Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч Х.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майнбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанбаавгайн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201619000747 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Босоо овгийн Цагаанбаавгайн Мөнхбат РД/НМ:78100517/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь Төв аймгийн Жаргалант  сумын Буурлын 1 дүгээр баг   “Хоёр гозгор” гэх уулын хооронд байрлах өөрийн эзэмшлийн ногооны талбайд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 30-70 УНЧ улсын дугаартай “Мицүбуши Пусо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад солом ачиж явсан В.Авирмэдийг болгоомжгүйгээр дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10дугаар сарын 10-ны өдөр намайг Батхишигийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг “Хоёр гозгор” гэх уулын дунд байх гэртээ байж байхад Батдэлгэр, Анхбаяр нар танихгүй хоёр залуугийн хамтаар Королла маркийн автомашинтай ирсэн. Араас нь миний дүү Мөнхдэлгэр М.Фусо маркийн автомашинтайгаа ирсэн. Энхбаяр ирээд тариалангийн талбайд мал орууллаа гээд Батхишигрүү уурлахад нь би хажуунаас нь орсон малыг чинь дөнгөж сая хөөчхөөд сууж байна гэтэл Энхбаяр чи өөрийнхөө соломыг ачуулчхаад хүний соломонд анхаарал тавьсангүй гэж хэлээд бид хоёр маргалдаж барьцалдаж авсан ба удалгүй салсан. Ингээд Энхбаяр соломоо ачих гээд хүмүүсээ дагуулаад жижиг тэрэгтэй явсан ба би Батхишиг, Мөнхдэлгэр хоёрт та хоёр гэр бараагаа хураагаад байж бай би соломыг нь зөөж өгчхөөд ирье гэж хэлээд талбайруу М.Фусо маркийн автомашинтай явсан. Энхбаяр болон солом ачих гэж ирсэн хүмүүс Энхбаярын машины хойно, нэг хэсэг нь Энэбишийн машин дээр зогсож байгаа харагдсан. Би машинтай талбай руу орохдоо Энэбишийн машины зүүн талаар орсон. Учир нь миний машины жолоочийн эсрэг талын талын цонх онгойдоггүй тул жолооч талын цонхоор энхбаярт “хүмүүсээ хоёр хуваагаад ачъя” гэж хэлэх гэж очсон. Ингээд намайг Энэбишийн машины хажуугаар гараад машины толгой илүү гарах тэр мөчид машин овгосхийх шиг болсон. Би дотроо Энэбишийн машины хажууд байсан солом дээгүүр гарлаа гэж бодоод зогссон. Тэгээд би зогсоод машины хаалга онгойлгоод харахад зөв талын урд талын дугуйны ар талаар хүний толгой, цээж нь бүхлээрээ харагдаж байсан тул буугаад татаж гаргасан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор хэн хэн надтай татаж гаргасныг санахгүй байна. Тэгээд би Батхишигээ унаа дуудаарай гэж хэлээд Батхишиг, талийгаачийн найз бид гурав гэмтсэн хүнээ аваад эмнэлэг явсан. Эмнэлэг явах замд  талийгаач босож сууя гээд цээжээр хөндүүрлээд байна гэсэн. Эмнэлэг орох хооронд би сумын цагдаа руу яриад би хүн дайрчихлаа, эмнэлэг авч явж байна гэж хэлсэн. Гэмтсэн хүнийг эмнэлэг дээр авчраад анхны тусламж үзүүлэхэд би байлцсан ба тэр хүн 30 орчим минут болоод амьсгал хураасан. Би энэ хэрэгт их гэмшиж харамсаж байна. Талийгаачийн ар гэрт миний зүгээс 7 550 000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан. Талийгаачийн ар гэрийнхэн санал гомдол  нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Думаа шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Хохирогчиийн хууль ёсны төлөөлөгч миний бие Ц.Мөнхбатаас оршуулгын зардал болон бусад хохиролд 7 550 000 төгрөгийг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Думаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 12 цагт талийгаачийн хамтран амьдарч байсан эхнэр болох Эрдэнээ утсаар яриад Авирмэдийг машинд дайруулчихлаа гэж хэлссэн. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын нутагт амьдардаг Эрдэнээгийн хүүгийнх нь дугаарыг аваад хүүтэй утсаар яриад яасан талаар асуухад талийгаачийг машинд дайруулсан их хүнд байна дуудах уулзуулах хүн байвал дуудаж уулзуул эж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос гарах гэж байхад 20-30 минутын дараа нас барсан талаахр хэлсэн юм. Би тэгээд талийгаачийн шарил, цогцсыг ачих машин тэрэг хайж байгаад орой 17 цагийн үед хотоос Төв аймгийн Жаргалант сум руу төрсөн дүү Гаравсүрэн, Пүрэвжав, талийгаачийн эхнэр Эрдэнээ нөхөр Ганзориг нарын хамт гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

 

Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед солом ачна гээд Энхбаяр ах, Батдэлгэр ах бид хоёрыг авч явсан. Явахдаа хөлсний 2 хүнийг 2 давхарын урд талын замаас авч яьсан. Бид нар Мөнхөө гэх хүний талбай дээрээс солом ачихаар Энхбаяр ах өөрийнхөө Тоёота королло маркийн 47-44 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Хоёр гозгор” гэх уулын энгэрт байх талбай дээр ирсэн. Тэгэхэд солом ачих тээврийн хэрэгсэл ирээгүй байхаар нь бид нар доошоо буюу талбайн баруун талд байх Мөнхөө гэх айлын гэрт нь очоод Энхбаяр ах, Мөнхөө гэх залуутай уулзаад талбай руу мал хуй оруулсан байна гээд Энхбаяр ах уурлаж Мөнхөө гэх залуутай муудалцаж аваад Мөнхөө гэх залуугийн гэрт нь байсан Батаа гэх ах салгасан. Тэгэж байтал талбай дээр солом ачихаар хүн ирэхээр нь бид нар талбай дээр ирээд жижиг тэрэгээ талбайн захад тавиад солом ачих машин дээрээ ирээд би тэвшин дээрх хогыг нь буулгаж байсан.Тэгтэл Мөнхөө гэх хүн машинтайгаа ирээд солом ачиж байсан машины зүүн талаар нь орж ирээд зогссон тэгтэл талийгаачтай хамт явсан ах хүн дайрчихлаа гээд орилсон гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

 

Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө ажил хийхээр ажилд гарахдаа зогсдог зогсоол дээр талийгаачтай хамт зогсож байхад талийгаачтай хүнтэй ажил ярьчихлаа гээд бид хоёрыг солом хураах ажил хийлгэнэ гээд бүдүүн залуу, түүнтэй хамт явсан 2 залуугийн хамтаар солом хураах талбай руу өдөр 11 цаг өнгөрч байхад талбай дээр нь очсон. Мөнхбат гэх залуу баруун талын айлаас гарч ирээд бид нарыг ажил хийлгэх гэж авч очсон Энхбаяр эх бүдүүн залуутай солом руу мал орууллаа гэж маргалдаад барилцаж аваад дээр доороо ороод салцгаасан. Талийгаач солом ачиж байсан машины урд талд боодол солом гартаа барьчихсан солом ачиж байсан машины зүүн талаар буюу миний зогсож байсан талаар соломоо шидэх гэж байхад хойноос тоос манараад ачааны машин их хурдтай ирээд намайг дайрчих шахаад ирэхээр нь би зугтаагаад зүүн тал руугаа гүйсэн. Тэгсэн тоос манараад хүн орилсон. Тэгтэл талийгаачийг дайраад баруун урд талын дугуй нь талийгаачийн дээгүүр гараад зогссон. Тэгээд явж очоод хартал талийгаачийн толгой хэсэг цухуйгаад харагдсан. Тэгтэл хамт солом авахаар ирсэн хүмүүс талийгаачийг татаад гаргаж ирээд би хамт талийгаачийг түшээд очсон жижиг тэрэгээрээ сумын эмнэлэг дээр ирээд талийгаач нас барьсан юм. Намайг зугтаагаагүй бол шууд дайрахаар байсан би зугтаж гараад тэгээд талийгаач дайруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

 

Гэрч Я.Энэбишийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой Энхбаяр гэх залуу над руу утсаар яриад маргааш солом ачиж өгөөч гэхээр нь би Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 93-73 УНУ улсын дугаартай 5 тонн даацтай Хуандай гэх тээврийн хэрэгсэлтэй Жаргалант суманд 23 цаг болж байхад ирээд Энхбаярын гэрт хоносон юм. Тэгээд өглөө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 9 цагт босоод машинаа асаагаад байж байхад Энхбаяр ачих хүн олж ирнэ гээд явсан. Энхбаяр хүн олдохгүй байна гэж ирээд та жаахан хүлээж бай гэж хэлээд яваад 11 цагийн үед хүн оллоо гээд 4 хүн дагуулж ирээд өөрийнхөө жижиг тэрэгтэй намайг дагуулаад урд ороод явсан. Би буугаад раман доор байдаг хоёр банзаа сугалж тэвшин дээрээ гаргаад шуудайтай татлага тросоо задлаад байж байтал хойноос ачааны машин хаазтай нилээн хурдтай ирээд миний машины зүүн талаар орж ирээд зогссон. Тэгтэл нэг нь хүн дайрчихлаа гээд орилсон. Тэгээд буугаад хартал хойноос ирсэн машины баруун урд талын дууйн доогуур солом ачихаар ирсэн нэг нөхөр орчихсон цээж хэсэг нь гарчихсан хэвтэж байхад урд талын дугуйн араас солом ачихаар ирсэн хүмүүс гараад дайруулсан хүнээс яаж байна гэж асуусан. Тэгэхэд дайруулсан талийгаач өвдөж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

 

Гэрч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Жаргалант сумын Буурлын 1-р баг нутаг “Хоёр гозгор” гэх газрын хооронд байрлах Мөнхбатын талбайгаас боодолтой солом ачуулахаар 12 цагийн үед сумын төвийн “Арвин” хүнсний дэлгүүрийн урд талаас ажил хийнэ гэсэн хоёр хүнийг аваад Батдэлгэр, Анхбаяр бид 5 миний машинтай Мөнхбатын талбайд очсон. Мөн солом ачуулахаар ярьсан 93-73 улсын дугаартай Х.Трак машинтай Энэбиш ирсэн. Энэбиш очоод солом ачих талбайн зүүн хойд тал руу машинаа зогсоосон. Тэгээд тэр хоёр хүн машины зүүн баруун хоёр талаас нь боодолтой солом машинд ачиж байхад Мөнхбат 30-70 УНЧ улсын дугаартай Митсубуши Пусо маркийн машинтай бид нарын солом ачиж байсан машины зүүн талаар зэрэгцэж орж ирэхдээ төвөөс аваачсан хоёр хүний нэгийг дайрчихсан. Тухайн үед Мөнхбатын машины урд дугуй талийгаачийг дайраад зогссон байсан ба бид нар талийгаачийг аваад сумын эмэнэлэг дээр авчирсан. Тэгээд эмнэлэгт ирээд их удалгүй нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн  хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн №148 тоот:

 

- В.Авирмэдийн цээж, хэвлийн битүү гэмтэл: баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл дор цус харвалт, баруун уушиг, дэлүү, зүүн бөөрөнд задарсан шарх, цээж, хэвлийн хөндий дахь илүүдэл  агууламж, цээжний хэнхэрцэг баруун талд 6,7,8-р хавирга, зүүн талд 5,6,7,8-р хавирганд хугарал, ууц, баруун хөмсөг, хэвлийд  зулгаралт, ууц, хэвлийд зулгаралт, ууц, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

-Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтэл болон баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл дор цус харвалт, баруун уушиг, дэлүү, зүүн бөөрөнд задарсан шарх, цээж хэвлийн хөндий дахь илүүдэл агууламж, цээжний хэнхэрцэг баруун талд 6,7,8-р хавирга,  зүүн талд 5,6,7,8-р хавирганд хугарал гэх гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж зүрх амьсгалын дутагдлаар нас барсан байна.

-Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна.

-Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 46 хуудас/

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн  шинжээчийн 119 тоот

-Хавтаст хэргийг судалж үзэхэд “Мицүбиши Пусо” маркийн 30-70 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Мөнхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

 

- “Мицүбиши Пусо” маркийн 30-70 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Мөнхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх дүгнэлт /хх-ийн  3 хуудас/2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 15 минутад зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл/

-Талийгаач Ванчинсүрэнгийн Авирмэд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

- “Зам” гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар.  Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй.

- Осол болоход бусад хүчин зүйл нөлөөлсөн зүйлгүй гэх дүгнэлт /хх-ийн 49 хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт гаргасан Н.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Уг гэмт хэрэг гарсан тариалангийн талбай нь нийтийн хэрэгцээний зам талбайд хамаарахгүй, Зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар.  Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй. Иргэн Ц.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэргийн материалаас үзэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 2,7А заалтыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтэнд замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.Ц.Мөнхбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь захиргааны зөрчил болно. Уг зөрчлийг зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь Төв аймгийн Жаргалант  сумын  Буурлын 1 дүгээр баг “Хоёр гозгор” гэх уулын хооронд байрлах өөрийн эзэмшлийн ногооны талбайд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 30-70 УНЧ улсын дугаартай “Мицүбиши Пусо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож  солом ачих  зорилгоор  Энэбишийн машины хажуугаар очиж зогсохдоо солом ачиж явсан В.Авирмэдийг харалгүй хайхрамжгүй хандаснаас дайрч түүнийг  болгоомжгүйгээр  алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Мөнхбатын ... Ингээд намайг Энэбишийн машины хажуугаар гараад машины толгой илүү гарах тэр мөчид машин овгосхийх шиг болсон. Би дотроо Энэбишийн машины хажууд байсан солом дээгүүр гарлаа гэж бодоод зогссон. Тэгээд би зогсоод машины хаалга онгойлгоод харахад зөв талын урд талын дугуйны ар талаар хүний толгой, цээж нь бүхлээрээ харагдаж байсан тул буугаад татаж гаргасан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор хэн хэн надтай татаж гаргасныг санахгүй байна. Тэгээд би Батхишигээ унаа дуудаарай гэж хэлээд Батхишиг, талийгаачийн найз бид гурав гэмтсэн хүнээ аваад эмнэлэг явсан гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Думаагийн....2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт талийгаачийн хамтран амьдарч байсан эхнэр болох Эрдэнээ утсаар яриад Авирмэдийг машинд дайруулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, гэрч Э.Анхбаярын .... Мөнхөө гэх хүн машинтайгаа ирээд солом ачиж байсан машины зүүн талаар нь орж ирээд зогссон. Тэгтэл талийгаачтай хамт явсан ах “хүн дайрчихлаа” гээд орилсон. гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, гэрч Б.Мөнхбатын ..... Мөнхбат гэх залуу бид нарыг ажил хийлгэх гэж авч очсон Энхбаяр гэх бүдүүн залуутай солом руу мал орууллаа гэж маргалдаад барилцаж аваад дээр доороо ороод салцгаасан. .....талийгаач солом ачиж байсан машины урд талд боодол солом гартаа барьчихсан солом ачиж байсан машины зүүн талаар буюу миний зогсож байсан талаар соломоо шидэх гэж байхад хойноос тоос манараад ачааны машин их хурдтай ирээд намайг дайрчих шахаад ирэхээр нь би зугтаагаад зүүн тал руугаа гүйсэн. Тэгсэн тоос манараад хүн орилсон. Тэгтэл талийгаачийг дайраад баруун урд талын дугуй нь талийгаачийн дээгүүр гараад зогссон. Тэгээд явж очоод хартал талийгаачийн толгой хэсэг цухуйгаад харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/, гэрч Я.Энэбишийн ...... тэвшин дээрээ гаргаад шуудайтай татлага тороосоо залдаад байж байтал хойноос ачааны машин хаазтай нилээн хурдтай ирээд миний машины зүүн талаар орж ирээд зогссон. Тэгтэл нэг нь “хүн дайрчихлаа” гээд орилсон. Тэгээд буугаад хартал хойноос ирсэн машины баруун урд талын дугуйн доогуур солом ачихаар ирсэн нэг нөхөр орчихсон, цээж хэсэг нь гарчихсан хэвтэж байхад урд талын дугуйн араас солом ачихаар ирсэн хүмүүс гараад дайруулсан хүнээс яаж байна гэж асуусан. Тэгэхэд дайруулсан талийгаач өвдөж байна гэж ярьсан  гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, гэрч М.Энхбаярын ....Энэбиш очоод солом ачих талбайн зүүн хойд тал руу машинаа зогсоосон. Тэгээд тэр хоёр хүн машины зүүн баруун хоёр талаас нь боодолтой солом машинд ачиж байхад Мөнхбат 30-70 УНЧ улсын дугаартай Митсубуши Пусо маркийн машинтай бид нарын солом ачиж байсан машины зүүн талаар зэрэгцэж орж ирэхдээ төвөөс аваачсан хоёр хүний нэгийг дайрчихсан. Тухайн үед Мөнхбатын машины урд дугуй талийгаачийг дайраад зогссон байсан ба бид нар талийгаачийг аваад сумын эмэнэлэг дээр авчирсан. Тэгээд эмнэлэгт ирээд их удалгүй нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн  хуудас/, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн ..... В.Авирмэдийн цээж, хэвлийн битүү гэмтэл: баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл дор цус харвалт, баруун уушиг, дэлүү, зүүн бөөрөнд задарсан шарх, цээж, хэвлийн хөндий дахь илүүдэл  агууламж, цээжний хэнхэрцэг баруун талд 6,7,8-р хавирга, зүүн талд 5,6,7,8-р хавирганд хугарал, ууц, баруун хөмсөг, хэвлийд  зулгаралт, ууц, хэвлийд зулгаралт, ууц, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтэл болон баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл дор цус харвалт, баруун уушиг, дэлүү, зүүн бөөрөнд задарсан шарх, цээж хэвлийн хөндий дахь илүүдэл агууламж, цээжний хэнхэрцэг баруун талд 6,7,8-р хавирга,  зүүн талд 5,6,7,8-р хавирганд хугарал гэх гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж зүрх амьсгалын дутагдлаар нас барсан байна гэх дүгнэлт /хх-ийн 46 хуудас/,Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн  шинжээчийн:......Хавтаст хэргийг судалж үзэхэд “Мицүбиши Пусо” маркийн 30-70 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Мөнхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.Талийгаач Ванчинсүрэнгийн Авирмэд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 49 хуудас/,шинжээчийн дүгнэлт гаргасан Н.Лхагвадоржийн....гэмт хэрэг гарсан тариалангийн талбай нь нийтийн хэрэгцээний зам талбайд хамаарахгүй, Зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар.  Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй. Иргэн Ц.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэргийн материалаас үзэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 2,7А заалтыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтэнд замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.Ц.Мөнхбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь захиргааны зөрчил болно. Уг зөрчлийг зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тулшүүгдэгч Ц.Мөнхбатыг бусдыг болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй  гэж үзэв.

 

Хохирлын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Думаа нь  Ц.Мөнхбат нь талийгаачийн оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрт 7 550 000 төгрөгийг өгсөн тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Мөнхбаыг  бусдад төлөх төлбөргүй, энэ  хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэл эдэлсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа, үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид гэм хор учруулсанаа мэдсэн даруйдаа эмнэлэгийн тусламж үзүүлэхээр авч явж байсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсгүүдэд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, Ц.Мөнхбатын гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь  зүйтэй байна. .

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаарзүйлүүдийгтустусудирдлагаболгон

 

ТОГТООХ НЬ:

 

1..Шүүгдэгч Босоо овгийн Цагаанбаавгайн Мөнхбатыг бусдыг  болгоомжгүйгээр алсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Мөнхбатад оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг тэнсэж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Мөнхбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн  Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Ц.Мөнхбат нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биелчлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай. 

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, ялтан Ц.Мөнхбат нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Мөнхбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Ц.Мөнхбат нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Ц.Мөнхбатад танилцуулсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөнхуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ж.МӨНХТУЯА