Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мөнхбатын Одод холбогдох эрүүгийн 201619000771 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 27  настай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын  3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Сандаг  овгийн Мөнхбатын Од РД/НФ:89042511/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч  М.Од нь согтуу үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд зүс таних Е.Урантогосыг “чи манай хүргэн ах Төмөрбүстэй явалдаж унтаж хэвтээ биз дээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун гараараа зүүн гар болон мөр лүү нь 2 удаа цохиж, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Од шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би  Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд пиво уугаад согтсон үедээ хохирогч Е.Урантогосыг өөрийн хүргэн ахтай хардаж гараараа гар мөрлүү нь цохиж биед  нь хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиогч Е.Урантогос надтай   эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Хэрэг бүртгэлийн шатанд шүүгдэгч  М.Одын өгсөн:   2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би  Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд явж байгаад Ганцэцэг гэж таньдаг эгчтэй тааралдаад гэрт нь би мотоциклтой хүргэж өгөхөд Ганцэцэг эгч замаасаа 2.5 литрийн Нийслэл пиво аваад гэрт нь Ганцэцэг эгч бид хоёр хувааж уугаад би гарсан. Тэгээд би дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад Батзориг ахынд очиход Батзориг ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр тэр пиво хувааж уугаад дуусгаад би гарч яваад ганцаараа мотоцизлтой яваад Дансранжамц гэж залуутай тааралдаад 2.5 литрийн пиво аваад хувааж уусан. Тэгээд би тасарчихсан ба тэрнээс хойш юу болсон хаагуур явсанаа санахгүй байна. Сэргэхэд би цагдаад би цагдаад баригдсан Урантогос гэж айлд агсан тавьсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

 

Хохирогч Е.Урантогосын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед гэртээ байж байтал манай хашааны хаалгыг нэг хүн аймаар чанга нүдээд байхаар нь манай охин Оюунбилэг гараад хаалга онгойлгосон чинь ээжийгээ дууд гэхээр нь би гараад очтол манай сумын Од гэдэг залуу гүйж ирээд намайг заамдаж байгаад ална янхан пиздаа минь чи манай хүргэн ах Төмөрбүстэй явалдаж унтаж хэвтээ биз дээ гээд баруун гараараа зүүн гар болон мөр лүү хоёр цохисон. Тэгэхээр нь би хашаанаасаа гараад гудам руу гүйтэл араас ирээд дахиад барьж аваад намайг ална гээд баруун гараараа цохих гэтэл манай хажуу талын айлын хүн Ганхавх гарч ирэхээр нь би Ганхавхаа эгчийг нь энэ залуу зодоод байна гэтэл Ганхавх ирээд Одыг надаас салгасан. Би зугтаад дэлгүүрт байж байгаад гарч иртэл Од манай гэр лүү орсон. Тэгээд удалгүй манай гэрийн гаднаас цагдаа Одыг аваад явсан. Би гэртээ ортол манай ус буцалгагч болон будаа агшаагч хоёр тавиур дээрээс газар шалан дээр унасан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч М.Оюунбилэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд гэртээ байхад манай хашааны хаалганы гадаа мотоциклтой хүн ирээд хашааны хаалгыг цохихоор нь би очоод онгойлгож өгөхөд миний муухан таньдаг Од гэж ах ганцаараа байсан ба тэгснээ ээж чинь байна уу ээжийгээ дууд гээд байсан тэгсэн ээж Урантогос гэрээс гараад ирэхэд Од гэж хүн хашаанд орж ирснээ ээжийг янхан минь пизда минь чамайг ална шүү гээд ээж Урантогосыг бариад авсан. Тэгээд зүүн гар луу нь болон цээж рүү нь цохиод байсан. Тэгээд хоёулаа зууралдаад цохиж аваад байсан гудманд гарахад манай зүүн талын хашаатай айлын Ганхавх гэж ах хашаанаасаа гараад ирэхэд ээж Урантогос тэр Ганхавх ахыг дуудсан. Тэгээд Ганхавх ах ирээд Од гэж хүнийг салгахад ээж гудмаа уруудаад дэлгүүр лүү гүйгээд явсан ба Од гэж ах манай хонь махлаж өгөхөөр ирж байсан Эрхэмбаяр гэж ахтай юм яриад байсан ба тэгсэн Эрхэмбаяр гэж ах Од гэж хүнийг газар дэгээдэж унагачхаад эхнэр Мэндээтэйгээ яваад өгсөн. Тэгсэн Од гэж хүн ээжийг хайж байгаа юм уу манай хашаа руу ороод байшин руу орсноо гараад ирсэн ба тэгээд мотоциклоо асаагаад унаж яваад урд талын гудамны хашаатай айлд орох гээд хаалгыг нь нүдэж байхад цагдаа ирээд бариад явсан юм. Би тэгээд ээжийг гудмаар өгсөөд ирж байхаар нь очоод тэгээд бид хоёр гэртээ орсон. Од гэж хүн манай гэрт ороод будаа агшаагч, ус буцалгагч зэргийг газар унагасан байсан юм  гэх мэдүүлэг /хх-ийн 8  хуудас/

 

Хохирогч Е.Урантогос нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: М.Од бид хоёр  сайн дураараа эвлэрсэн. Санал хүсэлт, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гэрч Ц.Ганхавхын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд гэртээ байж байтал гадаа гудманд эмэгтэй хүн орилж хашгарахаар нь хашаанаасаа гарч харахад манай баруун талын айл болох Урантогосын хашааны гадаа Од гэж залуу  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Урантогосын өөдөөс орилж хашгираад байсан. Тэгсэн Урантогос намайг дуудаад энийг салгаад өгөөч гэхээр нь би очоод Одыг бариад авсан чинь Урантогос охиноо дагуулаад зүүн зүгт гудам уруудаад гүйгээд явчихсанаа өөдөөс нь ирж байсан Эрхэмбаяр, эхнэр Энхмэнд нар дээр очиж уулзсан. Тэгэхлээр нь би Одыг тавьчихсан чинь Од Урантогосын араас чулуу шидсэнээ мотоциклоо асааж унаад араас нь гудам уруудаад явахлаар нь би гэрлүүгээ буцаад орчихсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

 

Гэрч Д.Төмөрбүсийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Урантогос бид хоёрын хооронд ойр дотно харьцаа бол байхгүй. Од гэж манай эхнэрийн дүү харин Урантогостой намайг ойр дотно харьцаатай гэж бодоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Урантогосын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж гэрийн эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 тоот:

 

-Е.Урантогосын биед зүүн булгалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо:

-2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэсэн дүгнэлт. /хх-ийн 25 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч  М.Од нь согтуу үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд  Е.Урантогосыг “хүргэн ах Төмөрбүстэй дотно харьцаа тогтоон  унтаж хэвтлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас  гараараа түүний  зүүн гар, мөр лүү нь 2 удаа цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн  гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 тоот дүгнэлт, шүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг   зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэв.

 

 Иймд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  М.Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ё.Урантогос нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Шүүгдэгч  М.Од  бид хоёр  сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол байхгүй, хохирогчийг шүүгдэгч М.Одтой  сайн дураар эвлэрсэн байна гэж  үзэв.

 

 М.Одын  бусдын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  үйлдэл буюу  Эрүүгийн хуулийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь  хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, төлөх хохиролгүй, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Од-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Сандаг овгийн Мөнхбатын Одыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Одод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Од нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Одод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Одод оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.МӨНХТУЯА