| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
2024 03 06 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ****** нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” гэх газар тодорхой шалтгаангүйгээр хохирогч ****** руу пивоны шил шидсэний улмаас түүний биед “баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Би хэргийн материалтай бүрэн танилцсан. Би архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. Тухайн хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн ********* дугаартай хэргээс:
1. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага лавлагааны хуудас (хэргийн 11 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** хохирогчоор өгсөн:
“Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “******” гэх нэртэй газар манай найз ****** нь хоолны газар ажиллуулаад 2 сар орчим болж байгаа бөгөөд тухайн шинэ ашиглалтад орсон газраар манай найз намайг “гал тогоонд зөвлөх хийгээд өг” гээд зөвлөх нь хийгээд явдаг.
2023 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 11 цагийн үед манай найзын шинээр ашиглалтад орсон хоолны газрын баярыг тэмдэглэхээр явж очсон. Намайг очих үед тус хоолны газар манай найз ****** болон түүний найз охин ******, ****** гэх зүс таних залуу, ****** гэх хүмүүс байсан ба тухайн газар очоод ******, бид хоёр тухайн хүмүүсээс тус тусдаа тооцоо хийх хэсэгт суугаад “Draft” гэх нэртэй 0.5 литрийн пивоноос хагасыг нь уугаад байж байтал ****** гэх залуу бид хоёр дээр хүрч ирээд, хоорондоо маргалдах маягтай “чи надаас мөнгө авсан буцааж өгнө биз дээ” гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Тэгэхэд ****** гэх хүн ууж байсан пивоны шилийг ******ийн зүг рүү шидэх үед гол хэсэгт нь би зогсож байсан болохоор миний баруун гарын сарвууны гадна хэсэгт маш хүчтэй оногдож, пивоны шил хагараад шалан дээр асгарсан.
Тэгээд би шилээр цохиулсны улмаас доошоо хэвтэх үед ****** нь тухайн залуутай очоод шууд тэр хоёр нэг нэгийгээ зодож эхлэхээр нь босоод тэр хоёрыг салгах гээд дунд нь ороод, хоёр тийшээ салгах үед ****** нь миний нүүр лүү хоёр удаа цохиод, баруун хөл рүү өшиглөсөн.
Манай ******ийн найз охин ****** уйлаад байхаар нь би “яасан бэ, юу болсон бэ” гэж асуух үед “****** нь миний гэдэс рүү өшиглөсөн, миний нуруу, гэдэс өвдөөд байна” гэж хэлэх үед ****** нь ****** рүү цохих гэж дайраад, зууралдаад халтирч унаад байж байтал удалгүй цагдаа нар орж салгасан. ******ийн найз охин ****** нь хоёр сар орчимтой жирэмсэн гэж надад өөрөө хэлж байсан. ****** нь миний баруун гарын сарвуу хэсэг рүү шил шидсэний улмаас хавдаж маш их өвдөж, гарын сарвуу хэсгийг мэдэхгүй байна. Баруун хөл алхаж болохгүй бадайраад өвдөөд байна. Би тогооч хүн өөрийн гараар ажил хийдэг боловч одоо ажлаа хийж чадахгүй байх вий гэхээс айж байна. Миний гар болон ажилд ямар нэгэн хохирол учирвал би тухайн учирсан хохирлыг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),
2.1. Мөн хохирогчийн дахин өгсөн:
“...Миний биед учирсан гэмтлийг ******заяа учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал),
3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5103 дугаартай:
“1. ****** биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
4 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 32-33 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** гэрчээр өгсөн:
“...Би 04 дүгээр сарын 14-ний өдөр ****** гэх газрыг манай найз лоунж нээсэн ирж үзээрэй гэж хэлснийх нь дагуу орой 20 цагийн үед тухайн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байх ****** гэх нэртэй лоунжид очсон. Намайг очиход ******, ****** энэ хоёр байсан. Тэгээд бид хэд уулзаад байж байтал ******, хоёр хүнтэй цуг ирсэн. Тэр хоёрыг нь би танихгүй, бид хэд уулзаж танилцаад, ууж байгаад би тасарчихсан байсан. Сүүлд цагдаагийн машинд суучихсан цагдаа дээр ирснээ санаж байна.
******заяа болон ****** нарыг хоорондоо маргалдсаныг сайн мэдэхгүй байна, миний санаж байгаагаар би ******заяа ******тай маргалдаж байхад нь би дундуур нь орж холдуулж байсан. Юунаас болж маргалдсан, яасан талаар нарийн санахгүй байна. Би нэлээн уусан байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 104-105 дахь хуудас),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн гэрчээр өгсөн:
“...Би 2023 оны 4 дүгээр сарын14-ний өдөр ****** гэх үйлчилгээний газрыг хариуцан ажиллуулж байсан. Тэгээд ******, ****** гэх мэт манай найзууд манайд орой 22 цагийн үед ирж үйлчлүүлсэн. Би тэр үед нь ажлаа хийж байсан ба манай найзууд бөөндөө суугаад ууж байсан. Тэгсэн шөнө 03-04 цагийн үед эхлээд би ******тай маргалдсан, тэгсэн дараа нь ******, ****** нар маргалдсан. Тэгээд би ******заяаг зодоон үүсгэх гэх гээд байхаар нь “гар” гээд хөөж гаргаад дотор ****** тайвшруулаад сууж байсан чинь ******заяа буцаж орж ирээд “ярилцъя” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь “ярилцъя” гээд ******заяа, ******, бид гурав ширээнд суугаад юм ярилцаад, “нэг нэг зуу татъя” гэж хэлээд байж байсан чинь ******заяа над руу агсраад, толгой руу чичилж дайраад байхаар нь би ******заяаг “чи яв” гээд дахин хөөсөн.
Тэгээд шууд ****** надтай заамдалцаад нэг нэг цохилцоод салцгаасан. Тэгсэн ******заяа ширээ авч хөмрөөд, ширээн дээр байсан бакалыг аваад ****** руу шидээд гарыг нь оночихсон. ******заяа над руу хэл амаар доромжлоод ****** намайг өмөөрөөд тэр хоёр маргалдах болсон. Би тухайн өдөр архи уугаагүй. Хамгийн сүүлд ширээнд суугаад 100 грамм виски уусан. ****** гараараа ******заяа руу заах үед ******заяа стакан авч шидээд гарыг нь оносон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 108-109 дэх хуудас),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.
2023 оны 04 дүгээр сарын 14 өдрөөс 15-нд шилжих шөнө би найз ****** нь ******, ****** хоёртой шинэ паб байгуулсан, тэр нь амжилттай болсон, тэмдэглэх гэж байна хүрзэд ир гэхээр нь би 23 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “******” гэх газар яваад очтол ******, ******, ******, ****** гэх мэт таньдаг хүмүүс цугласан байсан.
Тэгээд надад шар айраг өгөхөөр нь би 5 шил 0.5 литртэй пиво уугаад сууж байтал манай ******, ****** гэх хоёр эмэгтэй явцгаасан. Би дотор байхдаа ******тэй уулзах үедээ “******” гэх ******ийн компанид би мөнгө зээлж байсан асуудлаар ярилцаад тухайн асуудлаас болоод бид хоёр текэн дээр ярилцаж байтал ****** болон ****** хоёр маргалдаад зодолдох гээд байхаар нь бид нар болиулах үед ****** нь яваад өгсөн.
Удалгүй ******, ****** хоёр муудалцахаар нь бид хэд салгаад ******ыг явуулаад дахиад сууж ууцгаасан. Тэгээд яаж зодоон эхэлснийг мэдэхгүй, би ******тэй маргалдсан байсан. Тэгээд нэг мэдсэн Цагдаагийн хэлтэс дээр сууж байсан.
Сүүлд нь сонсоход ****** гарыг би гэмтээсэн болж таарсан, гэхдээ яаж гэмтээснээ нарийн сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар ******тай муудалцсан зүйл байхгүй. Би тухайн газар очихоосоо өмнө ч уусан байсан дотор ороод нэлээн юм уусан. Тийм учраас зарим нэг зүйлийг санахгүй байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хэргийн 43-44, 53-54 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 56 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 57, 64 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 60 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 62 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 63 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 65 дахь тал), шүүхийн шийдвэрээ бусдад талбаргүй эсэх тодорхойлолт (хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 67 дахь тал, шүүх хуралдаанд гаргасан), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хэргийн 68, 69 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 70 дахь тал), Хан банкны харилцах дансны тодорхойлолт (шүүх хуралдаанд гаргасан) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” гэх газарт согтуурхан, шалтаг шалтгаангүйгээр бусадтай маргаан үүсгэж, уг маргааны явцад тус газрыг хариуцан ажиллуулж байсан, хэрэгт гэрчээр асуугдсан ****** рүү шидсэн пивоны шил нь ****** гарыг онож, түүний биед “баруун сарвуунд зөөлөн эдийн няцрап, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...“******” гэх газарт согтуурхан, шалтаг шалтгаангүйгээр бусадтай маргаан үүсгэж, уг маргааны явцад тус газрыг хариуцан ажиллуулж байсан, хэрэгт гэрчээр асуугдсан ****** рүү шидсэн пивоны шил нь ****** гарыг онож, түүний биед “баруун сарвуунд зөөлөн эдийн няцрап, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ****** биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч ****** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор дахин өгсөн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн мэдүүлэгт: “...Миний биед учирсан гэмтлийг ******заяа учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж (хэргийн 28 дахь тал), учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээний зардал төлбөрт баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд эрүүгийн хэрэгтэй нэг мөр хамтатган шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч ****** нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар эрх байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийтгэснийг бүрэн эдэлж дууссан, 2023 оны 09 сарын 09-ний өдрийн 23/85 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоол, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 04-02/2098 дугаартай албан бичиг тогтоол зэрэг нотлох баримтуудаар (хэргийн 70, 112, 114-129 дахь тал) нотлогдсон байна.
“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч ******гийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан дээрх нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч ******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч ****** нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД.