| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
2024 02 22 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Хохирогч Ж.Г , Д.Н , Э.Б , Д.Ц ,
Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д овогт П гийн Д д холбогдох эрүүгийн 2309022852268 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн үйлдлээр:
1. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бльюмон” компьютерийн дэлгүүрийн худалдагч А.Д аас хар өнгийн acer i5 загварын, хар өнгийн Dell i5 загварын 2 ширхэг зөөврийн компьютерийг худалдан авахаар итгүүлж, тухайн эд зүйлийн төлбөрийг шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн гэсэн Голомт банкны гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 3,759,500 төгрөгийн хохирол учруулсан;
2. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Ц.С тэй фейсбүүкээр холбогдож “Lenovo Legion i5” загварын зөөврийн компьютерийг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан;
3. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “... ” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Б.Б нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 380,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
4. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж “ходоодны савханцарын эм зарна” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Э.Д нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 122,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
5. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “... ” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Д.О тай чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
6. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “... ” фейсбүүк хаягаас “хулдаасан хэвлэлийн машины толгой БНХАУ-аас захиалж өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Ж.Г той чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Х ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 2,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
7. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч П.Н тэй фейсбүүкээр холбогдож Самсунг эс-23, Айфоне 13 про макс загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан;
8. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж “уналт таталтын эсрэг эм зарна” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Н.Г нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 840,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
9. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Б.Ц тай холбогдож Айфоне 12 про, Айфоне 14 про макс загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,275,000 төгрөгийн хохирол учруулсан;
10. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Д.Ц аас Самсунг эс22 ултра, Айфоне 14 про макс загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,375,000 төгрөгийн хохирол учруулсан;
11. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Б.М тай холбогдож 13 про, Айфоне 13 про загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан;
12. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.Ч гийн цахим орчинд тавьсан “зөөврийн компьютер зарна” гэсэн утгатай зарын дагуу түүнтэй холбогдож, улмаар ... тоотод байх хохирогчийн гэрт 21 цагийн үед очиж "Alienware" үйлдвэрийн AMD Ryzen 7 CPU-TR, 6800H, NVidia Geforce RT 3070т график карттай, 16 GB рамтай, 18 хатуу дисктэй, dark side of the moop кейстай тоглоомын зориулалттай 2,000,000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютерийг худалдаж авахаар тохиролцож, “төлбөрийг дансаар шилжүүлсэн, ажлын цаг дууссан тул маргааш өглөө шилжүүлэг орно” гэж хэлж, хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан бусдад 4,790,000 төгрөгийн хохирол учруулсан;
13. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “... ” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Н.Д нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар 174,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;
14. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Э.Б аас Айфоне 14 про макс, Айфоне 13 про загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 6,125,000 төгрөгийн хохирол учруулсан;
15. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Д.Н тай фейсбүүкээр холбогдож 17,8 гр 916 сорьцтой сингапур эрэгтэй алтан гинжийг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 3,827,000 төгрөгийн хохирол учруулсан;
16. Цахим орчинд “Гар утас зарахаар байршуулсан” хохирогч С.Ц ийн тавьсан зарын дагуу 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр холбогдож, Айфоне 14 про макс, Самсунг Эс 20 загварын гар утаснуудыг 5,200,000 төгрөгт тооцон ... тоотод хүргүүлэн авахаар тохиролцож, улмаар хохирогч С.Ц т “Голомт банк”-ны интернэт банк ашиглан “Гүйлгээ амжилттай” гэсэн дүрс харуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, банк хоорондын гүйлгээ учраас тодорхой хугацааны дараа мөнгө шилжиж орно гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан байх боловч, хохирогч “Гүйлгээ орохгүй байна” гэхэд эхнэрт мөнгө байвал 5,200,000 төгрөг шилжүүлнэ гэж хэлээд, мөн өдрөө Д.Х ын эзэмшлийн ... дугаартай “Хаан банк”-ны данснаас хохирогч С.Ц ийн эзэмшлийн ... дугаартай “Хаан банк”-ны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэн үлдэгдэл мөнгөө удахгүй өгнө гэж итгүүлэн хохирогч С.Ц ийн Айфоне 14 про макс загварын 3,375,000 төгрөгийн, мөн Самсунг Эс 20 загварын 500.000 төгрөгийн буюу нийт 3,875,000 төгрөгийн гар утаснуудыг залилан авсан;
17. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алт мөнгөний төвд байсан хохирогч Л.М аас алтан гинж худалдаж авахаар болж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж гүйлгээ хийсэн талаарх хуурамч баримт үзүүлэн хуурч, алтан гинжийг нь авч яван залилж бусдад 7,525,000 төгрөгийн хохирол учруулсан;
18. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 25 дугаар лангуун дээр байсан хохирогч Э.Х ээс “Самсунг эс 21”, “Ай фоне 14 про макс” загварын гар утаснуудыг худалдан авахаар болж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж гүйлгээ хийсэн талаарх хуурамч баримт үзүүлэн хуурч, гар утаснуудыг нь авч яван залилж, бусдад 4,450,000 төгрөгийн хохирол учруулсан;
19. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Компьютер ланд” төвөөс Dell G15 загварын хар өнгөтэй зөөврийн компьютер, Dell Vostro 3510 загварын саарал өнгөтэй зөөврийн компьютерийг 5,650,000 төгрөгөөр худалдан авч буй дүр үзүүлэн, гүйлгээ амжилттай хийгдсэн гэх зурвас харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Е.Б ыг хуурч төөрөгдөлд оруулан 4,039,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 67,406,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр “төлбөрийг нь шилжүүлнэ” гэж хуурч, хуурамч гүйлгээний төлбөрийг гар утсан дээрээсээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний буюу 67,406,500 төгрөгийн хохирол учруулж залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч А.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Bluemon computer-ийн дэлгүүрт “өндөр үзүүлэлттэй нөүтбүүк сонирхоод явж байна” гэж 30 орчим насны махлаг бор залуу орж ирэхээр нь би өндөр үзүүлэлттэй нөүтбүүкүүдээ үзүүлэхэд тэр залуу 2 нөүтбүүк сонирхож авахаар болоод өөрийн ... Д гэх дансаа өгөн 5,130,000 төгрөг хийчих гээд хэлтэл явуулчихлаа гэж хэлэн банкны шилжүүлсэн зарлага харуулсан. Тэгэхээр нь би итгээд за боллоо, баярлалаа гэж хэлээд явуулаад дансанд мөнгө орсон байна уу, үгүй юу гэдгийг шалгатал мөнгө ороогүй байхаар нь тэр залуугийн утасны дугаар болох ... дугаарыг авч үлдээд тэр залуу удахгүй явуулна гэж мессеж ирээд утас нь холбогдохгүй алга болсон. ...Хар өнгийн acer i5 загварын, хар өнгийн Dell i5 загварын зөөврийн компьютер авсан. ...... Д гэдэг залуу байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12 дугаар тал/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн СБ1-23-2113 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн нийт 3,759,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 22-25 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 55 дугаар тал/,
Хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ажлын фейсбүүк хаяг болох “... ” гэсэн хаяг руу “... ” гэх фейсбүүк хаягтай хүн 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “ямар компьютер бэлэн байгаа вэ” гэж асуугаад бэлэн байгаа зургийг нь өгөхөд Lenova Legend 5 гэдэг нэртэй компьютерийг сонгоод хөдөө явах гэж байгаа, яаралтай авмаар байна гэсэн. Би хүргэлтээр компьютерийг нь аваачиж өгөхөөр ... дугаарын гар утсаар хаягийг нь асуугаад очсон. Компьютер хүргүүлж авсан хаяг нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордны баруун хойд тал байдаг арктай шар байрны аркаар ороод ертөнцийн зүгээр хойд зүг рүү 30 метр яваад 6 давхар тоосгон, улаан өнгийн 306 /байрны дугаарыг сайн санахгүй байгаа/ байрны 3 давхарт нь гараад дахин ... дугаар луу залгаад /хаалганы дугаарыг нь мэдэхгүй/ бор өнгийн арьстай, 170 см орчим өндөртэй махлаг залуу гарч ирээд гэрт нь орж компьютероо шалгаж өгөөд тооцоогоо авахаар болоход миний Хаан банкны ... тоот данс руу мөнгөө гар утасныхаа интернэт банкаар 5,300,000 төгрөг шилжүүлчихлээ гэж хэлсэн. Миний банкны дансанд мөнгө орж ирэх үед мэдээлэл ирдэг учир удаад байхаар нь би тэр хүнийг мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримтаа харуулчих гэж хэлсэн. Тэр хүн надад интернэт банкаараа мөнгө шилжүүлсэн баримтаа харуулсан ба Худалдаа хөгжлийн банкны оператортай ярихад амралтын өдөр учир 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээ 1 дэх өдөр орно гэж хэлсэн. Би 1 дэх өдөр тэр хүний ... гар утасны дугаар луу дуудлага хийн асуухад “...Сая банктайгаа холбогдлоо, баярын өдрүүд байсан учир ачаалал их байна. Гүйлгээ нь өнөөдөртөө орох юм байна гэж хэллээ” гэж мэдэгдсэн. 17 цаг орчмын үед дахин залгахад “...ажилтай завгүй байна. Мөнгө орохгүй байвал хоёулаа маргааш уулзаад банк ороод би банкнаас маргааш бэлэн аваад өгье...” гэж хэлсэн. 2 дахь өдөр нь дахин залгахад “...Уулзаж амжихгүй нь уучлаарай” гэж хэлсэн. ...дахин залгахад “...Миний интернэт банкны данс битүүмжлэгдсэн байна. Чи маргааш манай гэрт хүрч ирээд авчих” гэж хэлсэн. Маргааш нь буюу ажлын 3 дахь өдөр гэрт нь очиход хаалгаа нээж өгөхгүй байсан ба гар утас руу нь залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 дүгээр тал/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн СБ1-23-1574 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн нийт 4,200,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 65-67 дугаар тал/,
Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айл орчим явж байх үед манай бага охины уудаг таталтын эсрэг эм дууссан байхад манай эхнэр над руу залгаад “... ” гэсэн фэйсбүүк хаягтай хүн Себриал гэдэг нэртэй таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж ачирч өгнө гэсэн гээд над руу ... гэдэг дугаарыг өгөхөд би тус дугаар луу мессеж бичээд утсаар яриад холбогдож тодруулахад БНСУ-аас яаралтай захиалаад авчраад өгнө, 10 дугаар сарын 02-ны өдөр гэхэд хүрээд ирнэ гэж хэлэхээр нь би итгээд 1 ширхэг эмийг 3,800 төгрөгөөр бодож 100 ширхэг эм захиалахаар болоод над руу мессежээр явуулсан Хаан банкны ... дугаартай Д.Э гэсэн эзэмшигчтэй данс руу өөрийн Хаан банкны ... дугаартай данснаас гүйлгээний утга нь дээр нь “эм захиалах ... ” гэж бичээд 380,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 10 дугаар сарын 02-ны өдөр холбогдоод эмээ авах гэсэн чинь өнөөдөр ирээгүй байна, дараагийн каргогоор ирнэ гэх мэтээр олон хоног аргацааж байсан. Би дээрх фэйсбүүк хаягийг нягтлаад үзэхэд залилагч этгээд байсан тул би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 дугаар тал/,
Гэрч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Бид мөнгө орж ирэхээр нь шалгаад тухайн хэрэглэгчийн ... гэсэн дугаартай 1xbet бооцооны сайтын аккаунтыг тухайн үнийн дүнгээр нь цэнэглэж өгдөг. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банкны ... дугаартай данснаас “Notoxin zahialga ... ” гэсэн гүйлгээний утгатай 97,000 төгрөг, 25,000 төгрөгөөр 2 удаа, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ... дугаартай данснаас “эм захиалах ... ” гэсэн гүйлгээний утгатай 380,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны ... дугаартай данснаас “... har tsag ” гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны ... дугаартай данснаас “... ” гэсэн гүйлгээний утгатай 840,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны ... дугаартай данснаас “3450709”1" гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийг тус тус миний Хаан банкны ... дугаартай данс руу шилжүүлж ... гэсэн дугаартай 1xbet бооцооны сайтын аккаунтаа цэнэглүүлсэн байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97 дугаар тал/,
Хаан банкны ... тоот дансны хуулга /1хх-ийн 84 дүгээр тал/,
Хохирогч Э.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг хорооны дэвсгэрт явж байхдаа фейсбүүк цахим орчимд ходоодны савханцарын эм болох “Notoxin” нэртэй эм авна гэсэн утга бүхий зар оруулахад одоо хаягийг нь санахгүй байна, ямар ч байсан ... дугаартай хүнд байгаа гэсний дагуу би өөрийн утаснаас залгаж авчруулъя гэхэд өмнө нь хамаатныхаа хүндээ 4-5 ширхгийг захиж авчруулсан, асуугаад өгье гэж хэлсэн. Харин хэд хоногийн дараа над руу залгаад эм нь дууссан байна, Орос руу захиалж авчиръя, 1 ширхгийг 97,000 төгрөгөөр бодож та мөнгөө шилжүүлчих гэхээр нь би уулзаад мөнгөө өгье гэхэд надад Сүхбаатарын талбайгаас хойшоо нэг хаяг хэлсэн. Тэгээд би очъё гэж бодож байгаад амжихгүй болоод шууд мөнгөө шилжүүлэхээр болтол надад Хаан банкны ... дугаартай Д.Э гэсэн эзэмшигчтэй данс өгөхөөр нь тус данс руу өөрийн Голомт банкны ... дугаартай данснаас гүйлгээний утга нь дээр “Notoxin” гэж бичээд 97,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө дахин над руу залгаж нотоксин эмийн илүү сайн үйлчилгээтэй эм байна, 160,000 төгрөг гэж байна, та тэрийг авсан нь дээр юм байна, мөнгө нэмээд шилжүүлчих гэхээр нь би бүгдийг нь шилжүүлэх боломжгүй байна, ирсэн хойно нь үлдэгдлийг нь өгье гээд тэр өдрөө дээрх данс руу өөрийн данснаас нэмж 25,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 122,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахиж холбогдоход би мөнгийг чинь эргээд шилжүүлнэ гэсэн утгатай зүйл яриад түүнээс хойш таг алга болчихоор нь би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125 дугаар тал/,
Хохирогч Д.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ... тоотод байх гэртээ “... ” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “уналт таталтыг мэдээллэдэг бугуйн цаг захиалга авч байна” гэсний дагуу чатаар холбогдож мэдээлэл авахад надад ... гэдэг дугаараа өгөхөд би тус дугаар луу утсаар яриад холбогдож тодруулахад АНУ-аас захиалаад 7-10 хоногийн дотор ирнэ, үнэ нь 300,000 төгрөг гэхээр нь захиалахаар болж 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 17 минутад над руу чатаар явуулсан Хаан банкны ... дугаартай данснаас гүйлгээний утга нь дээр “... har tsag” гэж бичээд 300,000 төгрөг шилжүүлсэн. Захиалснаас хэд хоногийн дараа утсаар холбогдох гээд утсаа авахгүй байсан. Мессеж бичээд цаг ирсэн үү гэж асуухад ирээгүй байна, ирэхээр нь хэлнэ гэж мессеж бичсэн. Тэр өдрөөс хойш би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 164-165 дугаар тал/,
Дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 170-174 дүгээр тал/,
Хохирогч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 74 дүгээр байрны үйлчилгээний 2 номер павилион буюу ажил дээрээ байх үед фэйсбүүк цахим орчинд “... ” гэсэн фэйсбүүк хаягтай хүн хулдаасан хэвлэлийн машины толгой БНХАУ-аас хамт захиалах хүн байна уу гээд ... дугаараас над руу яриад ажлаа зааж өгөхөд 30 орчим насны залуу ирээд БНХАУ-аас өөрөө хэвлэлийн машин захиалж байгаа, бонусанд нь илүү толгой хямдхан өгнө гэсэн, чи ав гэхээр нь авахаар тохиролцож надад Хаан банкны ... дугаартай Даваахүүгийн Хонгор гэсэн эзэмшигчтэй данс өгөөд манай эхнэрийн данс, мөнгөө хийчих гэхээр нь би итгээд өөрийн Хаан банкны ... дугаартай данснаас 2,200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр залуу 7 хоногийн дараа захиалсан толгой нь ирнэ гэж хэлээд явсан. Одоо болтол холбоогүй байна. Би фэйсбүүк хаягийг нь нягтлаад үзэхэд залилагч этгээд байсан тул би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 197-198 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2,200,000 төгрөг шилжүүлээд буцаагаад 180,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 2,020,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…П.Д гэдэг ах 2023 оны 8 дугаар сарын сүүлээр надтай холбогдож ахынх нь данс блоклогдоод хаагдсан байгаа юм, би Д нуурт объект түрээсэлж байгаа, түрээсийн мөнгөө авах гээд данс хэрэгтэй байна гээд миний Хаан банкны ... дугаартай дансанд 2,000,000-3,000,000 төгрөг хэд хэдэн удаа орж ирж байсан. Би тэр мөнгийг бүгдийг нь Хаан банкны ... дугаартай Д.Э гэдэг данс өгөхөөр нь тийшээ нь шилжүүлж өгдөг байсан. Гүйлгээний утга нь дээрээ өөрийн 1xbet бооцооны сайтын ... гэсэн дугаараар хийлгэдэг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний дансанд 19 цаг 10 минутад Хаан банкны ... дугаартай данснаас 2,200,000 төгрөгийн орлого “Seiko 510 tolgoi avah ” гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд тэр мөнгөнөөс нь 2,000,000 төгрөгийг нь Хаан банкны ... дугаартай Д.Э гэдэг данс руу нь хийж өгсөн. Бас 20,000 төгрөгийг таксины мөнгө гэж хэлээд надаар Хаан банкны ... дугаартай данс руу хийлгэсэн. Үлдэгдэл 180,000 төгрөг нь миний дансанд байгаа, би одоо анх шилжүүлсэн хүнд нь буцааж өгнө. …” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 дугаар тал/,
Дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 204-207 дугаар тал/,
Хохирогч П.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Миний бие 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Д гэх хүн ... дугаараас манай эхнэр болох Чимэдцэрэнтэй холбогдож захиалга өгсөн. Тэгээд би Д гэх хүний өгсөн захиалгын дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24а байрны гадна хүргэлтээр Samsung S23, Iphone 13 Pro max маркийн гар утаснуудаа аваад ирэхэд Д гэх залуу нь тухайн байрны гадаа намайг хүлээж байсан ба намайг гэр лүүгээ дагуулж ороод Samsung S23, Iphone 13 Pro max маркийн гар утаснуудыг шалгаж үзээд Samsung S23 маркийн гар утсыг 2,350,000 төгрөгөөр, Iphone 13 Pro max маркийн гар утсыг 2,850,000 төгрөгөөр, нийт 5,200,000 төгрөгөөр худалдаж авахаар болж төлбөрөө дансаар шилжүүлэхээр тохирч Голомт банкны ямар данс болохыг нь мэдэхгүй байна, миний Хаан банкны ... тоот данс руу гүйлгээ хийсэн гэж хэлээд гүйлгээ хийсэн баримтаа харуулсан. Тэгээд шилжүүлсэн төлбөр нь ирэхгүй болохоор Голомт банкнаас лавлаж асуухад баярын өдрүүдэд хийгдсэн 5,000,000-аас дээш төгрөгийн гүйлгээ ажлын өдөр буюу 7 дугаар сарын 17-ны өдөр таны дансанд орно гэж хэлсэн. Тэгээд би гэрийг чинь мэдэж байгаа юм чинь 7 дугаар сарын 17-ны өдөр миний дансанд орох юм байна гэж хэлээд гэр лүүгээ явсан. 7 дугаар сарын 17-ны өдөр мөнгө нь ороогүй байхаар нь би Д гэх үл таних залуутай утсаар нь холбогдоход миний дансыг Голомт банк барилт хийсэн байна, би 7 дугаар сарын 18-ны өглөө өөрөө Голомт банкин дээр очно хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 15 минутад Хаан банкны ... тоот данснаас миний өөрийн Хаан банкны ... тоот данс руу 2,500,000 төгрөгийг хийсэн. Тэгээд үлдэгдэл 2,700,000 төгрөгийг тухайн өдрийн ажлын цаг дуусахаас өмнө хийнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гар утсаар залгахаар утсаа авахгүй фейсбүүк мессенжер чат болох ... гэх хаягаар нь холбогдоход миний бие нэг асуудалд орсон байгаа, таны мөнгийг өгнө гэж фейсбүүк мессенжер чатаар хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 237-238 дугаар тал/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-23-1692 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн нийт 4,850,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 247-249 дүгээр тал/,
Хохирогч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд уналт таталтын эсрэг эм болох “Sabrial” нэртэй эм зардаг хүний утас гэж олж аваад ... дугаартай хүнд байгаа гэсний дагуу би өөрийн утаснаас залгаж холбогдож тодруулахад нэг эрэгтэй хүн аваад БНСУ-аас захиж байнга авчруулдаг, өөрөө ийм өвчтэй учраас зовлонг нь ойлгоод ашиг харахгүй авчирч өгье, хэдийг захих вэ, та өөрөө ирж 13 дугаар хороололд ирж уулз гэхээр нь би амжихгүй шууд захьчихая гэхэд фэйсбүүк чатаар холбогдчих гээд хаягаа явуулсан. Над руу явуулсан хаяг нь “... ” гэсэн хаяг явуулаад би чатаар харилцаж байгаад захиалж мөнгөө шилжүүлэхээр болтол надад Хаан банкны ... дугаартай Д.Э гэсэн эзэмшигчтэй данс өгөөд эмний код болох ... гэсэн кодыг гүйлгээний утга нь дээр нь хийгээрэй гээд өгөхөөр нь би ахынхаа хүүхдэд авах гэж байсан болохоор өөрийн бэр эгч Г.Н \... \ руу холбогдож дээрх явуулсан данс руу нь бэр эгч Г.Нарантуяагийн Хаан банкны ... дугаартай данснаас гүйлгээний утга нь дээр “... ” гэж бичээд 840,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахиж холбогдоход найдвартай хүлээж бай, эм чинь ирэхээр ярья гэж хэлээд түүнээс хойш бүүр таг болсон. Ингээд би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 22-23 дугаар тал/,
Хохирогч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би фэйсбүүк цахим орчинд зар байршуулж гар утас худалдан борлуулдаг ба 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үл таних эрэгтэй хүний ... дугаар залгаад Айфоне 14 промакс, Айфоне 12 про загварын 2 ширхэг гар утас худалдаж авъя гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24А дугаар байрны 5 тоот захиалгаар хүргүүлж авъя гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн 14 цагийн орчимд уг хүний хэлсэн хаяг дээр очоод утсаар залгаад байрны чинь гадаа ирчихлээ гэж хэлсэн чинь хөлөө эвгүй болгосон, ороод ирэх боломж байна уу гэж хэлээд цонхоороо далласан. Тэгэхээр нь байрны 3 дугаар давхрын 5 тоот руу явж ороод 2 ширхэг гар утсаа баталгааны хуудсын хамт өгсөн ба нөгөө эрэгтэй мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлээд гүйлгээ амжилттай гэх зүйл харуулахаар нь би мобайл банк руугаа ороод дансаа шалгасан чинь мөнгө нь орж ирээгүй байсан ба мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн чинь гар утас худалдаж авна гэсэн эрэгтэй миний нүдэн дээр банк руу залгаад асуухад банкнаас 1-2 цагийн дараа орно гэж хэлэхээр нь би итгээд яваад өгсөн. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 39-40 дүгээр тал/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн СБ1-23-2243 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн нийт 5,275,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 46-47 дугаар тал/,
Хохирогч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол Содон хороололд гар утасны лангуу ажиллуулдаг бөгөөд мөн гар утсаа зарж борлуулахын тулд сошиал орчинд зар тавьж байршуулдаг. Над руу 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 15 цагийн орчимд ... дугаарын утаснаас залгаж холбогдсон бөгөөд Айфоне 14 про макс, Самсунг с22 ултра загварын утаснуудыг авъя гээд ... гэх фейсбүүк хаягаас надтай холбогдож видео дуудлага хийж ярьсан бөгөөд та над дээр аваад ирэх үү гэж хэлээд Сүхбаатар дүүргийн шүүхийн урд талын 24А байрны гадаа хүрээд ирээч гэж хэлсэн. Би тухайн хаягаар яваад орход 25-30 орчим насны залуу байсан ба би утаснуудаа үзүүлэхэд бараг үзэж харалгүйгээр баталгаатай юм чинь зүгээр байх гээд шууд надаас худалдаж авахаар Хаан банкны ... дугаарын дансыг авч 5,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ амжилттай гэх зарыг надад харуулсан бөгөөд би тухайн үедээ дансных нь хуулгыг харахад мөнгө гарсан гэх хуулгыг харуулса. Би тухайн үедээ тэр залууд итгэлгүй Хаан банкны болон Голомт банкны лавлахууд руу залгаж асуухад банк хооронд хийгдсэн 5 саяаас дээш гүйлгээ маргааш өдрийн гүйлгээндээ тооцогдож шилжих болно гэсэн хариуг надад өгсөн. Тухайн үед би интернэт банкийг нь харахад нээрээ л интернэт банк байсан бөгөөд гүйлгээ хийгээд дансанд нь цаана нь дахиад мөнгө үлдэж байсан тул би тухайн үедээ итгэсэн. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 74 дүгээр тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Айфоне 14 про макс, Самсунг эс 22 ультра загварын гар утсыг алдсан. Үнэлгээ нь 5,500,000 төгрөг, үнэлгээний байгууллага нь 5,300,000 төгрөгөөр үнэлсэн. Түүнээс П.Д өөс мөнгө авч чадахгүй гэдгийг мэдэж байна. Миний утаснууд олдсон байсан. Тийм учраас би утсаа буцаагаад авмаар байна. П.Д нь над руу маргааш нь буюу 10 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 2,500,000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн СБ1-23-2244 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн нийт 5,375,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 81-82 дугаар тал/,
Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн дээр Айфоне 13 про макс зарна гэх зар оруулсан байсан бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зарын дагуу холбогдож байна гээд нэг эрэгтэй хүн ... дугаарын утаснаас над руу залгасан ба Айфоне 13 промакс, Айфоне 13 про утаснуудыг үзэж харж байгаад авъя, та над дээр аваад ирэх үү гэж хэлээд Сүхбаатар дүүргийн шүүхийн урд талын 24А байрны гадаа ирээч гэж хэлсэн. Би яваад очиход 25-30 насны залуу 3 давхрын цонхноос утас зарах хүн мөн үү, дээшээ 3 давхарт гараад ир гээд орцныхоо код #5026 гэж хэлсэн. Би ороод утсаа үзүүлэхэд надаас гар утаснуудыг худалдаж авахаар болж миний Хаан банкны ... дугаарын тоот данс руу 5,200,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ амжилттай гэх утгыг харуулсан боловч тухайн мөнгө миний дансанд орж ирэхгүй удаад байсан тул би нөгөө мөнгө чинь юу болов гэж асуухад тэр залуу Голомт банкны лавлах руу холбогдож “би дөнгөж сая данснаасаа 5,200,000 төгрөг шилжүүлсэн, Хаан банкны данс руу шилжүүлсэн ч орсонгүй” гэх зүйл ярихад тухайн банкны ажилтан таны шилжүүлсэн 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ нь банк хооронд хийгдэж байгаа 16 цагаас хойш шилжүүлсэн тохиолдолд 1-3 цагийн дараа тухайн дансанд орно, 16 цагаас хойш шилжүүлсэн бол маргааш өглөөний 11 цагаас хойш орно гэх яриа нь надад сонсогдсон бөгөөд тухайн үед би хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд яарч байсан тул итгээд гарсан. Гэхдээ гараад явж байхдаа надад эргэлзээ байсан тул өөрөө Голомт банкны лавлах руу утасдаж асуухад яг адилхан зүйлийг надад хэлсэн тул би тухайн үедээ бүрэн итгэж дансанд мөнгө орж ирэхийг нь хүлээсэн боловч мөнгө орж ирээгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 102 дугаар тал/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн СБ1-23-2242 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн нийт 5,300,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 110-112 дугаар тал/,
Хохирогч Э.Ч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 7 сарын 19-ний шөнө миний нөхөр М нь фейсбүүк дээр "компьютер зарна" гэсэн зар тавьсан. Тэр өдрөө буюу 19:00 цагийн орчимд Д гэгч хүн ... дугаараас залгаад "худалдаж авья" гэж хэлээд 21:45 цагт манай гэрт ирээд компьютерийг маань худалдаж авахаар болсон. Тэгээд тухайн үедээ "мөнгөө шууд бүтнээр нь шилжүүлээд өгчихье" гэж хэлээд шилжүүлэг хийсэн ба банк руугаа ороод харахад харагдахгүй байхаар нь "орж ирэхгүй байна" хэлэхэд "ажлын цаг дуусчихсан байна" гээд "дараа өдрийн ажлын цагаар орж ирнэ" гэсэн зүйл хэлсэн. Тэгээд надад "E-Golomt.mn" гэсэн сайт руу ороод шилжүүлсэн талаарх мэдээллийг харуулсан бөгөөд сайтаар оруулсан мэдээлэл байхаар нь "аппликэйшны хуулгаа харуулаач" гэхэд "утсан дээр нь суухгүй байгаа" гэж хэлсэн Тэгээд надад иргэний үнэмлэхийн зургийг явуулахаар нь зургийг нь дарж авч үлдээд компьютероо өгч явуулсан. "Alienware" үйлдвэрийн AMD Ryzen 7 CPU- TR, 6800H, NVidia Geforce RT 3070т график карттай, 16 GB рамтай, 18 хатуу дисктэй, dark side of the mooр кейстай тоглоомын зориулалттай нөүтбүүк байсан. 2023 оны 5 сарын 31-ний өдөр "Dell"-ийн өөрийнх нь сайтаас 1,236 америк доллар буюу 4,272,134 төгрөгөөр худалдаж авч байсан, хэрэглээгүй цоо шинээрээ байсан. Ямартай ч миний эзэмшлийн "Хаан" банкны 5431036461 дугаартай данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг/ 2хх-ийн 133 дугаар тал/,
Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би ... дугаартай дансыг 2018 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд надаас өөр хүн ашигладаггүй. 2023 онд би фэйсбүүкээс "1xbet communication" гэх нэртэй групп чатанд орсны дараа "... " rэх фэйсбүүк аккаунтай хүн холбогдоход тэр хүн "миний 1xbet дэх аккаунт түгжигдчихсэн, чиний аккаунтыг ашиглаж таталт хийлгэх гэсэн юм" гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд надад ... утасны дугаарыг өгсөн. 2023 оны 7 дугаар 15-ны өдөр анх удаа бид хоёр уулзахад тэр хүн 170 орчим см өндөртэй, бор өнгийн арьстай, богино хар өнгийн үстэй, махлаг, цагаан өнгийн шорт, цэнхэр цамцтай байсан. Бид хоёр уулзахад нэрээ Д гэсэн бөгөөд Хорооллын эцэст байрлах ломбардад тэр Д ий авч явсан зөөврийн компьютерийг барьцаанд тавиад 2,610,000 төгрөг авах болсон. Тэр үед би гадаа зогсож байхад Д намайг дуудахаар нь ороход ломбардны ах надаас данс асуухаар нь би ... дугаартай дансаа өгсний дараа 2,100,000 төгрөг орсон. Тухайн үед 16 цаг болж байсан. Д бид хоёр ломбардаас гараад такси бариад 23 дугаар сургуулийн урд талын "Асе" нэртэй компьютер тоглоомын газар ирээд тэнд ойролцоогоор 5-6 цаг байсан. Тооцооны төлбөрийг миний дансанд байсан мөнгөөр хийсэн. Тэндээс гараад Д ий гэр Чингис хаан музейн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах тоосгон шар өнгийн барилгын 3 давхарт байсан, тоотыг нь санахгүй байна. Бид хоёр гэрт нь ороод 1ХВЕТ-д байршуулсан байсан мөнгө авч байсан болохоор тэр өдрөө гэрт нь хоносон. Одоо дахиад очвол би хаана байгааг нь мэднэ. Надад дансаа ашиглуулсан гээд 200,000 төгрөг өгч байсан. Миний дансаар орж ирсэн мөнгөнүүд ямар учиртайг нь би мэдэхгүй байна. Би тэр мөнгөнүүдийг нь 1xbet-ээр цэнэглэж өгдөг, миний цэнэглэлт хийлгэдэг агентын нэр "Omni 1х" гэсэн хаягтай ба энэ хаягийг 3 хүн ашигладаг. Дансны дугаарууд нь ... гэсэн данснууд руу мөнгө шилжүүлж байсан. Д надтай уулзах болгондоо цагаан өнгийн шорт, цэнхэр цамцтай байдаг байсан ба уулзах бүрдээ "Асе" компьютер тоглоомын газар 119 ордог байсан. Намайг дуудах бүрдээ миний аккаунтыг ашиглаад мөнгө тавиад буцаагаад авъя гэж намайг дууддаг байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 135-136 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 28 дугаар барилгад байрлах "... " төвийн в1 давхарт байрлах "... " барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед үл таних эрэгтэй хүн ирээд цагаан өнгийн хайрцагтай "Alienware" гэсэн бичигтэй зөөврийн компьютер авчирсан. Доторхыг нь нээж үзэхэд хар өнгийн зөөврийн компьютер, тус зөөврийн компьютер нь цэнэглэгчтэй байсан ба асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан. Тухайн хүн нийт 2,000,000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд 1,900,000 төгрөгийг ... дугаарын М гэсэн эзэмшигчтэй данс руу 01888 утгатайгаар 23 цаг 14 минутад шилжүүлэн авч, 100,000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн хүнтэй гэрээ байгуулахаар бичиг баримтыг нь үзэхэд надад "И- Монгол" апплейкейшн ашиглаж П гийн Д гэж өөрийнхөө бичиг баримтыг харуулсан, холбогдох утасны дугаараар ... дугааруудыг өгсөн. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 138-139 дүгээр тал/,
"Колор винг дизайн" ХХК-ийн 01888 дугаартай барьцаат зээлийн гэрээ /2хх-ийн 141 дүгээр тал/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 167 дугаар тал/,
Хохирогч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүк цахим орчинд уналт таталтын эсрэг эм болох “Дпакин” нэртэй эм хайж байгаад “... ” гэсэн хаягтай хүн зардаг гэхээр нь чатаар холбогдож БНСУ-аас захиж байнга авчируулдаг, би өөрөө ийм өвчтэй учраас хамт захиалж өгье, итгэхгүй бол ирээд уулз гээд өгсөн хаягаар нь очиход ... гэсэн шар байр луу орж гэрт нь орж уулзахад 30 орчим насны махлагдуу, шар залуу 2 хүүхэдтэй хамт байсан. Тэгэхээр нь би гэр орондоо дуудсан гэж бодоод итгээд “Дпакин” нэртэй эм 550млх 87,000 төгрөгийг бэлнээр өгөөд захиалаад эргээд явж байтал тэр залуу над руу ... дугааараас залгаад эм оруулж ирэхэд гаалийн үнэ өссөн байна, та дахиад 87,000 төгрөг өг гэхэд нь би зөвшөөрөөд дансыг нь авахад Хаан банкны ... дугаартай Д.Э гэсэн эзэмшигчтэй данс өгөхөөр нь замдаа явж байхдаа өөрийн Хаан банкны ... дугаартай данснаас гүйлгээний утга нь дээр “... ” гэх өөрийн утасны дугаарыг бичээд 87,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахиж холбогдоход ачаа нь ирж байгаа, дараа долоо хоногоос ирнэ гэж хэлчихээд алга болсон. Тэгээд огт утсаа авахгүй байж байгаад холбогдохоо больсон. Ингээд би залиулснаа мэдээд одоо цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195 дугаар тал/,
Хохирогч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би хувиараа онлайнаар гар утас худалдаж борлуулдаг ажил хийдэг бөгөөд гар утас зарж борлуулахын тулд сошиал орчинд зар тавьдаг. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд ... дугаарын утаснаас над руу холбогдож Айфоне 14 про макс, Айфоне 13 про маркийн гар утаснуудын үнэ асууж байсан бөгөөд дараа нь 16 цагийн орчимд над руу дахин залгаж тухайн гар утаснуудыг авъя, чи аваад ирэх үү гэж хэлээд ... байр гэж надад хаяг өгч дуудсан. Би яваад очиход 3 давхрын цонхноос нэг эрэгтэй хүн утас зарах хүн мөн үү гэж хэлээд манайд ороод ир гэж дуудсан. Тэр залуу 28-30 орчим насны, 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан бөгөөд миний авчирсан гар утаснуудыг үзэж байгаад “би Айфоне 14 загварын гар утсыг эхнэртээ авах гэж байгаа юм, Айфоне 13 загварын гар утсыг нь өөрөө барих гэж байгаа юм, энэ 2 гар утсанд ер нь чанарын ялгаа байна уу” гэх зэрэг асуулт асууж би тайлбарлаж өгснөөр за, за авъя гээд миний Хаан банкны ... тоот дансыг авч гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн утгыг харуулсан. Тухайн үед би дансаа шалгаж үзэхэд мөнгө орж ирээгүй байсан тул тэр залууд хандаж хэлэхэд тэр залуу Голомт банкны лавлах руу миний хажууд ярьсан бөгөөд тухайн банкны лавлах ажилтан хэдэн цагт мөнгө шилжүүлсэн бэ, хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэх зэрэг асуулт асууж банк хооронд шилжүүлсэн 16 цагаас хойших 5 сая төгрөгөөс дээших гүйлгээ маргааш өдрийн 12 цагаас өмнө орно гэх хариуг өгөхөд нь би өмнө нь ингэж залилуулж үзээгүй, дээрээс нь намайг гэртээ дуудаад худалдан авалт хийж байгаа болохоор итгээд яваад өгсөн. Харин маргааш нь буюу өнөөдөр миний мөнгө ороогүй тул би тэр залуутай уулзах гээд гэрт нь ирэхэд хүн байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандаж байна. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 223 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Айфоне 13, Айфоне 14 про макс загварын 2 утас алдсан. Үнэлгээгээр 6,125,000 төгрөг гэж үнэлэгдэж гарсан. Одоогийн байдлаар нэг ч төгрөг аваагүй. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн СБ1-23-2241 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийнэ нийт 6,125,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 234-235 дугаар тал/,
Хохирогч Д.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Мөнгөн завъяа үнэт дэлгүүрт үнэт эдлэлийн лангуу ажиллуулдаг. 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал миний VIP алт монетон эдлэл гэх пэйж хаягаар ... гэх хаягаас над руу холбогдон миний дугаарыг авч ... гэх дугаараас залгаад эрэгтэй алтан гинжний талаар мэдээлэл авсан. Улмаар 17,8 гр 916 сорьцтой сингапур эрэгтэй алтан гинж худалдан авахаар болоод хүргэлтээр авсан. Тэгээд манай найз С ЗГ-ын ордны хойд талын flora цэцгийн дэлгүүрийн хажуу талын 5 давхар байрны 3 давхарын бор хаалгатай айлд хүргэж өгсөн. Тухайн үед гинжний төлбөр болох 4,895,000 төгрөгийг миний Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүллээ гэж тэр хүн манай найзад хуулгаа харуулсан байсан. Тэгээд мөнгө нь одоог хүртэл дансанд маань орж ирээгүй. Би тэр байранд нь очиж үзэхэд огт хүн байгаагүй. Мөн тэр гэрт нь хэн байдаг талаар судлахад эгч нь гээд нэг эмэгтэй /утас ... / байдаг талаар сонссон. Эгч нь тэр Д гэх хүнийг мөрийтэй тоглодог, 1 жил шоронд суугаад гарч ирсэн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 21-22 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мөнгөн завъяа худалдааны төвд лангуу ажиллуулдаг. 17,8 граммын алтан гинж онлайнаар надад захиалсан. Наадмын дараа бүтэнсайн өдөр амарч байсан учраас аваачиж өгсөн. Тухайн гинж маань надад бэлэн байсан бараа биш хүнээс аваад цааш нь дамжуулж худалдсан бараа байсан. Үнэлгээгээр 3,800,000 төгрөг гэж үнэлсэн байна. Уг үнэлгээний дүнд гомдолтой байна. Би 4,500,000 төгрөгөөр худалдаж аваад тухайн үед бэлэн мөнгийг нь шилжүүлж аваад энэ хүнд зарж борлуулах төлөвлөгөөтэй байсан. 4,879,000 төгрөгөөр үнэлж аваачиж өгсөн. Мөнгийг нь шилжүүлчихлээ, одоо орох байх гэсэн хэлбэрээр залилуулсан. 4,500,000 төгрөг нь би гадагшаа явж сурах төлбөрийн нэг хэсэг байсан. Залилуулсан үйлдлээс болж би гадагшаа явж сурч чадаагүй. Давхар хохирсон. Тиймээс үнэлгээний газар доогуур үнэлсэн байсан. Би 4,500,000 төгрөгөө гаргуулж авах саналтай байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн СБ1-23-2482 дугаартай: “...шинжилгээний объектын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3,827,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3хх-ийн 42-43 дугаар тал/,
Хохирогч С.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутын үед ... гэсэн дугаараас эрэгтэй хүн холбогдож 14 про макс, Самсунг Эс 20 загварын гар утас худалдаж авъя, хүргэлтээр авна гээд надад ... тоотод авъя гээд захиалга өгсөн. Тухайн үед би 17 цаг 50 минутын орчимд уг эрэгтэйн гэрт нь орж гар утсаа тайлбарлаж, дагалдах бүх хэрэгсэлтэй нь өгсөн. Тэгээд төлбөрөө дансаар хийнэ гээд миний дансыг авч яг тэр үед тэр залуу өөрийн Голомт банкны интернэт банкаараа миний Хаан банкны ... гэсэн данс руу шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тэр залуу Голомт банкны оператортай холбогдсон. Яагаад гэвэл тэр залуугийн шилжүүлсэн мөнгө нь миний данс руу орж ирэхгүй байсан учраас тэр залуу холбогдож асуусан чинь Голомт банкнаас хариу хэлэхдээ банк хоорондын гүйлгээ 5,000,000 төгрөгөөс дээш учраас Монгол банкаар дамжиж орно, тэгэхдээ 7 дугаар сарын 17-ны өдөр мөнгө шилжиж орно гэхээр нь итгээд утсаа үлдээгээд 18 цаг 20 минутын үед гэрээс нь гарсан. Нөгөө залуу манай эхнэрт мөнгө байвал 5,200,000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд тэр залуу эхнэрээсээ асуугаад эхнэр нь 1,000,000 төгрөг байна гээд миний ... данс руу ... гэсэн данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн үед намайг тэр залуугийн гэрээс гарахад надад энэ миний дугаар гээд ... гэсэн дугаарыг өгсөн юм. Тэгээд 1,000,000 төгрөг ороод удаагүй байхад нь энэ өгсөн дугаар луу нь залгаад үлдсэн мөнгөө хэзээ шилжүүлэх вэ гэж асуухад тэр залуу маргааш би компаниасаа бэлэн мөнгө аваад шилжүүлнэ гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 14 минутын үед над руу өглөөний мэнд, ингэсгээд Хан-Уулын имарт ороод мөнгийг нь хийнэ гэсэн мессеж үлдээсэн байхаар нь би удалгүй дансаа шалгатал мөнгө хийгээгүй байсан. Тэгээд 7 дугаар сарын 17-ны өдөр тэр залуу руу мөнгөө яасан бэ гэж залгатал орой нь тэр залуу 18 цаг 20 минутын үед “миний гүйлгээ хийгдээгүй байна, буцаалт хийгдэхээр нь шилжүүлнэ” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд маргааш нь тэр залуу өөрөө над руу залгаад "манай компани татвараар орж байна, бэлэн мөнгө гарах боломжгүй байна, бэлэн мөнгө гарахаар нь би чам руу хийчихнээ” гэж хэлээд одоо болтол миний мөнгийг шилжүүлээгүй байна. Би залгасан боловч огт утсаа авахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 71-72 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Айфоне 14 про макс загварын гар утсыг 3.375.000 төгрөгөөр, Самсунг Эс 20 загварын гар утсыг 500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 75-76 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн: “...Танигч С.Ц тусгайлан бэлтгэсэн цаасан дээр 1-ээс 6 хүртэл дугаарласан 6 ширхэг хүний гэрэл зургийг таниулсан ба "2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гар утас хүргэлтээр авсан хүн энд байна уу" гэж асуухад "2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр надаас гар утас хүргэлтээр худалдаж авсан хүн байна" гэж эхний таньж олуулах зураг дээрээс №3 дугаартай П.Д ийг заасан, таньж олуулах 2 дугаар гэрэл зураг дээрээс №5 дугаартай П.Д ий зургийг заасан бөгөөд дахин зургийг сайтар шалгуулж харуулсанд хохирогч С.Ц нь №3, №5 дугаартай хүн мөн байна" гэсэн тэмдэглэл /3хх-ийн 83-84 дүгээр тал/,
Хохирогч Л.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 45 минутын үед үл таних залуу гинж үзээд авахаар болоод миний Хаан банкны данс болох ... гэх данс руу мөнгө хийнэ гээд мөнгөө хийгээгүй. Тэгээд тэр залуу би мөнгийг чинь хийчихлээ, миний данснаас мөнгө хасагдчихлаа гээд "Egolomt.mn" гэсэн бичиг харуулсан. Тэгээд би орж ирээгүй байна, чи ямар данснаас хийсэн юм бэ гэхэд тэр залуу Голомт банкны данснаас хийсэн гэхээр нь би өө чи наадах чинь шууд орохгүй, ядаж 30-40 минут болно гэсэн чинь мэдээгүй шүү дээ гээд хуулга харуулсан. Тэгээд тэр залуу би машинаа эвгүй тавьсан гээд яараад байхаар би гар утасных нь дугаарыг авч үлдээд тэр залуу явсан. Тэгээд би тэр залуугийн ... гэх дугаар луу залгаад мөнгө чинь орохгүй байна гээд хэлсэн чинь тэр залуу би болохгүй бол яваад очъё гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ тэр залуу утсаа авахгүй намайг блок хийсэн. Орой болоод мөнгө нь орж ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад ирсэн. 916 сорьцтой 35 граммын алтан шаргал өнгөтэй гинж байсан. Хайрцаг савтай нь цуг аваад явсан. Би 8,750,000 төгрөгөөр тэр залууд зарах гэж байсан. ..." гэх мэдүүлэг /3хх-ийн 206 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 212-214 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23-1080 дугаартай шинжээчийн дүгнэлт /7,525,000 төгрөгөөр үнэлсэн/ /3хх-ийн 222-223 дугаар тал/,
Хохирогч Э.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би ... худалдааны төвийн 2 дугаар давхар 25 тоот лангууг 2007 оноос хойш ажиллуулж байна, гар утас худалдан борлуулдаг. Манай эгчийн охин Б 2022 оны 10 дугаар сараас эхлэн манай лангуун дээр ажиллаж байгаа. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд манай 25 дугаартай гар утасны павилион дээр эрэгтэй, 30 орчим настай махлаг, цэнхэр өнгийн цамцтай, дотуураа цагаан өнгийн фудволк, ногоон өнгийн шорттой, хар ногоон өнгийн пүүзтэй хүн ирээд I phone 14 pro mах загварын гар утас, мөн Самсунг эс 21 загварын гар утас зэргийг сонирхож үнийн дүнг нь асуусан. Тухайн үед зарагдаж байсан I phone 14 pro мах загварын гар утасны манайд зарагдаж байсан үнийн дүн нь 4,200,000 төгрөг, мөн Самсунг эс 21 загварын гар утас нь 1,000,000 төгрөгөөр зарагдаж байсан. Тэгсэн нөгөө эрэгтэй хүн Самсунг эс 21 загварын гар утас болон I phone 14 pro max загварын гар утсыг худалдаж авахаар болоод миний дансыг асуухаар нь би өөрийн Хаан банкны ... гэсэн дансны дугаарыг хэлж өгсөн. Тэгсэн нөгөө махлаг эрэгтэй хүн би 5,200,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлэхээр нь өөрийн дансыг шалгаж үзэхэд орж ирээгүй байсан. Тэгэхээр нь би тухайн махлаг эрэгтэй хүнд мөнгө нь орж ирээгүй талаар хэлэхэд надад гүйлгээ хийсэн гэдгийг харуулсан. Голомт банкнаас шилжсэн гэдгийг харсан учраас нөгөө махлаг эрэгтэй хүнд мөнгө нь хасагдсан байна уу, хэзээ орох талаар асуучих гэхэд нөгөө эрэгтэй махлаг хүн Голомт банкны лавлах утас руу залгаад ярихад 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээ хийгдсэн тохиолдолд ажлын дараагийн өдрийн 11 цагаас 16 цагийн хооронд Монгол банкаар дамжин гүйлгээ нь орох болно гэж хэлсэн. Би тухайн яриаг сонссон юм. Тэгэхээр нь би 2 ширхэг гар утсыг тухайн хүнд өгөөд явуулахаар болоод Е Mongolia-аас тухайн иргэний үнэмлэхийн зургийг нь дарж авсан. Иргэний үнэмлэхийн зураг нь өөрөө мөн байсан. П овогтой Д гэсэн байсан. Би Д гэх хүнийг дахин харах юм бол таних бөгөөд тухайн үед нүүрэндээ маск зүүгээгүй байсан. Түүний маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим над руу ... гэсэн дугаараас залгаад мөнгө чинь орсон уу гэж асуухаар нь ороогүй байна, та дахиад Голомт банкнаас асуугаад өгөөрэй гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг / 3хх-ийн 246 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 2-6 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23-1104 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 4,450,000 төгрөгөөр үнэлсэн/ /4хх-ийн 10-11 дүгээр тал/,
Хохирогч Е.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ... төвийн 317 дугаар лангуун дээр орой 18 цагийн үед сууж байхад 165-168 см орчим өндөр, бор царайтай, махлаг эрэгтэй орж ирээд РС моллоос 2 нөүтбүүк авсан чинь тухайн авах гэж байсан загвар нь дууссан тул мөнгө буцаалт хийгдчихлээ, орж ирсэн мөнгөнд нь танайхаас 2 нөүтбүүк авчихмаар байна гэсний дагуу би нөүтбүүкүүдээ танилцуулаад тэр хооронд нөгөө үл таних хүн өөр хүнтэй утсаар ярьж байгаад манайхаас Dell G15 загварын мат хар өнгийн компьютерийг 3,800,000 төгрөг, Dell Vostro 3510 гэсэн загварын саарал өнгийн компьютерийг 1,950,000 төгрөг, нийт 5,750,000 төгрөг болгоод яриад буулгаач гээд байхаар нь 5,650,000 төгрөг болгосон. Тэгээд надаас данс асуухаар нь би захирал О ы Хаан банкны ... дугаар дансыг хэлээд нөгөө хүн утсаа оролдож байгаад шилжүүлчихлээ гэсэн. Би нярав руу залгаад асуухад мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Гадаа гараад тамхи татаад хэсэг зогсоод дахиад шалгасан чинь ороогүй байсан. Манай нярав болон тэр залуу 16 цагаас хойш хийж байгаа 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээ маргааш нь ордог юм байна гэж хэлэхээр нь утасны дугаарыг нь аваад /... / хоёр компьютероо өгөөд явуулсан. ..." гэх мэдүүлэг /4хх-ийн 39 дүгээр тал/,
"Дамно" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /4хх-ийн 43-44 дүгээр тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх-ийн 47-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д өөс: “...19 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Буруу тоомжиргүй зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарыг хохиролгүй болгон гэдгээ илэрхийлж байна...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр “төлбөрийг нь шилжүүлнэ” гэж хуурч, хуурамч гүйлгээний төлбөрийг гар утсан дээрээсээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний буюу 67,406,500 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч П.Д нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах гэмт хэрэг”-ийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан бөгөөд шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр “төлбөрийг нь шилжүүлнэ” гэж хуурч, хуурамч гүйлгээний төлбөрийг гар утсан дээрээсээ үзүүлж хохирол учруулсан үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч байгаа шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад нийт 67,406,500 төгрөгийн хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэнийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч П.Д ий үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул тэднийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Шүүхээс шүүгдэгч П.Д ийг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч П.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв байна шүүх үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Тус гэмт хэргийн улмаас нэр бүхий 19 хохирогчид 67,406,500 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч П.Д нь хохирогч Ж.Г т 180,000 төгрөгийг өгсөн, хохирогч Д.Ц д 3,000,000 төгрөгийг тус тус өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2,020,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Г т, 2,375,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц д тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ц ын зарсан гэх гар утсыг эд мөрийн баримтаар шүүгдэгчээс хураан авсан байх тул уг хураагдсан 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Samsung 22” загварын гар утсыг хохиролд тооцон хохирогч Д.Ц д буцаан олгож, шаргал өнгөтэй “Iphone-14 pro max” загварын гар утсыг худалдан борлуулж хохирогч Д.Ц , иргэний нэхэмжлэгч Д.Н нарын хохирлыг хувь тэнцүүлэн барагдуулах нь зүйтэй.
Хохирогч Б.Ц гийн хар саарал өнгийн “Iphone 14” загварын гар утас, цайвар саарал өнгийн “Iphone-12” загварын гар утас зэрэг нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байх тул дээрх гар утсыг хохирогч Б.Ц д буцаан олгож, иргэний нэхэмжлэгч О.Б т учирсан хохирол 3,700,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Д.Н , О.Б нараас хохиролд хүү тооцон нэмэгдүүлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул үндсэн зээлийг хэмжээг хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.
Иймд шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг шүүгдэгч П.Д өөс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч П.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч П.Д өөс: “...Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас шүүх боломжтой бол хугацааг нь багасгаж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч П.Д ий иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 92 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 91 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /3хх-ийн 100-149 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 93 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3хх-ийн 94 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3хх-ийн 95 дугаар тал/, жолоочийн лавлагаа /3хх-ийн 96 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /3хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч П.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч П.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эргийн хуулийн ернхий ангийн 5.6 дугаар зйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д ий 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д овогт П гийн Д ийг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Д ийг 03 /гурав/ жил, 5/ тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д ий 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Д ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгөтэй “Samsung galaxy S22 uitra” загварын гар утсыг хохирогч Д.Ц д, хар саарал өнгийн “Iphone 14” загварын гар утас, цайвар саарал өнгийн “Iphone-12” загварын гар утсыг хохирогч Б.Ц д тус тус буцаан олгож, шаргал өнгөтэй “Iphone-14 pro max” загварын гар утсыг худалдан борлуулж хохирогч Д.Ц , иргэний нэхэмжлэгч Д.Н нарын хохирлыг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч П.Д өөс бусад нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар гаргаж, тэдэнд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн
2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх
тогтоолын хавсралт:
| № | Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэр | Учирсан хохирол /төгрөгөөр/ | Гаргуулвал зохих хохирол /төгрөгөөр/ |
| 1 | А.Д | 3,759,500 | 3,759,500 |
| 2 | Ц.С | 4,200,000 | 4,200,000 |
| 3 | Б.Б | 380,000 | 380,000 |
| 4 | Э.Д | 122,000 | 122,000 |
| 5 | Д.О | 300,000 | 300,000 |
| 6 | Ж.Г | 2,200,000 | 2,200,000 |
| 7 | П.Н | 4,850,000 | 4,850,000 |
| 8 | Н.Г | 840,000 | 840,000 |
| 9 | О.Б | 3,700,000 | 3,700,000 |
| 10 | Д.Ц | 5,375,000 | 575,000 |
| 11 | Б.М | 5,300,000 | 5,300,000 |
| 12 | Б.С | 2,000,000 | 2,000,000 |
| 13 | Н.Д а | 174,000 | 174,000 |
| 14 | Э.Б | 6,125,000 | 6,125,000 |
| 15 | Д.Н | 3,827,000 | 3,827,000 |
| 16 | С.Ц | 3,875,000 | 3,875,000 |
| 17 | Л.М | 7,525,000 | 7,525,000 |
| 18 | Э.Х э | 4,450,000 | 4,450,000 |
| 19 | Е.Б | 4,039,000 | 4,039,000 |
| 20 | Д.Н | 4,100,000 | 4,100,000 |