Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1150

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Хэргийн индекс: 135/2020/01125/и

Дархан-Уул аймаг дахь Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ М.Оюунцэцэг би äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýãч: Дархан-Уул аймгийн ............ сум, .... дугаар баг, ... дугаар хороолол, ... дүгээр ... айлын байрны .... тоотод оршин суух, ........ овогт ............... /РД:............./-ы íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймгийн .......... сум, .....дугаар баг, .... дугаар точик гудамжны хөдөө тоотод оршин суух, ............. овогт .............. /РД:.........../-д õîëáîãäîõ

 

"................... төгрөгийн тэтгэлэг ãàðãóóëàõ òóõàé" èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà .................. íàð îðîëöîâ.

 

 ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

            Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ........... эцэг, эх хоёр нь 2000-2006 он хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд ......... оны 04 сарын 18-ны өдөр охин .......... төрсөн. Охин ........... төрсөн цагаас эхлэн миний бие өсгөн, хүмүүжүүлж өдийг хүрсэн. Энэ хугацаанд охин ........ эцэг ............. нь эргэж тойрч, мөнгө төгрөг өгч байгаагүй. ........... нь ............. оны 06 дугаар сард Монгол улсын боловсролын их сургуульд элсэн суралцахаар болсон. Миний бие нь тус сургуулийн сургалтын төлбөр болон бусад зардлыг төлөх ямар ч боломжгүй. ........... ээж нь хүнд өвчтэй хятад улсад хэвтэн эмчлүүлж байгаа, аав ............ нь хөдөө мал, маллаж амьдардаг. Эцэг ............ нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө гэж надад утсаар хэлж байсан. Охиндоо ч мөн адил хэлж байсан гэдэг. Цагаан сараас хойш утсаар ярьж чадахгүй холбогдож чадахгүй байгаа. Иймээс эцэг хүний хуулиар хүлээсэн үүргийг биелүүлүүлж, тэтгэвэр, тэтгэмж төлж байгаагүй эцгээс нь сургалтын төлбөр болох ................ төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч тал ........ төрсөн эцэг нь мөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ямар ч хүүхэд арван жилийн сургуулиа төгсөхдөө .......насанд хүрсэн байдаг. Тийм байтал хариуцагч тал хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26.3 дугаар зүйлд заасны дагуу хүүхдэдээ хэтэрхий хэрцгий хандаж ............ сэтгэхүй, ёс суртахуунд нөлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх хэмжээнд хүртэл аргагүй байдалд оруулсан байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах гэсэн хуулийн заалтын дагуу хариуцагч ..................... сургалтын төлбөр ............... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.     

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч .............. нь 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Одоо 18 нас 6 сартай насанд хүрсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 53.1.3-т зааснаар тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. ............ нь Монгол улсын боловсролын их суруульд элсэж, гэрээ байгуулсан гэсэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэвч одоо суралцаж байгаа нь үнэн гэсэн нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч тал тухайн сургуульд суралцаж сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрийг төлсөн гэсэн нотлох баримт байхгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. Мөн эцэг охин хоёрын хооронд байгуулсан .................. төгрөгийн сургалтын төлбөр төлнө гэсэн гэрээ байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õàâòàñò õýðýãò öóãëàðñàí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ нь:

Нэхэмжлэгч ............. нь сургалтын төлбөр болох .............. төгрөгийг хариуцагч .............. гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...өмнө нь ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй тул сургалтын төлбөрт зориулах ............ төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан үндэслэлээр шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар охин .................. насанд хүрсэн тул тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ............... нь 2002 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн бөгөөд 2020 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш хөтөлбөрөөр суралцах эрхийн бичиг авч, ......... оны 09 сарын 15-ны өдөр Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутны суралцах гэрээ /бакалавр/-г байгуулан суралцаж байгаа болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч .......... нь нэхэмжлэгч ............. эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг болно.

 

Ãýð á¿ëèéí òóõàé õóóëийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ........... нь 18 насанд хүрсэн байх бөгөөд нөгөө талаас Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хөдөлмөрийн чадваргүй гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд 53.1.3-т зааснаар тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрснээр эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор байна.  

Нэхэмжлэгч .............. нэхэмжлэлийнхээ үндэслэлд өмнө нь эцгээсээ тэтгэлэг авч байгаагүй тул сургалтын төлбөрийг тэтгэлэг болгон авах боломжтой талаар дурдсан боловч насанд хүрээгүй байхдаа аваагүй тэтгэлгийг насанд хүрсний дараа нөхөн гаргуулах тухай ойлголт байхгүй юм.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч ........... нь их сургуульд орж, онцгой нөхцөл байдал тохиолдсон байх тул нэмэлт зардал гаргуулах үндэслэлтэй бөгөөд сургуульд орсон тохиолдолд насанд хүрсэн эсэх нь хамааралгүй” гэж тайлбарладаг боловч дээрх зүйлд заасан тэжээн тэтгүүлэгч гэдэг нь 18 насанд хүрээгүй хүүхэд тул өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ............. хариуцагч .............. .............. төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éëүүдэд çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ................ ........... төгрөгийн тэтгэлэг гаргуулах тухай ............. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                              М.ОЮУНЦЭЦЭГ