| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч К.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Күжкейний *******д холбогдох эрүүгийн 2336003900030 дугаартай, 178/2024/0064/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт Күжкейний *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн иргэн Б.*******гийн 2 тооны тэмээг 3700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, тэмээний үнэ 3,700,000 төгрөгийг ******* аймагт очоод дансаар шилжүүлнэ хэмээн хуурч,
- 2023 оны 06 дугаар сарын 24-ний үед Ховд зймгийн Зэрэг сумын Бургасан багийн иргэн Г.*******ээс 3 тооны тэмээ, 2 тооны адуу нийт 5 тооны бод малыг 9,100,000 төгрөгөөр худалдаж авна гээд урьдчилгаа 4,100,000 төгрөгийг хохирогч Г.*******т өгч итгэл төрүүлэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2 хоногийн дараа дансаар шилжүүлнэ хэмээн хуурч,
-мөн Ховд зймгийн Зэрэг сумын Эхэн багийн иргэн С.Баяртаас 2023 оны 06 дугаар сард 4 тооны атан тэмээ, 20 толгой эр хонь нийт 24 толгой малыг 13,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож,урьдчилгаа болох 7,800,000 төгрөгийг С.Баяртад өгөөд итгэл төрүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлнэ хэмээн хуурч, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн иргэн Б.*******гийн 2 тооны тэмээг 3700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, тэмээний үнэ 3,700,000 төгрөгийг ******* аймагт очоод дансаар шилжүүлнэ хэмээн хуурч, 2023 оны 06 дугаар сарын 24-ны үед Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн иргэн Г.*******ээс 3 тооны тэмээ, 2 тооны адуу нийт 5 тооны бод малыг 9,100,000 төгрөгөөр худалдаж авна гээд урьдчилгаа 4,100,000 төгрөгийг хохирогч Г.*******т өгч итгэл төрүүлэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2 хоногийн дараа дансаар шилжүүлнэ хэмээн хуурч, мөн Ховд зймгийн Зэрэг сумын Эхэн багийн иргэн С.Баяртаас 2023 оны 06 дугаар сард 4 тооны атан тэмээ, 20 толгой эр хонь нийт 24 толгой малыг 13,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 7,800,000 төгрөгийг С.Баяртад өгөөд итгэл төрүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлнэ хэмээн хуурч, бусдыг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 3-р хуудас), хохирогч Г.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас),гэрч М.Бердимуратын мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44-р хуудас), гэрч Б.Асылбекийн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49-р хуудас), мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 73-р хуудас), хохирогч Б.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80-р хуудас), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 87-88-р хуудас), мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 107-110-р хуудас) хохирогч С.Баяртын мэдүүлэг (хавтаст хэргийн 126-р хуудас), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 136-137-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан ” гэх залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч К.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч Г.*******т 5,000,000 төгрөгний хохирол,хохирогч С.Баяртад 6,000,000 төгрөгний хохирол,хохирогч Б.*******д 2,278,000 төгрөгний хохирол тус тус төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.*******гаас 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, 6,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Баяртад, 2,278,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгох нь зүйтэй.Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй төлөхөө илэрхийлж байх тул түүний эзэмшлийн Y0213003088 дугаартай,144 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******д хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан” гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч К.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан” гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2336003900030 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт Күжкейгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ургийн овогт Күжкейгийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч К.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ” гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн ял оногдуулахыг шүүгдэгч К.*******д тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.*******гаас 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т, 6,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.Баяртад, 2,278,000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д тус тус олгосугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч К.*******гийн тэнссэн хугацаанд болон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн 2336003900030 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч К.*******гийн өмчлөлийн ******* аймгийн Өлгий суманд байрлах үл хөдлөх хөрөнгийн Y0213003088 дугаартай,144 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээснийг дурдусгай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС