Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0425

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*********холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ү*********** 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ү*********** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* нь "Холбогдогч Т.М******* Хүчит шонхор захын хашаан дотор цайны газар ажиллуулахдаа үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэх МХ-03 дугаарт бүртгэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.М*******ад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0049521 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтаар хянав. Материалд цугларсан нотлох баримтуудаар холбогдогч Т.М******* Хүчит шонхор захын хашаан дотор цайны газар ажиллуулахдаа үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хуулийн зүйл, хэсгийг тусгалгүй орхигдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсанд тавигдах шаардлагыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан Б.Б*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0049521 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах" гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Чингэлтэй дүүгийн Прокурорын газраас танай байгууллагад хүргүүлсэн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 13 тоот Прокурорын дүгнэлтэд дурдагдсан холбогдогч иргэн Т.М*******ын Хүчит шонхор захын хашаанд байрлах цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж , хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж , холбогдогч Т.М*******ад 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 0049521 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Тус шийтгэлийг оногдуулахдаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон шийтгэлийн хуудасны эхний хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулаа гэж бичсэн бөгөөд шийтгэлийн хуудасны дунд хэсэгт дахин бичих жижиг зайг хараагүй, тэр хэсэгт хуулийн заалт бичээгүй байна. Прокурорын дүгнэлт зөв байна.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ү*********** прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ү***********гээс Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*********холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 0049521 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах" гэж өөрчлөлт оруулах”нэхэ гэсэн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Х******** даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.ӨЛЗИЙЖАРГАЛ