Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

 

2024      01          05                                           2024/ШЦТ/15

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Т

Хохирогч Д.Б, Д.А

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2325000000511 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Бын Д /РД:0000000000/,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Хотгойд ургийн овогт Бын Д нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ........... тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эцэг болох ахмад настан Д.Быг архи уулаа гэсэн шалтгаанаар зүүн хөлөн дээр нь дэвсэж “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

- 2023 оны 01 дүгээр сард дахин Д.Быг баашиллаа гэсэн шалтгаанаар таягийг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү өшиглөсөн,

         -2023 оны 5 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............. Д.Быг үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар эрүүн тус газарт цохиж “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

      - 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн гэртээ буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум, .........тоотод Д.Быг “чанга дуугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэсэн шалтгаанаар зодож “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цусхуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

      - 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...................................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эх, ахмад настан Д.Аийг үл ялих шалтгаанаар зодож “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

      - 2023 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ...................................тоот гэртээ ээж, аавыгаа загнаж агсамнахад хохирогч Б.Х нь “...ээж аавыг загналаа хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Дын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж уучлал гуйж байна. Дахин архи ууж ийм зүйл хийхгүй. Архинаас гарна хүүгээ уучлаарай гэх мэдүүлэг,

-хохирогч Д.Бын мэдүүлсэн: Хүүгээсээ юу нэхэх вэ, миний л буруу. Би 45 нас хүрч байна. Би архи ууж хүүдээ архи авч өгдөг, миний буруу. Хүүдээ гомдох юм байхгүй гэх мэдүүлэг ,

-хохирогч Д.Аийн мэдүүлсэн: Мэдэх зүйл байхгүй, хамт архи ууж байсан. Ийм зүйл болсон, гомдолгүй гэх мэдүүлэг,

 

 эрүүгийн 2325000000511 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан: 

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-4-р тал/

-Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн... “...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан уул аймагт болох хамаатны дүүгийн бэр гуйх ёслол болох гээд эхнэр А бид хоёр яваад тэндээ 4 хоноод тэгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэр гуйх ёсон болж дуусаад Орхон аймагт 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой гэртээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум ...................................тоотод ирэхэд хүү Д ганцаараа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр Дарханаас авчирсан айрагнаас хүүг уух уу гэхэд хүү уухгүй гээд өөрийнхөө ууж байсан нэг шил архинаас хундгалж өгөөд бид хоёр хоол хийж байхдаа бид гурав хувааж уугаад дуусчихсан. Тэгээд архи дуусчихаар нь эхнэр бид хоёр дэлгүүрээс нэг шил Стандарт нэртэй 0,75 граммын архийг авчираад мөн хувааж ууж дуусаад байж байхад хүү Д шагийн хүмүүстэй ярина гээд ярьж байгаад машин ирчихлээ гээд гэрээс гарч яваад архи аваад ороод ирсэн. Авч ирсэн архинаас нь би 2 хундага уучихаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь "пид, пад" гээд дуу гарахаар нь сэрсэн чинь миний өөдөөс аяга шидэх шиг болсон тэгээд зуухны урд байсан төмөр плитканы тагийг аваад миний хөлрүү цохихоор нь "яаая" гэсэн чинь ямар чанга дуугардаг юм намайг цагдаад өгөх гээ юу гээд хүү унтах гээд орон дээрээ хэвтэхээр нь эхнэр Аийг харсан чинь хөл, гарнаас нь нилээн их цус гарчихсан байхаар нь түргэн тусламж руу дуудаж эмнэлэгт ирж оёдол тавьсан. Гэтэл удаагүй эмнэлэг дээр байж байхад цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг аваад гэрт очиж үзлэг хийсэн...2015 онд миний талийгаач найзын эхнэртэй нь таараад эхнэр бид хоёр дагуулаад гэртээ орж ирээд байж байхад эхнэр хажуу айл руу орох гээд явсан хойгуур гаднаас хүү орж ирээд та ээжийг минь байхгүйд гудамжны хүүхэн гэрт оруулж ирж архи уулаа гээд цохих шиг болсон. Тэгээд маргааш нь эмнэлэгт очоод зургаа авхуулсан чинь миний эрүү хугарчихсан Эрдэнэтэд мэс засал хийхгүй та Улаанбаатар хотруу яв гээд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж байсан. 2023 оны 05 дугаар сард мөн адил хүү маань гаднаас согтуу орж ирээд бид хэд хөзөр тоглоод сууж байсан чинь тухайн үедээ би юу гэж хэлсэн юм байгаа юм одоо санахгүй байна нэг үг хэлсэн чинь уурлаад цохисон чинь миний хуучин хугарчихсан эрүүний ар талаар нь дахин шинээр хугарчихсан байна гээд мөн адил Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж байсан. Тэгээд сая 2023 оны 10 дугаар сарын 03-нд гар хүрсэн ...Өнгөрсөн жил 2022 оны 10 дугаар сард ээжийнхээ гарыг цохиод гэмтээчихсэн байсан. Тэгэхдээ тухайн үед эмнэлэгт очиж үзүүлэхэд хугарсан зүйл байхгүй гээд эмнэлэгээр дахин явж үзүүлээгүй. Сая 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээжийнхээ гарыг гэрт байдаг шар иштэй хутгаар зүсэж гэмтээсэн...Ямар учраас ийм үйлдэл гаргадаг гэдгийг нь мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм ааш араншин гаргаад байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бол догшин ааш араншин гаргадаггүй. Их зөөлөн ааштай цэвэр цэмцгэр гэр орноо цэвэрлээд байж байдаг. Миний бодлоор миний хүүг архи дарс уулгаад байдаг хүмүүс нь зан аашийг нь эвдээд байдаг байх түүнээс биш аав, ээждээ гар хүрээд байдаг хүүхэд бол биш...Миний санаж байгаар 2022 оны 12 дугаар сарын эхээр буюу 06 билүү 07-ны өдөр байсан гэж санаж байна. Яагаад ийм тод санаж байна гэхээр нь тухайн үед би гэрт байсан архины шил болон пивоны лаазыг хорооллын эцсийн түүхий эд авдаг газар тушаачихаад зам дагуу зогсож байсан чинь нэг машинтай залуу гэрт очоод мөнгөөр мод хагалаад өгөөч гэхээр нь тухайн залуугийн гэрт очоод модыг нь хагалж өгсөн чинь надад 40,000 төгрөг бас нэг шил архи өгсөн юм. Тэгээд би гэртээ харих гээд явж байхдаа нөгөө өгсөн нэг шил архийг нь ганцаараа уугаад явж байснаа санаж байна. Харин гудамжны үзүүрт ирснээ бол санаад байгаа юм харин гэртээ хэрхэн яаж орсон эсэхээ санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь болохоор миний зүүн хөлний шагай хавдчихсан байхаар нь өчигдөр архи уугаад явж байхдаа замдаа унаад байсан тэгэхдээ хөлөө гэмтээчихсэн юм байх гэж бодоод байсан. Тухайн үедээ болохоор Д миний хөлийг хугалсан талаараа хэлээгүй байж байгаад дараа нь буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газарт байхдаа миний хөлийг хугалсан талаараа хэлсэн. Түүнээс хэрхэн яаж ямар шалтгааны улмаас миний хөлийг хугалсан талаараа яриагүй байсан... Тухайн үедээ хөлөө хугалсан гэдгээ мэдэлгүй гэртээ 14 хоноод байж эмнэлэгт очиж үзүүлээд рентген зураг авхуулсан чинь миний зүүн талын хөлний шагайн ар хэсэг буюу өсгий холбосон холбоос яс нь хугарсан байсан. Тэгээд яаралтайгаар гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгүүлж байсан... Эмнэлэгээс гараад гэртээ шинэ жилээ тэмдэглээд 2023 оны 01 дүгээр сарын эхэн үеэр миний хэрэглэдэг басйан таягийг хугалаад одоо наад хөл чинь зүгээр болчихсон биз дээ битгий баашлаад бай гэж хэлээд тухайн хугарсан хөлний ар тал буюу эрээн булчин руу өшиглөж дахин 7 хоног хөл хавдаж байсан. Тэр үед дахин эмнэлэгт очиж хөлөө үзүүлээгүй үүнээс хойш надад гар хүрээгүй байж байгаад 2023 оны 05 дугаар сард миний эрүүг цохиж хугалж байсан.....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-16-р тал/

 

-хохирогч Д.Аийн мэдүүлсэн...Миний хүү өөрийн ээжийгээ гэмтээсэн ч би өөрийн хүү Б.Дын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мөн нөхөр Б бид хоёр нэхэмжлэх зүйл байхгүй, нэмж гаргах санал гомдол байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах маягттай танилцлаа. Миний хувьд сэтгэл санаа хэвийн байгаас учраас би сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагагүй. Ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

 

-гэрч Б.Х: ...2015 онд анх аавын эрүүг нь цохиж хугалж байсан талаар нь мэдэж байсан. 2023 оны 05 дугаар сард аавын эрүүг нь цохиж хугалсан байсанг нь би найз нөхдөөрөө дамжуулан сураглаж байгаад мэдэж байсан. Өмнө жил буюу 2022 онд байсан сар өдрийг санахгүй байна. Ямар ч байсан аав, ээж хоёр Улаанбаатар хотод манай гэрт ирчихсэн байхад нь аавын цээж болон бие нь бүхэлдээ хөхөрч, няцарчихсан шархтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан боловч аав, ээж хоёр гомдолгүй гэж хэлээд өргөдлийг минь буцаалгачихсан байсан... Сүүлийн үед сонсохнээ бол өдөр алгасахгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж сонсож байсан... Б.Д гаднаас согтуу орж ирээд цуг уухгүй болохоор зоддог гээд аав, ээж хоёр хамт архи согтууруулах ундаа уудаг гэж байсан... Миний дэргэд бол зодож цохиж байгаагүй харин нүднээс далд аав, ээжийг цохиж, зодчихоод чимээгүй эмнэлэгээр ороод арга хэмжээг нь авчихсан байдаг.” ..... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р  тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №876 дугаартай ...Д.Бын биед баруун, зүүн  эрүү ясны хугарал, зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн меренд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023.10.03-ны өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эмчлүүлэгчийн картнаас үзэхэд 2 талын эрүү ясны хугарал гэмтэл нь хуучин байх ба 2023.07.27 болон 2023.05.19-нд үүссэн байх боломжтой байна. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,/хх-ийн 28-30-р тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №877 дугаартай Д.Аийн биед зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун гуянд сорви гэмтэл тогтоогдлоо.  Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023.10.03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ба үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гуяны сорви гэмтэл нь хурц ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №46 дугаартай … Д.Бын биед зүүн шагайн гадна дотно хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-62-р тал/

 

-Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өглөө босоод цайгаа уучихаад гэрээ цэвэрлэж угаалга хийгээд байж байгаад Цагаанчулуут орж найзтайгаа цуг пиво уучихаад буцаад гэртээ харих замаараа Хараа нэртэй 0,75 граммын архи аваад гэрт орж ирээд ганцаараа архиа уугаад дуу сонсоод байж байхад гаднаас аав ээж хоёр орж ирэхээр нь ууж байсан архинаасаа хундгалж өгчихөөд босож хоол хийж өгөнгөө авсан архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд архи дууссан чинь аав, ээж хоёр дэлгүүр рүү яваад стандартын 0,75 граммын архи авчраад бид 3 гурав хувааж ууж дуусгаад дахин шагийн архи дуудлагаар захиалаад тэрийгээ дахин ууж эхэлж байснаа санаж байна.Тэгээд сэрсэн чинь цагдаагийн газрын эрүүлжүүлэх газарт сэрсэн. 2023 оны 01 дүгээр сард аав гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн орж ирсэн. Аавыг орж ирэхэд нь би тухайн үед мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байж байсан. Тэгээд аавын хувцас нилдээ шавар болчихсон өмдөндөө хөнгөнөөр бие засчихсан юм шиг байхаар нь өмдийг нь тайлах гэсэн чинь хөлөө ээтийлгээд өмдөө тайлахгүй байхаар нь би хөлөн дээр нь дэвсчихсэн чинь хөл нь хугарчихсан. Тухайн үедээ би бас хугарчихсан гэдгийг нь мэдээгүй 10 гаран хоног болчихсон байж байгаад хавдар нь буухгүй байхаар нь эмнэлэгт очоод үзүүлсэн чинь зүүн талын хөлийх нь чагтан яс нь хугарчихсан байна гээд Бүсийн оношлогоо эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж хагалгаанд орж байсан. 2023 оны 05 дугаар сард яагаад цохисоноо бол санахгүй байна. Ямар ч байсан аавын эрүү хугарчихсан байсан. Тэгээд бид гурав Улаанбаатар хот руу явж 1 дүгээр эмнэлэг дээр очиж хагалгаанд орж хадуулсан. 2022 оны 10 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байх үедээ ээжийнхээ гарыг гэмтээж байсан. Тэгэхдээ эмнэлэгт очиж үзүүлэхэд хугарсан зүйл бол байгаагүй. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болохоор гэрт байдаг шар иштэй заазуураар ээжийнхээ гарыг зүсэж гэмтээсэн байна лээ, бид гурваас өөр хүн байдаггүй. Тухайн үед гэрт орсон чинь намайг архи уулаа гээд хэл амаар доромжлоод байхаар нь дуугүй бай гээд орилсон чинь цагдаа дуудлаа гэж өөдөөс орилоод байхаар нь цагдаагаа дууд гэсэн чинь цагдаа дуудаад намайг шалгуулж байсан. Тухайн үед болохоор ээжийнхээ биед халдаж зодсон зүйл бол байхгүй... Би аав ээжийгээ гомдоосондоо үнэхээр харамсаж байна.Намайг хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгэхэд би бэлэн хариуцлагаа хүлээнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р тал/

 

-Хохирогч Д.Бын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 49-62-р тал/

-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101-102-р тал/

- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-104-р тал/

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-107-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/45 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 109-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20/207 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 110-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/30 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 111-р тал/

охирогч Б.Хгийн: ...2023 оны 10 дугаар сарын 20-ны 22 цаг өнгөрөөгөөд караокеноос гараад "Мэнд-Амар" худалдааны төвийн гаднаас такси бариад гэрлүүгээ явсан. Гудамжаар ороод хашааныхаа үүдэнд очиход урд талын гудамжинд амьдардаг Б.Х гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуутай таараад тэгээд Б.Хгийн гэр болох ...................................тоотод орсон. Гэрт нь ороход ээж аав хоёр нь байсан. Тэгээд бид 4 нийлж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Архи ууж байх хугацаанд Б.Х гэх залуу хөгшин настай аав ээжийгээ загнаад байсан. Тэгэхлээр нь би Б.Хд хандаж чи ээж аавыгаа ингэж загнаж дээрэлхэж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б.Х гэнэт хаанаас ч юм нэг хутга гаргаж ирээд шууд миний хэвлийн тус газар хутгалсан. Тэгэхлээр нь би яаж байнаа гэж хэлээд гар утсаараа цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаах гэж хэсэг хугацаанд ноцолдсон. Тэгтэл Б.Х гэх залуу би цагдаа дээр асуудалтай байгаа гэж хэлээд байсан. Тухайн үед би хутгалуулсан асуудлаас болж түрхэн зуур шоконд орсон байсан. Тэгээд би Б.Хгээс гар утсаа булааж авсан. Тэгтэл миний гар утасны наад талын шилэн дэлгэц цуурсан байсан. Тэгээд охин руугаа залгаж дуудсан...Миний хувьд хор уршиг учраагүй. Миний сэтгэл санаа  болон сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. Миний зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй " гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142-р тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 954 дугаартай “...Б.Хгийн биед хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хуагцаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 181-182-р тал/

 

эрч П.Огийн: ...2023 оны 10 дугаар сарын 21-ний 03 цаг 28 минутын үед миний 000000000 дугаар руу ээжийн 00000000000 дугаараас залгасан тэгэхлээр нь би аваад ярьтал үл таних эрэгтэй хүн "байна уу охин нь уу" гээд гар утсыг нь булаацалдаад байгаа бололтой байхаар нь би хэн бэ гэхэд Б.Х байна гэж хэлсэн. Тэгээд цаанаас ээж намайг хурдан ирээд аваадах гэж хэлсэн. Гар утсаа салгаад гэрээсээ ганцаараа гараад Б.Хгийн амьдардаг гэр буюу ...................................тоотод очоод хашаан хаалгыг нь 10 орчим минут нүдээд гарч ирэхгүй байж байгаад Б.Х гэх залуу гэрээсээ гарч ирээд ээж чинь манай гэрт байгаа ороод ир гэж хэлсэн. Гэр лүү нь яваад ортол манай ээж гэрийнх нь ертөнцийн зүгээр баруун талын орон дээр хажуу тийшээ харсан гараараа хэвлий хэсгээ дарсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар ээжээсээ асуухад энэ залуу намайг хутгалсан гэж Б.Хг ээж заасан. Би Б.Х гэх залуугаас чи манай ээжийг хутгалсан юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Б.Х гэх залуу би цагдаа болон түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Би цагдаа руу залгахад дуудлага авсан одоо очиж байгаа талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд Б.Х гэх залууг авч явсан. Ээжийг түргэн тусламж ирж авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 144-145, 174-р тал/

 

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 163-165-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 954 дугаартай:.. Б.Хгийн биед хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 181-182-р тал/

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 214-215-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

   Үйл баримт: Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шижих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...................................тоотод гэртээ өөрийн эцэг болох Д.Быг  зүүн хөлөн дээр нь дэвсэж “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан,

- 2023 оны 01 дүгээр сард эцэг Д.Быг “баашиллаа” гээд таягийг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү өшиглөж зодсон,

          -2023 оны 5 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ эцэг Д.Быг эрүүн тус газарт нь цохиж “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

        - 2023     оны 10 дугаар сары 03-ны өдөр гэртээ эцэг эхийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эцэг Д.Быг “чанга дугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гээд зодож “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цусхуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

-2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ эцэг эхийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрүүлсэн ээж Д.Аийг зодож, хутгаар хатгаж “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ хамт архи ууж байсан хохирогч Б.Х “ээж аавыг загналаа хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,хохирогч нарын эмнэлгийн үзлэг эмчилгээний баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Дын үйлдлийн улмаас Д.Бын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Бын... Тэгээд маргааш өглөө нь болохоор миний зүүн хөлний шагай хавдчихсан байхаар нь өчигдөр архи уугаад явж байхдаа замдаа унаад байсан тэгэхдээ хөлөө гэмтээчихсэн юм байх гэж бодоод байсан. Тухайн үедээ болохоор Д миний хөлийг хугалсан талаараа хэлээгүй байж байгаад дараа нь буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газарт байхдаа миний хөлийг хугалсан талаараа хэлсэн.Түүнээс хэрхэн яаж ямар шалтгааны улмаас миний хөлийг хугалсан талаараа яриагүй байсан... Тухайн үедээ хөлөө хугалсан гэдгээ мэдэлгүй гэртээ 14 хоноод байж эмнэлэгт очиж үзүүлээд рентген зураг авхуулсан чинь миний зүүн талын хөлний шагайн ар хэсэг буюу өсгий холбосон холбоос яс нь хугарсан байсан Тэгээд яаралтайгаар гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгүүлж байсан... Эмнэлэгээс гараад гэртээ шинэ жилээ тэмдэглээд 2023 оны 01 дүгээр сарын эхэн үеэр миний хэрэглэдэг байсан таягийг хугалаад одоо наад хөл чинь зүгээр болчихсон биз дээ битгий баашлаад бай гэж хэлээд тухайн хугарсан хөлний ар тал буюу эрээн булчин руу өшиглөж дахин 7 хоног хөл хавдаж байсан. 2023 оны 05 дугаар сард миний эрүүг цохиж хугалж байсан гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №876 дугаартай ...Д.Бын биед баруун, зүүн эрүүн эрүү ясны хугарал, зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн меренд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023.10.03-ны өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эмчлүүлэгчийн картнаас үзэхэд 2 талын эрүү ясны хугарал гэмтэл нь хуучин байх ба 2023.07.27 болон 2023.05.19-нд үүссэн байх боломжтой байна. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №46 дугаартай … Д.Бын биед зүүн шагайн гадна дотно хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч Б.Дын үйлдлийн улмаас Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Аийн:... Миний хүү хэдийн өөрийн ээжийгээ гэмтээсэн ч би өөрийн хүү Б.Дын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мөн нөхөр Б бид хоёр нэхэмжлэх зүйл байхгүй, нэмж гаргах санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №877 дугаартай ...Д.Аийн биед зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун гуянд сорви гэмтэл тогтоогдлоо.  Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023.10.03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ба үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гуяны сорви гэмтэл нь хурц ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, хохирогч нь Д.Бын “...эхнэр Аийг харсан чинь хөл, гарнаас нь нилээн их цус гарчихсан байхаар нь түргэн тусламж руу дуудаж эмнэлэгт ирж оёдол тавьсан. Гэтэл удаагүй эмнэлэг дээр байж байхад цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг аваад гэрт очиж үзлэг хийсэн... . Сая 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээжийнхээ гарыг гэрт байдаг шар иштэй хутгаар зүсэж гэмтээсэн...”гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Дын үйлдлийн улмаас Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлсэн... Гэрт нь ороход ээж аав хоёр нь байсан. Тэгээд бид 4 нийлж 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Архи ууж байх хугацаанд Б.Х гэх залуу хөгшин настай аав ээжийгээ загнаад байсан. Тэгэхлээр нь би Б.Хд хандаж чи ээж аавыгаа ингэж загнаж дээрэлхэж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б.Х гэнэт хаанаас ч юм нэг хутга гаргаж ирээд шууд миний хэвлийн тус газар хутгалсан... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 954 дугаартай...Б.Хгийн биед хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт, гэрч П.Оюунномингийн мэдүүлсэн:... Гэр лүү нь яваад ортол манай ээж гэрийнх нь ертөнцийн зүгээр баруун талын орон дээр хажуу тийшээ харсан гараараа хэвлий хэсгээ дарсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар ээжээсээ асуухад энэ залуу намайг хутгалсан гэж Б.Хг ээж заасан. Би Б.Х гэх залуугаас чи манай ээжийг хутгалсан юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Б.Х гэх залуу би цагдаа болон түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд Б.Х гэх залууг авч явсан. Ээжийг түргэн тусламж ирж авч явсан….гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 954 дугаартай.:. Б.Хгийн биед хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдардаг өөрийн эцэг болох  Д.Быг зодож хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, өөрийн төрүүлсэн ээж Д.А, эцэг Д.Б нарыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, Б.Хгийн биед хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тус тус шинжтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүгдэгч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд олон удаагийн давтамжтай үйлдлээр хамт амьдардаг эцэг, эхийнхээ эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гэмтэл хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж, хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар шүүгдэгч Б.Дын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Бын Д нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд гэртээ буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...................................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эцэг болох ахмад настан Д.Быг архи уулаа гэсэн шалтгаанаар зүүн хөлөн дээр нь дэвсэж “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан, 2023 оны 01 дүгээр сард дахин хохирогч Д.Быг баашиллаа гэсэн шалтгаанаар таягыг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү өшиглөсөн, 2023 оны 5 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн гэртээ Д.Быг үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар эрүүн тус газарт цохиж “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн гэртээ Д.Быг “чанга дугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэсэн шалтгаанаар зодож “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цусхуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ төрсөн эх, ахмад настан хохирогч Д.Аийг үл ялих шалтгаанаар зодож “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2023 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ...................................тоот гэртээ Б.Х нь “...ээж аавыг загналаа хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай, бусдад төлөх төлбөргүй гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй, хүүгээ уучлаарай гэж тус тус санал гаргасан.

Прокурор, шүүгдэгч Б.Дын өөрийн аав, ээжийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүнийг байнга зодох гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдснийг шүүх үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон болно. Учир нь, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт зааснаар давхар зүйлчлэхгүй юм.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зүйл хэсэг тус бүрд тохирох ялыг оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Гэр бүлийн гишүүдийн ухамсар хүмүүжлийн түвшин, төлөвшил, ахуйн хүрээний согтууруулах ундааны хэтрүүлсэн байнгын хэрэглээ нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Б, Д.А нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай ажлын хэсгийн өргөн 6.9 см хэмжээтэй шар өнгийн иштэй заазуур, 28.5 см урттай ажлын хэсгийн өргөн 11*15.2 см ишний урт 28.5 см урттай төмөр сүх, 1 ширхэг шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд ургийн овогт Бын Дд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х ургийн овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  3. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүлйийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

 5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай ажлын хэсгийн өргөн 6.9 см хэмжээтэй шар өнгийн иштэй заазуур, 28.5 см урттай ажлын хэсгийн өргөн 11*15.2 см ишний урт 28.5 см урттай төмөр сүх, 1 ширхэг шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ