Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

 

 

2023       06        28                                     2023/ШЦТ/51

           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн   шүүх  хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч Т.Баярмаа

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2340000000033 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, 32 настай, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг ******* 7-702 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:ОЗ92062400/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  5 дугаар баг гэх газар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө гэртээ нөхөр маргалдах явцад 3 удаа хутгалж  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогч биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн 2340000000033 дугаартай хэргээс улсын яллагч:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-09 дүгээр хуудас)

-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас)

-Хохирогч 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх сумаас зүүн урагш 29 км-т гэх газар малтай байгаа юм. Орой 19 цагийн орчим эхнэр ******* бид 2 манай ээжийн малыг хадмын малтай нийлүүлнэ нийлүүлэхгүй гэсэн маргаан анх үүсээд сүүлдээ хоёулаа хэрэлдээд ээжийн гэрт зүүн орон дээр байхад манай эхнэр Д.Зулцэцэг миний зүүн гарын бугалганы гадна хэсэгт 2 удаа, зүүн бөөрний орчим 1 удаа гэрт байсан ахуйн хэрэгцээнд ашигладаг хөх өнгийн бариултай жижгэвтэр хутгаар хутгалсан. Тухайн үед ээждээ Зулаа намайг дүрчихлээ гэж хэлсэн чинь ээж эмнэлэг, цагдаа болон хадмуудад хэлэхээр гарсан юм шиг байна лээ. Удалгүй сумаас эмнэлгийн тэрэг ирээд намайг аваад сумын эмнэлэг дээр ирсэн. Би өчигдөр уурлаад хутгалуулж байхын хооронд үхнэ гээд илүү гэртээ ороод тоононоосоо мяндсан уяагаар өөрийгөө боосоноо санаж байна. Тэгээд нэг мэдэхэд ээжийнд ирсэн байсан. Эхнэр нүүр рүү ус цацаад байсан. Өөр гэмтэл шарх байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас)

-Гэрч 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр орой 19 цагийн орчим юунаас болсон мэдэхгүй хүү , бэр ******* нар гэнэт хэрэлдээд зүүн, баруун орон дээр ноцолдож байгаад гэрийн зүүн орон дээр ноцолдож байх үед гэнэт Зулаа намайг дүрчихлээ гэсэн. Энэ үед хүү биеийн зүүн гараас цус гарч байсан. Тэр үед би худад хэлнэ гээд гарч гүйгээд *******ийн аавд очиж хэлээд гэртээ ирээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Манай хүүгээс цус их гарсан, хувцас нь бохирлогдсон. Эмнэлгийн машин ирээд эмч үзээд шарханд нь оёдол тавьна гээд аваад явсан. Манай хүү С. гэнэт Зулаа намайг хутгалчихлаа гэхээр нь харахад цус гарч байсан. Бэрийн уур тухайн үед намдахгүй, чамайг ална гээд дайраад байсан. Орон дээр сууж байхдаа цэнхэр бариултай хутгаа гэрийн урд хөндий рүү шидчих шиг болсон. Бэр манай малыг болон өөрийнхөө малыг эцэг эхийнхээ малтай нийлүүлнэ гэснээс анх хэрүүл эхэлсэн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 278 дугаартай дүгнэлтээр:

1. биед зүүн мөр, бугалга, зүүн далны доод хэсгүүдийн хутгалагдсан шарх, хүзүүний хэсгийн дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх зүүн мөр, дал, бугалганы хэсгүүдийн хутгалагдсан шарх бүхий гэмтэл нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)

-Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би г хутгалсан” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  5 дугаар баг гэх газар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө гэртээ нөхөр маргалдаж байхдаа хохирогч биед зүүн мөр, бугалга, зүүн далны доод хэсгүүдэд 3 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед зүүн мөр, бугалга, зүүн далны доод хэсгүүдэд хутгалж, хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б. биед зүүн мөр, бугалга, зүүн далны доод хэсгүүдэд хутгалж, хөнгөн хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, гэр бүлийн гишүүдийн бие биенээ хүндэтгэх нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч биед зүүн мөр, бугалга, зүүн далны доод хэсгүүдэд хутгалж, хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч С. нь шүүгдэгч *******ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, түүнд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

              Шүүгдэгч *******т 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хөрөнгө, сарын орлого, ам бүлийн байдал, малын тоо зэргийг харгалзан 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 19 см урттай, 9,7 см ажлын хэсэгтэй, 9,3 см бариултай, бариулыг цэнхэр өнгийн наалтаар ороосон хутга 1 ширхэг, хар өнгийн хагас дугуй захтай, хагас ханцуйтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн яагаан хар оруулгатай урт ханцуйтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон сальфитка 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

     1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 19 см урттай, 9,7 см ажлын хэсэгтэй, 9,3 см бариултай, бариулыг цэнхэр өнгийн наалтаар ороосон хутга 1 ширхэг, мөн хохирогчийн өмсөж байсан хар өнгийн хагас дугуй захтай, хагас ханцуйтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн яагаан хар оруулгатай урт ханцуйтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон сальфитка 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т  авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ