| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг Багалзуур гэх газарт буюу бэлчээрт байсан *******ийн өмчлөлийн 8 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас), хоёр тооны үхрийн маханд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас), эд зүйл болох 331,1 кг үхрийн махыг хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас), гурван тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас), үхрийн арьс, толгой, шийрт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), хохирогч *******ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас), хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №ХВЦ-23-024 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас), хөрөнгө үнэлгээний компанийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №ХВЦ-24-078 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 119-122 дугаар хуудас), зарлагын баримт (хавтаст хэргийн 126 дугаар хуудас), Хаан банкны орлогын мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогчид 9’400’000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч ******* нь хохирогчид 3 тооны үхэр, үхрийн махыг хүлээлгэн өгсөн, хохирол 3’390’000 төгрөгийг бэлэн өгсөн нь шүүгдэгчийн дансны хуулгаар нотлогдсон (хавтаст хэргийн 128 дугаар хуудас), мөн хохирогч “... *******аас хураан авч надад хүлээлгэж өгсөн 4 тооны үхрийн махыг би ХХК-ийн махны үйлдвэрт 2’310’000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 4 тооны үхрээс 3 тооны үхрийг нь амьдаар нь буцааж авсан. Харин 1 тооны үхэр нь хайгаад олдоогүй. ******* надад 3’390’000 төгрөгийг дансаар өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хул зүсмийн 8 настай адууг улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 8 настай, хул зүсмийн зүүн талын гуя хэсэгт босоо болон хөндлөн дэгрээ тамгатай 1 тооны эр адууг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын тогтоолоор битүүмжилжээ. Уг адууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул битүүмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 8 настай хул зүсмийн зүүн талын гуя хэсэгт босоо болон хөндлөн дэгрээ тамгатай 1 тооны эр адууг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. 8 настай хул зүсмийн зүүн талын гуя хэсэгт босоо болон хөндлөн дэгрээ тамгатай 1 тооны эр адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА