуцагч талын 3 хүнийг халсан шийдвэрийг 49 хувь, улс төрийн оролцоотой талаас нь ярьдаг, өнөөдөр бидний маргаад байгаа зүйл хөдөлмөрийн харилцаатай сэдэв байгаа. Нэхэмжлэгч нарын хууль бусаар халагдсан эсэх талаар л бид мэтгэлзэж байгаа. Тухайн үеийн нэршилээр “Э” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б-гийн гаргасан 3 тушаалыг үндэслэх хэсэг илт хууль бус үндэслэлгүй байдаг. Тиймээс тухайн тушаалуудыг хүчингүй болгож, одоо нэршил нь солигдсон албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү ? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  1. “Нэхэмжлэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс Э ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг маргаантайгаар эзэмшиж байсан МКК ХХК-ийн талаас санал болгож томилогдсон, уг компанийн эрх ашгийг төлөөлөн Э ХХК-д ажиллаж байсан эрх бүхий удирдах албан тушаалтнууд юм.
  2. Нэхэмжлэгч нар нь Э ХХК-нд бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ерөнхий журам, Худалдан авах комиссын үйл ажиллагааны журмын дагуу Э ХХК-д шаардлагатай бүхий л бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхийг эдэлж ажиллаж байхдаа МКК ХХК-д давхар ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч МКК ХХК-аасаа сар бүр 7,400,000 төгрөгийн цалин авч байснаас гадна Э ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байхдаа дунджаар 10,0 гаруй сая төгрөгийн цалин авч байсан.
  3. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019.03.06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 тушаалуудын үндэслэл болсон Монгол улсын Засгийн газрын 2019.06.03-ны өдрийн 91 дүгээр тогтоолын үндэслэл нь Монгол улсын Их хурлын 2017 оны 2 сарын 10-ны өдрийн Э ХХК, М ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болно. УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолоор: “МУ-ын ЗГ-ын 2016.06.13-ны өдрийн 330 дугаар тогтоолын “Э ХХК-ийн болон М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг МКК ХХК-д эзэмшүүлэхийг зөвшөөрсөн” 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн болон М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчийн үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээг авч ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Р/, Засгийн газар /Ж.Э/ нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг.

УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар Тогтоолоор: “Оросын холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс МКК ХХК-д шилжсэн “Э” ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400,27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, “Э” ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмчийн улсын бүртгэлийн газарт /Ц.Н/-т даалгаж шийдвэрлэсэн.

  1. Дээр дурдсан УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан Засгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар Тогтоолын дагуу Э ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчээс МКК ХХК гэсэн 1 хувьцаа эзэмшигч нь хасагдсан учир Э ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд: Э ХХК нь зөвхөн 1 хувьцаа эзэмшигчтэй” гэсэн өөрчлөлтийг 2018.01.15-ны өдөр ОӨУБГазарт бүртгэсэн.
  2. Нэхэмжлэгч нарыг санал болгож төлөөлөл болгож томилуулсан МКК ХХК нь дээр дурдсан УИХ, Засгийн газрын тогтоол, Улсын бүртгэлийн дагуу 2017.02.10, 2018.01.15-ны өдрөөс Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсанаар МКК ХХК-ийн Э ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг өмчлөх эрх Төрд буюу МУ-ын Засгийн газарт бүрмөсөн шилжсэнтэй холбоотойгоор тус компанийн төлөөлөл эдгээр нэхэмжлэгч нар нь 100 хувийн төрийн өмчит Э-ийн мөнгөн болон бусад эд хөрөнгө өмчийг захиран зарцуулах, хөгжлийн бодлогыг тодорхойлж, удирдан чиглүүлэх, бүх төрлийн гэрээ, хэлцэл, худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах зэрэг удирдах ажил албан тушаал эрхлэх хууль эрх зүйн боломжгүй, үндэслэлгүй болсон учраас эдгээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
  3. Нэхэмжлэгч нарыг МКК ХХК-ийн төлөөлөл болгож Э-т ажиллуулах, томилох шийдвэр гаргасан нэхэмжлэгч нарын ажил олгогч МКК ХХК нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Э-т ТУЗөвлөл ажиллахгүй болсон, нөгөө талаас Э-ийн цор ганц хувьцаа эзэмшигч Засгийн газрын гаргасан 2018.01.04-ний өдрийн 07 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан 2019.03.06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын дагуу Засгийн газар, ТӨБЗГазраас Э ХХК-ийн Ерөнхий захиралд өгсөн чиглэл, олгосон эрхийн дагуу Ерөнхий захирал нь 2019.03.06-ны өдөр тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болно.
  4. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль болон ЗГ-ын 2019 оны 91-р Тогтоол нь Үндсэн хуулийн зөрчсөн талаар Х.Цэцээс аливаа дүгнэлт, тогтоол гараагүй болно.
  5. Нэхэмжлэгч нар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн, ажил үүрэг, албан өрөөгөө хүлээлгэн өгсөн 2019.03.06-ны өдрөөс хойш 1 сар 02 өдрийн дараа, тушаалаа хүлээн авсан өдрөөс хойш 1 сар 02 хоногийн дараа буюу 2019.04.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг болон Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.4, 82 дугаар зүйлийн 82.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг болон хэргийг бүхэлд нь хүчингүй болгоно уу.” гэжээ.

 

Хариуцагч талын өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар нь 2016 оны 09 дүгээр сард “Э” ХХК-д хэрхэн ямар замаар ажилд орсон “Э” ХХК-ийн дотоод журам болон бусад мөрдөгддөг ажилд орох журмаар орж ирсэн эсэх, одоогийн “МКК” компанитай ямар нэгэн байдлаар хамааралгүй гэсэн зүйл яагаад ярихгүй байгаа юм бэ? нэхэмжлэгч нарыг ялгаварлан гадуурхаж хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээгээр хүлээсэн үүрэг, компаний дүрэм журыг зөрчиж ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж яриад байх юм. Хавтаст хэргийг шинжлэн судлаад үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч тал Б захирлын тушаалтай холбоотой хууль болон Засгийн газрын 91 дүгээр тогтоолтой маргахгүй гэдэг, өнөөдөр тэр талаараа ярихгүй байх юм. Энэ 3-н тушаал хэрхэн гарах болсон эх үүсвэр зэргийг дэлгэрэнгүй ярих шаардлагатай. Үүнийг ярихын тулд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 330 дугаартай тушаал гаргаж Монгол-Оросын хамтарсан үйлдвэр буюу “Э” ХХК-ийн болон “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “МКК” ХХК-д эзэмшүүлэхийг зөвшөөрсөн бүртгэл нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд тушаал дээр өөрийн гэсэн хүмүүсийг ажилд оруулсан. Тэдгээр хүмүүсийн нэг хэсэг нь нэхэмжлэгч нарыг мөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч С.С-ын хувьд “Э” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Н хөгжлийн бодлогын газрын даргаар, 2016 оны 09 дүгээр  сарын 09-ний өдөр Н.Э нь хангамжийн хэлтсийн даргаар тус тус ажилд орохдоо “Э” ХХК-ний  дагаж мөрддөг ажилтныг ажилд нээлттэй сонгон шалгаруулж авах гэдэг энэ сонгон шалгаруулалтад огт орохгүйгээр “Э” ХХК-ний 49 хувийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс маргаантай эзэмшиж ирсэн “МЗ” компорациас шууд томилогдож орсон байдаг. Энэ бүхэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Нэхэмжлэгч нар нь компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар тухайн “Э” ХХК-ийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Мөн нэхэмжлэгч нар нь хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “МКК” компаниас давхар ажиллаад цалинждаг баримт байдаг. Эндээс харахад нэхэмжлэгч нар нь “МКК” компанитай хамаарал бүхий гэдэг харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь “МЗ” корпорациас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гэдэг нь ажилд орсон цаг хугацаа, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон, мөн давхар цалин авдаг зэрэг баримтуудаас харахад нэхэмжлэгч нар нь “МЗ” Корпорациас томилогдож “Э” ХХК-д ажилд орсон нь нотлогдож байна.  “МЗ” Корпораци 49 хувийн хувьцааг яаж авсан бэ? гэхээр Засгийн газрын 330 дугаар тогтоолыг үндэслэж шилжүүлж авсан. Гэтэл Засгийн газрын 330 дугаартай тогтоолыг Улсын их хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлээд Засгийн газрын 330 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн тогтоол хэмээн хүчингүй болгосон Улсын их хурлын шийдвэр байдаг. Үүний хүрээнд “МЗ” Корпораци үндсэн хуулийн цэц-д хандсан Үндсэн хуулийн цэц-ээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ хугацаанд 49 хувийн хувьцаатай холбоотой маргаан үргэлжлэхийн хажуугаар “Э” ХХК-ийн эдийн засгийн байдал дордож байсан. Яагаад гэхээр “МЗ” Корпорациас томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудын удирдлагаа хэрэгжүүлж байгаатай шууд хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл монголын эдийн засаг, хүн амын хөгжлийн хэвийн нөхцөлийг хангах нэн чухал “Э” ХХК цаашид хэрхэх вэ? гэсэн асуудал төрийн чухал асуудал болж 1993 оны  тухайн хуулийг үндэслэж Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар Улсын их хурлын 23 дугаар тогтоол болон Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах зорилгоор хуралдаанаас 91 дүгээр тогтоолыг гаргасан. Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын тогтоол гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж хүчин төгөлдөр болдог. Мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт дэх нийт байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх субьектийг Засгийг газрын агентлагийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын даргад даалгасан. Энэ дарга нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А46 дугаартай тушаал гаргаад энэ тушаалын дагуу албан томилолтоор “Э” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүмүүс очиж ажилласан. Мөн Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга О ахлуулсан байдаг. Энэ хуульд нийцсэн асуудал байсан. Энэ ажлын хүрээнд “Э” ХХК-ний эрхийг хууль бусаар авсантай холбоотой үйлдвэрийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, чөлөөлөх чиглэлийг ерөнхий захирал Х.Б-д өгсөн. Тэгэхээр Х.Б нь Засгийн газраас үүрэг болгосон ажлыг гүйцэтгэж ажилласан явдал байна. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай байна. Засгийн газрын 91 дүгээр тогтоолын тэмдэглэх хэсэг, болон үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн холбогдох хэсэгт үзлэг хийлгэе гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ нь ямар нөхцөл байдлыг тодруулах байсан бэ? гэхээр нэхэмжлэгч нарыг “МЗ” Корпорацитай хамааралтай юм уу гэдэг нөхцөл байдлыг тэнд ярьсан учраас тэр тэмдэглэлд үзлэг хийлгэе гэсэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хүсэлтийг хангаагүй ч гэсэн энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн тухай хууль ярьж байгаа бол хөдөлмөрийн тухай хуулинд заасан давхар ажил эрхлэх гэсэн заалт зөрчсөн нь харагдаж байгаа. Нэмж хэлэхэд Х.Б гэдэг хүн өөрийн санал санаачлагаар эдгээр хүмүүсийг ажлаас халаагүй, Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг биелүүлж тушаал гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ? гэв.  

 

            Ø¿¿õ õóðàëäààíààð çîõèã÷äûí òàéëáàð, õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäààñ òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäëààä,

 

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Н.Э “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Б/270 дугаар тушаалаар Хангамжийн хэлтсийн орлогч даргын албан тушаалаас /1 дүгээр хавтас 1-6 дугаар хуудас/

Нэхэмжлэгч С.С  “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны    03-р сарын 06-ны өдрийн  Б/268 дугаар тушаалаар Санхүү, бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас /1 дүгээр хавтас 59-64 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Д.Н “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Б/269 дугаар тушаалаар Хөгжлийн бодлогын газрын даргын албан тушаалаас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон  үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул /1 дүгээр хавтас 146-151 дүгээр хуудас/

“Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 268, 269, 270 дугаар тушаалыг хүчингүй болгож,

Н.Э-г одоогийн бүтцээр Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар

С.С-ыг одоогийн бүтцээр Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор

Д.Н-ыг одоогийн бүтцээр Хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч Н.Э, С.С, Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/шз32019/02683 тоот “Хүсэлт” шийдвэрлэх тухай  захирамж /1 дүгээр хавтас 140 -144 дүгээр хуудас/, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/шз32019/02689 тоот “Хүсэлт” шийдвэрлэх тухай  захирамж /1 дүгээр хавтас 199-203 дугаар  хуудас/-аар тус тус нэгтгэн шийдвэрлэхээр тогтжээ.

Нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Э” ХХК-ийн бутэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуулъд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдэх,

 тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл заалтуудыг зөрчсөн тул хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар

Монгол улсын Их хурлын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн Э ХХК, М ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн болон М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэсэн, Э ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчээс МКК ХХК гэсэн 1 хувьцаа эзэмшигч нь хасагдсан учир Э ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд: Э ХХК нь зөвхөн 1 хувьцаа эзэмшигчтэй” болсон.

нөгөө талаас Э-ийн цор ганц хувьцаа эзэмшигч Засгийн газрын гаргасан 2018.01.04-ний өдрийн 07 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан 2019.03.06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын дагуу Засгийн газар, ТӨБЗГазраас Э ХХК-ийн Ерөнхий захиралд өгсөн чиглэл, олгосон эрхийн дагуу Ерөнхий захирал нь 2019.03.06-ны өдөр тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

              Нэхэмжлэгч нар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн, ажил үүрэг, албан өрөөгөө хүлээлгэн өгсөн 2019.03.06-ны өдрөөс хойш 1 сар 02 өдрийн дараа, тушаалаа хүлээн авсан өдрөөс хойш 1 сар 02 хоногийн дараа буюу 2019.04.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг болон Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.4, 82 дугаар зүйлийн 82.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг болон хэргийг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Н нь Э ХХК-д Хөгжлийн бодлогын газрын даргаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогчтой байгуулсан 1530 тоот хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан /1 дүгээр хавтас 235-236, 2 дугаар хавтас 4-6, 12 ,13 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Н.Э нь Э ХХК-д Хангамжийн хэлтсийн орлогч даргаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчтой байгуулсан 1594 тоот хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан /1 дүгээр хавтас 237-240, 2 дугаар хавтас 7-8, 10-11 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч С.С нь Э ХХК-д Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчоор 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчтой байгуулсан  1/16/54 тоот хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан /1 дүгээр хавтас 241-244,  2 дугаар хавтас 1-3, 9, 14 дүгээр хуудас/ байна.

Монгол Улсын Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК, “М” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “МКК” ХХК-д шилжсэн “Э” ХХК, “М” ХХК –ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын ИХ Хурлын ХЗБХ, Монгол Улсын ЗГ-т даалгажээ. /2 дугаар хавтас 47 дугаар хуудас/

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх Маргааныг хянан шийдвэрлэжээ. /2 дугаар хавтас 168-183, 3 дугаар хавтас 117-128 дугаар хуудас /

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  91 дүгээр  “Э” ХХК, “М” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай  тогтоолоор  ... “Э” ХХК, “М” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтдаа авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг  “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-д даалгаж, “Э” ХХК, “М” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулах арга  хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчинй бодлого, зохицуулалтын газарт даалгажээ. /4 дүгээр хавтас 81-82 дугаар хуудас/

“Э” ХХК-ийн Захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн а/143 дугаар тушаалын хавсралтаар Э ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц /түр/ -ийг баталжээ. /2 дугаар хавтас 119-123 дугаар хуудас/

“Э” ХХК-ийн ерөнхий Захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн  Б/270 дугаар тушаалаар Хангамжийн хэлтсийн орлогч даргын албан тушаалаас Н.Э-г, б/268 тоот тушаалаар Санхүү, бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас С.С-ыг, Б/269 дугаар тушаалаар Хөгжлийн бодлогын газрын даргын албан тушаалаас Д.Н-ыг  тус тус чөлөөлжээ. 

Тус тушаалын 1 дүгээр заалтад нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлийг “Э ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан” гэжээ.

Дээр дурдсан үйл баримт, нотлох баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр “Э” ХХК, “М” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор  ... “Э” ХХК, “М” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтдаа авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон үедээ  компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилохыг “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-д даалгасаны дагуу буюу өөрт нь олгосон эрх, үүргийн хүрээнд “Э” ХХК-ийн Захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн а/143 дугаар тушаалын хавсралтаар Э ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц /түр/-ийг баталж  мөн  өдрийн  Б/270 дугаар   тушаалаар  Хангамжийн хэлтсийн орлогч даргын албан тушаалаас Н.Э-г, б/268 тоот тушаалаар  Санхүү, бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас С.С-ыг, Б/269 дугаар тушаалаар Хөгжлийн бодлогын газрын даргын албан тушаалаас    Д.Н-ыг  тус тус чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны хувьд Н.Э, С.С, Д.Н нарыг ажлаас чөлөөлөх тохиолдолд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил” гарсан эсэх, хөдөлмөрлөх нөхцөлтэй холбоотой тусгайлсан хууль Хөдөлмөрийн хуульд заасан ажилтанд урьдчилан мэдэгдэх хугацааг баримтлах байсныг үгүйсгэхгүй боловч Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай тухай 1991 оны  01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1.Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. 2.Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэснээр  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар 6 сарын хугацаагаар “онцгой дэглэм” тогтоосон хугацаанд, өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд  гарсан тушаал байна.

Иймд нэхэмжлэгч нарын “илүү нарийвчилан зохицуулсан” Хөдөлмөрийн хуулийг ажлаас чөлөөлсөн тухай баримтлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн тогтоолын 3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Э” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай 102 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар “Э” ХХК-ийг ТӨҮГ болгон өөрчилөн байгуулж, 2 дугаар заалтаар дүрмийг хавсралтаар баталсан байна. / 2 дугаар  хавтас 42 дугаар хуудас/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Э” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталжээ. /3 дугаар хавтас 254-256 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нар “Э” ХХК буюу өмчийн хэлбэр нь хувийн өмчит байх цаг хугацаанд хөдөлмөрлөх эрхийн дагуу ажиллаж байсан тул тэднийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Нэхэмжлэгч нар нь 2016 оны        6 дугаар сарын 27-ны өдрөөс “Э” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг маргаантайгаар эзэмшиж байсан “МКК” ХХК-ийн талаас санал болгож томилогдсон, уг компанийн эрх ашгийг төлөөлөн “Э” ХХК-д ажиллаж байсан эрх бүхий удирдах албан тушаалтнууд юм. “Э” ХХК-нд бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ерөнхий журам, Худалдан авах комиссын үйл ажиллагааны журмын дагуу “Э” ХХК-д шаардлагатай бүхий л бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхийг эдэлж ажиллаж байхдаа “МКК” ХХК-д давхар ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч “МКК” ХХК, “Э” ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байсан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байгааг дурдаж байна.

 

     Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

  ÒÎÃÒÎÎÕ íü:

  1. Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2-т зааснаар  нэхэмжлэгч Н.Э, С.С, Д.Н нарын “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 268, 269, 270 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Э-г одоогийн бүтцээр Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар, С.С-ыг одоогийн бүтцээр Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор, Д.Н-ыг одоогийн бүтцээр Хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ Н.Э, С.С, Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Н.Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөг /1 дүгээр хавтас 7 дугаар хуудас/, С.С-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөг /1 дүгээр хавтас 65 дугаар хуудас/, Д.Н-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөг /1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/-ийг тус тус төрийн сангийн орлогоос эргүүлэн гаргуулж олгосугай.
  3. Нэхэмжлэгч Н.Э, С.С, Д.Н, хариуцагч “Э” ХХК нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлэн ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан нотлох баримт /1-р хавтас 12-15, 70-73, 113-117, 157-160., 2 дугаар хавтас 34-35, 40-41, 43-46, 159-160, 161-166., 3 дугаар хавтас 56-59, 194-195, 229-230, 232-242/-уудыг хэргээс нэрлэн буцааж өгөхийг шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэгт даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             Д.ОЮУНДАРЬ