Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01081/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р багт байрлах, ... регистрийн дугаартай, ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... , ... регистрийн дугаартай, ... -д холбогдох

Д ийн ... хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д . ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалтын хоёр иж бүрдлийг Д /цаашид Д ТӨХК/ хөргөлтийн ... цамхагт угсарч суурилуулж, хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш Д хандаж, олон удаа уг хоёр иж бүрдлийн төлбөрийг хийхийг шаардах бүрт тус станц удахгүй шилжүүлнэ, түр хүлээнэ үү гэж аргацаасаар 6 жил болж байна. Төлбөр хийгдээгүй уг хоёр иж бүрдэл өнөөг хүртэл Д-ын ... хөргөх цамхагт үүргээ гүйцэтгэж . сайн ажилласаар байгаа бөгөөд Д нь байнга суурин, нүүгээд явчихгүй төрийн өмчит үйлдвэр учир найдвартай хэмээн Д . ХХК хүлээцтэй хандаж байсан ба Д нь өөрөө ч төлбөрийг шийдэж өгнө гэж явж ирсэн. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Д нь төлөхгүй, А компани төлнө гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу А байгууллагын бие төлөөлөгчид хандахаар А төлөхгүй, Д төлнө гэдэг. Ийнхүү Д . ХХК-ийн үйлдвэрлэсэн тухайн эд барааг хэн төлөх нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тодорхойгүй болсон. Гэтэл Д нь уг эд барааг өөрийн өмчлөлд бүрэн шилжсэн өмч мэтээр эзэмшиж, ашиглаж байгаа ч түүний төлбөрийг А-д төлсөн гэдгээ батлах ямар нэг баримт бичиг гаргаж өгч чадахгүй байгаа юм.

Иймд Д-ийн ... хөргөх цамхагт суурилагдсан төлбөр нь төлөгдөөгүй сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийг буцааж авах хүсэлтэй байгаа тул уг эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тухайлбал Д . ХХК болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д . ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д . ХХК нь өөрийн бие болгосон өмчлөлийн зүйлийг Д-д шилжүүлсэн байдаг бол түүний төлбөрийг шилжүүлэх үүрэг өнөөг хүртэл биелэгдээгүй байна. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн үйл явдал энэ хэргийн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ хэлцэл дагуу бодит үйлдлээр явагдсан байдаг. Энэ хэрэгт авагдсан материалаар нотлогддог. Д . ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий эд хөрөнгийн төлбөрийг шилжүүлэх тухай биш, уг эд хөрөнгийг хэн өмчлөгч болохыг тогтоолгох хүсэлт юм. Нэхэмжлэлийн үндэслэл шалтгаан нь төлбөр шилжүүлэх үүрэг биелэгдээгүй, төлбөрийг хүлээж аваагүй явдал. Д-аас ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны ******* тоот албан бичигт А турбины шинэчлэл төслийн бүх худалдан авах ажиллагааг өөрсдөө зохион байгуулж хийдэг байсан. Станцын хувьд А-д хийсэн ажлын төлбөрийг цаг тухай бүрт төлдөг байсан. А-ийн захиалгаар танай компани үйлдвэрлэж суурилуулсан шандорын асуудлын хувьд станцын зүгээс төлбөр төлөх эрхзүйн боломжгүй гэдгийг мэдэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 5-ны 1/835 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт А-ээс ирүүлсэн баталгаат захиаг үндэслэж, баталгаат захианд тусгагдсан үнийн дүнгээр холбогдох компани руу төлбөрийг шилжүүлдэг байсан гэдэг. А-ийн бие төлөөлөгч Я.Ю-*******аас ирүүлсэн захидлуудад 2013 оноос 2016 онуудад хийгдсэн бүх ажил, худалдан авалтын төлбөрийг Д ТӨХК-ны санхүүгээр дамжин шилжүүлэгддэг байсан. Тэр үедээ уг ажлын баталгаат захиаг Д-ийн санхүүд өгсөн, өнөөдрийг хүртэл энэ ажлын төлбөр хийгдээгүй гэдэг. Хэрэгт авагдсан эдгээр материал нь төлбөрийг шилжүүлсэн тухай биш төлбөрийг хэн шилжүүлэх үүрэгтэй тухай тайлбар, нотолгоо, нотлох баримтууд бөгөөд уг эд хөрөнгийн төлбөрийг Д . ХХК-д шилжүүлсэн гэдгийг эдгээрт хаана ч дурдаагүй, харин төлбөр шилжүүлэх үүрэг биелэгдээгүй гэдгийг хэн шилжүүлэх үүрэгтэй байхаас үл хамааран Д ч, А  хоёулаа хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ нь төлбөр шилжүүлэх үүрэг биелэгдээгүй, төлбөрийг хүлээж аваагүй гэсэн Д . ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийг баталгаажуулж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйл болон худалдах, худалдан авах гэрээ хэлцэл дагуу эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих ёстой. Д-ийн эзэмшилд байгаа ... хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн төлбөр өнөөг хүртэл шилжигдээгүй, уг эд хөрөнгийг өмчлөх эрх хуучин өмчлөгч Д . ХХК-аас шинэ өмчлөгч Д-д шилжин очоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хэн өмчлөгч болохыг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхдээ Дийн эзэмшилд байгаа ... хөргөх цамхагийн сальник баригчин их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөх эрхийг Д . ХХК-д хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

Учир нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны 4867 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны 09 цагт болсон нэхэмжлэгч, хариуцагч нарын уулзалтаар нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийн төлбөрийг Д . ХХК-д хаанаас, хэнээс ч юм шилжигдээгүй, Д хаана, хэнд ч юм шилжээгүй гэдгээ харилцан мэдэлцсэн ба Д нь төлбөрийг Д . ХХК-д шилжүүлэхэд бэлэн байгаа ч сайн дураараа өөрөө хүлээн зөвшөөрөх нь элдэв хардлага сэрдлэг дагуулахаар байгаа учир төлбөрийг шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн хүчин төгөлдөр үйлчлэх шүүхийн шийдвэр гарсны дараагаар энэ төлбөр шилжүүлэх асуудлыг хэлэлцэх санал гаргасан бөгөөд ийм чиглэлийг ч түүний төлөөлөн удирдах зөвлөлөөс өгснийг мэдээлсэн бөгөөд асуудлыг эвлэрүүлэн зуучлах журмаар, эсхүл шүүхийн  хянан шийдвэрлэх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Д . ХХК саналыг хүлээж аваагүй болно.

Энэ тухайгаа ч Д бүр өмнө нь мэдэгдэж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 1/338 тоот албан бичгээр төлбөр шилжүүлэх эрх зүйн боломжгүй байна гэж мэдээлснээс биш төлбөрийг шилжүүлэхгүй гэж татгалзаагүйг шүүх мөн анхааралдаа авна уу. Иймд нэхэмжлэлийн шаардлага хэн өмчлөгч болохыг тогтоолгох хүсэлттэй холбогдуулж, Д-ийн эзэмшилд байгаа ... хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөх эрхийг Д . ХХК-д хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргах тохиолдолд энд нэмж дурдсан хүлээн зөвшөөрлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасаас бусдаар нотолгоо гэх мэт өөр нэг хэлбэрээр шүүхийн шийдвэрт тусгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Өмчлөх эрхийг Д . ХХК-д хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарснаар төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэл бүхий шаардлага дагуу эзэмшигчийн уг эд хөрөнгийг эзэмших эрхийг дуусгавар болгох, жинхэнэ өмчлөгчид эзэмших эрх шилжиж ирэх эрхзүйн орчинг бүрдүүлэх бөгөөд тэр үед Д-д холбогдох төлбөрийг Д . ХХК-д шилжүүлэх талаар хэлэлцэх, харилцан тохиролцох, эрх зүйн орчин бүрдэх бөгөөд харилцан тохиролцож чадахгүй тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй юм. Гэхдээ энэ төлбөрийн асуудлыг шүүхэд хүрэлгүйгээр Д болон Д . ХХК хоёр байгууллага хэлэлцэж, харилцан тохиролцож чадна гэдэгт итгэлтэй байна гэв.

Хариуцагч Д-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Д . ХХК-ийн гаргасан нэхэмжлэл болон бусад холбогдох баримттай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсын дагуу манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж танилцаж нэхэмжлэл хүлээн авсан. Нэхэмжлэл хүлээн авснаар иргэний хэрэг үүссэн. Иргэний хэрэг үүссэнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Тайлбар: Монгол Улс, *******-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөрийн хүрээнд Дарханы дулааны Ц-ад 35МВт-ын шинэ уурын турбингенератор суурилуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн анхны ерөнхий гүйцэтгэгч *******-ын А компанитой 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй олон улсын гэрээг байгуулсан. *******-ын А компанийн төлөөлөгч, барилгын инженер ******* улсын иргэн Г нь төслийн талбайд байнга ажиллаж байсан бөгөөд Д . ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй аман тохироогоор тохиролцож хөргөгч цамхагч зориулсан сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалтын хоёр иж бүрдэл үйлдвэрлэн А компанийн төлөөлөгч Г-д актаар хүлээлгэн өгсөн. 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр *******-ын А компанитай байгуулсан түлхүүр гардуулах нөхцөлтэй олон улсын гэрээгээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яам,  Дарханы дулааны станц нь туслан гүйцэтгэгч компанитай шууд харилцах эрх байхгүй өөрөөр хэлбэл захиалагч буюу Дарханы дулааныЦын зүгээс ерөнхий гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. *******-ын А компанийн төслийн талбайд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг олон улсын зөвлөх *******-ын GOPA INTEC компани шалгаж хянан баталгаажуулж төлбөрийн гэрчилгээ гаргадаг бөгөөд захиалагч Дарханы дулааны Ц, Эрчим хүчний яам, Сангийн яам гарын үсэг зурж баталгаажснаар төлбөр *******-ын Сэргээн босголт зээлийн банкны данснаас төлөгддөг.

Захиалагч Дын зүгээс А компанид нэхэмжилсэн бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Д . ХХК уг асуудалд хойрог хандаж тухайн үед бараа материал нийлүүлэх гэрээ хийгээгүй *******-ын А компанийн төлөөлөгч, барилгын инженер ******* улсын иргэн Гтэй аман тохиролцоо хийсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Хэрвээ тухайн үед бараа материал нийлүүлэх гэрээ хийгдсэн бол Төслийн хөрөнгөөр буюу А компани гэрээний үүргээ биелүүлж хариуцлага хүлээх байсан. Захиалагч болох Дарханы дулааны станцад хамааралгүй болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Дын хэрэгцээнд турбины шинэчлэлт хийх төсөл нь Монгол болон Холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр, эрчим хүчний үр ашиг 1 гэдэг хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн төсөл. Анх 2008 оноос энэхүү төсөл нь яригдаж эхлээд гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах Олон улсын тендер зарласан. Тус тендерт Оросын холбооны улсын “А” компани сонгон шалгарсан. Уг компанитай 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Дарханы дулааныЦ болон эрчим хүчний яамны зүгээс байгуулсан. Гэрээний дагуу “А” компани нь Дарханы дулааныЦын турбины шинэчлэлийн өргөтгөлийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгнө гэж заагдсан. Тухайн гэрээнд захиалагч тал нь туслан гүйцэтгэгч компаниудтай гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн харилцаа тогтоож болохгүй гэсэн заалттай. Түлхүүр гардуулах нөхцөлтэй учраас гүйцэтгэгч компани нь ажлаа гүйцэтгээд гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийн дагуу захиалагчаас төлбөрөө нэхэх зүйл заалттай. “А” компанийг төлөөлж барилгын ажлаар Я.Ю.******* гэх ******* улсын иргэн ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа 2014 онд төслийн удирдагч *******ы *******гийн  хамтаар ******* захиралтай уулзаад сальник баригчийн эх бие болох цахилгаан хөдөлгүүртэйг хийлгэх ажил байгаа. Дархан-Уул аймагт танай компаниас өөр хийчхээр сайн компани байхгүй байгаа учир Д . ХХК-р хийлгэе гээд ******* захиралтай уулзаж яриад аман байдлаар тохиролцож хийлгэсэн. Хийлгээд 2014 онд Дарханы дулааныЦад авчраад суурилуулсан. Суурилуулахад Д . ХХК-ийн ажилчид ирж туршиж тохируулах зүйлсийг хийж, ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Нэхэмжлэгч талын тайлбар дээр яригдсан төлбөр төлсөн талаар танилцууллаа. 2013-2014 оны үед тухайн “А” компани нь энэхүү ажлыг хийж гүйцэтгэж хийгдсэн ажлын төлбөр төлөх ёстой байсан. Гэвч “А” компани ажилдаа хариуцлагагүй хандаж ажлуудаа хийхгүй төлбөр мөнгө төлөхгүй байсан. Үүнээс болж төслийн ажил саатах хүндрэлтэй асуудлууд гарсан. Хүндрэл бэрхшээлийг даван туулахад тухайн жилд батлагдсан Улсын төсвийг амжилттай ашиглахын тулд “А” компаниар ажлыг нь хийлгүүлээд хийсэн ажилд нь “А” компаниас нь баталгаат захиа аваад тухайн захиаг үндэслээд Монголын туслан гүйцэтгэгч компаниудад төлбөр төлдөг байсан. Дарханы дулааныЦад суурилагдаад 2014 оноос өдийг хүртэл ашиглаж байгаа нь үнэн. Станцын зүгээс эд хөрөнгийн төлбөрийг төлье гэхээр станцын талаас хариуцаж хүлээж авсан гарын үсэгтэй акт байхгүй. “А” компани ажилт нь хүлээж аваад суурилуулсан. Тухайн эд хөрөнгийг төсөл дууссаны дараа үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Бүртгэхдээ тухайн эд хөрөнгийг зүйл нэрээр нь зааж бүртгэж аваагүй. Манай талаас төлбөр мөнгийг шийдвэрлэе гэхээр гэрээ хэлцэл хийгдээгүй, бичиг баримт үндэслээд суурь болох хууль эрх зүйн байхгүй учраас дараа нь холбогдоод аудитаас бичиг баримтын шалгалтуудад хүндрэл гарсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д . ХХК нь хариуцагч Д-д холбогдуулан Д-ийн эзэмшилд байгаа №02 хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь дээрх эд хөрөнгө нь манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Д . ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул үнийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбар гаргасан байна.

Хэрэгт нотлох баримтаар Д . ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Цахилгаан хөдөлгүүртэй хаалт үйлдвэрлэсэн баримт №1 баримт, мөн өдрийн Сальник баригч үйлдвэрлэсэн баримт ... баримт, Д . ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №15 дугаартай албан бичиг, 18/260 тоот нэхэмжлэх, өөрийн компаний зарлагын баримтын хамт, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эд ангиудын үнийг гаргуулах албан бичиг, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Төгс агар ХХК-ийн орчуулгын товчоогоор хөрвүүлсэн Ярослав *******ийн захидал, Д . ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, Д-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Д . ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрчим хүчний яаманд хандсан албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний яамны Албан бичиг шилжүүлэх тухай зэрэг авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудаар Д . ХХК нь Дын өргөтгөл хариуцан хийж байсан ТЭЦ-А компанийн захиалгаар 1.сальник баригчийн их бие 0920-400 1 ширхэг, 2. Цахилгаан хөдөлгүүртэй хаалт ЗПГ-6120х1400х160-2 ком зэрэг эд ангиудыг үйлдвэрлэж, 2014 оны 6 дугаар сарын 18-нд ТЭЦ-А компанийн захирал Ярослав *******д хүлээлгэн өгч, эд ангиудын үнэ болох 17 544 500 төгрөгийг Дарханы дулааны станц ХХК-аас нэхэмжилж, шийдвэрлэх өгөх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж байсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Дарханы дулаанЦ ... хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хоёр иж бүрдлийг орлогод авсан санхүүгийн баримт бичгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын төсөв, Холбооны бүгд найрамдах Герман улсын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Дарханы дулааныЦын 35МВт-ын өргөтгөлийн төслийн барилга угсралтын ажлын хүрээнд бий болсон 74 928 324 655,92 төгрөгийн эд хөрөнгө болон холбогдох төлбөрийг Д-д бүртгэхийг зөвшөөрсөн тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай албан бичиг, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/2020 дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЭХХТ-231/62/2019 дугаартай дүгнэлт, Магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралт, Д-ийн хүчин чадлыг 35МВТ-аар өргөтгөх төсөл зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Хариуцагч нь дээрх баримтуудад Дарханы дулааныЦ ... хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хоёр иж бүрдлийг тухайлан тусад нь орлогод авсан санхүүгийн баримт бичиг байхгүй талаар тайлбар ирүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Дарханы дулаанЦ ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэх хөрөнгийн жагсаалтын 9-д Градирн №1 1 ком 2 010 751 458,23 төгрөгөөр бүртгэгдсэн эд хөрөнгийн дотор маргааны зүйл болох эд ангиуд бүртгэгдсэн талаар тайлбар гаргасан болно.

Хэдийгээр Д . ХХК нь хариуцагч Д-тай гэрээний харилцаа үүсгэж, эрх үүрэг хүлээгүй болох нь тогтоогдож байх боловч Монгол Улс, *******-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөрийн хүрээнд Дарханы дулааныЦад 35МВт-ын шинэ уурын турбингенератор суурилуулах төслийн явцад ерөнхий гүйцэтгэгч *******-ын А компанитай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түлхүүр гаргуулах нөхцөлтэйгээр олон улсын гэрээг байгуулсны дагуу *******-ын А компани нь үүрэг гүйцэтгэж байх явцдаа Д . ХХК-д хандаж хөргөгч цамхагт зориулсан сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалтын хоёр иж бүрдлийг захиалж, Д-д суурилуулж өгсөн байх бөгөөд дээрх эд ангиудыг одоо хүртэл ашиглаж, өөрийн компанийн үндсэн хөрөнгөд Градирн №1 эд хөрөнгийн багцад бүртгэсэн болох нь хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтууд, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож маргаагүй байна.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан эд зүйлсийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь дээрх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Д-ийн эзэмшилд байгаа №02 хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагч Д-ийн эзэмшилд байгаа №02 хөргөх цамхагийн сальник баригчийн их бие, цахилгаан хөдөлгүүртэй хаалт хоёр иж бүрдлийн өмчлөгч нь Д . ХХК болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 673 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 673 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.        

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА