| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0333/З |
| Дугаар | 128/ШШ2022/0516 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*********” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э*********, Д.О*********,
Хариуцагч: “Э*********” ХК-ийн ЭТТ/202102431 дугаар тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э*********, Л.Б*********,
Маргааны төрөл: ЭТТ/202101431 дугаартай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*********, Д.О*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Э*********” ХК-ийн зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/202102431 дугаартай нээлттэй тендерийн багц №1-д “Э*********” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 637 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоосны дагуу “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлэхгүй орхисон “Э*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тендерт “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай гэж өөрчилжээ.
2. “Э*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/26 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б*********-г чөлөөлж А.Э*********-г нарийн бичгийн даргаар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/42 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны дарга М.Б*********-г чөлөөлж, Э.Э*********-г даргаар тус тус томилон Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.
“Э*********” ХХК нь “Э*********” ХК-иас зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/202102431 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтын багц №1-д оролцсон бөгөөд “Э*********” ХК-иас “Э*********” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12/1106 дугаар албан бичгээр харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор 140700 төгрөгийн өглөгтэй байгаа тул тус тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн.
Үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3933 дугаар албан бичгээр “Э*********” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.
Улмаар “Э*********” ХК-иас “Э*********” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар албан бичгээр 140700 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, дээжид ирүүлсэн шар өнгийн нүдний шил нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн тендерээс дахин татгалзжээ.
Харин “Э*********” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр “Э*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э*********” ХК-ийн Үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг /тендерийн үнэлгээний хорооны шийдвэр/ бүхэлд нь хүчингүй болгож, харин үлдэх шаардлага болох “Э*********” ХК-ийн зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/202102431 дугаартай нээлттэй тендерийн багц №1-д /Нүдний шил/ “Э*********” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж уг тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдлийг “Э*********” ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/2687 дугаар албан бичгээр “Э*********” ХХК-д хүргүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч нь “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/202102431 дугаартай нээлттэй тендерийн багц №1-д дахин тендер зарлахаар болсныг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7258 дугаар албан бичгээр хариуг хүргүүлснийг хүлээн аваад тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Улмаар “Э*********” ХК, тус компанийн ЭТТ/202102431 дугаар тендерийн Үнэлгээний хороонд холдбогдох “”Э*********” ХК-ийн ЭТТ/202102431 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/2687 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э*********” ХК-ийн зарласан ЭТТ/202102431 дугаартай тендерийн багц №1-д “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргахыг Захиалагчид даалгах, “Э*********” ХК-д “Э*********” ХХК-тай “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ худалдах, худалдан авах гэрээ” байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2102 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 263 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн тул дахин 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Захиалагч хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 637 дугаар шийдвэрийг биелүүлсэн мэт хариу өгсөн хэдий ч манай компанийн хүсэл зориг тендерийн дахин зарлуулах бус нэгэнт оролцсон тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан 2 үндэслэлийг шүүхээр хууль бус болохыг тогтоолгосон тул манай тендерээс татгалзсан үндэслэл арилснаар гэрээ байгуулах эрх үүсэх учиртай байсан, нөгөөтэйгүүр Үнэлгээний хороо уг тендерийг бүхэлд нь амжилтгүй болгосон бөгөөд тендерт оролцсон бусад компаниудын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн тул тэдгээр компаниудын эрх ашиг хөндөгдөхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн агуулга ч мөн адил хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон тул манай компанийн тендерийн үнэлгээний дүгнэлт хэсэгт татгалзах үндэслэл нь байхгүй болсноор дахин дүгнэлт гарах буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгогдох байтал Захиалагчийн Үнэлгээний хороо шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх өнгөц дүгнэлтээр хууран мэхэлж байна.
Өөрөөр хэлбэл хүчингүй болгосон тендерийг шүүх хүчингүй болгосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэж 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/2687 дугаар шийдвэрийг гаргаснаар манай компанийн тендерт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, шийдвэргүй хоосон үлдээсэн атлаа дахин тендер зарлана гэж мэдэгдэл гаргасанд гомдолтой байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар “Э*********” ХХК-ийн тендерээс татгалзсан 2 үндэслэл арилснаар Захиалагч тендерийн баримт бичигт заасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг нэгэн зэрэг хангасан баримт ирүүлсэн байхад “шаардлагад нийцсэн” гэж үнэлэгдэх хуулийн зохицуулалт үйлчлэх зохицуулалтыг Үнэлгээний хороо зөрчиж байна.
Манай компани тендер нээсэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тендерийн баталгаагаа байршуулсан хэвээр байгаа бөгөөд цаг хугацаа, хөрөнгөөр хохирсоор байгааг шүүх харгалзан үзэж, шударга ёсыг тогтоож өгөхийг хүсэж байна.
Иймд манай гомдлыг хүлээн авч “Э*********” ХХК-ийн тендерээс гурав дахь удаа татгалзсан “Э********* ХК-ийн Үнлэгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоож, “Э*********” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Захиалагчид гаргаж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Э*********” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргын даргын манай компанид ирүүлсэн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 12/2687 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 зүйлд заасан шинжийг агуулаагүй гэж тус шүүх өмнө нь дүгнэж байсан. 2021 оны 12 сарын 13-ны өдрийн албан бичиг нь захиргааны акт биш тул манай компанийн хүргүүлсэн тендерийг үнэлэхгүй орхиж байгаа эс үйлдэхүйгээ тайлбарлаж буй хэлбэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны А/61 тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо манай тендерийг хянан үнэлж дүгнэлт зөвлөмж гарган захиалагчид хүргүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй орхигдуулж хуулиар тусгайлан олгогдсон үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй мөн болохыг нотолж байна гэж үзэж байна.
Захиргаа өөрөө техникийн тодорхойлолтыг яаж тодорхойлсноос шалтгаалаад бид хохирч болохгүй гэж үзэж байна. Бид А-700 нүдний шилийг зөөлөвчгүй гэдгийг мэдээд албан бичиг өгч байсан. Мөн манай компанийг нийгмийн даатгалын өртэй байдаг гэдэг асуудал гарсан. Энэ талаар тухайн байгууллагаас өргүй гэх албан бичиг авч, гэрчийн мэдүүлгээр зөрчил арилсан. Ийм асуудлууд байхад хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдлаас болж нэг жил гаруй хугацаанд хүндрэл учирч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь тухайн үед хууль эрх зүйн зөвлөгөө аваагүйгээс болсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг ойлгохдоо манай компанид ирсэн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн албан бичгийг мэдэгдэл юм байна. Хэзээ зарлах тухай ямар нэгэн урилга ирэх юм байна. Шүүхийн ажиллагаа явагдаж байгаа учраас шууд тендер зарлах ажиллагаа хийгдэхгүй гэж үзэж байсан. “Э*********” ХХК-ийн захирлаас үүнийг мэдэж байсан уу гэж асуухад огт мэдээгүй гэж байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс “Э*********” ХХК руу хандсан захиргааны акт гаргана, ийм хугацаанд тендер зарлана гэх агуулгатай албан бичиг ирнэ гэж ойлгосон.” гэв.
6. Хариуцагч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“”Э*********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудал нь “Э*********” ХК, түүний Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 637 дугаар шийдвэртэй.
Тус шийдвэрийг “Э*********" ХК, Үнэлгээний хороо 2021 оны 12 дугаар сард биелүүлэн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э*********" ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/2617 дугаартай “Шүүхийн шийдвэрийн биелэлтийн тухай" албан бичгээр энэ тухай мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэгч “Э*********" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128\Ш32022\2102 дугаар захирамж, Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 263 дугаар тогтоол байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Э*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн үед тендерт 8 орчим компани орсон. Үүнээс “А*********” ХХК, “Г*********” ХХК нэг алдаа буюу техникийн тодорхойлолт шаардлага хангаагүй. “Э*********” ХХК техникийн тодорхойлолт хангаагүйн дээр нийгмийн даатгалын татвар төлөөгүй гэсэн алдаатай гэж үзсэн юм. Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар нэгдүгээрт нүдний шил маш яаралтай байна, хоёрдугаарт техникийн тодорхойлолт алдаатай гарсан гэж үзсэн.
Анх 2 компанийг шаардлага хангасан гэж үзсэн. Нэг, нэг алдаатай байсан “А*********” ХХК, “Г*********” ХХК нар шалгараад үнээр нь өрсөлдүүлэхэд “Г*********” ХХК хямдхан болоод шалгарсан. “Э*********” ХХК-ийн нэг алдаа байхгүй болоод татварын өртэй гэдэг нь үлдээд хасагдсан. Үнийн хувьд ч нөгөө хоёр компаниасаа үнэтэй байсан.
Дотоод хяналтаар тухайн компаниуд техникийн шаардлага хангаагүй гэдгээр шийдээд нөгөө хоёр компанидаа алдаатай гэдэг мэдэгдэл өгөөд, нэхэмжлэгч байгууллагад техникийн тодорхойлолт алдаатай гэдгийг нэмж өгөөгүй зөвхөн нийгмийн даатгалын өртэй гэдэг мэдэгдэл явуулсан. Яагаад гэхээр миний бие тухайн үед ар гэрийн гачигдлаар чөлөө авсан байсан. Миний оронд ажиллаж байсан хүн түүнийг анзаараагүй явуулсан байсан.
Дахин үнэлэхээр болоход техникийн тодорхойлолт алдаатай гэдгийг нэмж оруулсан. Техникийн тодорхойлолт хангасан 4 компани байсан. “А*********” ХХК, “Г*********” ХХК, “Э*********” ХХК техникийн тодорхойлолтыг хангасан ба “Г*********” ХХК хямд үнэтэй гэдгээрээ шалгарах магадлал байсан. Техникийн тодорхойлолт алдаатай гэдгийг анхнаасаа өгсөн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж бодож байна.
Үнэлгээний хороо холбогдох нэгжид техникийн тодорхойлолтыг алдаатай боловсруулсантай холбоотойгоор үнэлгээнд нөлөөлсөн нь нотлогдсон этгээд тендер шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэн гомдол гаргасны улмаас тендер шалгаруулалт удааширч уурхайд эрүүл ахуйн эрсдэл үүсэхээр байгаа тул холбогдох ажилтанд хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авч техникийн тодорхойлолтыг дахин боловсруулж ирүүлэх талаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай дотоод албан бичиг ирсэн.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 263 дугаартай тогтоолоор шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай ажил зохион байгуулах эрх бүхий этгээдийн үйл ажиллагааны явцад хийдэг процесс ажиллагаанд захиргааны хэргийн шүүх хяналт тавихаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Бид тендер зарлахдаа мэдээллийг нээлттэй мэдээллэж зарлаагүй гэсэн байсан. Нээлттэй тендер цахимаар буюу tender.gov.mn сайтаар явагддаг. “Э*********” ХК ил тод нээлттэй байхын үүднээс өөрсдийн сайт болон фэйсбүүк хаяг, tender.gov.mn, сонинд тогтмол зарыг тавьж байгаа. Мэдээллийг нууцалсан гэсэн асуудал байхгүй. Компанийн сайтаар зарлаад бусад байдлаар зарлаагүй гэдэг нь учир дутагдалтай байна.
Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 637 дугаартай шийдвэрээр дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адилхан шаардлага гаргаж байгаа нь өмнөх асуудлаа давтаж байна гэж үзэж байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр тендер дахин зарлахыг мэдэгдсэн. Үүнийг мэдэх боломжтой байсан ч дахин зарлахад оролцоогүй. Тендерийн зарыг сонин болон цахим хэлбэрээр байршуулсан. Энэ компанид тусгай албан бичиг явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ тэгэх юм бол бид хэн нэгэнд давуу байдал олгосон асуудалд орно. Тендерт оролцоогүй гэдэг нь өөрсдийнх нь зохион байгуулалтын асуудал. Нэхэмжлэгчээс техникийн тодорхойлолтыг алдаатай гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэг хаагдсан, шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Энэ утгаараа бид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Дараа дараагийн тендерт компаниудыг хүндрэлтэй байдалд оруулахгүйн тулд техникийн тодорхойлолтоо зөв боловсруулж үнэлэх шаардлагатай гэж Үнэлгээний хороо үзсэн учраас тендерийг дахин зарласан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш хуралдаж гаргасан Үнэлгээний хорооны дээрх шийдвэртэй холбогдуулан “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлэхгүй орхисон Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус тендерт “Э*********” ХХК-ийн тендерийг хуульд заасан эрхийнхээ дагуу үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах шаардлага гаргасан бөгөөд энэ нь урьд шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрээр эцэслэн шийдвэрлэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “Үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг ойлгоно”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д ”техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;” 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх …” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрт “...тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэрэг асуудал нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал …” гэж дүгнэн “Э*********” ХХК-иас ирүүлсэн тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагчийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 637 дугаар шийдвэрээр Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоосны дагуу “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлэх байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендерийг үнэлэлгүй орхисон эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл нэгэнт алдаатай нь тогтоогдсон техникийн тодорхойлолтыг дахин боловсруулах нь хариуцагчийн хуульд заасан үүрэг бөгөөд техникийн тодорхойлолт боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах талаарх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-д заасан эрхийнхээ дагуу бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх дүгнэлтээр хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Э*********” ХК-ийн зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” ЭТТ/202102431 дугаартай нээлттэй тендерийн багц №1-д “Э*********” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12/1320 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 637 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоосны дагуу “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлэхгүй орхисон “Э*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тендерт “Э*********” ХХК-ийн тендерийг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН